Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн тоо 4.2 хувиар буурчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)-өөр буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний арван сард 20,253 болж, өмнөх оны мөн үеэс 889 (4.2%)- өөр буурсан аж.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 673 (5.8%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 181 (2.9%),
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 99 (11.7%),
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 70 (12.7%)- аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 177 (68.6%)- гоор өсжээ.

Энэ оны аравдугаар сард 3,376 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 434 (14.8%)- өөр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 409 (23.6%)- өөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний арван сард 141.5 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 63.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 115 (44.8%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 3.1 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Машиныхаа цонхоор хог хаядаг иргэдэд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах, ангилах соёлд төдийлөн суралцаагүй байгаа. Нус, цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг. Хотын иргэн хотын стандарт, дүрэм журамд хашигдаж амьдрах ёстой. Цаашдаа иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ бид хотжих соёлд сургана. Соён гэгээрлийн ажил зохион байгуулна. Таван үеэрээ хотод амьдарч байж хотын иргэн гэдэг ойлголтод хүрнэ гэж боддог.

Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаад шидчихдэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлд шилжиж ирсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Говь-Алтай аймагт дулааны эрчим хүчний тариф нэмэгджээ

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдэн нэмэгдсэн тухай “Мандал Голомт” ХХК-аас мэдээллээ.

Тодруулбал, Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллах болохыг мэдэгдлээ. Тариф шинэчлэгдэхээс өмнө айл өрх 560 төгрөг байсан бол одоо 800 төгрөг, харин төсөвт байгууллага 1800 төгрөг байсан бол 2070 төгрөг болж ийнхүү нэмэгдсэн байна.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос баталсан Тариф батлах тухай тогтоолыг хавсралтын хамт нийтлэв.

Categories
мэдээ цаг-үе

​НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арваннэгдүгээр сарын 21-н буюу Ням гарагт болно.

Сугалаанд аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн хонжворын супер шагнал 30 сая төгрөг байх аж.

Тохирлыг Ням гарагийн орой Боловрол суваг телевиз шууд дамжуулан хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал болж байна

Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна.

Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, ШУТИС, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол энержи клубд зэрэг байгууллагуудаас гадна ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 гаруй хуулийн этгээдийн болон 21 аймгийн, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болох ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI зэрэг байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцсон 400 гаруй оролцогчтойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Энэ хурлаар Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн зохицуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Үнэ тарифын зохицуулалт сэдвүүдээр, ЭХЯ-наас Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого хэтийн төлөв, ДҮТ-өөс Диспетчерийн горим зохицуулалт, ШУТИС-иас Эрчим хүч хэмнэх нөөц боломж зарим асуудлаар илтгэл тавьж оролцох юм.

Мөн ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI байгууллагууд эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, Эрчим хүчний зохицуулалтын 20 жилийн ололт амжилтын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ДЦС-4, Клин-Энержи, ДСЦТС ХК-иуд илтгэл танилцуулах юм байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг” наадам энэ сарын 22-нд болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ сарын 22-нд УДЭТ-т болно.

Энэ жил Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байна.

МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 28 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Categories
гадаад мэдээ

Цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ

Беларусиас хил даван орохыг завдсан цагаачдын эсрэг Польшийн цэргүүд нулимс асгаруулагч хий ашиглаж, даралттай ус шүршжээ. Цагаачид ч чулуу болон гартаа таарсан эд зүйлсийг шидэж хариу үйлдэл үзүүлсэн байна.

Ойрхи Дорнод болон Азийн орнуудаас ирсэн олон мянган цагаач Польш улсаар дамжин Европын холбоо руу нэвтрэхээр хөрш Беларусийн хил дээр бөөгнөөрөөд байгаа юм. Гэвч Польш улс хууль бус цагаачдыг нэвтрүүлэхээс татгалзан, хилийн хамгаалалтаа чангатгаснаар тэдгээр хүмүүс өвлийн хүйтэнд майханд хоноглож байна.

Беларусь улсаас Польш руу нэвтрэх оролдлого өнгөрсөн онд дөнгөж 88 байсан бол 2021 он гарсаар 5000 гаруй болж нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Вакцины III тунд хамрагдсан оюутнуудыг кино үзэх тасалбараар урамшуулна

МУИС дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан оюутнуудаа кино үзэх тасалбараар урамшуулна. Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллах гэнэ. Ингэхдээ вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Санамж

  • Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
  • Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.

Categories
гадаад мэдээ

Халдвар авсан хүний тоо 255 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 255 сая 098 мянга давж, эдгэрсэн хүний тоо 230 сая 609 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын хог хаягдлын 48 хувийг үнс эзэлдэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотод хог боловсруулах зөвшөөрөл авсан 36 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүний 17 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн гэр хороололд 201 мянган өрх амьдарч байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Эдгээр өрхүүдийн гаргаж буй хог хаягдлын 48 хувийг сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнс эзэлдэг байна. Хог хаягдлын зардалд жилд 26 тэрбум төгрөг зарцуулдаг ажээ.