Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 777 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 777 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 571 нь Улаанбаатар хотод, 206 нь орон нутаг батлагдсан байна.

Мөн сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас 10 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1846 хүн нас баржээ. Гэрийн хяналтад 21248 хүн байна.


Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

-Хөнгөн:3759

-Хүндэвтэр: 4210

-Хүнд: 1157

Нэн хүнд: 205 иргэн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт гэр шатсаны улмаас хүүхэд галд өртжээ

Баян-Өлгий аймагт өчигдөр 15:00 цагийн орчимд таван ханатай гэр шатаж нэг хүүхэд нас барсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ОБЕГ-т мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход таван ханатай гэр шатаж уг гал түймэрт найман настай охин өртөж нас барсныг тогтоосон байна.

Иймд хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх, гэртээ галын аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хайлаастын эцсийн шинэ зам ашиглалтад оржээ

Хайлаастын эцсийн авто замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын замаас Хайлаастын эцэс хүртэлх 0.7 км авто замын ажил бүрэн дуусаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Хайлаастын эцсийн шинэ замыг ашиглалтад оруулжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

ШУУРХАЙ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцов

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 211 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1492, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 158, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 98 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 140, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 173, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 80, эрүүлжүүлэх байранд хоносон 211, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

​Европ тив “Ковид-19”-ийн халдварт дахин нэрвэгдэв


Европ тив даяар “Зовид-19” халдварын тоо нэмэгдэх болсон тул вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоохоос эхлээд үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхлэв.

Словакт халдварын үзүүлэлт эрс нэмэгдсэнээс эмнэлгийн ачаалал ихэссэн учир вакцинд хамрагдаагүй хүмүүст шинэ хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа талаар тус улсын ерөнхий сайд Эдуард Хегермэдэгдэв.Вакцинд хамрагдаагүй иргэдийг худалдааны төв, бялдаржуулах төв, усан бассейн, зочид буудлаар үйлчлүүлэхийг хориглож, спорт гэх мэт олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохыг хориглох болно.Словакын 5.5 сая хүн амын ердөө 45 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Итали 12 дугаар сард болох баяраас өмнө халдварын үзүүлэлтүүдийг сааруулахын тулд ногоон паспортын журмыг чангатгаад байна.Шинэ хязгаарлалтуудын хүрээнд зорчигдчын хэн нэгэнд халдварын шинэ тэмдэг илэрсэн тохиолдолд галт тэргийг зогсоож, таксины бүх жолоочоос хүчин төгөлдөр ногоон паспорттой байхын шаардахын сацуу арын суудалдаа хоёроос илүүгүй зорчигч тээвэрлэх ёстой болжээ.Тус улс нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо Европтоо Их Британийн араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Украинд өдөрт халдварын 832 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст 1000 гривна буюу ойролцоогоор 33 евро олгох болсныг мэдэгдэв. Нийт 41 сая хүн амын20-28 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан Украинд сүүлийн долоо хоногт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байна.

Өнгөрсөн даваа гаригаас Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоолоо. арваннэгдүгээр сарын 15-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн энэхүү журмын дагуу 12 болон түүнээс дээш насны иргэдийг ажил, хичээлдээ явах, хүнсний дэлгүүр орох зэргээс бусад тохиолдолд гадуур гарахыг хоригложээ.Мөн цагдаагийн эргүүлүүдийн тоог нэмэгдүүлж, зөрчил гаргасан хүмүүсийг 1450 хүртэлх еврогоор торгох юм. Австрийн Канфлер Александр Шалленберг одоогийн нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам нь нэмэлт вакцинжуулалт гэдгийг цохон тэмдэглэжээ.Тэрбээр хүн амын 64 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буйг маш сул үзүүлэлт хэмээсэн бөгөөд Австрид өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд 849.2 шинэ тохиолдол илэрсэн байна.

Германд сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд 303 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Берлин хотыг хамардаг Бранденбург муж вакцинд хамрагдаагүй хүмүүсийг зоогийн газар, музей зэрэг үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон хэд хэдэн мужийн нэг болоод байна. Германд намрын уламжлалт баярын амралтын дараа халдварын үзүүлэлт эрс нэмэгдэж эхэлсэн байна. Удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Канцлер Ангела Меркель бямба гаригт вакцин хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа хүмүүст хандан дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ. Түүнчлэн хүндхэн цаг үе ирж буйг анхааруулсан байна.

Нидерландад “Ковид-19”-өөр халдварласан хүмүүсийн тоо нэг дахин нэмэгдэж хамгийн олон буюу 16364 тохиолдол илэрсний дараа Засгийн газар гурван долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоож, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьжээ. Нийт 17.5 сая хүн амтай тус улсад насанд хүрсэн хүн амын 84 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсаныг үл харгалзан халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон юм. Хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараа хойд нутгийн Леуварден хотын төв талбайд олон зуун залуус эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.

Бельгид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо долоо хоногт 30 хувиар нэмэгдэж байна. Иймд Засгийн газар “Ковид-19”-ийн тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тухай хуралдааныг баасан гаригт товлоод байсныг лхагва гаригт болгон урагшлуулаад байна. Бельгид сар орчмын өмнөөс халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн тул Засгийн газар хэдхэн долоо хоногийн өмнө сулруулаад байсан хязгаарлалтуудаа дахин тогтооход хүрсэн юм. Гэвч халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөр тутам 10 мянгаас дээш тохиолдол илэрчээ.

Швейцарьт баасан гаригт халдварын 4000 орчим шинэ тохиолдол илэрсний дараа “Ковид-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга Танжа Стадлер энэ өвөл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо 30 мянгад хүрч болзошгүйг анхааруулжээ. Тус улсын хүн амын 64.9 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч вакцинд үл итгэгчид дархлаажуулалтын хөтөлбөрийг эсэргүүцэн жагсаж, Цюрих зэрэг хотод цагдаа нар вакцинжуулалтын төвүүдийг хамгаалахад хүрчээ.

Болгар нь “Ковид-19”-ийн улмаас нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр жагсаж байгаа юм. Тус улсад сая хүнд ногдох нас барсан тохиолдлын үзүүлэлт 283.68 байгаа бөгөөд халдвар үргэлжлэн тархсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Болгарын эмнэлгүүд яаралтай бус бүх мэс заслыг түр хугацаагаар хойшлуулж, “Ковид-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байна.Мөн сургуулиудын сургалтыг танхимаар үргэлжлүүлэхийн тулд хүүхдүүдийг долоо хоног тутам шинжилгээнд хамруулах шийдвэрийг эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Түүнчлэн ногоон паспортыг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Болгарт вакцинжуулалтын түвшин дөнгөж 23 орчим хувьтай байна.

Румынд Болгарын нэгэн адил халдвараар нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж, нийслэлийн төв эмнэлгийн цогцос хадгалах газар дүүрчээ.Итали, Герман, Унгар, Автри, Польш зэрэг Европын таван орон хүнд өвчтөнүүдийг нь хүлээн авч эмчлэх саналыг Румынд тавиад байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гаригт хүнд хэлбэрээр өвчилсөн Румыны дөрвөн иргэнийг Итали руу илгээжээ. Серби нэгдүгээр сарын эхэн үеэс олон янзын вакцин татан авсан хэдий ч вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлт тавдугаар сараас хойш саарч, 43 хувьтай хэвээр байна. Долоон сая орчим хүн амтай тус улсад есдүгээр сарын дунд үеэс хойш өдөрт дунджаар таван мянгаас дээш тохиолдол илрэх болоод байна.

Хорватад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсноос шалтгаалан сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. 4.2 сая хүн амтай тус улсад вакцинжуулалтын явц зогсонги байдалд ороод байсан ч мягмар гаригт 15 мянган хүн эхний тундаа хамрагдсан байна.

Грект халдварын тав дахь давлагаа дэгдээд байна. Тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 6710 тохиолдол илэрч, Салоники, Волос зэрэг хотын эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрчээ.Засгийн газар, Эрүүл мэндийн яам вакцинжуулалтыг эрчимжүүлэх, улсын эмнэлэгт сайн дураараа тусламж үзүүлэхийг хувийн эмнэлгүүдээс хүсэх зэргээр холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Латви өнгөрсөн сараас 20-05 цагийн хооронд хөл хорио тогтоож, ихэнх дэлгүүрийг хааж, энтертайнмент, спорт, соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг хориглосон юм. Эдгээр хязгаарлалтуудын хэрэгжих хугацаа даваа гаригт дууссан бөгөөд Засгийн газар арга хэмжээнүүдээ шинэчилж, вакцинд хамрагдсан, халдвараар өвчлөөд эдгэрснийг батлах гэрчилгээг бүх төрлийн үйлчилгээ авахад нэвтрүүлж байна. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөнө.

Данид халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон тул баасан гаригаас “Ковид-19”-ийн цахим гэрчилгээг дахин хэрэглэж эхлэхээр болжээ.Улмаар ирэх сараас шөнийн клуб, кафе, зоогийн газраар үйлчлүүлэхдээ хүчин төгөлдөр гэрчилгээгээ заавал үзүүлэх шаардлагатай болно. Мөн 15-аас дээш насны иргэд гадаа талбайд зохион байгуулагдөх 2000-аас дээш хүнтэй үйл ажиллагаанд оролцоход “Ковид-19”-ийн гэрчилгээ шаардах юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томоохон зах, худалдааны төвүүдэд 19 цэг нээн ажиллуулж эхэллээ

Өнөөдөр /2021.11.18/ Улаанбаатар хотод явуулын 31, суурин 65 цэгт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Томоохон зах, худалдааны төвүүдэд 19 цэг нээн ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Халиун: Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой

Mongolian Entertainment”-ийн бүжигчин, бүжгийн багш МУСТА Б.Халиунтай ярилцлаа.


-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Баасанжавын Халиун гэдэг. Одоогоор “Mongolian Entertainment” хамтлагийн бүжиг дэглээч, бүжгийн багш, бүжигчнээр ажиллаж байна. Мөн “Ододтой бүжиглэе” шоуны үндсэн prodansers-ийн нэг гэж явдаг. Миний үндсэн мэргэжил бол Ардын бүжгийн жүжигчин.

No description available.

-Таныг бүжигчин болоход нөлөөлсөн зүйл байгаа юу?

-Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж эхэлсэн. Өвөө эмээ маань хүүхдийн ордны бүжгийн дугуйланд бүжиглэж байгаад бүжгийн багш болж байсан. Тэднийг дуурайгаад бүжигт их дуртай болсон доо.

-Бүжигчин хүнд давуу тал их бий юү?

-Давуу тал гэвэл олон уран бүтээлд оролцож, тайзан дээр гарч, олон хүмүүстэй ажиллаж сурна. Мөн дотоод болон гадаад гоо сайхандаа анхаарч, байнгын дасгал хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндээ анхаарах гээд давуу тал олон бий. Хааяа золиос шаарддаг тул сул тал ч байгаа.

-Хамгийн их чадвар шаардсан тэмцээн юу байв?

-Би тэмцээнд төдийлөн орж байгаагүй. Хөгжим бүжгийн сургуулиас зарим тэмцээн уралдаанд оролцохыг хориглодог байсан. Нууцаар чөлөөт бүжгийн тэмцээнд их оролцоно. Дараа нь багш нартаа баригдана(инээв). Тэр үед шүүгчээр ажиллаж байсныг мэдэлгүй л тэмцээнд оролцоод баригддаг байсан даа. Чөлөөт, шоу, энтертаймент талруугаа бүжиглэх сонирхолтой.

-“Ододтой бүжиглэе” шоунд оролцож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. “Ододтой бүжиглэе” шоунд оролцоход BBC телевиз рүү видео, танилцуулгаа явуулдаг юм билээ. Тэндээсээ шалгардаг. Тэгээд латин стандарт төрлөөр бүжиглэдэггүй, суурьгүй байсан ч оролцож буй шоу маань энтертаймент учраас сонгогдсон байх гэж боддог. Латин стандарт маягаар бүжиглэх нь их сонирхолтой байсан шүү.

-Өндөр өсгийт бүжгийн хөгжлийн талаар яривал…?

-Өндөр өсгийт бүжгийн төрлийг хүмүүс одоо л сонирхож эхэлж байгаа. “Highheels” нь Европ болон Азийн бусад орнуудад дэлгэрээд удаж байна. Ер нь гутал сонгох нь их чухал. Урд тал нь бөөрөнхий, онгорхой ч юмуу, аль болох зөөлөн, алхахад эвтэйхэн гутал сонгохыг зөвлөдөг.

No description available.-Ер нь урлагийн хүний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн байдаг байх?

-Би бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан багшаасаа үлгэр дуурайлал их авдаг. Миний урлагийн замналыг хөглөж өгсөн хүн бол багш маань.

-Таны авч байсан шагналуудаас сэтгэлд үлдсэн ямар шагнал байсан бэ?

-Би шагналд шунаад байдаггүй юм. 2019 оны шинэ жилээр Ш.Баасан багш маань намайг СТА болгосон юм. Тэр үед л илүү их хичээж, амжилтад хүрнэ гэж бодсон.

-Кик боксоор хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Кик боск спортод их дуртай. 2017 онд дүүгээ хүргэж өгч байхдаа хараад гоё санагдаж билээ. Тэр үед жирэмсэн байсан болохоор явж болохгүй. Дараа жилээс нь хичээллэж эхэлсэн. Кик бокс гэдэг эрч хүч, урам зориг өгдөг гайхалтай спорт шүү дээ.

No description available.

-Солонгост мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байсан билүү?

-Тийм ээ. Солонгост модерн, контемпорари төрлөөр мэргэжил дээшлүүлсэн. Солонгос бүжигчидтэй өөрийгөө харьцуулж тэднээс суралцаж ирсэн.

-Бүжгийн урлагаар суралцаж буй хүүхдүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Хөгжим, бүжиг гэдэг хүний амьдралтай зайлшгүй холбоотой зүйл гэж боддог. Заавал урлагийн хүн болно гэхээс илүү өөртөө тохирсон хэмжээнд бүжгийг мэдрээд бага багаар хичээллэвэл дотоод сэтгэл хөглөгдөж, мэдрэмж хөгжиж байдаг. Тийм болохоор сонирхож байвал зориглоод хичээллээрэй гэж хэлье даа.

No description available.

О.ЭНХМӨРӨН

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.11.18-19/

10.00

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

· Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./

· Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Ерөнхий сайдын мэдээлэл: “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”

Categories
мэдээ нийгэм

“QUALITY NIGHT-BUSAN-2021” хүндэтгэлийн арга хэмжээ маргааш болно

-ТӨРИЙН ЗАХИРГАА БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР УДИРДАЖ ЭХЭЛЛЭЭ-

Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн аравдугаар сард, Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн арваннэг дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрүүдийн хүрээнд МЕНЕЖМЕНТ БА УР ЧАДВАРЫН ХҮРЭЭЛЭН ТББ, CREATIVE DAIMOND ХХК, БУСАН ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ТӨВ хамтран “‘QUALITY NIGHT-BUSAN-2021 хүндэтгэлийн арга хэмжээг маргааш хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, НЗДТГ, НИТХ, ЦЕГ, СЕХ, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Говь-Сүмбэр аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын удирдлагууд оролцсон томоохон үйл явдал болох юм. Арга хэмжээний үеэр Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг танилцуулах, стандарт нэвтрүүлэх үе шат, ач холбогдлыг таниулах, БНСУ-ын Бусан хот руу туршлага солилцох Creative Training хөтөлбөрийг танилцуулах зэрэг Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргаа болон төрийн үйлчилгээнд хэрхэн өргөн хүрээтэй, амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар нэгдсэн мэдлэг, ойлголтыг өгөх ажээ.


Монгол Улсын хувьд Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх талаар 2008 онд Монгол Улсын Засгийн газрын 265 дугаар тогтоол анхлан гарч, гадаад дотоодын зөвлөхүүдийн зөвлөмжийн дагуу Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дархан Уул аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн ЗДТГ, Дархан Уул аймгийн Орхон сумын ЗДТГ, Ховд аймгийн ЗДТГ зэрэг төрийн захиргааны байгууллагуудад ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээр баталгаажуулж эхэлснээр стандарт нэвтрүүлсэн байгууллагуудын өрсөлдөх чадвар нэмэгдэж, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээний дүн өмнөх жилүүдээс дээшилсэн, өргөдөл, гомдлын тоо жил бүр буурсан зэрэг ахиц дэвшил гарсан үр дүнтэй байна.

Гэвч чанарын менежментийн тогтолцоо нь төрийн байгууллагуудад жигд нэвтрээгүй бөгөөд төрийн албаны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг энгийн ойлгомжтой, тодорхой, шуурхай байх нөхцөлийг бүрдүүлсэн чанарын удирдлагын үндэсний стандартын нэгдсэн загвар боловсруулах шаардлагыг үндэслэн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр тушаалаар байгуулжээ.

Тус ажлын хэсэг 2019 онд төрийн захиргааны төв байгууллагууд, зарим агентлагууд болон орон нутагт ажиллаж, төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын менежментийн тогтолцооны стандарт боловсруулахад шаардагдах мэдээлэл цуглуулах, өнөөгийн нөхцөл байдлыг судлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг ажлын хэсэгтэй хамтран МЕНЕЖМЕНТ БА УР ЧАДВАРЫН ХҮРЭЭЛЭН ТББ нь ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001 СТАНДАРТЫГ ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНД ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙН ЗААВАР СТАНДАРТЫН ГАРЫН АВЛАГА-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар, ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн дэмжлэгтэй боловсруулж, батлуулаад байгаа юм байна.

“МЕНЕЖМЕНТ БА УР ЧАДВАРЫН ХҮРЭЭЛЭН” ТББ нь менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн түлхүүр болсон олон улсын менежментийн тогтолцооны стандартыг Монгол Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудад үе шаттай хэрэгжүүлэн, төрийн захиргааны үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт, тогтвортой хөгжилд дэмжлэг болон ажилладаг бөгөөд стандарттай төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, авлига, хээл хахууль, хүнд сурталгүй, хурдан шуурхай, чанартай хүргэх зорилгоор БХЯ, ЗГХЭГ, НЗДТГ-тай хамтран “ЗӨВ МЕНЕЖМЕНТ-ЗӨВ ТОГТОЛЦОО” стандарт танилцуулах сургалтыг Нийслэлийн харъяа 84 байгууллага болон орон нутаг, яам тамгын газруудад хийсэн бөгөөд “Стандарттай төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд “Стандарттай Ховд” “Стандарттай Архангай”, “Стандарттай Өвөрхангай” гэсэн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлээд байгаа юм. Түүнчлэн сүүлийн 2 жилийн хугацаанд дараах төрийн байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоо болон нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үе шатны зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд: