Categories
гадаад мэдээ

Австрали улс квантын шинжлэх ухаанд 73 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Австралийн засгийн газраас “Үндэсний эрх ашигт” хамгийн чухал гэж үзэж байгаа технологийн 9 чиглэлийг тодорхойлжээ.

Ингэснээр тус улс технологийн салбарт хувьсал хийх, квантын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 73 сая долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдлээ.

Тодруулбал, Физикийн үндсэн зарчмууд дээр суурилсан квант механикийн хөгжүүлэлт нь Австрали улсад анхан шатандаа явж байгаа ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан гол салбар болсон байна. Энэ салбарыг хөгжүүлснээр тус улсын эрүүл мэнд, санхүү, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг салбаруудад хувьсгал хийнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Технологийн салбарыг шинэчилснээр кибер аюулгүй байдал, харилцаа холбоо, ашигт малтмалын олборлолт, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн салбаруудад эрс шинэчлэл хийгдэнэ гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 79, II тунд 207, нэмэлт сэргээх тунд 4575, нийт 4861 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.818 (76.3 хувь), 16-17 насны 26.670 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний тархалт эрс нэмэгдэж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штаб дээр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх нэгжийг идэвхжүүлэн ажиллаж байгаа юм. Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, тэмцэх зорилгоор вакциныг үе шаттайгаар татан авч буйг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Тус газрын Эмийн үлдэгдлийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн “Шүлхий өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалтын арга хэмжээг авдаг. Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургаадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд 11 дүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай аймагт хуваарилж өгөөд байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд ОХУ-аас 2.5 сая тун вакцин ачуулсан нь 25-27-нд Монголд буух юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Амартүвшин: Д.Булгантамир бид хоёрыг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн

“Comedy Lab” клубын гишүүн Д.Амартүвшин болон иргэн Д.Булгантамир нарыг цар тахлын үед хууль зөрчиж, жагсаал зохион байгуулсан хэргээр шүүхээс дуудаж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Д.Амартүвшин “Өнөөдөр нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт дээр үндэслээд Д.Булгантамир бид хоёрт шүүхээс зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Сайд дарга нартаа мөн адил хариуцлага тооцох ёстой. Тэд хүн цуглуулж болдог, бид болдоггүй, биднийг хуулиар дарангуйлж торгодог. Бид 3 метрийн зай барьж байсан. Шүүхээс үзэл бодлоо илэрхийлсний төлөө ингэж хариуцлага тооцдог том жишээ гарч ирлээ” гэв.

Categories
мэдээ улс-төр

​У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан тушаалаа ашиглажээ

Монгол хүн бүр үйлчлүүлдэг ХААН банкны хувьцаа эзэмшигч Савада 60 хувиа худалдаж байгаа мэдээлэл монголчуудын анхаарлын төвд байна. Энэхүү компани хоорондын наймааны асуудалд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хөндлөнгөөс гэнэт давхин орж ирсэн нь бантан хутгалаа. Товчхондоо тэрбээр чуулганы танхимд “Хаан банкны наймаа луйвар боллоо” гэсэн үг унагаж өнөөдөр улс төрийн хүрээнд ч, олон нийтийн сүлжээнд ч, сонин хэвлэлийн хуудсанд ч нийгмийг үймүүлж эцэстээ энэ банкны хувьчлал хэнд хаана очих, эцэстээ юу болж хувирах нь таашгүй ээдрээтэй зэвүүн байдалд орлоо. Асуудал энэ хэвээр улс төрч Ч.Хүрэлбаатарын оролцоотойгоор цааш үргэлжилбэл Хаан банкны хувь заяа хаана, аль нүхэнд орохыг хэлж мэдэхгүй хэмээн мэргэжилтнүүд, эдийн засагчид ярьж болгоомжилж байна. Хаан банкны энэ асуудалд хөндлөнгөөс орж ирсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувийн эрх ашиг өдөр өнгөрөх тусам олон нийтэд улам тод болж байна. Угтаа тэрбээр өөрийн төрсөн ахынх нь бизнесийн хамтрагч “Таван богд” группт Хаан банкны хувьцааны тодорхой хувийг авч өгөхийн тулд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ ашиглаж байгаа юм байна. Тэр зогсохгүй нь тодорхой болсон учраас Монголын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс анхааралдаа авах цаг аль хэдүйн болжээ.
Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байсан. Энэ үедээ л тэрээр будлианыг эхлүүлжээ. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын баланк дээр яг ижил дугаартай хоёр өөр албан бичгийг үйлджээ. 2019 оны нэгдүгээр сарын 25-ны “2019.01.25 11/386” дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёр өөр албан тоотын нэг нь буюу монгол дээрх нь тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд илгээсэн байдаг л нэг албан тоот. Тэгвэл англи хэлээр бичсэн, 25.01.2019 11/386 дугаартай албан бичиг нь ноцтой. Илт хувийн ашиг сонирхлын зөрчилтэй, Хаан банкны хувьчлал дээр “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байсан нь хэдхэн хоногийн өмнө нийгэмд ил боллоо.
Энэ хоёр албан бичгийн аль нэг нь хуурамч байвал үйлдсэн албан хаагчид нь эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хандан англи хэлээр бичсэн албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол над руу биечлэн хандаж болно” хэмээн бичжээ.
Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад чиглэл өгсөн бол тэрбээр ийм захидал бичих эрхтэй гэсэн үг. Гэхдээ Засгийн газраас эрх олгох тухай тогтоол 2018 оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сарын хуралдаануудаар хэлэлцсэн, эсэх нь ч эргэлзээтэй. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим хуудаснаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрх олгох тухай тогтоол баталсан шийдвэрүүд дотор алга байна. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд 11/386 дугаартай албан бичиг (захидал) Савада Хидео руу илгээсэн нь тухайн үеийн Засгийн газраасаа илүү эрх эдэлсэн, хууль зөрчсөн үйлдэл болжээ. Хуулиараа бол ХААН банкны хувьцаатай холбоотой асуудлаар Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Монголбанкны удирдлага хуралдаж, зохих чиглэл, зөвлөмж гарган Сангийн сайдад эрх олгож, Засгийн газрын нэрийн өмнөөс байр суурь илэрхийлэх ёстой. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх та өөрийн кабинетад Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатарын өнөөдрийн үйлдэлд анхаарлаа хандуулна уу. Өмнө нь ч тэрбээр Хотгор шанагын уурхайн лизензийг Солонгосчуудад дамлан худалдсан асуудлаар нийгэмд бөөн шуугиан тарьж, хоёр орны хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та мэдэж байгаа. Одоо харин Монгол Улсын хувьд хамгийн чухал түнш болох Япон-Монголын харилцаанд цав суух хэмжээнд асуудлыг хүндрүүлж эхэллээ. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал шүү, Ерөнхийлөгч өө.

Б.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

М.Тулгат: АН-ын Анхдугаар үндэсний чуулганыг ирэх сарын 6-нд зохион байгуулна

Ардчилсан нам /АН/-ын дарга М.Тулгат тус намын анхдугаар чуулганыг хийхээр товлосон талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга М.Тулгат “Арванхоёрдугаар сарын 6 бол АН үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр. Тиймээс АН-ын зүгээс арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд хүний эрхийн үндэсний чуулган нэрийн доор “АН-ын анхдугаар үндэсний чуулган”-ыг зохион байгуулна.

Сүүлийн жилүүдэд хамгийн хүндээр яригдаж байгаа хүний эрхийн асуудлаар үндэсний чуулган зарлаж байна. Цар тахлын хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшил ААН-үүд элгээрээ хэвтсэн. Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн. Өнөөдрийн монголын улс төрийн системийн гажуудлыг засах ямар гарц гаргалгаа байна. Энэ бүх асуудлыг авч хэлэлцэх цаг нь болсон учир чуулган зарлалаа.

Чуулганы үүд хаалга бүх хүнд нээлттэй. АН-ын дотор ойлгомжгүй асуудлууд байгаа ч гэсэн хүний эрхийн асуудал дээр хамтарч ажиллах талбар нээлттэй.

“No double standart” хөдөлгөөний хүсэлтээр УИХ дахь АН-ын бүлгээс нийтийн сонсгол хийх ажлыг зохион байгуулж, УИХ-ын 36 гишүүний дэмжлэгийг цуглуулж чадаад байна. Дэмжихээ илэрхийлсэн гишүүдийн гарын үсэгтэй албан ёсны нийтийн сонсгол хийх тогтоолын төслийг АН энэ долоо хоногт боловсруулж дуусна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуу жолооч хамгаалалтын хашлаганы 16 шон, зургаан гацуур дайрчээ

Урд шөнө Ард Аюушийн өргөн чөлөө Төрийн банкны харалдаа замын голын бульварт хоёр талын хамгаалалтын хайс хашлаганы 16ш шон, 6ш гацуурыг дайрсан зөрчил илэрчээ.

Согтуу жолоочоос шалтгаалсан энэ мэт зөрчлүүд өдөр бүр гарч, ажилд хүндрэл учруулсаар байна хэмээн хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ.

Согтуу жолооч зургаан гацуур, 16 шон дайрчээ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа, “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасныг Байнгын хороо дэмжсэн байна. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулсныг төсөлд нэмж тусгалаа. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанканд тус тус даалгасныг тогтоолын төслийн 3, 4 дүгээр заалтууд болгон нэмж тусгалаа. Түүнчлэн, тогтоолын төсөлд зарим үг, үсгийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно” гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, тогтоолын төсөлд 2022 онд имфляц 6.5 хувь байхаар төсөөлсөн нь боломтой эсэхийг тодрууллаа. Учир нь өнөөдрийн байдлаар имфляц 12-13 хувьд хүрсэн байгааг хэлэв. Мөн тэрээр 2022 онд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баталсныг тэмдэглээд, үүнд ханшийн нөлөө хэрхэн гарахыг лавлав. Түүнчлэн 2022 онд хувийн хэвшлийг дэмжих бага хүүтэй зээлийн бодлого хэрхэн үргэлжлэх талаар асуулаа.

Гишүүний асуултад Байнгын хорооны дарга С.Чинзориг хариулахдаа, “Байнгын хороо тогтоолын төсөлд имфляцыг 6+-2 хувьд барихаар оруулж ирснийг дэмжиж байгаа. Эхний хоёрдугаар улирлын байдлаар имфляц 9.6 хувьд хүрсэн статистик мэдээ байна. Тиймээс дээрх хувьд имфляцыг барих хүндрэлтэй. Тиймээс тогтоолын төсөлд хоёр заалт тусгасан. Тодруулбал, мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэсэн заалт бий. Мөн цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдолыг арилгах, нийлүүлэлт, хангамжийг сайжруулж, үнийн өсөлт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан заалт оруулж байгаа” хэмээлээ.

Хувийн хэвшлийг дэмжихтэй холбоотой заалтад, ажлын багаас 10 их наядын хөтөлбөрийн хамрах хүрээх өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Иймд хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл олгох, нөгөө талаас арилжааны банкууд зээлийн нөхцөлөө сулруулах, зээл олголтын шимтгэлгүй болох зэрэг заалтыг нэмж тусгаж байгааг дуулгав.

Ийнхүү хэлэлцээд санал хураахад, хуралдаанд оролцсон 52 гишүүний 28 нь буюу 53.8 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

Categories
мэдээ спорт

Б.Энхтүвшин Дэлхийн аварга, Б.Буяндэлгэр Дэлхийн хошой аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлсэн “World pro jiujitsu championship” тэмцээний өсвөр үеийн ангилалд барилдсан Б.Билгүүнтэй -37 кг-н жинд алт, Г.Энхжин -48 кг-н жинд мөнгө, Б.Тэмүүлэн -55 кг-н жинд хүрэл медаль, хөх бүсний Мастерс1 ангиллын -62 кг-н жинд барилдсан Т.Цэнд-Аюуш аваргалж алт, Мастерс4 ангиллын -120 кг-н жинд зодоглосон Д.Баярсайхан мөнгө, Мастерс1 ангиллын -49 кг-н жинд барилдсан Н.Чаминтуяа мөнгө, Мастерс2 ангиллын ягаан бүсний -94 кг-н жинд барилдсан Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн .

Categories
мэдээ улс-төр

Кибер орчин дахь мэдээллийн бүрэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангах хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтарсан хуралдаан хийж, хуралдаанаараа Засгийн газраас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалав.

Хамтарсан хуралдаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн талаар танилцууллаа. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж буй боловч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгийн ахлагчаас болон хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал болон холбогдох байгууллагын удирдлагууд хариулт өгөв.

No description available.

Үргэлжлүүлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.