Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.

Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр хандаж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсад хоноцын сэтгэлээр, өөрсдийнхөө ашиг олох объектуудын нэг хэмээн харж, яг ингэж хандаж байгаа нь илт байна. Уул нь тэд ард түмнээ төлөөлөн улсаа удирдаж олсон жоохон татварын мөнгөөр нь улс орноо хөгжүүлэх, сонгосон түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг зорилготой сонгогдсон хүмүүс юм. Гэвч хамгийн сэтгэлгүй, чадамжгүй, ажил хийдэггүй хамгийн гол нь ард түмнээ шулж өөрсдөө болон намынхаа эрх барих элит давхаргыг баяжуулах гэсэн УИХ гэдгийг энэ удаагийн парламентын олон зүйлээс харж болно. Өмнөх УИХ-ын гишүүд ард түмнээ монжиж, мөнгө хийж хоноцын сэтгэлээр хандаж буйгаа ядаж нуудаг байсан юм. Сүүлийн парламентын гишүүд нуухаа ч байж. Бүр улаан цагаандаа гарч мөнгө хүүлэгч шиг ажил хийдэг болсон. Хэн ч харсан ойлгогдохоор ард түмнээ хожиж, ард түмнээрээ мөнгө хийж, ард түмнээ шулж байгаа нь ил цагаан болсон. Ард түмнээсээ авсан мөнгөөр тансаглаж, ямар ч үр дүнгүй зүйлд зарж үрж яавал дахин сонгогдох вэ гэж хумсаа мэрэн тэчьяадаж байна.

Хэдхэн жишээ хэлье. Банкны тухай хуулиар хадгаламжийн хүүг бууруулна, ингэснээр зээлийн хүү буурч ард түмэн жаргана гээд ёстой амтай болгон нь л шогширсон, энэ удаагийн гишүүдийн. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг хар. Хадгаламжийн хүү 14 хувиас 7 хувь хүртэл буурсан. Зарим газраа бүр 6 хувь хүртэл буурав. Харин нөгөө талдаа зээлийн хүү яг хэвээрээ. 14 хувиас 17 хувьтай бахь байдгаараа л байна. Гишүүдээс зээлийн хүү яагаад буурахгүй байгаа талаар асуухаар Засгийн газраас Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээлийг урьдаас яриад байдаг. Энэ чинь тэс өөр зүйл шүү дээ. Гурван хувийн хүүтэй зээл чинь бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа зээл. Жирийн ард түмэнд ямар ч падгүй зүйл. Хаа байна өнөө зээлийн хүү буурах, огт буураагүй дээр нь хадгаламжийн хүү талаас илүү шахуу буурсан. Хэн хожсон бэ, үүнийг баталсан гишүүд дээрээс нь эдэнтэй нийлсэн банкныхан л бүтэн жил мөнгө хүүлэн баяжиж байна. Гишүүд хадгаламжийн хүүг бууруулчихаар хадгаламж эзэмшигчдийг банкнаас мөнгөө татна гэж тооцоолсон. Тэр мөнгийг нь угтуулаад койн гэх зүйл гаргаж ирсэн. Монголд өнөөгийн байдлаар 10 гаруй криптовалютын биржүүд үйл ажиллагаа явуулж байна. Нэг бирж дээр гэхэд л сүүлийн яг нэг сарын хугацаанд 2.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. Эндээс харахад одоо криптовалютын зах зээлд 4-6 их наяд төгрөг эргэлдэж байна гэж тооцож болохоор байна. Энэ бол ард түмнээ бодлогоор улайм цайм шулж байгаа хэрэг биз дээ. Төлөвлөгөөтэй явуулсан бодлого гэж харахаас өөр аргагүй. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь банкнаас хамааралтайг мэдэхгүй хүнгүй. Койны 95.5 хувь нь алдагдалтай байдаг тухай математикчдын тооцоолол байдаг.

Гишүүд Монгол Улсад хичнээн хүнийрхүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаа дүр зураг 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд ч нэвт мэдрэгдэж байв. Яг төсвийн төслөө сөхөж харсан, тоон дүнгүүдтэйгээ танилцсан гишүүн байсан юм уу. Намрын чуулган дөнгөж эхэлж байхад УИХ-ын гишүүд ажилдаа ийнхүү хариуцлагагүй хандаж, хэлэлцэх гэж буй хууль, тогтоолын төслүүдээ ч уншихгүй байгааг юу ч гэж ойлгомоор юм. Уг нь тэд ард түмнээс илүү эрх мэдэлтэй, илүү үүрэг хариуцлагатай улс. УИХ-ын гишүүний үндсэн ажил төсвийг зөв зүйлд батлах, зарцуулалтыг хянах. Үүнээс нь үүдэж улсын хөгжил дэвшил яригдаж байдаг. Гэтэл гишүүд нь төсвөө уншаагүй баталж л байдаг. Арваннэгдүгээр сарын 15-наас л өмнө нь төсвийн хуулийг баталж байгаа болоод шоудаад өнгөрсөн. Зөөлөн суудлаасаа авахуулчих вий гэсэн айдас нь тэднийг түлхэж 15-наас өмнө батлуулах нь дамжиггүй юм. Ирэх оны төсөв ажлын байр бий болгож иргэдийг ажлын байраар хангаж татвар төлөлтийг яаж өсгөх вэ гэдэг тал руу чиглэх ёстой байсан. Гэтэл өмнөх жилүүдийнхээс бүр дордчихлоо. Ковидын хүнд үед хөрөнгө оруулалт 38 хувь, урсгал зардал нь 30 хувиар өссөн төсөв баталсан.

Энэ удаагийн УИХ хамгийн бүрхэг ажиллаж байна. Гишүүд нь зөвхөн өөрсдийн лоббитой, эрх ашигтай хуулиуд дээр л дуугардаг. Гишүүд өөртөө оногдох дөрвөн тэрбум төгрөг нь хаана ямар зүстэй нуугдаж суусан байна вэ л гэж төсөв шагайснаас өөрөөр төсвийг огтхон ч уншаагүй, бас ард түмний төлөө ганц үг ган хийдэггүй. Хэрэв ард түмэн гээд бөөн бөөнөөрөө орилолдоод хэвлэлийн хурал хийгээд эхэлбэл тэрүүгээр далимдуулж өөрсдөдөө орлого олох гэж байгаагийн л дохио. Нөгөө банкны хадгаламжийг байхгүй болгосон шиг. Төрд иргэдийг төлөөлж, Засгийн газрын оруулж ирж буй төсөв мөнгөнд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд төсвийг хэрхэн баталдгийн тод жишээ нь Богд Зонховын хөшөө болсон. Энэ их тахал үхэл хагацал, үгүйрэл хоосрол дотор гучин хоёр тэрбум төгрөгөөр бурханы хөшөө барих төсөв батлаад огтхон ч сэтгэл нь зовохгүй байж чадаж байна гэдэг бол ямаршуухан хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг бид төр гаргасан бэ гэдгийг баталгаа юм. Тэдний сэтгэлд ард түмний зовлон зүдгүүр ямаршуухан байр эзэлж, ард түмэндээ ямаршуухан хандаж байгаагийн бодит төрхийг энэ хөшөөнд тавьсан мөнгө илчилсэн.

Ийм л хоноцын сэтгэлтэй гишүүдийг бид гаргаж ирсэн байна. Яагаад ийм гишүүдтэй болчихов оо, яагаад ийм хариуцлагагүй хүмүүс төр засагт гарч ирээд байна вэ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Яагаад гэвэл бид өөрсдөө ийм л байна гэсэн үг. Бид өөрсдөө хувиа бодож довоо шарлуулдаг, өөрөөсөө өөрийг боддоггүй болохоор өөрсдөөсөө өөр хүн сонгож чадахгүй шүү дээ. Парламент бол бага ард түмэн, тэд сонгогдож гарч ирсэн их ард түмнийхээ тусгал гэдэг.

Бид хэрхэн хувиа бодож довоо шарлуулдгийн нэг тод жишээг харцагаая. Д хотын замын мөнгийг нэг УИХ-ын гишүүн зараад идчихжээ. Тэр гишүүн Д хот юмуу тэр газрын ойр дахиж нэр дэвшсэн бол гарч ирэх ч үгүй. Иргэдийн уулзалт бүрдээ толгойгоо хагалуулаад таарах байв. Тийм учраас хаа байсан Г хотод очоод УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тэндээ бараг баатрын дүрээр очиж хутагт хувилгаад шиг гарч ирэв. Д хотын замын мөнгөнөөс Г хотод мөнгөөр бороо оруулж байгаа болохоор нөгөө хэд нь бөөн хөөр. Д хотын зам Г хотод ямар ч хамаагүй. Хэрвээ бид хувиа боддоггүй байсан бол Д хотын замыг балласан түүнийг сонгож болохгүй гэж ярих байсан. Зайлуул мөнгө өгөөд л байх юм,хулгайн л мөнгө тараагаад байна, ийм хүнээр төр бариулж болохгүй гэж стандартаар сэтгэдэг ямар ч ард түмэн бодох байв. Хариуцлага тооцож чаддаг байх ёстой байсан юм, бид.

Энэ гишүүд Монголын төлөө огт юм хийхгүй гишүүд байна. Хийвэл ард түмнийг хэрхэн хуурч, тэдний эцсийн сохор зоосыг нь ч үлдээхгүйгээр сэгсрэх ямар арга байна л гэж эрэлхийлэх шинжтэй. Тэр талаар хууль дүрэм бодож боловсруулах талаар л хөөцөлдөх шинжтэй хүмүүс байна. Энэ хэвээрээ удвал бид балрах шинжтэй. Хоёр жил болоход ард түмнээ ингэж баллаж байгаа юм чинь дахиад хоёр жил болоход улсаараа тэсч үлдэх нь үү. Энэ мэт яриад байвал энэхүү жижигхэн бичлэгт багтах зайгүй их олон юм бий. Ийм гишүүд сонгочихоод хэрхэн биднийгээ шулахыг нь хараад, хүлээгээд дахиад хоёр жил болоход мөн хэцүү еэ. Хэн юу ч хэлж байсан дараагийн сонгууль болтол тэд огт тоохгүй, бүх шатандаа эрх барьж байгаа учраас. Сөрөг хүчин гэж бараг эрх баригчдынхаа гар хөл болох нь халаг хүмүүс л гарч ирээд ард түмнээ загнахаас өөр юм хийдэг юм уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн салхитай, бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 11 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12 дугаар сарын 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-р сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын сонгодог урлагийн оргил “Уран хас”-ыг орчин үеийнхээр тоглоно

Монголын контемпрари балетын хөтөлбөр энэ жил “Чулуун сан”-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран хас” контемпрари балетыг тоглох гэж байна. Энэхүү балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” бүжгийн олон улсын хоёрдугаар наадамд зориулж бүтээж эхэлжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хойшилж энэ жил тоглогдох болсон байна.

Орчин үеийн контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлахнь зөв зүйтэй гэсэн агуулгатай бөгөөд хамгийн чухал нь залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд тус санааг хүргэж байгаа гэдгээрээ онцлог юм.

Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж, байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрч буй тухай өгүүлэх аж. Өөрсдийгөө хайрцаглаж, бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь зөвхөн толгойд л байдаг гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарч байгаагаар дүрслэн харуулах нь юм байна.

Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-ны бүжигчид амилуулж, энэхүү балетыг тоглохоор болжээ. Мөн энэхүү шинэ уран бүтээлчийн хувцсыг “Жей зозо” брендийн дизайнер Х.Батзориг, тайзны декорацийг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар бүтээсэн аж

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Даваадорж: Эрх баригчид замбараагүй зардал гаргахын тулд орлогоо өөдрөгөөр төсөөлж, алдагдлыг бага харагдуулахыг хичээж байна

Монгол Улсын 2022 оны улсын төсвийн асуудлаар судлаач, эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Саяхан батлагдсан Монгол Улсын 2022 оны төсөв одоо ч олон нийтийн шүүмжллэд өртсөн хэвээр байна. Орлого, зарлагын төсөөллөөс эхлээд хоёулаа ярих уу?

-Энэ жил ковидын цар тахал үргэлжилж байгаа асар хүнд жил. Ирэх жил ямар байдалтай байх нь тодорхойгүй байна. ДЭМБ-аас ч энэ талаар анхаарууулж байгаа. Тиймээс ирэх жилийн улсын төсөв иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, улс орны эдийн засагт хүндээр нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг засч залруулахад чиглэсэн байх ёстой. Гэтэл ийм хүнд үед Засгийн газраас өргөн барьсан 2022 оны төсөв орж ирэхдээ хэд хэдэн хуулийн зөрчилтэй байсан. УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн Нэгдсэн чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэлд дунд хугацаанд төсвийн голлох үзүүлэлтүүдээ хуульчилсан боловч ердөө хоёрхон сарын дараа Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчиллөө. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.5.1-д заасан “улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах” чиг үүрэг болон Төсвийн тухай хуулийн 6.2.2, 6.4.1, 6.4.2, 6,4.8, 6.5.5 зэрэг зарчмуудтай өргөн барьсан төсөв зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчим алдагджээ гэж дүгнэж болохоор байна. За, төсвийн орлого руу оръё. 2022 оны төсөвт орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн. Манай эрх баригчид хүссэнээрээ замбараагүй зардал гаргахын тулд орлогоо өөдрөгөөр төсөөлж, алдагдлыг бага харагдуулахыг хичээдэг. Жишээ нь, Уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр бүх татварын орлогоо нэмэгдүүлжээ. Энэ нь Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш, уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, хөл хорионд туйлдсан аж ахуйн нэгж, иргэдээсээ авах татварын орлогыг эрс нэмэгдүүлж, дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргаж байна.

-Уул уурхайгаас 4.3 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэлээ. 2021 оны улсын төсөвт мөн л ийм өндөр дүн тавьж байсан. Тэр дүндээ хүрэхээргүй болчихоод байгаа шүү дээ?

-Манайд экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүн дотроо 70-80 хувь буюу Монголын олж байгаа 10 ам.доллар тутмын долоог нь зэс, нүүрсээс олдог. Үүнээс нүүрсээ 36.7 сая тонныг олборлоно гэж тооцсон байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 15, 16 сая тонныг л олборлоод явж байна. Ер нь энэ бол эрх баригчдын заль л даа. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үед гурван жил дараалан 42 сая тонн нүүрс олборлоно гэж тооцоолж байсан. Энэ бол зарлагаа хэт өндөр тавьснаа нуухын тулд, төсвийн алдагдлыг бага харагдуулахын тулд ингэж худлаа тооцдог юм.

Зэсийг 8915 ам.доллараар тооцож 1.2 тонныг олборлоно, алтыг 20 тонн олборлоно, нэг унцийг 1821 ам.доллараар, нүүрсийг 132 ам.доллараар 36.7 сая тонныг зарна гэсэн. Яах вэ алт бол хүрч болох юм. Гэхдээ дэлхийн зах зээлийн үнэ ямар байх нь эргэлзээтэй. Нүүрсний хувьд сая хэллээ, боломжгүй. Ковидын үед олон компани дампуурч, дийлэнхийнх нь үйл ажиллагаа хүнд байдалд байгаа. Статистик мэдээллээс харахад, энэ жил гэхэд л 15-20 мянган компани үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Гэтэл НД-ын шимтгэлээс орж ирэх орлогыг 57 хувиар өсгөнө гэсэн хийсвэр орлого тавьчихаад байгаа. Энэ бол яасан ч бүтэхгүй төсөөлөл.

-Ковидын үеийн нөхцөл байдал өнөөдөр гэхэд шал өөрөөр эргэх болчихоод байна. “Ковид 19” вирусийн маш хортой шинэ хувилбар гарсныг дэлхий зарлаж байна. Ийм нөхцөл байдалтай уялдуулсан агуулга төсөвт хэр тусгагдсан бэ?

-Төсөв өргөн барихаас өмнө ДЭМБ-аас дэлхийн бүх улсуудад маш тодорхой анхааруулга өгч байгаа. Цар тахал дуусаагүй, ирэх жилүүдэд яаж хувирах нь тодорхойгүй гэдгийг аль эрт зарлачихсан. Гэтэл ийм үед төсөв маш хэмнэлттэй, орлогоо маш зөв төсөөлж алдагдалгүй төсөв өргөн барих ёстой байсан юм. Гэтэл ковидын үед олон байшин барилга барих, шавар зуурах төслүүд л дийлэнх байна. Ковид нэгдүгээр сарын 1-нээс дуусаад амьдрал бужигнаад ирэх юм шиг л төсөөлөлтэй төсөл орж ирснийг олонхоороо хүч түрэн баталчихлаа.Харамсалтай.

-Төсвийн зарлага дээр 32 тэрбум төгрөгөөр бурхан барих төсөл ихээхэн шуугиан тарилаа. УИХ-ын гишүүд мэдээгүй байхад батлагдаад, бүр төсөв нь хэд дахин өсчихсөн болж харагдаад байгаа. Энэ төслийн талаарх хэлэлцүүлгийг эдийн засагчийн хувьд та анхаарав уу?

-УИХ-ын гишүүнд хоёр үндсэн үүрэг бий. Нэг нь хууль санаачлах, батлуулах. Нөгөө нь улсын төсөв дээр анхаарч ажиллах ёстой. Монгол гэдэг айлыг бүтэн жил авч явах төсөв. Гэтэл гишүүд туйлын хариуцлагагүй хандаж байна. Нэлээд олон гишүүд ярилцлага өгч, бас жиргэж. Ингэхдээ “Би мэдээгүй” гэсэн байх юм. Энэ нь нэг ёсондоо “Би ажлаа мэддэггүй” гэсэнтэй адил сонсогдож байгаа юм. Энэ 32 тэрбумын асуудал өнгөрсөн жилийн өргөн барьсан төсвөөс эхтэй. Тэгэхдээ 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. 1.5 тэрбум төгрөгийг тавьсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил батлагдаад энэ жил хэрэгжиж эхэлсэн төсөл. Ирэх жилийн төсөв дээр 32 тэрбум болж нэмж орж ирээд асуудал дагуулаад байна. Энд нэг асуудал бий. Хүмүүс сайн мэдэхгүй байна.

-За…

-Засгийн газраас 2021 оны төсвийг өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гэтэл хэлэлцүүлгийн явцад гэнэт гараад ирсэн. УИХ-ын гишүүн төсвийн хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргаж шинээр арга хэмжээ нэмж болдог. Тухайлбал, Төсвийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр “Манай суманд ийм ажил заавал хийх ёстой. Засгийн газраас оруулаагүй байна” гэж гараараа бичиж өгдөг. Түүнийг нь Байнгын хороодын хурлаар хэлэлцэж УИХ-д оруулах боломж бий. Ингэхдээ нийт зардлыг нэмэхгүйгээр, өөр арга хэмжээний төсвөөс хасч оруулдаг. Гэтэл өнгөрсөн жил арай өөр асуудал болсон. УИХ-ын гишүүдээс бүрдсэн төсвийн ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт ирүүлсэн саналуудтай уялдуулан 178 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2021 онд санхүүжих 74 тэрбум төгрөгийн дүнтэй 109 төсөл арга хэмжээ шинээр нэмээд оруулаад ирсэн. Түүн дотор энэ бурхны төсөл байсан. Ийм олон арга хэмжээг нэг дор оруулж ирээд батлуулж байсныг би лав мэдэхгүй. Нэг юмуу хоёроор гишүүд санал гаргаад дээд тал нь 10 орчим арга хэмжээг нэмэх хасах асуудал байдаг л юм. Энэ бол тухайн үеийн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хоёрын хийсэн ажил. Эдгээр хүмүүсийг энэхүү асуудлаар нь шалгахад буруудахгүй байх. Ингэж төсвийн дундуур нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа орж ирсэн учраас хүмүүс тэр бүр мэдэхгүй байх шиг байна. Зөвхөн 5.5 тэрбум төгрөгийн бурхны төслөөс гадна өөр олон асуудалтай арга хэмжээ бас бий.

-Ковидын үеийн засаг эрүүл мэндийн салбарт чиглэсэн байх ёстой гэж та эхэнд хэллээ. Цар тахалтай өдөр шөнөгүй тэмцэж байгаа эмч, ажилтнуудын цалинг нэмэх асуудал төсөвт тусгагдсан уу?

-Эрүүл мэндийн сайдын багц нэг их наяд орчим төгрөг байна лээ. Эмч албан хаагчдынхаа цалинг нэмэх хангалттай боломж байгаа болов уу. Тусгайлан эмч албан хаагчдын цалинг нэмэх асуудал орж ирээгүй. Хөрөнгө оруулалтад 125 орчим тэрбум төгрөг тавьсан нь боломжийн гэж харагдаж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж чадаагүй байсан.

-Тэгвэл эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр барих, олон жил дуншиж байгаа Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах зэрэг анхаарах зардлууд байсан уу?

-Түлэнхийн төвийн хөрөнгө оруулалт тавигдаагүйг бодвол дууссан болов уу. Яагаад ашиглалтад орохгүй байгаа учрыг мэдэхгүй байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж харин боломжийн хэмжээнд тавигдсан байсан. Харин ковидын аюул болоод байхад иргэдийг цуглуулах 40 гаруй соёлын төв барих төслийг батлаад явуулсан даа. Мөн сумдад Засаг даргын Тамгын газрын байр, сумын төвүүдэд засмал замууд барих төслүүд олон байна лээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 10 тэрбум төгрөгөөр бетонон зам барих төсөл харагдсан. Цөөхөн хүн амтай нэг сургуулийн байр хангалттай байх ёстой атал хоёр, гурав дахь сургуулийн байр барина гэж байх жишээтэй. Тэр дундаа Сангийн сайд Б.Жавхлангийн тойрог Дархан-Уул, Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт хийгдэх хөрөнгө оруулалтыг нийлүүлбэл өөр 10 аймгийн хөрөнгө оруулалттай тэнцэхүйц харагдаж байсан нь анхаарал татаж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдлаа. Үүнийг Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 2 сая 740 мянган төгрөг байхад Өмнөговь аймгийн хувьд 146.5 мянга, Завхан аймагт 72.2 мянган төгрөг байгаагаас харж болох юм. Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио мөн.

-УИХ-ын гишүүдийн төсөвт хандаж байгаагаас харахад төрт ёсондоо хоноцын сэтгэлээр хандаж байна уу даа гэсэн эмзэглэл олон нийтэд төрж байгаа нь ажиглагдаж байна?

-Хоноцын сэтгэлээр хандаж байгаа ганцхан жишээ хэлье. Тэр бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал бол өр болж хувирдаг. Ирээдүйд бидний үр хүүхдүүдэд өр болж үлдэнэ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг байсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй үзүүлэлт. 2021 оных 3.7 их наяд болно. Тэгвэл 2022 оных 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөл өргөн барьсан. Би ирэх жил энэ алдагдал 4-5 их наяд хүрэх байх гэж тооцож байгаа. Зөвхөн УИХ-ын гишүүдийн тооцооллоор аваад үзэхэд Монголын төр сүүлийн гурван жилийн хугацаанд 11 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэсэн байна. Хэр их өр үйлдвэрлэнэ, түүнийг бид гаднаас зээл авч төлж таарна. Монгол Улсын гадаад өр замбараагаа алдсан. Өнөөдрийн эрх баригчид 2016 онд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо гээд аюулын харанга дэлдэж байсан хүмүүс. Одоо нэг иргэн 30 сая төгрөгийн өртэй болсон. Монгол Улсын нийт өр 32 тэрбум ам.доллар болчихоод байна. Дээр нь Засгийн газрын өр дөрөвхөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Таван жилийн өмнө 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 8.2 тэрбум ам.доллар болсон. Өрийг ДНБ-ий хувиар тооцдог. Засгийн газар өрөө ДНБ-ий 60, 70 хувьтай байгаа гэж өөрийгөө төдийгүй өрөөлийг хуурсаар өнөөг хүрлээ. Монголбанкны свот, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам гээд олон төрийн өмчит компаниудын өр, өрийн баталгаа зэргийг тооцох юм бол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувиас давчихсан.

-Уул нь улсын төсөв нэг байх ёстой биз дээ?

-Тийм. Олон төсөвтэй байж болохгүй гэж 2016 оноос өмнө маш их шүүмжлэл өрнүүлдэг байсан хүмүүс бол өнөөгийн эрх баригчид. Гэтэл өөрсдөө 10 гаруй төсөвтэй болсон. Монголбанкнаас тэтгэврийн ахмадуудын зээлийг тэглэчихэж байна. Эрдэнэт үйлдвэрээс дулаан цахилгааны мөнгө гээд нэг их наяд төгрөг төсвийн гадуур зарцууллаа. Хөгжлийн банк, Эрдэнэс Таван толгой гээд төрийн өмчит компаниудаас төсвийн гадуур хичнээн төгрөг авсныг тооцох аргагүй болчихоод байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй асуудал. Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар татвар төлөөд татвараас төсвөөрөө дамжуулаад цааш зарцуулах ёстой юм. Хуульгүй улс шиг болчихоод байна. Төсвийн ийм дураараа замбараагүй байдал үнэ өсгөнө, үндэсний валютын ханш унагана, валютын нөөц бууруулна гэж би боддог. Зээлийн хүү өснө, зээлжих зэрэглэл буурна гэх мэтээр эдийн засгийн асар их хохиролтой. Эхнээсээ буруу бодлогынх нь үр дүн гараад эхэлчихсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ, үйлчилгээний үнэ өсчихсөн, иргэд туйлын хүнд амьдарч байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 26, тугчин одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8:19 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Эрээнээс ногоо татаж байхаар эм тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эгийн голын
усан цахилгаан станцын
төслийн удирдагч асан Д.Одхүү “Монгол Улсын нутаг
дэвсгэрт баригдах усан
цахилгаан станцын асуудлыг
бид өөрсдөө шийднэ” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Монгол Улсын Ерөнхий
сайд асан Думаагийн Содном “Засгийн газар олон
сая долларын зээлийн
өртэй, ашиггүй шахам
нефтийн үйлдвэртэй
болчих эрсдэл байна” гэв.

”Үндэсний стратегийн
хүрээлэн” ТББ-ын захирал,
эдийн засагч, судлаач Б.Мөнхсоёл “Төсвийг дуусаагүй барилгуудад
зарцуулдгийг цэгцлэх цаг болсон” гэснийг VIII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ Ковидын
хуулиар Засгийн газарт бүх эрхээ
өгсөн нь маш том итгэлцэл” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрээнээс ногоо татаж байхаар эм
тариагаа оруулж ирэх хэрэгтэй байна” гэв

ХӨСҮТ-ийн Нэгдсэн
лабораторийн албаны
дарга, анагаах ухааны
доктор Б.Бумдэлгэр “Омикрон” хувилбар агаараар
маш хурдтай тархдаг, нас баралтын хувь өндөр
учраас аюултайд тооцогдож байна” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

Үрчилж авсан охиныхоо амь насанд халдсан ээжид 35 жилийн ял оноожээ

Нэг ой 4 сартай Жон Ин И-г хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан үрчилж авсан ээж Жан Мод давж заалдах шатны шүүхээс 35 жилийн хорих ял оноож, ялыг хөнгөрүүлсэн байна. Хамт яллагдагчаар татагдсан Ан Мод анхны шүүх хурал шиг таван жилийн хорих ял оноожээ.

Сөүлийн дээд шүүхийн Эрүүгийн хэргийн 7-р хэлтэс Шүүгч Сонсү Жэ хүүхдийг хүчирхийлсэн, хүн амины хэргээр шүүхэд шилжүүлсэн Жан-д бүх насаар нь хорих ял оногдуулсан анхны ялыг хүчингүй болгож, энэ сарын 26-ны өдөр түүнд 35 жилийн хорих ял оноолоо. Анд таван жилийн хорих ял оноож, хоёуланд нь хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 13 нд Сөүлийн Янчоны цагдаагийн газраас Жан болон Ан нарыг үрчилж авсан охин Жон Ин И-ийг үхэлд хүргэсэн хэмээн баривчилсан байна.

Мөрдөн байцаалтын явцад тэд өөрсдийгөө энэхүү хэрэгт ямар нэг буруугүй гэж мэдэгдэж байсан ч тэдний хамтран хийсэн 800 гаруй бичлэгээс охины үхэлд буруутайг тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орвол шахмал түлшний хангамж сайжирна

Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж эхэлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38.633 тонн түлш нөөцлөөд байгаа аж.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй бага байна. Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” гэв.