Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич, ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич, ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс багтаж байна.

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Айлчлалын бүрэлдэхүүн 10 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар угтаж авлаа. Үргэлжлүүлээд айлчлалын бүрэлдэхүүн ЗХЖШ-т ажиллах бөгөөд энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовтой хэлэлцээ хийв.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БХЯ-нд төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Түүнчлэн ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд бараалхах, Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээгээр үргэлжилнэ гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

8 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 114 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-4”, “Төрийн орон сууцны корпораци” зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн нийт 52 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгахаар шинээр хүлээн авсан бөгөөд одоогоор 6-г нь хянан шийдвэрлээд байна.

Categories
мэдээ спорт

Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно

Тухайлбал, 3-5-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-ийн ээлжит цувралд оролцохоор төлөвлөжээ.

Харин ирэх оны нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа Монгол Улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүний гэр бүл амьдарч байгааг НОСК-оос танилцуулж байлаа.

Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй үзүүлэлт юм байна. Гэхдээ цаана нь орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байна. Цаашид ашиглалтад орох 10 мянган айлын “Залуус” хороолол, таван мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1008” айлын орон сууц зэрэг нийт 20 мянга гаруй айлын орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах юм.

Дээрх орон сууцаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх чиглэлийг БХБЯ-наас барьж байгааг хурлын үеэр танилцуулсан. Мөн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцөлийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг мэдээллийг өглөө. Дээрх ажлуудын биелэлтийг идэвхжүүлж, хангах чиглэлийг Зөвлөлийн даргаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Тус хуралдааны дараагаар БХБЯ-ны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийн хуралдаан болсон юм. Хуралдаанаар 12-р сарын 03-ны өдөр болох Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан хийж хэрэгжүүлж буй ажлуудын тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга байгууламжийн хүртээмж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээнд дараалал харгалзахгүй үйлчлүүлэх тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлын талаар мэдээлэл тавьж, хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартыг нэвтрүүлэх ажилд ахиц гарч байгааг зарим эмнэлэг, сургуулийн барилгаар жишээ болгон үзүүлж байлаа. Тухайлбал, 75-р дунд сургуулийн барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх норм стандартыг бүрэн хангаж ажиллажээ. Гэвч шалгалтын явцад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай барилгууд стандарт нормыг бүрэн хангаж ажиллахгүй байх зөрчлүүд гарчээ.

Дээрх зөрчлүүдийг арилгах, одоо мөрдөгдөж байгаа стандартыг нарийн баримталж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцны хүртээмжийг сайжруулах зэрэг асууудлын хүрээнд 2022 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах үүргийг зөвлөлийн дарга, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн албаныханд үүрэг болголоо гэж БХБЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.30/ 172 суурин, 37 явуулын, 16 түр цэгт 225 багийн 983 эмч, ажилтан ажиллаж, 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.


Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана.

258209735_336903014910490_8110615367018122189_n
258770935_336903148243810_6274431357825811643_n
258823235_336903038243821_6577768660001069367_n
259640634_336903178243807_960684665404849188_n
260321136_336903078243817_4297928561817727944_n
260458702_336903208243804_1864533456965994027_n
260988344_336903088243816_6730209974581861260_n
258209735_336903014910490_8110615367018122189_n
258770935_336903148243810_6274431357825811643_n
258823235_336903038243821_6577768660001069367_n
259640634_336903178243807_960684665404849188_n
260321136_336903078243817_4297928561817727944_n
260458702_336903208243804_1864533456965994027_n
260988344_336903088243816_6730209974581861260_n

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.30/ 172 суурин, 37 явуулын, 16 түр цэгт 225 багийн 983 эмч, ажилтан ажиллаж, 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

258209735_336903014910490_8110615367018122189_n
258770935_336903148243810_6274431357825811643_n
258823235_336903038243821_6577768660001069367_n
259640634_336903178243807_960684665404849188_n
260321136_336903078243817_4297928561817727944_n
260458702_336903208243804_1864533456965994027_n
260988344_336903088243816_6730209974581861260_n
258209735_336903014910490_8110615367018122189_n
258770935_336903148243810_6274431357825811643_n
258823235_336903038243821_6577768660001069367_n
259640634_336903178243807_960684665404849188_n
260321136_336903078243817_4297928561817727944_n
260458702_336903208243804_1864533456965994027_n
260988344_336903088243816_6730209974581861260_n
Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост савхин хүрэм өмсөхийг хориглов

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувцаслалтын хэв маягийг залуус дуурайхаас сэргийлэн засгийн газраас нь савхин хүрмийг хориглолоо.

Удирдагч Ким Жон Ун анх 2019 онд савхин хүрэм өмсөж зурагтаар гарснаар залуусын дунд савхин хүрэм трэнд болсон юм.

Дуураймал савхи 80 мянга орчим вон байдаг бол жинхэнэ арьсан савхи 170 мянга орчим воны үнэтэй юм. Өнгөрсөн 2018 оны статистик мэдээллээс харвал дундаж цалинтай Хойд Солонгосын иргэн сардаа 4000 вон авдаг гэж “Korea Joongang Daily” агентлагаас мэдэгдсэн байна.

Ийнхүү Хойд Солонгост савхин хүрэм гэдэг зүйл эрх мэдлийн бэлэг тэмдэг болжээ. Ким Жон Уны эгч Ким Ёо Жон зэрэг өндөр эрх мэдэл бүхий зарим хүмүүс мөн савхи өмссөн харагддаг байна. Хойд Солонгос улс савхин хүрмийг хориглохын зэрэгцээ биедээ персинг хийлгэх болон эрчүүдийн урт үс, бариу жинсэн өмдийг “хөрөнгөтний хэв маяг” гэж үзэн хориглоод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлхийн ЕБС-ийн шатрын тэмцээнд 33 дугаар сургуулийн сурагчид III байр эзэлжээ

Дэлхийн дунд сургуулиудын багийн шатрын тэмцээн жил дамнан цахимаар зохион байгуулагдаж, 54 улсын 295 багийн 2600 хүүхэд оролцсон. Харин тэмцээний хэсгийн тоглолтууд болон шигшээ тоглолтууд АНЭУ-ын Дубай хотноо болж, өндөрлөлөө.

“Дэлхийн ЭКСПО 2020” арга хэмжээний Испани улсын хэсэгт 10 орны 12 багийн 108 өсвөрийн шатарчин оюун ухаанаа сорилоо.

Шатрын олон улсын дунд сургуулиудын тэмцээнд Энэтхэгийн Веламмал Нексус баг түрүүлж, Перугийн Сако Оливерос баг дэд байрт орж, Монголын 33 дугаар сургуулийн баг гуравдугаар байранд, Монголын 1 дүгээр сургуулийн баг дөрөвдүгээр байрт шалгарчээ.

  1. Бүгд Найрамдах Чех Улсын дунд сургууль
  2. Бүгд Найрамдах Испани Улсын дунд сургууль
  3. Бүгд Найрамдах Турк Улсын дунд сургууль
  4. Америкийн Нэгдсэн Улсын дунд сургуулиуд удаах байрт шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 1122 хүүхэд, 205 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн үед “ковид-19” халдварын тархалт буурч, шинээр илрэх тохиолдлын тоо эрс багассан. Үүнийг дагаад уг өвчний улмаас эмчлүүлж буй иргэдийн тоо ч аажмаар буурч байна.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 16.498 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,853 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 38.8 хувь нь хөнгөн оноштой бол 61.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 2193
  • Хүндэвтэр оноштой – 2636
  • Хүнд оноштой – 707
  • Маш хүнд оноштой – 109 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 1122 нь хүүхэд бол 205 нь жирэмсэн эмэгтэй байна.

Халдварын оргил үед буюу хоногт 3,000 гаруй тохиолдол шинээр илэрч байх үед эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, халдварын улмаас эмчлүүлэгчдийн тоо 90,000-ыг давж байв

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнд 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэлгэв

Үндэсний түүхийн музейд өнөөдөр “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүхэн олдворууд нь Ноён уулын гурван аманд хийсэн судалгаа, малтлагын үр дүнд гаргаж авсан Хүннү гүрний үед холбогдох нэн ховор эд зүйлс юм.

Түүх сөхвөл, Монголд ажиллаж байсан анхны гадаад хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Монгол ор” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн уулын техникч А.Я.Баллод 1912 оны өвөл Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор ухсан туршилтын цооногт эртний булш өртсөнөөр эдгээр олдвор нээгдэж байжээ.

Улмаар 1924 онд Зөвлөлт холбоот улсаас судлаач П.К.Козлов ирж, анх Ноён ууланд судалгаа хийсэн байна. Ингэхдээ Зурамт, Сүжигт, Хужирт гэсэн гурван аманд буй булшуудыг ч тоолжээ. Тухайн үед гурван аманд нийт 212 булшийг бүртгэсэн байдаг. Үүнээс хойш 100 орчим жил дахин судалгаа хийгдээгүй байсан бол 2021 онд ЮНЕСКО-гийн оролцооны хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн тооллогыг хийхэд гурван аманд 290 гаруй булш байгааг тогтоосон талаар судлаачид хэллээ. Эдгээрийн 80 орчим нь язгууртны булш юм байна.

Ноён уулын 20 дугаар булш нь язгууртных байх бөгөөд 18 метрийн гүнтэй буюу зургаан давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй, эд хэрэглэлийг оруулах, шороог гаргах зэрэг зориулалт бүхий үүдэвчтэй байжээ. 18 метрийн гүнд давхар модон бунхан байдаг, үүн дотор модон авс, хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл бүх зүйлийг дагалдуулж тавьсан байна. Мөн дээд хэсэгт сүйх тэргийг нь дагалдуулж үлдээсэн байжээ. Тухайн үед язгууртан, ихэс дээдэс нь нөгөө ертөнцөд очоод эдлэл хэрэглэлүүдээ хэрэглэнэ гэж итгэдэг байсан аж.

Мөн язгууртны булшны дэргэд дагуул булш ч бий юм. Үүнд хамгийн ойрын шадар туслах, хамгаалагчийг дагуулж оршуулсан байх бөгөөд зарц, шивэгчнийг төлөөлүүлэн гэзгийг нь тасалж булшинд хийсэн байдаг тухай судлаач тайлбарласан юм.

Тус үзэсгэлэнд 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэглэн үзүүлж байгаа бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 1-н хүртэл Монголын Үндэсний түүхийн музейд гарна.
Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн хоногт гал түймрийн есөн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газар гал түймрийн есөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, нийслэлд долоо, орон нутагт хоёр гал түймэр гарсан байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг 12:00 цагт хүлээн авчээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 12:06 цагт очиход иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг таван минут ажиллан унтраажээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:10 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид долоон км зам туулан 12:19 цагт очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллан унтраажээ.