Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ.


Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна.

Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж.

Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж. Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулахаар төлөвлөжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурчээ

Үргэлжлүүлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм. Аравдугаар сарын 31-ны байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоог НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна. Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илрэв

Categories
мэдээ үндэсний-бөx

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 5-нд болно

XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг лхагва, пүрэв гаригт 10:00-17:00 цагт цахимаар бүртгэх аж.

Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн тул энэ удаагийн барилдаан үзэгчтэйгээр зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хулгайтай холбоотой 27 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1343, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 129, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 78 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 88, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 114, хүний биед халдсан 58, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 156, эрүүлжүүлэх байранд хоносон 209, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс соёл, урлаг, спортын үйл ажиллагааг нээлээ

Арваннэгдүгээр сарын 1-н буюу өнөөдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг нээхээр болсон талаар Засгийн газраас мэдээлсэн.

Ингэхдээ танхимын үзэгчдийн дүүргэлт 50 хувьтай байх ёстой юм.

Дээрх шийдвэрийг аравдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Түүнчлэн ААН-үүдтэй хийх хариуцлагын гэрээг шинэчилж, дөрвөн төрлийн буюу улаан, улбар шар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчлэхээр болсон юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Төв талбайд суулт зарлаад байсан С.Жавхлангийн бие мууджээ

Төв талбайд суулт зарлаад байсан МУГЖ С.Жавхлангийн бие мууджээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа “МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад хамраас нь цус гараад биеийн байдал нь муудаж яаралтай тусламж авахаар явлаа бидний тэмцэл дуусаагүй удахгүй бүх хүчээ нэгтгэж эргэж заавал гарч ирнэ” хэмээн мэдэгджээ.

С.Жавхлан нь аравдугаар сарын 15-наас эхлэн “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарлаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 921 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 921 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 667 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 254 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 11 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1672 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 16451 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 7577
  • Хүндэвтэр: 6456
  • Хүнд: 2058
  • Нэн хүнд: 360 хүн байна. Гэрийн хяналтад 48.269 хүн байна.

"圓l эрүүл мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал 2021.11.01-ний едрийн байдлаар халдварын нехцел байдал 921 орон нутагт буртгэгдсэн тохиолдол 667 254 ороннута тархварзуйн муруй 6,456 2,058 360 нэнхунд AP 28 бе 16,451 эмчуулж бх бу м хуухэд буйжирэмсэнэх 48,269 хяналтад OP 1,672 баралт ам/ 12487 тун: 2,255,448 (69,3%) нас баралт 15512 хуйсээр 13346 14754 18623 10 11387 2,139,830 (65,8%) нас баралтын шалтгаан HACAAP дархла эргэ 416,012 хоног/ 21-40 41-60 хундрэл 74.0% 3урх, судасны эвчин 61-80 80-c шижин хавсарсан ковид-1 иргэн Ta амны хаалтаа тогтмол зууж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар верийгое болон гэр булээ ковид-19-ийн халдвараас хамгаална. таргалалт" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд нойр булчирхайн толгойн хэсгийг тайрах мэс заслыг нээлттэй хийдэг байсныг дурангийн хүрцээр анх удаа амжилттай гүйцэтгэжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр манай улсад анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ. Хагалгааг гардан хийсэн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван нартай ярилцлаа.


-Манай улсад сүүлийн үед нойр булчирхайн өвчлөл нэлээд газар авч байх шиг. Хүмүүс ихэвчлэн мөнгө төгрөг цуглуулаад гадаадад эмчилгээ хийлгэхийг эрмэлздэг ч өртөг өндөртэй тул тэр бүр чаддаггүй. Нойр булчирхайн энэ төрлийн хагалгааг Монголд хийж эхэлснээр иргэд заавал гадаадыг зорих шаардлагагүй болж байна гэж үзэж болох уу?

Б.Ган-Эрдэнэ: -Бас ч яг 100 хувь тийм биш ээ. Нойр булчирхайн хавдар, нойр булчирхайн үрэвсэл гээд өвчин өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр юм. Ер нь энэ хагалгааг нээлттэй аргаар улсын хэмжээнд хийдэг байсан. Харин дурангийн аргаар хийснээр нэг ёсондоо олон улсын түвшинд хүрч байна гэсэн үг. Учир нь хөгжингүй орнуудад нойр булчирхайн дурангийн хагалгааг түлхүү хийдэг болсон. Энэ хагалгаа нь хэвлийн хөндийн хамгийн том хагалгаа. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай ойролцоо. Маш олон эрхтнийг хамарч хагалгаа хийдэг л дээ. Жишээ нь, ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс бүхлээрээ, цөсний зам, цөсний хүүдий, ойр орчмын бүх булчирхайнууд, дээрээс нь 12 хуруу гэдсийг аваад нойр булчирхайн толгойн хэсэг тайрч авдаг нэлээд ярвигтай хагалгаа юм.

-Ийм төрлийн хагалгаа хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ?

Б.Ган-Эрдэнэ: -Дунджаар 4-8 цаг орчим үргэлжилдэг. Дурангийн аргаар олон тоотой ороод ирвэл хугацаа нь харьцангуй богиносох байх.

-Үүнээс өмнө та хоёр нойр булчирхайтай холбоотой хагалгаанд орж байв уу, эсвэл анхных нь энэ байв уу?

Б.Ган-Эрдэнэ: -Ийм хагалгааг шууд хийх боломжгүй л дээ. Ийм төрлийн мэс ажилбарыг нээлттэй аргаар Н.Тайван эмч бид хоёр 2019 оноос хойш хийж байгаа. 2015 оноос Хоёрдугаар төв эмнэлэгт Ж.Чинбүрэн манай зөвлөх эмч байсан.

-Нойр булчирхай нь ямар онцлогтой эрхтэн бэ. Хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхай бүтцийн хувьд хатуу, дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нойр булчирхайтай байж л бидний бие хоолыг боловсруулдаг, хоолоо шингээж чаддаг гэсэн үг. Хоёрдугаарт, нойр булчирхай инсулин гэдэг бодис ялгаруулан сахарын хэмжээг тогтвортой байлгаж байдгаараа онцлогтой эрхтэн юм. Ийм онцлог үүрэгтэй эрхтэн тул сүүлийн үед нойр булчирхайн архаг үрэвсэл дэлхий дахинд маш ихээр нэмэгдэх болжээ. Монголд энэ тал дээр хийгдсэн судалгаа одоогоор харьцангуй бага. Гэхдээ ер нь дийлэнх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн 40-өөс дээш насныхан нойр булчирхайн архаг үрэвслийн ямар нэг зовуурьтай болж. Энэ нь олон шалтгаантай. Ихэвчлэн архи, хоол ундны зүй бус хэрэглээ, хэт таргалалт зэрэг шалтгаанаас үүддэг.

-Нойр булчирхай өвдлөө гэхэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхайн олон төрлийн эмгэг бий. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед хэвлийгээр өвдөх, өвдөлт ар нуруу руугаа дамжих, хоолны дуршил буурах, бөөлжих, байнгын өвдөлттэй явах, хоол унд, жаахан эвгүй юм идчихээр л өвдөх, гүйлгэх зэрэг зовууриуд илэрдэг. Нойр булчирхайн хавдрын үед шарлалт, ногооролт ажиглагдана. Биеэр тууралт заримдаа гардаг. Дээр нь хэвлийгээр өвддөг.

Нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар нь ийм төрлийн хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Их бие, сүүл хэсгийн хавдар нь үлдсэн 20-30 хувийг эзэлж байна. Нойр булчирхайн хавдрын онцлог нь, шинж тэмдэггүй байж байгаад дандаа хожуу шатандаа ихэвчлэн оношлогддог. Энэ нь юугаар илрэх вэ гэхээр ихэвчлэн ногоорч шарласныхаа дараа судас руу хавдар нэвчсэн байх, дээрээс нь цөсний зам, бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байдаг. Нойр булчирхайн хавдрын өвчлөл нь дэлхий дээр хамгийн насжилт муутай өвчин юм. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хавдар туссан хүн удаан амьдардаггүй. Энэ үзүүлэлтээр бусад хавдартай харьцуулахад нэгдүгээрт жагсаж байдаг.

-Урьдчилан сэргийлэх арга бий юү?

Б.Ган-Эрдэнэ: -Гол нь амьдралын хэв маяг болон хоол ундны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Мөн идэвхтэй болон дан тамхидалтаас зайлсхийх нь чухал.

-Анзаараад байхад голдуу бичгийн ажилтай зохиолч, судлаач гээд сэхээтэн хүмүүс энэ өвчнөөр өвдөж нас бараад байгаа юм шиг санагддаг. Гэтэл малчин, барилгачид мөн л ялгаагүй хоолны дэглэм барьдаггүй, архи дарс хэрэглэдэг хэрнээ өртөх магадлал бага юм шиг. Мөн хүйсийн ялгаатай ч юмуу, эрэгтэй хүн түлхүү өвчлөөд байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Ер нь энд хот хөдөөгийн амьдралын хэв маяг, онцлог хамааралтай юм болов уу. Энэ талаар судалгаа бий юү?

Б.Ган-Эрдэнэ: -Нойр булчирхайн үрэвслээр эрэгтэйчүүд өвдөөд байгаа гол шалтгаан нь хоол ундны хэрэглээ, амьдралын хэв маягтай нь шууд холбоотой. Юуны өмнө, тамхины хэрэглээ байна. Нойр булчирхайн хавдар үүсэхэд тамхины хэрэглээ 30 хувьд нь гол шалтгаан болдог гэсэн судалгаа бий. Мөн архины хэрэглээ байна. Дээр нь өвчтөнүүдийн 5-10 хувь нь удамшлын шалтгаантай гэсэн тооцоо бий. Түүнчлэн жингийн илүүдэл, чихрийн шижин ч үүнд нөлөөлдөг. Эдгээр нь нойр булчирхайн хавдар үүсэх үндсэн хүчин зүйлс нь болдог юм. Генийн болон мутацийн өөрчлөлтүүд үүнд мөн нөлөөлдөг боловч харьцангуйгаар цөөн тохиолддог. Хавдрын энэ төрөл бусад оронд ч өнөөг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүйг хэлэх хэрэгтэй. Юутай ч одоогийн байдлаар нас, архи, тамхины хэрэглээ, жингийн илүүдэл, буруу хооллолт, чихрийн шижин зэрэг шалтгаануудын улмаас нойр булчирхайн хавдар үүсэх магадлал өндөр гэж үзэж байгаа юм.

-Эргээд хагалгаатай холбоотой яриандаа оръё. Энэ мэс ажилбарын онцлог нь юу байв?

Б.Ган-Эрдэнэ: -Дэлхий дахин дурангаар хийх буюу бага хөнөөлт мэс засал (minimal invasive surgery) руу шилжиж байгаа. Саяхныг хүртэл цөсний хүүдийг нээлттэй авдаг байсан. Одоо улсын хэмжээнд ихэнх эмнэлгүүд дурангаар аваад эхэлчихсэн. Гэвч энэ талаарх ард иргэдийн ойлголт бага байдаг. Ийм төрлийн хагалгааг нээлттэй орсон өвчтөн 5-7 хоногийн дараа эмнэлгээс гардаг. Тэгвэл дурангаар орсон тохиолдолд маргаашдаа гарч байна. Өөрөөр хэлбэл, ор хоног эрс багасч нэг хоногт багтах болж байгаа юм. Дээрээс нь өвчтөндөө зовуурь шаналгаагүй, хагалгааны дараа өвдөлт бага, шарх сорви бараг үгүй тул гоо сайханд ч тустай.

Энийг өөрөөр минимиль инвазив буюу хүний амьдралын чанарыг алдагдуулахгүйгээр хийдэг мэс засал гэж ойлгож болох юм. Дотор хийгдэж байгаа мэс ажилбарын хувьд ч дурангийн хагалгаа нь нээлттэй ордогтой ижил хэлбэрээр явагдана. Тухайлбал, цөсний замыг бүгдийг нь авдаг. Эрхтнээр яривал ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс, цөсний зам, цөсний хүүдийг тайрч авна. Нойр булчирхайн толгойг тайрна. Үүний дараа нарийн гэдсийг толгойн хэсэгтэй, нарийн гэдсийг нойр булчирхайтай, нарийн гэдсийг цөсний замтай, нарийн гэдсийг нарийн гэдэстэй залгадаг. Тухайлбал, хамгийн олон залгалт хийдэг, хамгийн олон эрхтнийг авдаг хагалгаа юм.

-Хагалгаа хийхэд ямар хүндрэл байв?

Б.Ган-Эрдэнэ: -Хагалгааны үед ямар нэгэн хүндрэл гараагүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь Монголд дурангийн хагалгаагаар хамгийн сайн нь гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хагалгааг хийх суурь сайн байсан гэсэн үг.

-Дэлхий дээр ийм төрлийн хагалгааг олон оронд хийдэг үү. Энэ тал дээр тэргүүлдэг орон гэвэл?

Б.Ган-Эрдэнэ: -Хөгжингүй бүх оронд л хийж байгаа. Тэргүүлэгч орнууд нь угаасаа Япон, Солонгос, ХБНГУ, Франц.

-Манайх гол төлөв аль орны жишгээр хийж байна?

Б.Ган-Эрдэнэ: -Бид ихэвчлэн БНСУ, Тайвань, Япон зэрэг Азийн орнуудад мэргэжил дээшлүүлдэг.

-Энэхүү хагалгааг гадаад оронд хийхэд ямар үнэ өртөгтэй байдаг бол?

Н.Тайван: -Солонгост нээлттэй хагалгаа хийхэд 30 сая вон байдаг. Дурангаар, роботоор хийх нь илүү үнэтэй болоод явчихдаг. Яг манай эмнэлгийн хувьд би өөрөө эмчлэгч эмч байсан тул өвчний түүх дээрээс бүх балансыг хянахад зөвхөн хагалгааны багаж нь гэхэд манай эмнэлэгт есөн сая 700 мянган төгрөгийн өртөгтэй. Эмийн эмчилгээнд нь 12 сая гарсан гэхлээр нийт өртөг 21 сая төгрөгөөр хийгдсэн хагалгаа юм. Манай эмч нарын цалин хөлс, эмнэлгийн тог цахилгаан, усны мөнгө орохгүйгээр цэвэр эмийн зардал, багажны зардал, ариутгал зэрэг зардал нь ороод 21 сая төгрөг болсон. Гэтэл үүнийг даатгалаас таван сая 900 мянган төгрөгөөр санхүүжүүлдэг. Тэгэхээр ийм төрлийн хагалгааг Монгол Улсад хийхийн тулд даатгалаас дэмжсэн тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна. Ийм хагалгааг хийх болгонд эмнэлэг өөрөө алдагдал хүлээж байна шүү дээ. Эмч нар ч мөн ялгаагүй. Шинэ хуулиар бол 100 хувь даатгалаас авсан мөнгөөрөө эмнэлэг өөрөө санхүүжээд эмч нартаа цалин хөлс өгөхөд хүрч байна. Үүнээс үүдээд эмч нар өөрийнхөө төдийгүй сувилагч нарынхаа цалинг тавьж чаддахгүй хэмжээнд байгааг анхаарах хэрэгтэй болов уу. Түүнээс биш манай эмч нарын мэдлэг чадвар хаана ч гологдохгүй.

-Ийм хагалгаанд орох ёстой гэсэн өвчтөний талаарх статистик судалгаа, тоо баримт манайд байна уу?

Б.Ган-Эрдэнэ: -Яг нарийн судалгаа байхгүй ч жилдээ өвчлөл нийт хавдруудын тохиолдлын гурав хүрэхгүй хувийг нойр булчирхайн хавдар эзэлдэг. Энэ өөрөө маш богино хугацаанд арга хэмжээ авахгүй бол хүлээгдэл гэдэг юм үүсгэвэл угаасаа тавилан муутай болдог хавдруудын нэг гэсэн үг. Ихэвчлэн дандаа хожуу шатандаа оношлогддог учраас төвөгтэй байдаг.

-Манайд иймэрхүү хагалгааг хийх мэргэшсэн мэргэжилтэн, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт хэр байдаг гэж боддог вэ?

Н.Тайван: -Манай улсад энэ тал дээр үндсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар маань Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг юм. Тэнд жилдээ 800 гаруй хагалгаа хийж байна. Элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар, цөсний хавдар, нойр булчирхайн хавдрыг эмчлэх тал дээр тус төв эмчилгээ үйлчилгээг маш сайн үзүүлж байгаа. Манай эмнэлгийн хувьд тэр эмнэлгийн дараагаар хоёрт ордог. Манайд элэгний, нойр булчирхай гээд бүх төрлийн хавдрын хагалгааг хийдэг. Дээрээс нь ходоодны дурантай холбоотой, элэг, нойр булчирхайн, элэгний судас боох, түлэх гээд ангиографийн ажиллагаа бүгдээрээ хийгддэг. Зөвхөн элэг, нойр булчирхайн цөсний мэс засал гэхэд жилдээ 200 ордог.

-Хагалгаанд орсон иргэн эргээд дахиж хагалгаанд орох уу, цааш үргэлжлүүлэх эмчилгээ байгаа юү?

Н.Тайван: -Хими эмчилгээ бий, үүнийг улсаас дааж байгаа.

-Нойр булчирхайн хавдрын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрнэ гэсэн баталгаа бий юу?

Н.Тайван: -Байхгүй. Таван жил амьдрах магадлал 100 хүн тутмын 10 хэдэд л бий. 90 хүн нь нас барна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр нойр булчирхайн хавдар нь нас баралтаар тэргүүлдэг өвчин юм. Таван жилийн дараа 10-12 хувь нь амьд байна. Хагалгаанд орохгүй бол бүр хагас жил амьдарч, зарим хүн бүр сар хүрэхгүй хугацаанд нас бардаг. Хүндэрвэл тэр дороо нас барна. Их хэцүү өвчин шүү. Ихэвчлэн маш их ядарч сульдсан туниа муутай хүмүүс хагалгаанд ордог тул давтан хагалгааны ая даадаггүй. Нойр булчирхай өөрөө шүүрэл ялгаруулдаг тул бүх эд эрхтнээ түлдэг бөгөөд тэдгээрийг эргээд засах боломжгүй болгочихдог юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлийн хуруугаа хөдөлгөж, ходоодоо сайжруулаарай

Хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг гэнэ. Өдөр болгон зав чөлөө гаргаж хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх нь ходоодны чадавхыг сайжруулах аж.

Учир нь хөлийн уланд байх олон цэг нь дотор эрхтэн, тархи мэдрэлтэй нягт холбогдож, биеийн бүх газарт хүрдэг. Тухайлбал, хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам болдог тул эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлж, элэг дэлүүний хаванг анагаах увдистай.

Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай гэнэ. Хөлийн чигчий хуруу нь давсагтай холбоотой тул иллэг массаж нь эмэгтэйчүүдийн савны хий ба сав хазайсныг анагаадаг байна.

Мөн хөлийн улыг тогтмол илснээр хөлөнд байрлах цэгүүдээр дамжуулан үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхээс гадна ядаргааг тайлдаг байна. Тиймээс Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад хөлийн улны бариа ихэд дэлгэрчээ. Түүнчлэн хөл нүцгэн явах нь биед тустайг эмч нар онцолж байна.

Зөвхөн байгальд гэлтгүй гэртээ ч хөл нүцгэн хэсэг хугацаанд алхах нь чухал аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард олон жилийн дунджаас дулаан, цас бага орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.


ЗӨВЛӨМЖ: Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.


ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД /олон жилийн дундаж/–аас дулаан, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–аас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг болон Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим газраар түр зуур 12–14 м/с, ялангуяа нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ

2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ.

Энэ талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлж тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.


ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэнtoollogo.1212.mn сайтад ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчид etax буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.

2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үүсгэн байгуулагдсан ААН байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид бүртгүүлэх боломжтой.

Энэ удаагийн тооллого нь 100 хувь цахимаар болох ба төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж байгаа ба төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг нь ашиглана. Харин төрийн байгууллагуудаас гарах боломжгүй мэдээллийг ААН, хувиараа бизнес эрхлэгчид бөглөх хэрэгтэй.