Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГИХТ: 2470 гадаадын иргэн бүрэн тунд хамрагджээ

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн Синофарм болон Файзер вакциныг 18-аас дээш насны иргэдийн сонголтод үндэслэн хийж байна.

Тэгвэл Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэд коронавируст халдварын эсрэг нэмэлт тунг Монгол иргэдийн адил харьяалал харгалзахгүй хийлгэх боломжтой бөгөөд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт холбогдох бичиг баримттайгаа /паспорт, оршин суух үнэмлэх/ очин нэмэлт тундаа хамрагдаж болох юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэв

рокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 289 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 551 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 37 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 22 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2948 хэрэгт хяналт тавьж, 361 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Categories
гадаад мэдээ

Лондонд орон сууцны түрээсийн үнэ 41 хувиар өсчээ

Сүүлийн зургаан сард Лондон хотын бизнесийн дүүрэгт орон сууцны түрээсийн үнэ 41 хувиар өссөнийг “Airbnb” мэдээллээ.

Мөн хоногийн дундаж үнэ 226 ам.доллар хүрсэн байна.

Энэ нь Лондон хотын бусад дүүргүүдээс эрс өссөн дүн боллоо. Компаниуд албан хаагчдадаа долоо хоногийн тодорхой өдрүүдэд оффист ирж ажиллах шаардлага тавьсан байна. Ингэснээр хотын ажилчдын тоо хөл хорио тавигдсан 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрээд байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Лондон хотод түрээсийн үнэ 2019 оны есдүгээр сартай харьцуулбал гурван хувиар өсөөд байна.

No description available.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Энэ сарын 4-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 11 сарын 01-ний 20 цагаас 11 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2021 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Хамраа угааж байх нь сэтгэл, санааг тайвшруулж, биеийн хүч тамир, тэнхээг нэмнэ

Хүйтэн сэрүүний улирал ирж буйтай холбогдуулан Коронавируст (КОВИД-19) халдвар болон агаар дуслын замаар дамжих ханиад томуу, томуу төст өвчин, бусад

Энгийн үед ч сардаа 1-3 удаа хамраа угааж байх нь сэтгэл, санааг тайвшруулж, биеийн хүч тамир, тэнхээг нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайдууд, УОК, НОК-иос мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хил хаасантай холбоотой эм, тариа тасалдаж эхэллээ. Улсын хэмжээнд чухам ямар эм, тариа тасалдаад байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бий. Энэ байгууллага эмийн чанар, хяналт, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

ЭМЯ-наас эмнэлгүүдийг 1-2 сар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх албан даалгавар өгсөн. Тиймээс одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдол үүсээгүй. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Энэ хүрээнд, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авчрах, мөн агаарын тээврээр татан авах чиглэлээр ажиллаж байна. 11-р сарын 1, 2, 3-нд Инчеоноос онгоц ирнэ. Энэ онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирна. Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна. Ингээд явахад 14 хоногийн нөөц бий” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймгийн хэмжээнд ургацаа хурааж дуусчээ

Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 130 тариаланч тариалалт хийж ургац хураалтаа зуун хувь хурааж аваад байна.

Говь нутгийн тариаланчид 19 га-гаас 119.8 тонн төмс, 45 га-аас 279.5 тонн хүнсний ногоо, 32 га-аас 59.5 тонн малын тэжээл тус тус хураан авчээ.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бусад ашигт таримлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна хэмээн албаныхан онцлов.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш үе үеийн Ерөнхий сайд нартай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляц, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөжээ.

Уулзалтад 1990 оноос хойш ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ. Өмнөх Ерөнхий сайд нараас гадаадад байгаа Ч.Сайханбилэгээс бусад нь энэхүү уулзалтад очихоор болсон гэдэг мэдээлэл байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Ардчилсан намын “Онц Их хурал” энэ сарын 5-нд болно

АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хуралыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.
Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.
Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг энэ сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно.

4 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Dune” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

Америкийн “Warner Bros. Pictures”, “Legendary Pictures” компанийн шинжлэх ухааны, уран зөгнөлт “Dune” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойших хоёр дахь долоо хоногтоо 15.53 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Ингэснээр нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 69.4 сая ам.долларын орлого олжээ. Франц, Канад гаралтай найруулагч Дени Вильнёвын бүтээсэн “Dune” кино нийт 165 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд шинжлэх ухааны, уран зөгнөлт бүтээлүүдийн дундаа дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг, Америкийн зохиолч Франк Хербертийн 1965 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Dune” хилийн чанадаас 21.4 сая ам.долларын орлого олсноор нийт орлогынх нь хэмжээ 292.1 сая ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, Хятадын кино зах зээлийн платформ болох “Maoyan”-ы мэдээллээр, “Dune” 10 хоногт 212 сая юанийн /33.1 сая орчим ам.доллар/ орлого олжээ. Тус киноны дараагийн анги 2023 оны 10 дугаар сард нээлтээ хийх төлөвтэй байна.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “Blumhouse” компаниудын бүтээл “Halloween Kills” 8.5 сая ам.долларын орлоготойгоор жагсжээ. Энэхүү киноны хувьд гурван долоо хоногийн хугацаанд нийт 115.11 сая ам.долларын орлого олоод байна. Америкийн найруулагч Дэвид Гордон Гриний бүтээсэн уг кино нь 2018 онд нээлтээ хийн 250 сая ам.долларын орлого олсон “Halloween” киноны үргэлжлэл юм.

Жагсаалтын гуравдугаар байрт Жеймс Бондын цувралын шинэ анги болох “No Time to Die” /7.81 сая ам.доллар/ бичигдсэн бол “Funimation” компанийн “My Hero Academia: World Heroes’ Mission” /6.4 сая ам.доллар/, “Sony” компанийн “Venom: Let There Be Carnage” /5.75 сая ам.доллар/ кинонууд удаалсан байна.