Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нийслэлд 4918 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 39 цэгт 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

“Фэйсбүүк” нүүр, царай таних технологио зогсоов

Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний нэг “Фэйсбүүк” хувийн нууцыг хадгалах үүднээс хэрэглэгчдийн зураг, дүрс бичлэгт нүүр царай таних технологи ашиглахаа зогсоож буйгаа зарлав. “Meta Platforms Inc” компани фэйсбүүкийн сүлжээнд тавигдсан гэрэл зураг, дүрс бичлэгт нүүр царай таних технологи цаашид ашиглахгүй боллоо гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Энэхүү технологийн давуу тал төдийгүй цаашид олон нийтэд учруулж болох хор хөнөөл зэрэг эргэн тойронд нь бий болох бүх асуудлыг харьцуулан судлах хэрэгцээ үүсээд байна гэж Фэйсбүүк компанийэ тэргүүн Марк Цукерберг мэдэгджээ.

Фэйсбүүк компани нийгмийн сүлжээнд нүүр царай таних технологийг 2010 оноос хөгжүүлж байсан юм аж.

CNN

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Жаргалсайхан: Намайг гэрийн гаднаас хууль зөрчиж баривчлахад “Бид зөв зүйлийн төлөө дуугарч байгаа юм байна” гэж ойлгосон

Хууль хүн бүрд тэгш үйлчлэхийг шаардсан “No double standart” залуусын хөдөлгөөн өрнөж эхлээд сар гаруй болж байна. Хөдөлгөөнийг зохион байгуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдан хорьсон ч дэмжигч залуус үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсээр байгаа юм. Тэдний нэг Ц.Жаргалсайхан найзын хамтаар өнгөрсөн сарын 28-нд Сүхбаатарын талбайд залуусаа дэмжихээр очжээ. Харин маргааш нь гэрийнх нь гаднаас цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Ингэхдээ цагдаа нар байрнаас гарч ирсэн гэмгүй иргэнийг ч хоморголон авч явсан асуудал олны анхааралд өртсөн. Энэ талаар Ц.Жаргалсайхантай ярилцлаа.


Цагдаагийн ажилтнууд та нарыг гэрийнх нь үүднээс саатууллаа гэсэн. Гарч ирэхийг тань хүлээж байсан хэрэг үү, эсвэл та хоёр анхаарлыг нь татсан ноцтой үйлдэл гаргасан юм уу?

-Тэр өдрийн өглөө би найзыгаа дуудсан юм. Найз маань машинтайгаа ирж, хоёулаа хувийн ажил амжуулахаар манайхаас гарч явсан.

Гэтэл байрны үүдэнд цагдаагийн хоёр ажилтан тосч ирээд шалгаж эхэлсэн. Тухайн үед найз маань нэг хоосон хайрцаг барьчихсан явсан. Цагдаа тэр хайрцгийг нь заагаад “Юу байгаа юм” гэж эхлээд бичиг баримт, машиныг нь шалгах болоод явчихсан. Ингээд тээшээ шалгуул гэсэн. Машины тээшинд урьд өдөр нь бид хоёр Сүхбаатарын талбай дээрх жагсаал дээр очихдоо барьж явсан ганц, хоёр жижиг самбар байсан юм. Цагдаа нар түүнийг хараад л шууд “Хэлтэс рүү дагаад яв. Тэнд очоод тодорхой болгоно” гээд машинд нь суухыг шаардсан. Өөр ямар нэгэн тайлбар хэлээгүй. “Тушаалын дагуу явж байна” гэсэн. Биднийг гарч ирэхэд л хүлээж байсан өнгө аястай байсныг харахад найзыг маань араас нь дагаж ирсэн гэж хардахаар байсан шүү.

Машины тээшинд байсан самбар дээрх үгс ямар утгатай байсан юм. Тийм ноцтой агуулгатай байсан уу?

-Юу гэж дээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байна, үндэслэлгүй цагдан хорихыг зогсоо, өмгөөлөгчийн эрх зөрчигдөж байна гэсэн агуулгатай л самбар байсан. Түүнээс өөрөөр бусдыг буруу зүйлд уриалан дуудсан зүйл байгаагүй.

Тэгээд та хоёрыг юу гэж буруутгах юм?

-Цагдаагийн ажилтнууд биднийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр аваачсан. Биднийг авч яваа байдлыг харахад хэн нэгний тушаал, даалгавраар явж байгаа юм шиг л мэдрэгдсэн. Мэдүүлэг авахдаа бид хоёрыг тус тусад нь өөр өрөөнд оруулсан. Учир нь хэлтэс дээрээ аваачаад өмгөөлөгчгүй байцаалт авах гэж оролдсон. Цаашлаад бүр субектив харилцаа үүсгэхийг оролдсон.

Тодруулбал?

-Бид хоёрыг тус тусад нь өөр өрөөнд оруулсан. Намайг бол хувь хүн рүү чиглэсэн асуулт асууж эхэлсэн. Чи одоо залуу хүн байна даа… гээд л. Тэр жагсаал цуглаантай холбоотой биш, өөр агуулгаар мэдээлэл авахыг оролдсон. Түүнтэй ямар холбоотой юм, түүнийг таньдаг уу гэх мэт зүйл асууж байсан. Тэгэхэд нь би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзахад цагдаа нар “За тэгвэл өмгөөлөгчөө дууд. Гэхдээ өмгөөлөгчтэйгөө байгуулсан гэрээ байх ёстой шүү” гэж анхааруулж байна лээ. Бид А.Пүрэвдулам өмгөөлөгчөөс тусламж авахаар холбогдсоноор цагдаагийн хэлтэс дээр өмгөөлөгч ирсэн байдаг. Гэвч өмгөөлөгчийг цагдаагийн газрын үүдэндээ нэлээд удаан саатуулсан юм билээ. Ямартаа ч өмгөөлөгч ирж, хууль зүйн туслалцаа үзүүлснээр бид гэм буруугүй гэдгээ баталж, Цагдаагийн хэлтсээс чөлөөлөгдөж гарсан.

Цагдаагийн хэлтэс дээр хэр удсан бэ?

-Өдрийн 12:00 цагийн орчимд биднийг саатуулж авч яваад 15:00 цагийн үед гарч ирсэн. Дөрвөн цаг орчим болсон гэсэн үг.

Найзын чинь машиныг хураасан гэв үү?

-Биднийг саатуулаад авч явахдаа машиныг ч мөн аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд нэгжлэг хийхэд нь машинд байгаагүй зүйлс гарч ирсэн. Цагдаа нар л хийсэн бололтой, гэхдээ ямар зорилгоор хийснийг мэдэхгүй.

Та хоёртой хамт өөр нэг хүнийг саатуулан авч явсан гэдэг байх аа. Тэр ямар учиртай хүн бэ?

-Бидэнтэй ямар ч хамааралгүй ахыг давхар бариад явсан хачирхалтай явдал зүйл болсон шүү. Эхлээд бид хоёрыг саатуулаад шалгаж эхлэхдээ “Гэрт чинь орж нэгжлэг хийнэ” гэсэн. Би зөвшөөрөөгүй. Тэр хооронд манай орцноос гартаа нэг зарлал маягийн цаасан зүйл барьсан ах гараад ирсэн. Цагдаа нар шууд очоод шалгаад эхэлсэн. Нөгөө ах ч гайхаж, эсэргүүцнэ шүү дээ. Гартаа барьсан цаасыг нь хараад бидэнтэй хамт явсан гэж ойлгосон бололтой. Цагдаа нар “Уриа, лоозонгоо наашаа өг” гээд, нөгөө ах эсэргүүцээд тэрүүхэндээ бөөн юм болсон. Гэтэл тэр барьсан бичиг нь “Хэнтий рүү ачаа ачна” гэдэг зарлал байсан юм билээ. Машиндаа наахаар л авч явсан гэж харагдсан.

Тэр зарлалыг нь цагдаа нар анхаарч уншсан болов уу. Хэрэв уншсан бол тавиад явуулчих байсан байх?

-Харж амжсан. Гэхдээ цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн гээд баривчилна гээд дайраад ноцолдож эхэлсэн. Түүнийг нь нөгөө ахын эхнэр, хүүхэд нь цонхоор хараад гарч ирээд бөөн орилоон чарлаан болно шүү дээ. Эхнэр нь цагдаа нарыг “Боль” гэж орилж, ноцолдож байгаад түлхүүлээд унах шиг болсон.

Хүүхдийнх нь нүдэн дээр аавыг нь баривчлах гэж ноцолдож байгаа цагдаа нарын дүр төрх эвгүй байсан байх. Та хоёрт ч тэр?

-Тэгэлгүй яах вэ. Маш балмад явдал болсон. Залуу хүний нүдээр харахад үнэхээр эмгэнэлтэй ч харагдлаа. Би хууль зөрчөөгүй л машин дотроо бол юугаа бичээд, наах нь миний эрх. Иргэн хүнийг гэрийнх нь үүднээс үндэслэлгүй баривчилж байна. Би самбар юм уу цаасан дээр үзэл бодлоо бичээд гарахад шалгаж, баривчилж, гэмтээнэ гэдэг маш ноцтой асуудал. Сүүлдээ бол ийм байдал хэвийн үзэгдэл шиг харагддаг болчихлоо. Яасан ч хэвийн үзэгдэл болгож болохгүй. Үүнийг улам ил тод болгож дуугарч явах ёстой шүү гэж бодсон.

-“No double standart” хөдөлгөөнд яагаад нэгдэх болов?

-Бидний жагсаалыг зорьж очих болсон нэг шалтгаан бол Э.Одбаяр, Д.Монголхүү хоёрыг цагдан хорьсонтой холбоотойгоор очиж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн. Э.Одбаяр Дорнодод болсон бичлэгийг олон нийтэд дэлгэснээс болж цагдан хоригдоод байна. Тиймээс бид үүнийг л эсэргүүцэж очсон.

Залуус жагсаал цуглаанд захиалгаар оролцдог гэх хардлага нийгмийн нэг хэсэгт бий. Магадгүй та хоёр ч тийм зорилготой байв уу гэж асууж болно биз дээ?

-Захиалгатай байсан бол энэ бол жижиг асуудал болж хувирна. Цагдаа нар биднийг дагаж хувийн эд зүйлс рүү ч халдах шаардлагагүй. Ер нь хувь хүний итгэл үнэмшил захиалга хоёрыг нийтээрээ ялгадаг болмоор байна. Талбай дээр гарсан хүн бүрийг харддаг байдал хэвшчихэж. Энэ бол буру гэж харж байна. Хэн ч өнөөдөр хувийнхаа асуудлыг яриад, эсвэл бусдын байр суурийг хүндэтгээд, үзэл бодлоо нэгтгээд хаана ч хамаагүй үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж болно. Ингэхэд олон нийтийн сэтгэл зүй “Энэ бол захиалгатай” гэдэг дээр тогтож байгаа нь хэцүү санагдаж байна.

Нэг өглөө гэрээс гараад ирэхэд өөдөөс цагдаа гарч ирээд нэгжиж шалгаад, мэдүүлэг өг гээд аваад явахад сэтгэлзүйд хэр нөлөөлөх юм. Жагсаал цуглаанд дахин очихгүй гэж шантрах зүйл байна уу?

-Бид цагдаад хүндэтгэлтэй хандсан. Ингэхдээ гол нь хуулийн дагуу үндэслэлтэй байх ёстой. “Таныг ийм үндэслэлээр шалгаж байна” гээд тайлбарлавал татгалзахгүй. Түүнээс биш хаанаас ч хамаагүй гарч ирээд загнаж зандрахаар зохион байгуулалттай гэх хардлага төрөх юм билээ. Ийм явдал ар гэрийнхэнд ч сайнаар тусахгүй. Энэ үйл явдлаас үүдэж ар гэрийнхэн маань зарим нь дэмжиж байгаа ч зарим нь залуу хүмүүс, хэл амгүй сургуулиа төгсөх хэрэгтэй гэсэн агуулга харагдаж л байгаа юм.

Гэхдээ ингэж баривчлагдсаны дараа бид хоёрт нэг л зүйл бодогдсон. Хоёулаа зөв зүйлийн төлөө дуугарч байгаа юм байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үнэхээр боогдож байгаа юм байна. Тиймээс цаашид ч үзэл бодол, дуу хоолойгоо чанга илэрхийлэх ёстой юм байна гэж бодсон.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Арвин агсны хүү А.Од: Миний ээж төр нийгмийг холбох гүүр болж байсан

-ЦАГ НЬ БОЛОХООР БИ УЛС ТӨРД ОРНО-

УИХын гишүүн Д.Арвин агсны хүү А.Одтой ярилцлаа.


Таныг УИХын гишүүн асан Д.Арвин агсны хүү гэдгээр тань хүмүүс мэдэх байх. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар сургууль төгссөн бэ. Одоо хаана, ямар ажил эрхэлж байна. Таны амьдралын замнал уншигчдад сонин байх болов уу?

-Намайг Од гэдэг. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Одоо хувиараа бизнес хийж байгаа.

Ингэхэд та айлын ганц хүү билүү?

-Тийм. Айлын ганц хүү.

Хоёулаа ээжийн тань талаар ярилцъя. Д.Арвин агсан бол яах аргагүй Монголын улс төр дэх тод хүмүүсийн нэг байсан. Хүний орчлонгоос эрт одсон нь маш олон хүнд харуусал төрүүлсэн. УИХын гишүүнээс буусныхаа дараа ямар ажил хийж байв?

-Миний ээж нийгэмд болохгүй байгаа асуудлуудын талаар тухайн үеийн эрх баригчдад хэлж, анхааруулж, зөвлөдөг зоримог эмэгтэй байсан. Жишээлбэл, таны, миний амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээл гээд нийгмийн тулгамдсан асуудлыг байнга л хөндөж, ард иргэдийн хүчтэй дуу хоолой, төлөөлөл байсан шүү дээ. Засгийн газар чинь жирийн иргэдийг оруулдаггүй. Харуул хамгаалалттай, цагдаа сэргийлэхтэй. Тиймээс төр нийгмийн гүүр болдог чухал хүмүүсийн нэг бол яах аргагүй миний ээж байсан. Үүгээрээ ч олон нийтэд хүндлэгдсэн, алдартай байсан байх гэж боддог. Би төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага руу бараг орж үзээгүй гэхэд болно. Ээжийнхээ зараалаар ганц нэгхэн удаа л орж үзсэн. Төр биднээс ийм л алс шүү дээ.

Д.Арвин агсан бол нэгэн үе МАНын нүүр царай болж байсан гишүүдийн нэг. Одоо та намынхантай нь хэр харилцаатай байдаг вэ?

-Би улс төрөөр явдаггүй. Би бол спортсмен хүн. Спортоор дагнаж амьдарсан. Учир нь энэ бол миний нэг авьяас байсан л даа. Үүнийгээ алдахгүй гээд спортоороо хичээллээд л явж байна.

Д.Арвин агсан амьдралынхаа сүүлийн жилүүдийгнам жимөнгөрүүлсэн. Улс төр дэх журмын нөхдийнхөө талаар юу гэж дурсдаг байв?

-Нэг их ярьдаггүй байсан.

Улс төрийнхөн дунд хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөж байв?

-Сайн мэдэхгүй байна. Миний бодлоор АН-тай ч ойр байсан. МАН-тай ч ойр байсан. Үзэл бодлоороо яваад байдаг юм уу яадаг юм бэ гэдгийг нь мэдэхгүй юм.

МАНаас гараад АН руу орсон шийдвэрийнхээ талаар юу гэж ярьдаг байв?

-МАН-ынхан нь өөрсдөө холдуулсан гэж ярьдаг. Яг үнэндээ энэ талаар би баттай зүйл хэлж мэдэхгүй байна.

Улс төрийн талаар танд юу ч ярьдаггүй байсан хэрэг үү?

-Хэдийгээр би хүү нь ч гэсэн улс төрөөр яваагүй.

Та ээжийнхээ амины ганц хүү нь байсан шүү дээ. Ер нь та ээжтэйгээ хэр ярилцдаг, нээлттэй хүү байв?

-Ер нь цаагуураа юу ч болоод байдаг юм бэ. Улс төрд чинь одоо аллага ч байдаг юмуу, би мэдэхгүй шүү дээ.

Аллага аа?

-(мөрөө хавчив)

Уг нь чийрэг сайхан биетэй эмэгтэй л харагддаг байсан шүү дээ. Олон нийт хүнд өвчний улмаас таалал төгссөн гээд байдаг. Гэхдээ яг юу болчихов оо?

-Эмнэлгээр л явсан. Онош нь хавдар гэж гарсан. Гэхдээ би эмнэлгийн асуудлыг гайхдаг. Ээжид минь анхаарал яг тавьсан уу, үгүй юү гэдэгт тээнэгэлздэг. Босоод ирнэ дээ л гэж харж байсан.

Амьдралын сүүлийн он жилүүдэд нь сэтгэл санаа нь ямар байсан бол?

-Хэрүүл уруултай л яваад байсан шүү дээ.

Хэнтэй?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна.

Улс төрийн зүгээс шахалт дарамт ирж байв уу?

-Шахалт дарамт байхгүй байх аа.

Ээжийнхээ найз нөхөдтэй та холбоотой байдаг уу?

-Найз нөхөд олонтой байх. Би найз нөхдийг нь сайн мэдэхгүй байна.

Д.Арвин агсан бол олноор хүрээлэгдсэн хүн байсан. Өвдчихсөн байхад нь улс төрийн хүрээнийхнээс хэн нэг нь түшиг, нөмөр нөөлөг болж байв уу?

-Тийм олон хүн байгаагүй. Тэр нь ч болсон. Тухайн үед халамжилъя гэсэн ч боломжгүй зүйл шүү дээ. Улс төр тухайн үед бүгд хагархай бутархай, мөнгө, зугаа цэнгэл рүү хадуурчихсан. Эсвэл гадны дарамтад орчихсон байсан гэж би үздэг.

МАН, АНынхны зүгээс амьдрал, ажилд тань тус дэм, нөмөр нөөлөг болж байгаа, ойр байгаа хүн байна уу?

-Эрийн цээнд хүрсэн улс биеэ даагаад явж байгаа болохоор халамж ярьсан зүйл байхгүй байна. Би ч бодохгүй байна. өөрөө болгочихъё л гэж явна. Цаг нь болохоор би улс төрд орно.

Д.Арвин гэж хувь улстөрч Монголын хөгжил цэцэглэлтийн талаар юу ярьдаг, ямар үзэл бодолтой хүн байв?

-Ээж маань өөрийнхөө л хүчээр бүхнээ босгосон хүчирхэг эмэгтэй. Түмэнд үнэлэгдэх олон ажил хийсэн болохоор төрийн түшээгээр сонгогдож гарсан. Өөрөө л ажил хийж хөдөлмөрлөөд тэр байр суурьд хүрсэн. Ээж минь тухайн үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгэм зэрэг чиглэлд олон ажил хийж түүгээрээ улс төрд үнэлэгдэж дээшээ гарсан. Би бол өөрийнх нь хүч чадал гэж бодож байгаа. Ер нь миний ээж эрс зоримог хүн байсан.

Хийх үйлдлээ хэнээр ч заалгахгүй, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг байсан. Олон нийт ч үүнийг нь мэдэх биз ээ. Улс төр дэх “томчуудын” өмнөөс ганц дуугардаг эрсхэн эмэгтэй л байсан шүү дээ.

Та хамаатан садангуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Хааяа уулзчихаад л явж байгаа.

Та хүний ганц хүү болохоор ээжийгээ үгүйлдэг л байлгүй дээ?

-Мэдээж санаж, үгүйлэлгүй яах вэ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан луу өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7:41 цагт мандан, 17:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0-2 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 13-15 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Увс нуурын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говь, талын нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зүүн хойш эргэж зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дарга аа, боовноосоо!” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Чинзориг “Эдийн засаг, төсвийн
реформ хийх цаг нь болсон”
гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Зарим юманд төр оролцох нь
зөв гэдгийг “Атар”-ын хоолны гэрүүд
харуулдаг” хэмээн өгүүлэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дарга аа, боовноосоо!” нийтлэл хэвлэгдлээ

“Монголын
сүүний нэгдсэн холбоо”-
ны удирдах зөвлөлийн
гишүүн О.Амарцэнгэл “Худалдааны
хуулийн шинэчилсэн найруулга
эрх мэдлийг хэт төвлөрүүлэх
чигтэй боловсруулагдсан нь
илэрхий харагдаж байна” хэмээв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аар хоол үйлдвэрлэлийн салбар буюу хоолны газар, ресторануудад нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжлага бэлтгэлээ. “Хоолны газрууд нарийн ногооны оронд мах, байцаа, лууван түлхүү ашиглаж, зарим тохиолдолд шинэ цэс хүртэл гаргаж байгаа” гэв

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт МХХ-ны Хуульчдын
нийтлэг эрх, хууль ёсны
ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн
хорооны гишүүн Д.Түвшинтамир “Хуульчдын холбоо хэрэгт
холбогдсон өмгөөлөгч бүрийг
хамгаалаад байх хэцүү” гэлээ.

“Эзэн Чингисийнхээ ойд энэ цагийн
аварга, арслангууд бүгд зодоглохыг
ард түмэн шаардах хэрэгтэй” хэмээснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулга алдарт Мариинский театрт тоглоно

Морин хуурын чуулга ОХУ-ын Санкт Петербург хотноо хоёр удаагийн тоглолт хийх гэж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд Эрмитажийн концертийн их танхимд, 13-нд Мариинский театрт тоглохоор болжээ.

Тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин, дуучин А.Нэргүй, Монгол Улсын филармони, Морин хуур чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран, Морин хуур чуулгын уран бүтээлчид, Үндэсний их театрын дөрвөн бүжигчин гээд нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар болжээ.

Тоглолтын хөтөлбөрт Монголын сор болсон хөгжмийн зохиолчид болох Э.Чойдог, Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр болон шинэ цагийн шилдэг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Т.Пүрэвсүх нарын бүтээлүүд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Энэ жил улаанбуудайн илүүдэл гарах төлөвтэй байна. Иймээс гурил, малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийг бий болгох зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно. Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгөөс ашиглагдаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаар дахь хүлцэл агууламжаас тоосонцор PM2.5 1.1 дахин их байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж байна.

Агаар дахь бохирдуулах бодисын жилийн дундаж агууламж 2020 онд хүхэрлэг хий (SO2) 0.069 мг/м3, азотын давхар исэл (NO2) 0.037 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) 1.963 мг/м3, тоосонцор (PM10) 0.100 мг/м3, тоосонцор (PM2.5) 0.056 мг/м3, озон (O3) 0.023 мг/м3 байлаа.

Агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас тоосонцор (PM2.5) 0.006 мг/м3 буюу 1.1 дахин их, хүхэрлэг хий (SO2) 0.019 мг/м3 буюу 1.4 дахин их, харин тоосонцор (PM10) агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжийн түвшинд байна.

"yлaaH6aaTap xoTblH ÎΓÎÎp Aaxb xyx3pл3r xийH жилийH AyHAaж aryyлamж, жил33p, mr/m3 0.070 0.060 (SO2) 0.050 (SO2) 0.040 (SO2) 0.030 0.020 0.010 0.033 0.000 0.026 2014 0.029 0.024 2015 2016 2017 2018 2019 AyHAaж aryyлamж 2020 xyлu3x aryyлamж OYO Û yлaaH6aaTap xoTblH araapblH 4aHap" гэсэн бичвэр-н элэглэл зураг байж магадгүй

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

"ब улаанбаатар хотын сîаа дундаж агууламж, дахь PM10 тоосонцорын хоногоор, мг/м3 0.150 2021 оны 10 сарын байдлаар 0.100 0.005 0.000 X/18 X/19 X/20 X/21 X/22 X/23 дундаж агууламж X/24 хулцэх агууламж улаанбаатар хотын агаарын чанар" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно