Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Ховд аймгийн Манхан сумын Тахилт, Улаанхүрээ, Зэрэг гол багуудад иргэн А-гийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр, иргэн Э-гийн 6 ханатай гэр, Зэрэг сумын Бургасан багт иргэн Г-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг арванэгдүгээр сарын 3-ны 10.00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус багуудад ажиллаж байна гэж мэдээлсэн байна.
Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс 5 км-т орших Хажинг багийн “Зүүн хөвөө” гэдэг газар 11-р сарын. 3-ны 16:10 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын амрах байрны дээвэр хуурч “Норд Бенз” загварын 2 автомашин дээр унаж, автомашины цонх хагарсан мэдээллийг 18:00 цагт хүлээн авсан. Тус компанийн ажилтнууд ажиллаж аюулгүй болгожээ.
Ховд аймгийн Зэрэг сумын Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Баруун хаяа гэдэг газарт 11-р сарын 3-ны өдрийн 07:00 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур хугарч Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумын цахилгаан тасарсан байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан-Арал гэдэг газарт Дарви сумаас Жаргалант сумын чиглэлд “Тоёота Пробокс” суудлын автомашинтай зорчин явах үед 16м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас суудлын автомашины салхины шил хагарч, шаварт суусан байна. Энэ дуудлагыг 11-р сарын 3-ны 10:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:22 цагт очиход суудлын автомашин шаварт суусан байсныг 5 минут ажиллан 10:27 цагт татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд нийслэлийн хэмжээнд I тунд 69, II тунд 144, нэмэлт сэргээх тунд 2895, нийт 3108 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.2 хувь байна. Нэмэлт буюу III тунд 227737 хүн хамрагджээ
Зорилтот бүлгийн буюу 2953 (24.8 хувь) жирэмсэн эх,
Исламын хэт тулгуур үзэлтэй Талибан хөдөлгөөн Афганистан улсад гадны валют хэрэглэхийг хориглосон байна. Ингэснээр дампуурлын ирмэгт тулсан Афганистаны эдийн засаг улам хүндэрнэ гэж эдийн засагчид болгоомжилж байгаа аж. Харин Афганистаны төр засгийн эрхийг авсан Талибан хөдөлгөөн эдийн засгийн байдал, улс орны эрх ашгийн үүднээс ард түмэн нь Афганистаны үндэсний мөнгөн тэмдэгтээр бүх талын худалдааг хийх ёстой гэж мэдэгдсэн байна.
Талибан хөдөлгөөн Афганы төрийн эрхийг булаан авснаас хойш олон улс Афганистанд өгч байсан санхүүгийн дэмжлэгээ буцаан татаж, зарим улс хөрөнгийг нь царцааснаар тус улсын эдийн засаг хямралтай тулгараад байгаа. Талибаны засаглал тогтохоос өмнө Афганистаны зах зээлд америк долларыг өргөнөөр ашиглаж ирсэн.
Тухайлбал, Афганистаны Пакистан зэрэг хөрш орнуудтайгаа хийдэг хилийн худалдааг америк доллараар хийдэг байжээ. Исламын Эмират улс худалдаачид, бизнес эрхлэгчид гээд бүх иргэнээ худалдаа наймааны бүх гүйлгээнд Афганистаны мөнгөн тэмдэгтээ ашиглаж, гаднын валютаас татгалзах захирамж гаргана гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн уг захирамжийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж түүний мэдэгдэлд онцолсон байна.
Талибан хөдөлгөөн өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Афганистанд хяналтаа тогтоосноос хойш Афганистаны хилийн чанад дахь олон тэрбум долларын хөрөнгийг Америкийн холбооны нөөцийн банк, Европын төв банкууд царцаасан. Афган өмнө нь гаднын тусламжаас ихээхэн ашиг хүртэж байсан, өөрөөр хэлбэл гаднаас авсан буцалтгүй тусламж тус улсын төсвийн зардлын дөрөвний гурвыг санхүүжүүлж байсан юм.
Өнгөрсөн сард ОУВС, “Афганистаны эдийн засаг энэ онд 30 хувиар агшина. Ингэснээр тус улсад олон сая хүн ядууралд нэрвэгдэж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсан” болохыг анхааруулсан юм.
Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ.
“Лантуун дохио” ТББ “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байсан.
Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан.
Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өчигдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ” гэжээ.
Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн зорьж явсан цэргийн автомашины цуваанаас нэг нь шатжээ.
Тус цэргийн ангид хэрэглэх эд хэрэгсэл ачиж явсан цувааны дөрөвдүгээрт явсан уг тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Манхан сумын нутагт аравдугаар сарын 31-нд галд өртсөн аж.
Гал гарсан шалтгаан тодорхойгүй бөгөөд хүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Ачсан ачаан дунд л гал гарах хэрэгсэл байснаас шатсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа аж. Энэ хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа” гэв.
БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албанаас ачиж явсан эд зүйл, тээврийн хэрэгслийн хохирлын тооцоог гаргахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 55.580 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 40.641 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 14.939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Энэ нь эмнэлэгт байгаа хүний тоо өмнөх өдрөөсөө 360-аар, гэрийн эмчилгээнд байсан хүний тоо 2798-аар буурсан үзүүлэлт юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 46.2 хувь нь хөнгөн оноштой бол 53.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.
Тодруулбал,
Эмнэлэгт байгаа иргэдийн 3069 нь хүүхэд бол 845 нь жирэмсэн эмэгтэй байна.
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.
–“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол шинжлэх ухааны салбарт ямар ач холбогдолтой вэ?
-XXI зуун бол мэдлэг, эдийн засагт суурилсан үе. Мэдлэг бол хамгийн гол хөдлөгч хүч. Өмнө нь техник, технологи, багаж, тоног төхөөрөмж ярьдаг байсан бол одоо хамгийн гол зүйл нь хүний мэдлэг болсон. Энэ утгаараа Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, хүний нөөцийг бэхжүүлнэ гэж ярьсан. Саяхан баталсан “Алсын хараа-2050” баримт бичигт шинжлэх ухааны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувийг нэмэгдүүлэн шинжлэх ухааны салбарт зарцуулна гэж томьёолж заасан. Энэ ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд шат дараалалтайгаар арга хэмжээ авах ёстой. Энэ арга хэмжээний нэг нь 299 дүгээр тогтоол бөгөөд 13 заалттай томоохон тогтоол гарсан. Томоохон заалтуудаас дурдвал шинжлэх ухаан нь дан химийн, биологийн шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй салбар дундын хэв маягтай шинжлэх ухаанууд хамгийн сайн амжилтад хүрч, хөгжиж буй учраас салбар дундын лабораториудыг бий болгох нь зүйтэй. Монгол Улс цөөн хүн амтай, тухайн салбарт ажиллаж буй хүний тоо цөөн учраас бүгд хамтдаа ажиллах ёстой. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиуд, хувийн хэвшлийнхэн нийлээд нэг лабораторид ажиллан хүчээ төвлөрүүлбэл тухайн салбарт гарч буй үр дүн сайжирч өрсөлдөх чадвартай гарна. Энэ асуудлыг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох талаар мөн заасан нь чухал юм. Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй хүний тоо гэж байдаг. Тухайн орны хэчнээн хүн шинжлэх ухааны салбарт ажиллаж буйгаар түвшинг нь тогтоож болдог. Азийн дунджаар нэг сая хүн амд ногдох судлаачдын тоо 1500 байх жишээтэй. Гэтэл манай улсад энэ тоо 500-600 өөрөөр хэлбэл, Азийн дунджаас гурав дахин бага. Тэгэхээр бид хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Эхний ээлжинд 299 дүгээр тогтоолоор дөрвөн хүрээлэнд орон тоог нь засгаас дэмжье гэж 100 гаруй хүний орон тоог нэмэгдүүлэхээр зааж өгсөн. Тухайн салбарт 100 хүний орон тоогоор нэмэгдүүлнэ гэдэг нь нэлээн том ач холбогдолтой ажил болсон гэж харж байна.
-Шинжлэх ухааны салбар манайд хоцрогдолтой байгаа талаар хүмүүс ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг энэ салбарт тавьдаг вэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний тавьсан мөнгө яг юунд зарцуулагддаг юм бэ?
-Шинжлэх ухааны салбарыг үнэлдэг, нэг түвшин тогтоодог аргачлал бол тухайн улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байна вэ гэдгийг харах юм. Дэлхий нийтийн жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 1,5 хувиас багагүйг зарцуулж байвал тухайн улсын шинжлэх ухаан, технологийн асуудал өрсөлдөх чадвартай байна гэж үздэг. Манай улсын сүүлийн 20 жилийн дунджийг харвал 0,1-0,15 буюу дэлхийн дунджаас 10-15 дахин бага явж ирсэн. Тэгэхээр хүний нөөц багатай, салбарт зарцуулж буй мөнгө нь бага учраас энэ салбарын өрсөлдөх чадвар сайнгүй байна. 0,1-0,15 хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг энэ салбарт ажиллаж буй 2000 гаруй хүний цалин, судалгаанд зарцуулагддаг.
-XXI зуунд шинжлэх ухааны салбартаа анхаарал хандуулах ёстой. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт төрөөс ямар анхаарал, туслалцаа хэрэгтэй байгаа вэ?
-Олон зүйлс байгаа, энэ дотроос хамгийн гол асуудлын нэг нь хүний нөөцийг бэхжүүлэх асуудал. Тухайн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг бэхжүүлнэ гэдэг нь миний бодлоор энэ салбарт чадварлаг хүн ажиллах ёстой. Чадварлаг, мэргэшсэн хүн ажиллахад тухайн салбарын цалин дээгүүр байх ёстой. Гэтэл шинжлэх ухааны салбарт ажиллаж буй хүний цалин 800-900 мянган төгрөг байгаа. Энэ нь магадгүй чадварлаг хүнийг татах хөшүүрэг болж чадахгүй байна. Хамгийн эхэнд тухайн салбарт ажиллаж буй, хүний нөөцийг бэхжүүлэх, тогтвортой ажиллахад шаардлагатай гол хүчин зүйлс бол цалин мөн нийгмийн баталгааны асуудал. Тухайн салбарт ажиллаж буй хүмүүс томоохон үр дүн гаргая гэж боддог. Энэ утгаараа лабораторийн орчин сайн байх ёстой. Орчин үеийн түвшинд лабораторид ажиллаж байж тухайн хүний ажиллах бүтээмж сайн, бүтээлийн өрсөлдөх чадвар сайн гарна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт зориулсан хөрөнгө оруулалт бага, бараг байгаагүй учраас энэ салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгвэл хүний нөөц бэхжин, хөрөнгө оруулалтаа дагаад гарч буй үр дүнгүүдийн өрсөлдөх чадвар улам сайжирна гэж харагдаж байна.
-Эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнг шинээр байгуулахаар болсон гэсэн үү?
-Засгийн газрын тогтоолоор дөрвөн хүрээлэн шинээр байгуулах болсон. Ой модны сургалт судалгааны хүрээлэн. Бидний хамгийн том асуудал бол цаг уурын өөрчлөлт. XX зуунд шинжлэх ухаан маш хурдтай хөгжсөн, сансрын уудмыг эзэмшлээ, цөмийн энерги ашигласан зэрэг том ажлууд хийж байна. Бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудлуудын нэг нь цаг уурын өөрчлөлт. Өнөөдрийн хувьд бол “Ковид 19” цар тахал. Гэхдээ цаг уурын өөрчлөлт нь цар тахлаас маш том асуудал. Энэ нь нэг вакцин гаргаад, эмчилгээ хийгээд алга болчихгүй мөнхийн сэдэв. Тийм учраас дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн асуудалтай холбоотойгоор тэрбум модны санаачилга гарсан нь маш чухал юм. Энэ тэрбум модны санаачилгыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэйгээр оролцох боломжтой хүрээлэн нь ой модны сургалт, судалгааны хүрээлэн.
Мөн тархи, сэтгэл судлалын хүрээлэнг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулсан. Одоо шинжлэх ухаан, технологийн хөгжил сайн болсон. Химийн, биологийн, физикийн шинжлэх ухаан их өндөр түвшинд очсон. Хүний тархи гэдэг бол судалгааны хамгийн судлахад хүнд объект. Бусад шинжлэх ухаануудын хөгжил өндөр түвшинд хүрсэн учраас эргээд хүний тархийг судлах нь их чухал. Энэ утгаараа өнөөгийн шинжлэх ухаануудын зааг дээр хөгжих ёстой XXI зууны хамгийн гол салбар нь тархи судлалын салбар болоод байна. Энэ чиглэлийн судалгааг эхлүүлэх, цаашид хөгжүүлэх шаардлага гарч буй учраас энэ хүрээлэнг байгуулсан. 2022 оноос тухайн салбарын судалгааны чиглэлүүд тодорхой түвшинд Монгол Улсад хөгжиж явна. Энэхүү салбар нь дэлхийд шинэ шинжлэх ухааны чухал салбар. Бид мөн энэ салбарыг хөгжүүлэх ёстой учраас тархи, сэтгэл судлалын хүрээлэнг цөөн орон тооны судлаачтай байгуулсан.
Ц.УЯНГА
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белградад болж байна. Энэ тэмцээнд Монголоос эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт долоон тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэж явна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа салхийг хагалж, шөвгийн наймд Оросын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай бөх өнөөдөр/2021.11.04/ Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдана.
Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртээд байна.
Белградад зодоглох Монгол эрэгтэй тамирчид:
Эмэгтэй тамирчид:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Ухаа-Овоот” гэдэг газар хээрийн түймэр гарч, зургаан га талбай газар шатжээ. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:42 цагт холбогдох байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу сумын малчид нэг цаг 32 минут ажиллаж, 13:10 цагт түймрийг бүрэн унтраажээ.
Мөн Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд эвэртэйн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хоёр цаг 35 минут ажиллаж, 18:35 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Улмаар сумын Засаг даргад хүлээлгэж өгчээ. Гал түймэрт нийт 70 га талбай шатсан аж.