Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж байна

Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулж байна.

Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Анхдугаар зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болоод дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн, “Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 43 мянган аж ахуйн нэгж, 678 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж, 80 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бий. Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ олон мянган бүтээлч иргэн, аж ахуйн нэгжээ дэмжье хэмээсний үр дүнд өнөөдрийн Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Маргааш соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар маань өөрсдийн бүтээсэн бүтээл, үзмэрүүдээ олон нийтэд дэлгэн, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ ярилцах юм.

Үзэсгэлэнгээр дээд шатны удирдлагуудад бүтээлээ танилцуулан, төрөөс ямар бодлогын дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгээ илэрхийлнэ. Анх удаа ийм зөвлөгөөн хийж байгаа нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг болж чадаж байгаа гэж итгэж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах, бодлогоор дэмжих, шинэ инновацыг оруулж ирэх гэх мэт тодорхой заалтыг тусгасан. Үүний хүрээнд Сэлбэ дэд төвийн барилга ашиглалтад орж, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвд шилжүүлэн, инкубатор төв байгуулж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, ажлын байраар хангах зэргээр дэмжиж хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн анхдугаар зөвлөгөөнөөр төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд бодлогын ямар дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид цар тахлын хүнд байдлыг яаж даван туулж байгаа, цаашид үйл ажиллагаагаа тэлэх гэх мэт олон талаас асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна. Энэ хүрээнд соёлын, уламжлалт бүтээгдэхүүн, бараа үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ирсэн. Нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь соёлын, аялал жуулчлалын бүтээгдэхүүн эргэлтэд оруулдаг боловч цар тахлаас шалтгаалаад үйлдвэрлэл, үйлчилгээний ажил нэлээн удаашралтай, гацсан байдалтай байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Л.Мөнх-Ариун, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв сайн ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид мэдээллийг маш шуурхай авч, мөн дүүргийн холбогдох удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж байгаа. Энэ цаг үед төрийн дэмжлэг орж ирж байгаад их баяртай байна. Цаашдаа урт хугацааны турш үр дүнтэй, хамтын ажиллагаатай байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Зөвлөгөөнөөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж” сэдвийг хэлэлцэхээр бэлтгэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Чингис хааны намтар

Их эзэн богд Чингис хаан (1162 оны 11 сар – 1227 оны 5 сарын 31) 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан монголын их хаан байв. хаан Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр Монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл илрээгүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, орнууд, мөн өнөөгийн зарим хОрос, Зүүн Европ, Ойрхи Дорнодын эсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаa болгосон ажээ.

Уг гарал

Бөртэ чино эхнэр Гоо маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ.

Идэр нас

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоонд түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар, Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Түүний төрсөн дүү нар нь Зочи Хасаp, Хачиун, Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.

Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Гэр бүл

Элэнц өвөг: Хабул хан

Өвөг эцэг: Бартан баатар

Эцэг: Есүхэй

Эх: Өэлүн үжин

Ах дүүс

Бэгтэр (төрсөн он 1163) /эх өөртэй/

Жочи Хасар (төрсөн он 1164)

Бэлгүтэй (төрсөн он 1164) /эх өөртэй/

Хачиун алчи (төрсөн он 1166)

Тэмүгэ отчигин (төрсөн он 1168)

Тэмүлэн (төрсөн он 1171)

Нас нөгцсөн нь

1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалтгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад, хулан авлаж байхдаа мориноос унаснаас өвчин үгдрэхэд нөлөөлж, өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн Украин сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Гүрбэлжингоо хатантай дэр нэгтгээд таалал төгссөн гэж бас домоглодог.

Эх сурвалж: Wikipedia

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн улмаас 3028 хүүхэд, 768 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1715 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 14,336 хүн хэвтэн эмчлүүлж, 43,439 нь гэрийн хяналтад байна. Хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 3,028 нь хүүхэд, 768 нь жирэмсэн эхчүүд байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо. Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын хэмжээнд 9000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс 4483 иргэн нийслэл хотод шалгалт өгөх юм. Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 15-21-ний өдрийг дуустал өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба “Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Тиймээс иргэд шалгалтад бэлдэх бололцоог нэмэгдүүлж, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна. Иргэд өөрсдөө сайн бэлдэж чадвал төрийн албанд тэнцэж, ажиллах боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ардчилсан намын “Онц их хурал” эхэллээ

Ардчилсан намын “Онц их хурал” өнөөдөр “Улаанбаатар палас”-ын танхимд өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Тус хуралд намын 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцох юм.

Тус намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дарааллан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж “Улс Төрийн Зөвлөл” үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон юм.

image

Уг Их хурлын төлөөлөгчөөр Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 1318 хүн Монгол улсын өнцөг булан бүрээс оролцохоор сонгогдсон байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид Их хурлаар намдаа үүссэн зөрчил, хагаралыг эцэслэх юм гэдгийг АН-аас мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн спортын талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглоно

Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлаж судалгаа хийсэн талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн Пүрэв гарагийн хурлаар хэлэлцсэн талаар нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллээ.

Судалгаагаар биеийн тамир, спортын зориулалтын талбайгүй 54 сургууль байгаагаас 39 нь анхнаасаа зориулалтын талбайгүй баригдсан бол таван сургууль нь газартай боловч биеийн тамирын талбайгүй, 13 сургуулийн биеийн тамирын талбай дээр барилга баригдсан байна. Төрийн өмчийн 148 сургуулиас 34 сургууль биеийн тамир, спортын талбайтай боловч сургалт явуулах боломж бүрдсэн, тохижуулсан нь цөөн байжээ. Тохижуулах, засварлах шаардлагатай биеийн тамирын талбайн мэдээлэл ирүүлсэн 103 сургууль байгаагийн 93 нь төрийн өмчийнх бол үлдсэн нь төрийн бус өмчийнх аж.

Түүнээс гадна зарим сургуулийн биеийн тамирын талбайг сургуулийн эзэмшлээс хасаж, иргэд болон байгууллагад шилжүүлсэн тохиолдол 1999-2000 онд гарч байжээ. Тухайн үед нийт 27 сургуулийн 67565 ам метр талбайг бусдад шилжүүлсэн бөгөөд дээрх газруудад өдгөө орон сууц, хороо, цэцэрлэг, үйлчилгээний барилга, автомашины гарааш баригдсан байна. Зарим сургуулийн спортын талбайгаас хасаж, бусдад эзэмшүүлснээс болж, шүүхийн шатанд маргаантай байгаа тохиолдол ч бий.

Ажлын хэсэг энэхүү судалгаанд үндэслэн дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх саналыг гаргасан байна. Үүнд:

  • Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг цуцалсан аж ахуйн нэгжүүдийн газрыг сургуулийн эзэмшилд буцаан олгох.
  • Сургуулиуд газрын холбогдолтой мэдээллээ мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх.
  • Засвар, тохижилт хийх шаардлагатай спортын талбайн зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан төсөвт тусгуулах.
  • Сургууль, цэцэрлэг, спортын талбайн зориулалтаар олгосон газрын зориулалтыг нийгмийн дэд бүтэц, инженерийн байгууламжаас бусад зориулалтаар талбайн хэмжээнд багасгасан өөрчлөлт оруулахгүй байх зэрэг саналыг гаргасан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1182 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1182 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 783 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 399 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 10 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1715 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Чулууныг түүхэн чухал эх сурвалжийг Хятадын талд өгсөн хэмээн шалгаж байна

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн хэрэгт буруутгагдаж болзошгүй байна. Учир нь Эрүүгийн цагдаагийн албанаас соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ.

“Үндэсний номын сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн аж. БНХАУ-ын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэрээр хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэг гэнэ.

Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг шалгаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Учир нь, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй, дугаарын хязгаарлалт нь зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг