Бямба гараг /2021.11.06/-т АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо Америкийн рэппер Трэвис Скоттын тоглолтын үеэр үзэгчдийн хөлд дарагдан хамгийн багадаа найман хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Энэ талаар “Houston Chronicle” сонин орон нутгийн эрх баригчдын мэдэгдлээс иш татан мэдээлжээ.
Энэ эмгэнэлт хэрэг өнгөрсөн баасан гарагт “Astroworld” наадмын нээлтийн үеэр болсон бөгөөд нийтдээ 50 мянга орчим хүн уг арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Орон нутгийн гал түймрийн албаны даргын хэлснээр, концертын үеэр хүмүүс тайзны урд тал руу бөөгнөрч, гишгэх зайгүй болтлоо шахцалдан, сандралдсан гэнэ. Зарим нь бүр ухаан алдаж унасан аж.
Түүний хэлснээр, 17 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, концертын үеэр дөчөөд хүн бэртэж гэмтсэн ажээ. Хэрэг явдлын улмаас тоглолтыг зогсоож, наадмын хоёр дахь өдрийн тоглолтыг ч цуцалжээ.
(Эх сурвалж: Tass)