Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

​ХӨРӨГ: СИ ЗИНЬПИН-ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ШИНЭ АЯЛЛЫГ УДИРДАГЧ


2021 оны 7 дугаар сарын 1-нд Хятадын нийслэл Бээжин хотноо болсон ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн ёслолын үеэр Си Зиньпин илтгэл тавьж буй нь. (Синьхуа/Жү Пэн)

Хятадын Коммунист Нам (ХКН) 72 жилийн турш Хятад улсын эрх баригч намын байр сууриа хадгалаад байна. Ийм урт хугацаанд төр засгаа тасралтгүй жолоодон яваа улс төрийн нам дэлхийд тийм ч олон байхгүй биз ээ. Одоогоор ХКН-ын удирдлагын гол цөм нь Си Зиньпин байна. Түүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэмин, Ху Жиньтао нар тус намыг олон арван жилийн турш удирдан жолоодож байсан юм.

ХКН-ын Төв Хорооны (ТХ) ерөнхий нарийн бичгийн даргаар 2012 оны 11 дүгээр сард сонгогдсоноосоо хойш Си Зиньпин зоримог шийдэмгий, гүн бодол, мэдрэмжтэй байж, удирдлага манлайллын залгамж халааг тууштай хадгалахын зэрэгцээ шинийг санаачилдаг, алсын хараатай, уйгагүй хөдөлмөрлөдөг нэгэн болохоо харуулсаар байна.

Сингапурт төвтэй “Channel News Asia” телевизийн мэдээлснээр, түүний удирдлага дор Хятад улс хүчирхэгжсэн бөгөөд одоо улам илүү хүчирхэг гүрэн болох эрин үе рүүгээ орж байна.

АРД ТҮМНИЙХЭЭ ДУНД

Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Фүпин хошууны Лунцюаньгуань суурингийн Лүотүовань тосгоны ядуу тарчиг иргэдтэй Си Зиньпин уулзаж буй нь. 2012 оны 12 дугаар сарын 30-нд авсан зураг. (Синьхуа/Лань Хунгуан)

Си Зиньпин 1974 онд Шэньси мужийн Лянзяхэ тосгонд байхдаа намын гишүүн болж байв. Тэрбээр 1969 онд Лянзяхэ тосгонд “залуу боловсон хүчин” болж очихдоо дөнгөж 15 настай байсан юм.

Шар хөрстийн өндөрлөгийн алслагдсан энэ жижигхэн тосгонд тэрбээр долоон жилийг өнгөрүүлсэн бөгөөд бүтэн өдөржин ажилласны эцэст уулын мухар дахь шавар байшиндаа ирж, унтаж амардаг байжээ. Тэрбээр ХКН-ын удирдлагын хамгийн дээд албан тушаалд хүрэх хүртэлх 38 жилийн хугацаанд намын шатлалын янз бүрийн түвшинд ажиллаж байлаа.

ХКН-д элссэнийхээ дараа Си Зиньпин Лянзяхэ тосгоны намын хорооны нарийн бич­гийн дарга болж байв. Тус тосгонд түүнтэй хамтран зүт­гэж байсан хүмүүсийн нэг нь түүний талаар ярихдаа “Си Зинь­пинмашухамсартайгаар, олон шинэ санаа дэвшүүлж, оршин суугчид болоод болов­сон хүчин хоорондын уялдаа холбоог сайтар хангаж ажил­ладаг байсан” гэсэн юм.

Энэ ядуу буурай тосгонд ажил­лаж өнгөрүүлсэн он жи­лүү­дийнхээ талаарСи Зиньпин дурсан ярихдаа “Тосго­ны оршин суугчдын ‘таваг­­тайхоолыг махтай байл­гах’ боломжийг бүрдүүлэхийг юу юунаасилүү хүсдэг байсан” гэжээ.

Си Зиньпин 1975 онд Бээжингийн нэр хүндтэй Цинхуа их сургуульд элсэн оржээ. Их сургууль дүүр­гэс­нийхээ дараа тэрбээр анх Цэргийн төв комиссын ерөн­хий газарт ажиллаж байгаад, 1982 онд Хэбэй мужийн Жэн­дин хошуу руу нүүсэн байна.

Жэндин рүү яагаад явах болсон талаараа Си Зиньпин дурсан ярихдаа “Жирийн ард иргэдийн дунд анхан шатнаас нь эхэлжажиллахын тулд сайн дурын үндсэн дээр тэнд очиж байсан. Эцэг эхээ хайрладаг шигээ ард иргэдээ ч хайрлажхамгаалахыг хүссэн учир ийм шийдвэр гаргаж байсан” гэжээ.

Жэндиний дараа Си Зиньпиний улс төрийн замнал далайн эргийн Фүзянь, Жэзян мужууд болон Шанхай хотод үргэлжилжээ. Си Зиньпин хаана ч очсон ард иргэдтэй ойр дотно байдаг байсан нь анзаарагдана.

КОВИД-19 цар тахлаас ард иргэдийн амь насыг ямар ч үнээр хамаагүй хамгаалахыг Си Зиньпин үүрэг болгож байсан нь түүний иргэн төвтэй философийн тайлбар болно гэж Шанхай хотын Пудун хороолол дахь Хятадын гүйцэтгэх удирдлагын академийн профессор Лю Жинбэй хэлэв.

2007 онд Си Зиньпин Бээжинд буцаж ирээд ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн болж, улмаар Хятад улсын дэд дарга болсон юм. Тэрбээр намын бүтэц, зохион байгуулалтын ажил, Хонконг ба Макаогийн асуудал болон 2008 оны Бээжингийн олимпын бэлтгэл ажил зэрэг олон асуудлыг хариуцан зохицуулж байсан юм. Улмаар Си Зиньпин 59 настайдаа буюу 2012 оны 11 дүгээр сард намын хамгийн дээд албан тушаалд томилогдсон билээ. Үүнээс сар орчмын дараа тэрбээр ядуу тосгодын оршин суугчидтай уулзахаар өвлийн хүйтэнд Хэбэй мужийг зорьж байсан юм. Тэрбээр тосгоны оршин суугчидтай биечлэн уулзаж, тэднээс өвөл идэх хангалттай хоол хүнс, өмсөх дулаан хувцас, нөмөрч унтах дулаан хөнжил, гэр орноо дулаацуулах нүүрс түлээтэй эсэхийг асууж байв. Тосгоны зарим оршин суугч амьжиргаагаа залгуулах гэж хэрхэн зүтгэж буйг хараад сэтгэл өвдөж, зүрх шимширлээ гэж Си Зиньпин ярьж байсан юм.

НАМЫН ҮЙЛ ХЭРГИЙГ БЭХЖҮҮЛЭХҮЙ

Си Зиньпин 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хятад улсын Хайнань мужийн Санья хотын тэнгисийн боомт дахь нисэх онгоц тээгч “Шаньдун” хөлөг онгоцонд суув. Энэ үеэр хүндэт харуулууд түүнд хүндэтгэл үзүүлэн жагсав. (Синьхуа/Ли Ган)

Си Зиньпин Хятад улсын түүхэнд авлигатай тэмцэх чиглэлээр хамгийн өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлж эхэлсний есөн жи­лийн ой 2021 онд тохиож байна. Түүний авлигын эсрэг хатуу тэмцэл дуусах шинжгүй байна. Өнгөрсөн ондтус улс санхүүгийн салбарын 20 гаруй өндөр дээд албан тушаалтан болон гүйцэтгэх албан тушаалтныг авлигын хэргээр шалгаж, шийтгэжээ. Сүүлийн 30 гаруй хоногийн хугацаанд л гэхэд төв засгийн газрын хууль сахиулах аппара­тад сайдын түвшний албан тушаал хашиж байсаннэг албан тушаалтныг мөрдөн шалгасан бол өөр нэгэн албан тушаалтанд шийтгэл ногдуулсан байна.

Сайд болон түүнээс дээш түвшний албан тушаал хашиж байсан 400 гаруй хүн, тэдний дотор ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан нэг хүн, Цэргийн төв комиссын дэд даргын албан тушаал хашиж байсан хоёр хүнийг өнгөрсөн есөн жилийн хугацаанд ав­лигын хэргээр шалгаж, шийтгэсэн байна. Авлигын хэрэгт холбогдоод оргон зайлсан 8300 гаруй этгээдийг 2014-2020 онд дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутгаасбарьж авчирчээ.

Үүнтэй холбогдуулан олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхдээ “Си Зиньпин эгзэгтэй үед жолоод­логыг зөв зүгт чиглүүллээ” гэж байв.

ХКН-ын ТХ-ны ерөнхий на­рийн бичгийн даргын хувьд Си Зиньпин намынхаа 200 ор­чим дүрэм журмыг бо­ловс­руулж, шинэчлэх аж­лыг удирдан явуулснаас гад­на намын гишүүдийн үзэл санаа, итгэл үнэмшлийг бэх­жүү­лэх, үр дүнтэй, эв нэгдэл­тэй ажил­лахын тулд намын хэм­жээнд боловсролын таван кам­па­нит ажлыг өрнүүлсэн юм.

Энэ оны зургадугаар сар гэхэд ХКН-ын гишүүдийн тоо 95 саяд хүрсэн бөгөөд энэ нь Германы хүн амаас даруй 10 гаруй саяар илүү гэсэн үг юм. Тус нам улам илүү сахилга баттай, нэр хүндтэй, хүчирхэг болж буйг хятад судлаачид хэлж байна.

2016 онд болсон ХКН-ын 18 дахь удаагийн ТХ-ны VI бүгд хурлаар Си Зиньпиний ста­тусыг ХКН болон намын ТХ-ны гол цөм гэж тогтоосон юм.

2017 оны 10 дугаар сард бол­сон ХКН-ын 19 дүгээр их хур­лаар Си Зиньпиний “Шинэ эриний Хятадын онцлогтой со­циализмын тухай үзэл ба­римтлал”-ыг албан ёсоор баталсан бөгөөд үүнийг ХКН-ын Үндсэн хууль болон Хятад улсынҮндсэн хуульд тусгасан билээ.

ХКН-ын ТХ-ны Намын сур­гууль буюу Үндэсний Удирд­лагын Академийн профессор Синь Мин хэлэхдээ “Мао Зэдун, Дэн Сяопин нарын нэгэн адил Си Зиньпин марксиз­мыг Хятадын онцлог, нөх­цөлд нийцүүлэн хөгжүүлэх ажлыгурагшуулж,хэрэгжүүлж байна” гэжээ.

ХЯТАД УЛСЫГ ИЛҮҮ ХҮЧИРХЭГ БОЛГОХУЙ

Си Зиньпин 2020 оны 4 дүгээр сарын 21-нд Хятадын Шэньси мужийн Анкан хотын Пинли хошууны Лаосянь суурингийн нэгэн бага сургуулийн үйл ажиллагаатай танилцаж буй нь. (Синьхуа / Се Хуаньчи)

1840 оны “Хар тамхины эсрэг дайн”-ы дараа Хятад улс хагас колоничлогдсон, хагас феодалын нийгэм рүү аажмаар уруудаж, гадны хүчнүүдийн дарангуйлал болоод ядууралд өртөж, сул дорой болж байв.

Нөхцөл байдлыг өөрч­лөхийн тулд ХКН 1921 онд байгуулагджээ.

ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар сон­гогд­соноосоохойш хоёр долоо хоногийн дараа Си Зиньпин үндэсний сэргэн мандалтад хүрэх “Хятад мөрөө­дөл” үзэл санааг дэвшүүлсэн. Энэ оны аравдугаар сард болсон 1911 оны хувьс­галын 110 жилийн ойд зориул­сан арга хэмжээний үеэр Си Зиньпин 35 минутийн турш илтгэл тавихдаа “сэр­гэн мандалт”хэмээхүгийгхам­гийн олон буюу 25 удаа дурдсан байна. Түүний хэлс­­­нээр, нийтээрээ сэргэн ман­дахын тулд стратегийн төлөв­лөгөө гаргаж, шаргуу хөдөл­мөрлөх нь юу юунаас илүү чухал. Тэрбээр хэл­сэн ярьс­наа ажил хэрэг болгож чаддаг нэгэн юм. Зөвхөн 2019 онд л гэхэд тэрбээр 500 гаруй чухал арга хэм­жээнд оролцож, 30 орчим долоо хоног амралтын өд­рүү­дэд ч ажиллаж, томоо­хон шинэчлэлийн төлөв­лөгөө­нүүдийн төсөл бүрийг шинэчлэн боловсруулжээ.

Түүний хэлсэнчлэн, “Аз жаргалыг шаргуу хөдөлмөр­лөснөөр бий болгодог юм”.

Си Зиньпин ард иргэд хэр­хэн амьдарч, амьжиргаагаа зал­гуулж байгаа талаарх мэдээл­лийг олж авахын тулдферм, загасчдын тосгон, тариа­­ланчдын гэр, жижиг хоол­ны газар, супермаркет, үйлд­вэр, цех, лаборатори, эм­нэлэг, сургууль зэрэгт байн­га очдог бөгөөд гахайн үүр болон бие засах газруудыг хүртэл биечлэн шалгадаг.

Си Зиньпин өнгөрсөн есөн жилийн хугацаанд олон саад бэрхшээл, хямралыг даван туулсан байна. 2015 оны эхээр Йемен улсад эмх замбараагүй байдал үүсэх үед тус улсад гацаад байсан Хятадын хэдэн зуун иргэнийг эх орондоо авчрах тушаалыг тэнгисийн цэргийн хүчиндээ өгч байв.

АНУ Хятадын эсрэг ху­дал­­дааны дайн өдөөхөд “Хятад улс худалдааны дай­ныг хүсэхгүй байна. Гэхдээ шаардлага гарвал дай­тахаас айхгүй” гэсэн стратеги, байр суурийг Си Зиньпин баримталж байсан юм. Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны хувьд цорын ганц зөв сонголт юм гэж тэрбээр хэлээд “Өргөн уудам Номхон далайд Хятад, АНУ гэсэн хоёр гүрнийг багтаах орон зайхан­галттай бий”гэж байв. Дяоюйдао арлуудын усанд байн­гын эргүүл хийх, Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой арбитрын маргааныг таслан зогсоох, Хятад-Энэтхэгийн хи­лийн зөрчилдөөнийг шийд­вэрлэх арга замыг эрэлхий­лэхээс эхлээд хилийн чана­дад хууль бусаар баривч­­лагдсан хятадуудад эх орон­доо буцахад нь дэмжлэг үзүү­лэх хүртэлх олон асууд­­лыг шийдвэрлэх стра­теги, тактикийн төлөвлөлтийг тэрбээр тэргүүлж, шаард­лагатай тохиолдолд биеч­лэн оролцсоор ирсэн юм.

2019 онд Хонконгт нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх үед тэрбээр “нэг улс, хоёр тогтолцоо” бодлогыг хамгаалж, “өнгөт хувьсгал” өдөөхгэсэноролдлогыг дарах ажлыг удирдан чиглүүлсэн юм.

КОВИД-19 цар тахлын үүл бүрхсэн 2020 оны Хятадын Цагаан сарын өмнөх өдөр Си Зиньпин нойргүй хонож, маргаашньнамын удирдлагын түвшний хуралдааныг зарлаж, цар тахлын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг хэлэлцэж байв. Энэхүү хуралдааны өмнө Си Зиньпин Хубэй муж, Ухань хотын оршин суугчдын хөл хөдөлгөөн, тус муж болон хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах журмыг илүү чангатгах шийдвэр гаргаж байсан юм.

Ийнхүү хатуу арга хэмжээ хэрэгжүүлсэн нь цар тахлын тархалтыг хумих цорын ганц боломжит хувилбар байсныг цаг хугацаа харууллаа.

Си Зиньпин гадаадын нэгэн улстөрчийн асуултад хариулахдаа “Энэ том гүрнийг удирдана гэдэг үнэхээр асар их хариуцлага бөгөөд амаргүй ажил. Би Хятад улсын хөгжил дэвшлийн төлөө бүхнээ зориулахад бэлэн байна. Би ард түмнийхээ урмыг хугалах­гүй” гэж хэлж байсан юм.

ШИНЭЧЛЭЛИЙН ШИНЭ ТАВЫГ ТАВИХУЙ

Си Зиньпин шинэлэг, уялдаа холбоотой, ногоон буюу байгаль орчинд ээлтэй, хүн бүрд нээлттэй бөгөөд хүртээмжтэй хөгжлийн за­маар явах Хятадын онцлог бүхий шинэчлэлийн загварыг боловсруулсан. Түүний энэхүү шинэчлэлийн бодлого нь социалист Хятад улсыг байгаль экологид хохирол учруулахуйц өргөн цар хүрээ бүхий, үр ашиггүй өсөлтөөс шалтгаалсан хөгжлийн урхинаас гаргах, улс орноо өндөр чанартай хөгжлийн зам руу оруулах, баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурах нөхцөл байдал үүсэхээсурьд­чилансэргийлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Газар ашиглалтын бод­лого, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг шинэчлэх, шүүх ажиллагаа, гэр бүл төлөвлөлт, төсөв ба татварын бодлого, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, шинжлэх ухаан технологи, монополийн эсрэг арга хэмжээ зэрэг олон салбарт түүний удирдлага дор шинэчлэл хийгдсэн юм.

Хятадын урт хугацааны хөгжил болон тогтвортой байдалд шууд нөлөөлж буй байгууллагуудад шинэчлэл хийхийг тус улс урьтал болгож байна. Мөн чанартаа энэ нь Хятадын онцлогтой социализмыг хөхиүлэн дэмжиж, сайжруулах, Хятадын тогтолцоо, засаглалын чадав­хыг шинэчлэх явдал юм. Шинэчлэлийн замд заримдаа маш их бэрхшээл тулгарч байв. Маргааныг шийдвэрлэх, саад тотгорыг арилгахын тулд Си Зиньпин өөрөө эцсийн цэгийг тавих шаардлагатай болж байсан нь цөөнгүй.

Шинэчлэл хийснээр Хятад улс илүү нээлттэй болж байна. 2013 онд тус улс Шанхай хотод анхны чөлөөт худалдааны бүсийг байгуулж байсан юм. Өдгөө чөлөөт худалдааны бүсийн тоо Хайнань арлыг бүхэлд нь оруулаад 21 болоод буй бөгөөд ийм бүсийн нийт талбай нь Европын нэг жижиг улсын нутаг дэвсгэртэй тэнцэж байна.

Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын талаарх сөрөг жагсаалтаа улам богиносгож байна.

Зарим улс орон худал­дааны саад бэрхшээлийг бий болгохыг оролдож байхадХятад улс дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын цуврал үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Хятад улсын үндэсний хэмжээнийэкспо-нуудын нэг болох Хятадын олон улсын импортын экспо-г Си Зиньпин санаачилсан юм. 2013-2020 онд Хятадын ДНБ жилд дунджаар 6.4 орчим хувиарөсөж, олонжилдараа­лан дэлхийн эдийнзасгийн дундаж өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулаад байна.

Хятадын ДНБ 2020 онд 100 их наяд юанийн босго давж, АНУ-ын ДНБ-ий аравны долоодхүрсэн. 2021 онд Хятад улс Дэлхийн инновацийн индексээр Япон, Израиль болон Канадын өмнө буюу 12 дугаар байрт орж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрдэлхийд тэргүүлж, дэлхийн No. 1 хэрэглээний зах зээл болоод байна.

Бүх талаараа цэцэглэн хөгжсэн чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилт буюу “анхдугаар зууны зорилго”-дхүрсэннь одоо­гоор Хятад улсын хувьд шинэ эрин дэх хамгийн гайхалтай амжилт юм гэж ХКН-ын ТХ-ны Намын түүх, утга зохиолын хүрээлэнгийнсудлаач Лю Жунган хэлэв.

Өдгөө тус улс нийгмийн хамгааллын тогтолцоо болон дундажорлоготой хүнамынхаа тоогоор дэл­хийд тэргүүлж, үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаад байна. Сүүлийн есөн жилийн хугацаанд тус улсын 100 сая орчим иргэн ядуурлаас ангижирчээ. Си Зиньпин намын гишүүд болон албаны хүмүүсийг ядуу буурай тосгод руу илгээж, ядууралтай тэмцэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ. Тэрбээр өөрөө өнгөрсөн хугацаандулсынхаа хам­гийн ядуу буурай14 газарт биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцсан аж. Үгээгүй ядуурлыг арилгахыг тэрбээр дайнтай адилтгаж байв. Тэгэхээс ч яах вэ. Учир нь ядуурлын эсрэг кампанит ажлын хүрээнд ажил үүргээ гүйцэж явахдаа 1800 гаруй хүн амиа алджээ.

Си Зиньпин мөн зэвсэгт хүчиндээ иж бүрэн шинэчлэл хийсэн юм. Мао Зэдун даргын тогтоосон “Нам бууг командалдаг” гэсэн зарчмыг Си Зиньпин сануулж, цэргийн удирдлага, командлалын тогтолцоо, хэмжээ, бүтэц болон бие бүрэлдэхүүнд хэд хэдэн шинэчлэл хийж, армийнхандаа ямагт байлдааны бэлэн байдалд байхыг үүрэг болгосон юм.

ДЭЛХИЙ ДАХИНЫ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХУЙ

Си Зиньпин дэлхийн хамтын нийгэмлэгтэй харилцах, дэлхий дахины хөгжилд хувь нэмэр оруулах Хятадын хүчин чармайлтын тэргүүн эгнээнд явж ирсэн.

Тэрбээр КОВИД-19 цар тахал дэгдэхээс өмнө 41 удаагийн айлчлалаар 69 оронд айлчилж, Давосын Дэлхийнэдийнзасгийн чуулга уулзалтад оролцсон Хятадын анхны төрийн тэргүүн болсон юм.

Гадаадад айлчлахад маш их цаг зарцуулах нь “тансаглал” мэт санагдаж болох чбиүүнийг”үрашиг­тай ажил” гэж үзэж байна гэж тэрбээр хэлж байв. Түүний гадаад айлчлалууд нь маш шахуу хөтөлбөртэй байдгаас гадна ердөө хэдхэн цаг үргэлжлэх нь ч бий. Тэрбээр нэг удаа төрсөн өдрөөрөө хүртэл гадаадад айлчлалтай явж байсан аж.

Си Зиньпиний удирдлага дор эдийн засаг, дипломат харилцаа гэхмэтолонсал­барт Хятад улс оролцоо­гоо олон улсын тавцанд өргөжүүлж, дэлхийн нөлөө бүхий их гүрэн болсныг өдгөө дэлхий нийт харж байна гэж Туркийн Истанбул хотын эрдэмтэн судлаач Алтай Атли цохон тэмдэглэлээ.

Си Зиньпин “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц бий болгох” тухай үзэл санааг 2013 онд дэвшүүлсэн.

Энэ үзэл санааныхаа онцлогийг тэрбээр тайл­бар­лахдаа “Олон улсын хамтын нийгэмлэг нь түншлэл, аюулгүйбайдал, өсөлт хөг­жил, соёл иргэншил хоорон­дын солилцоо болон эрүүл экосистемийг бий болгохыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй” гээд“Ашиг сонирхол гэх ойлголт ньзөвхөнбүх нийтийнэрх ашгаар хэмжиг­дэж байх учиртай” гэсэн юм.

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц бий болгох үзэл баримтлалынхаа хүрээнд Си Зиньпин харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан олон улсын харилцааны шинэ хэв маяг болон дэлхийн засаглалын хүрээнд хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны замаар хамтын өсөлтөд хүрэх зарчмыг санаачилсан.

“Ямар олон улсын дэг журам болон засаглалын тогтолцоо нь дэлхийн бүх улс орон болон ард түмэнд хамгийн тохиромжтой вэ? Ганц эсвэл цөөн хэдэн улс орон биш бүх улс орон зөвлөлдөж байж шийдвэр гаргах нь хамгийн зөв зүйтэй арга барил юм” гэж СиЗиньпин хэлжээ.

Түүнийхэлснээр, их гүрнүүд хоорондын харилцаанд ч ижил зарчим үйлчлэх бөгөөд ерөнхийдөө тогтвортой байдал ба тэнцвэрт хөгжлийг чухалчлах нь зүйтэй.

Улс үндэстнүүд харилцаа холбоогоо хадгалж, бие биедээ чин сэтгэлээсээ хандвал “Фукидидын урхи”-нд орохоосзайлсхийхболомжтойгэдгийг тэрбээр нэг бусудаа онцлонтэмдэглэж байсан юм.

Мөн тухайн жилдээ Си Зиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа цогцлоохыг дэлхий дахинд анхлан уриалж, “Бүс ба Зам” санаачилгаа танилцуулж байв. 2021 оны наймдугаар сарын байдлаар энэ санаачилгын хүрээнд 172 улс орон болон олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны 200 гаруй гэрээ хэлэлцээр байгуулаад байв.

Дэлхийн банкны нэгэн судалгааны тайланд дурд­санаар, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд нь дэлхийн хэмжээнд 7.6 сая хүнийг нэн ядуурлаасангижруулж, 32 сая хүнийамьжиргааны түвшнийг дээшүүлэхэд тус болно.

Гэхдээ дэлхийн хөгжил нь байгаль орчныг хохироох ёсгүй бөгөөд Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрсхүчлийн төвийг сахисан улс болно гэж 2020 онд Си Зиньпин дэлхий дахинд мэдэгдсэн юм.

Уур амьсгалын өөрч­лөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулж буй Хятад улсад дэлхий нийт талархах ёстой гэж Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд хэлсэн байна.

КОВИД-19 цар тахал анх дэгдэх үед эв санаагаараа нэгдэж, хамтран ажиллахыг Си Зиньпин дэлхий нийтэд уриалж байсан юм. Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хятад улс 150 гаруй улс, олон улсын 14 байгууллагад вирустэй тэмцэхэд тус болох бараа бүтээгдэхүүн нийлүүлж, 34 улсорон руу эмч сувилагчдын 37 багийг илгээжээ.

Тэрбээр Хятадад үйлд­вэр­лэсэн КОВИД-19-ийн вакцинуудыг “дэлхий дахины нийтийн эзэмшлийн бүтээгдэхүүн”болгож, энэ онд дэл­хий дахинд 2 тэрбум вакцин нийлүүлэхээмэдэгдсэн юм.

Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд ядуу буурай орноос үндсэн хэрэгцээгээ хангадаг улс болж, улмаар өнөөгийн чинээлэг дундаж давхарга бүхий орон болж хөгжиж цэцэглэх хүртэл итгэмээргүй аяллыг туулсан. Си Зиньпин улсынхаа энэ амжилтыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрүүдийн нэгэн жишээ гэж тодорхойлж байна.

Си Зиньпиний талаарх сэтгэгдлээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес хуваалцахдаа түүний хувь нэмэр, хүчин чармайлтууд, тухайлбал олон талт үзлийг тууштай дэмждэг, “Бүс ба Зам” санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг нь дурдаж, түүнийг “туршлагатай ахмад” гэж тодорхойлжээ.

ШИНЭ ҮҮРЭГ ДААЛГАВРУУДЫГ БИЕЛҮҮЛЭХҮЙ

Одоо ХКН “хоёр зуун” хэмээх хос зорилтынхоо хүрээнд нийт үндэстнээрээ сэргэн мандалтад хүрэхийг зорьж байна. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Си Зиньпин намынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчийн хувьд улс орноо тэргүүлж, түүхэн төлөвлөгөөний эхний алхмыг гүйцэтгэгэхэд улс орноо удирдан жолоодож, хоёр дахь алхмын загварыг боловсруулжээ.

Нэгдүгээрх нь социалист шинэчлэлд 2035 он гэхэд “үндсэндээ” хүрэх зорилт бол бол хоёрдугаарх нь БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед буюу XXI зуу­ны дунд үе гэхэд чинээлэг, хүчирхэг,ардчилсан,соёлтой, эв найрамдалтай бөгөөд үзэсгэлэнт орчин үеийн аугаа социалист гүрэн болох зорилт юм.

Эдгээр ерөнхий зорилтод хүрэхэд хөгжлийн нэмэлт замын зургууд нь ерөнхийдөө дэмжлэг үзүүлэх аж. 2020 оны 10 дугаар сард баталсан 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) намын удирдлагын саналын төсөл болон 2035 он хүртэлх Урт хугацааны зорилтуудыг боловсруулах ажлыг Си Зиньпин тэргүүлжээ.

“Энэ аугаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд маш их тэмцэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.

Тиймээс энэ арваннэг­дүгээр сард болох ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны VI бүгд хурал нь намын 100 жилийн түүхэн дэх томоохон ололт амжилт болон түүхэн туршлагыг авчхэлэлцэхчухал цаг үед тохиож буйгаараа онцлогтой.

“100 жилийн тэмцлийн явцад ХКН арвин туршлага хуримтлуулж, чухал дүрэм журмыг гаргаж, засаглалын онолыг боловсруулсан. Намын засаглалыг илүү сайжруулахын тулд энэхүү үнэт туршлагаа нэгтгэн дүгнэх ёстой” гэж ХКН-ын Төв Хорооны Намын сургуулийн профессор Хан Цинсян хэлэв.

Түүх гэдэг үг ХКН-ын бүх гишүүний амнаас энэ онд хамгийн олон удаа гарч буй үг болоод байна.

Боловсролын томоохон кампанит ажил өрнүүлсэн нь намын түүхийг илүү танин мэдэхэд хүмүүст тусалсан бөгөөд ХКН-ын шинэ музей ч энэ онд нээгдлээ.

Зургадугаар сарын 18-нд Си Зиньпин хамтран зүтгэгчдийнхээ хамтаар тус музейд зочилж, ХКН Хятад улсыгхэрхэнудирдаж байсныг тод харуулсан үзмэрүүдийг үзэж сонирхсон юм.

Музейн үзмэрүүдтэй танилцсаныхаа дараа Си Зиньпин болон түүний хамтран зүтгэгчид ХКН-ын бүх шинэ гишүүний хийдэг зан үйл буюу тангараг өргөх ёслол үйлдсэн.

Си Зиньпин тангараг өргөхдөө “Би насан туршдаа коммунизмын төлөө тэмцэх болно” гэж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хил хаагдах нь бэрхшээл ч боломж болгож болно” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХын гишүүн Ш.Адьшаа “Төрийн нэрээр
татвар хураамж авч, хувийн
компаниудыг санхүүжүүлдэг
буруу жишгийг өөрчлөх ёстой” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн мэдээлэл
технологийн газрын дарга
О.Чинзориг “Ужгирсан уламжлалт
тогтолцоонд цахим шилжилтийн
салхи сэвэлзээд эхэлчихсэн байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хил хаагдах нь бэрхшээл ч боломж болгож болно” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт МҮБХ-ны тэргүүн,
улсын заан Ц.Магалжав “: Б.Ууганбаяр хурандаа нэр төрд минь
халдаж худал мэдээлэл тараасан тул шүүхэд өгнө”
хэмээн ярилаа.

“No double standart”
хөдөлгөөнийг санаачлагч Д.Монголхүүгийн ээж А.Хандсүрэн “Хүү минь бусдын төлөө
өөрийгөө золиосолж чадах
том зоригийг төлөвшүүлжээ” хэмээлээ.

Урлагийн ажилтны
холбооны Драмын нийгэмлэгийн тэргүүн, МУГЖ
Г.Урнаа “Гэм зэм”
жүжигт сцени болгон
хоорондоо кино шиг
монтажлагдаж орно” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 693.52 га талбайг нөхөн сэргээжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран өнгөрсөн онд баталсан төлөвлөгөөний дагуу “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.

Үр дүнд нь улсын хэмжээнд нийт 30,798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2,486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн байна.

Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж.

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360.7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан байна.

Экологийн цагдаагийн албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Толгойт” гэх газарт 1973-1993 онд “Монголросцветмет” ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд “Бугант нандин” ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, “Пентатерра”, “Сонор трейд”, “Болд төмөр ерөө гол”, “Ифинити слэйс”, “Баяжмал алт”, “Шар нарст”, “Ди Зэт энд Ай”, “Капитал авто сервис” компаниудын захиалгаар 44.9, нийт 57.9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэжээ.

Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140.5 га, биологийн 49.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан юм.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 4.3 магнитуд газар хөдөлжээ

Архангай аймгийн Хангай сумын төвөөс баруун зүгт 31 км зайд Тэрх багийн Мөрөнгийн зүүн жалга гэх газарт өчигдөр /2021.11.6/ 22:44 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ сарын 3-ны өдөр тус газарт хоёр удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-ны өглөө 09:04 цагт 4.3, өдөр 14:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн.

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 1-4 магнитудын нийт 1000 гаруй газар хөдлөлт болжээ. Үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашнямын мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгчээ. Иймд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээ авч ажилласан байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Хиртээгүй сарнай” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

“Хас фильм” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.
Categories
мэдээ нийгэм

“Боловсрол ба манлайлал” хэлэлцүүлэг амжилттай боллоо

Монголын Эмэгтэй Инженерүүд, Технологичид, Эрдэмтэд, Математикчидын нэгдсэн холбооны VI чуулган “Боловсрол ба манлайлал” сэдвийн хүрээнд өчигдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам “Боловсролын багц хуулийн шинэчлэл” илтгэл, Майкрософт корпорацын Ерөнхий Инженер Л.Өлзий “Эмэгтэйчүүдийн манлайлал (IT салбарын жишээн дээр)”, ХБНГУ-ын Бавари мужийн төрийн албан хаагч, ЦСҮ намын Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч дарга Н.Солонго Тремл “XX зууны эхэн үед германд очиж суралцсан Монголын утга зохиол нийгэм соёлын зүтгэлтнүүдийн түүхэнд холбогдох мэдээ баримт, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ” нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь тус холбооны гишүүдийн хувьд мэдлэг, мэдээлэл авсан, зоригжуулсан чухалач холбогдолтой хурал боллоо.

Энэ хурлаар Монголын эмэгтэйчүүд эх орондоо болон олон улсын хэмжээнд эх орны хөгжил, сайн сайхны төлөө шийдвэр гаргах түвшинд ажиллаж эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцан дээр гарган манлайлж , Монгол хүний оюуны потенциал ямар өндөр болохыг харуулсан томоохон үлгэр дуурайл болж байгааг онцоллоо. Тус холбооны гишүүдийн 85 хувь нь боловсролын байгууллагуудад ажилладаг багш судлаачид байдаг тул “Боловсролын багц хууль” -ийн тухай эрдэмтэн, инженер, математикч нар оролцон хэлэлцэж байгаа нь цаг үеэ мэдэрсэн ажил болов.

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам хүүхэд бүрд тэгш боломж олгож, хүний эрхийг дээдэлсэн боловсрорлын тогтолцоотой болох шаардлагатай байгааг онцлов.

Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага INWES-ийн Ерөнхийлөгч, профессор Жүн Сан Ким хэлэлцүүлэгт цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр COVID-19-ийн судалгаа болон тахал өвчний тэргүүн эгнээнд янз бүрийн үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй эрдэмтэн, инженерүүдийн оруулж буй үнэтэй хувь нэмэр, тэдгээрийн бүтээлч ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаад талархал илэрхийлэв. Ковид-19 нь бид дэлхийн иргэдийн хувьд ирээдүйн сорилтод хамтдаа бэлдэх ёстойг зааж өгсөн ба дэлхий дахинд тулгараад байгаа нийтлэг асуудал, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын жендерийн тэгш оролцоог хангасан хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болохыг онцлов.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчидын нэгдсэн холбооны 10 жилийн ой ирэх жил болно. Энэ хугацаанд Орхон, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэгт салбар холбоодтой болж олон залуу судлаачдыг дэмжин ажиллаж байна. Цаашид бид охид, бүсгүйчүүдийг инженер, технологи, байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр сурахад дэмжлэг үзүүлэх, залуу судлаачдыг эрдэм шинжилгээний судалгаа хийх, олон улсын судлаачидтай холбоо тогтоох зэрэг ажлуудаа улам өргөжүүлэх болно.

INWES нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан. Уг бүс нутгийн эрдэмтэн, судлаач бүсгүйчүүдийн чуулга уулзалтыг 2023 онд эх орондоо зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээсэн.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.11.11-12/

10.00

· Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Бусад

· Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан “Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

Categories
мэдээ нийгэм

Мал нядалгааны байшин шатжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сум Хутаг багийн “Цагаан бургас” гэдэг газар “….. ферм” мал нядалгааны байшин шатаж, тоног төхөөрөмж нь галд өртөж эвдэрч, гэмтсэн байна.

Галыг тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд ажиллаж унтраасан аж. Энэ тухай мэдээллийг 11 сарын 05-ны өдрийн 21:21 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Нөхцөл байдлын талаар сумын иргэдтэй холбогдож тодруулахад, мал нядалгааны байшин шатаж, байшин дотор байсан эд хогшил галд өртөж гэмтсэн талаарх мэдээллийг өглөө. Харин уг галд хүн өртөөгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн байна


2021 оны 11 сарын 07-ны 20 цагаас 11 сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.