Categories
мэдээ спорт

Д.Батгэрэл UFC-гийн дөрөв дэх тулаанаа ирэх бямба гаригт хийнэ

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ.

Тулаан АНУ-ын Лас Вегаст аравдугаар сарын 16-нд “UFC Fight Night: Holm vs. Dumont” буюу “UFC Fight Night 195” арга хэмжээний үеэр болно.

9-2-0 амжилттай яваа Д.Батгэрэл UFC-д гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрт нь ялаад буй. Тэрээр сүүлийн тулаандаа Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд хүнд цохилтоор ялсан.

Түүний дараагийн өрсөлдөгч нь 14-8-0 амжилттай “Killer B” хочит АНУ-ын Брандон Дэвис юм. 2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис “Gulf Coast MMA” холбоонд дөрвөн тулаан хийж ялаад буй.

Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл Монголынхоо MGL-1 холбооны 2009 оны кик боксын аварга, 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга билээ.

UFC Fight Night: Holm vs. Dumont арга хэмжээний тулаанууд:

  • Холли Холм – Норма Дамонт
  • Андрей Арловски – Карлос Фелипе
  • Эндрью Санчез – Бруно Силва
  • Мейнон Фиорот – Майра Буэно Силва
  • Данни Робертс – Рамазан Эмеев
  • Сижара Эубанкс – Луана Каролина
  • Кеннеди Нзечукву – Да Ун Жун
  • Марсело Рохо – Даниэл Сантос
  • Истела Нунес – Ариана Карнелосси
  • Нейт Ланвер – Лудовит Клейн
  • Жордан Райт – Жулиан Маркез
Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирцийн мэдээг цахим талбараар шууд дамжуулж байна


Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны ням гаригт 07:00-22:00 цагт явагдана.

Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг улам боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүллээ.

Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, олон нийтэд нээлттэйгээр дамжуулна. Сонгуулийн ирцийн мэдээг хүссэн хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдлээ. Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү цахим талбар нь сонгуулийн үйл ажиллагааг хялбаршуулж, санал авах үйл явцын удирдлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийг шударга, ил тод явуулах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй мэдээлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд өчигпөр I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажууллаа

Нийслэлийн хэмжээнд өчигпөр I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Дэлхийн бүх улс орноор аялсан хамгийн залуу хүнээр ​23 настай Америк бүсгүй тодорчээ

Саяхан АНУ-ын Калифорни мужийн Невада Сити хотын 23 настай оршин суугч Лекси Алфорд дэлхийн 196 орноор хамгийн залуудаа аялсан анхны хүн болж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлжээ.

Ингэхдээ тэр эмэгтэй ганцаараа дэлхийн аль ч улсад аялж болдгийг батлан харуулах зорилгоо биелүүлсэн байна.

Агаар, ус, газраар аялсан Лекси их зүйлийг нүдээр харах боломж олгодог галт тэргийг өөрийн хамгийн дуртай тээврийн хэрэгсэл гэж нэрлэжээ.

She is 21 years old and has visited all countries traveling

Тэрээр дэлхийн дээд амжилтыг тогтоохын тулд сүүлийн гурван жил тасралтгүй аялсан юм байна.

Гэхдээ Лекси хүүхэд байхдаа дэлхийн 70 гаруй оронд очиж үзээд байсан гэнэ. Түүний ээж аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байсан нь үүнд нөлөөлжээ.

Дараа нь Лекси зургаан жилийн турш мөнгө цуглуулж, коллежоо төгссөний дараа дэлхийн үлдсэн бүх улс орноор аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.

Аялахад маш олон бэрхшээл тулгарч байсны нэг нь Венесуэль, Пакистан зэрэг улсуудад нэвтрэх виз олж авах байсныг тэр ярьжээ. Зарим улсуудын визийг авахын тулд хэдэн сар хүлээдэг байсан гэнэ.

“Түүхийн хамгийн олон дурсгал маш сайн хадгалагдаж үлдсэн улсыг би Египет гэж хэлнэ. Нутгийн иргэдийн зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ Пакистаны умард хязгаар намайг бишрүүлсэн” гэж Лекси ярьжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Тэрээр цааш нь ярихдаа “Миний бодлоор дэлхийн хамгийн давтагдашгүй өвөрмөц арал бол Исланд. Энэ бол гал, мөсний эх орон. Байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Венесуэлийн “Angel Falls” хүрхрээ юм” гэсэн байна.

Дэлхийн бүх улс орноор аялж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, төрөл бүрийн соёл, уламжлалтай танилцсан нь сайхан байсан ч хамгийн гол нь бие даасан, хараат бус байх цоо шинэ мэдрэмжийг олж авсан нь хамгийн чухал зүйл болохыг Лекси онцолжээ.

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

Lexie Alford Becomes The Youngest To Travel 196 Countries, See Pictures  From Her Travel Diary

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda

Meet the 23-year-old woman who has travelled to every country in the world  | Euronews

World breaking Instagram model visits 196 countries by age 21

This 21-Year-Old Becomes The Youngest Person To Visit Every Country | Bored  Panda

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2068 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2068 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1267 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 801 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1363 болов.

Сүүлийн 24 цагт 7722 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20885 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн- 11449
  • Хүндэвтэр- 6449
  • Хүнд- 2613
  • Нэн хүнд- 334

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм

​Нөхөн сонгуулийн ирцийг СЕХ-ноос 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлнэ


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураах өдөр өнөөдөр болж байна.

Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос цахим уулзалт зохион байгуулж, бэлтгэл ажлын явцтай танилцан үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцов.

Уулзалтад, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцсон юм.

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг.

Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэйгөөр тооцож, нийт 246 компьютер, техник хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлж, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулсан тухай мэдээллийг УБЕГ-аас өглөө.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад нөхөн сонгуультай холбоотой 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, тав нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байна. Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил бүртгэгджээ.

Хэсгийн хороодын гишүүд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,774 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1,931 төрийн албан хаагч ажиллаж байна.

Ийнхүү өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнээд Сонгуулийн ерөнхий хорооноос дараах үүрэг, чиглэл өгөв.

Үүнд,

  • Санал авах өдөр үүсэж болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх
  • Сонгогчдыг саналаа өгөхөд нөлөөлж болзошгүй байгаль, цаг уурын болон бусад эрсдэлийг тооцох
  • Гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод,
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг чирэгдүүлэхгүй байх, ялангуяа сонгогчийн бүртгэлийн систем, техник төхөөрөмжийн ажиллагааг сааталгүй явуулах, гэмтэл саатал үүссэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах зэрэгт онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлэх юм.

Categories
гадаад мэдээ

​Цахилгаан станцуудын түлш тасарснаас шалтгаалан Ливан улс бүхэлдээ эрчим хүчгүй болжээ


Бямба гаригт Ойрх Дорнодын Ливан улсын эрчим хүчний систем бүхэлдээ зогсжээ. Цахилгаан станцууд түлшний нөөцгүй болсноос уг тасалдал үүссэн байна.

Ливан улс түлшний нөөцөө гадаадаас импортлодог бөгөөд эдийн засгийн гүн хямралын улмаас гадаад валютын нөөцгүй болсон тул түлш худалдаж авч чадахгүй болжээ.

“Ливан улсын эрчим хүчний систем өнөөдөр үд дундаас эхлэн бүрэн зогслоо. Тасалдал ирэх даваа гариг хүртэл, эсвэл хэдэн өдрөөр ч үргэлжилж магадгүй байна” гэж тус улсын албаны эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна.

Ливаны гол хоёр цахилгаан станцын нэг Дэйр Аммарын станц баасан гаригт зогссон бол үлдсэн Захрани станц бямба гаригийн үд дундаас эхлэн зогсжээ.

Ливан улсад үүсээд байгаа эдийн засгийн гүн хямралыг Дэлхийн Банк сүүлчийн 100 жилийн хамгийн муу жишээнүүдийн нэг гэж дүгнэсэн байдаг. Иргэний дайны дараа тус улсын эрх баригчид улс орноо сэргээх боломжийг алдаж, авлига, алба тушаалын хэрэг, өмч хөрөнгийн хулгай газар авсан нь үүнд нөлөөлжээ.

Одоо тус улсын банкны систем сүйрэлд орж, үндэсний валютын ам.доллартай харьцах ханш нь 15 дахин унаад байгаа.

Ливанчуудын ихэнх нь ядуурлын түвшинд амьдарч, гадаадад амьдардаг төрөл төрөгсдийнхөө илгээсэн мөнгөөр амьдарч байна.

Өнгөрсөн онд нийслэл Бейрут хотын боомтын нэг агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний барилга байгууламж, дэд бүтцийг сүйрүүлсэн нь тус улсын эдийн засгийг улам доройтуулсан юм. Уг дэлбэрэлтийн үеэр Ливаны эрчим хүчний яамны барилга нурсан нь одоо ч балгас хэвээр байгаа. Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажил үр дүнд хүрэлгүй гацжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

Дархлаажуулалтын цэгүүд 2021 оны аравдугаар сарын 10-ны ням гаригт амарч, 11-ний даваа гаригаас төлөвлөлтийн дагуу ажиллана.

Өчигдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 22,
  • II тунд 84,
  • нэмэлт сэргээх тунд 1569,
  • нийт 1675 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 70.8 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СХД, Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ

Нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойрог, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

УИХ-ын сонгуулийн

  • 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч,
  • 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгдсэн.

Өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах үйл явцыг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авсан байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өглөө.