Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж өгөхийг шаардлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

200 гаруй барилгын компаниудын төлөөлөл хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд хугацаатай шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний шаардлагад:

Нэгдүгээрт, Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог удаа дараа тогтоосноор барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлэх хугацаа хойшлогдсон. /84 хоног/

Хоёрдугаарт, Хил нээгдээгүйн улмаас ачаа тээврийн үнэ өсөж, бараа материалын хомсдол үүссэнээр барилгын гол нэр төрлийн материалын үнэ 2-4 дахин огцом өссөн

Гуравдугаарт, Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн БХБЯ-ны сайдын 217-р тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг үндэслэн ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй /цалин 2 дахин өссөн/

Дээр дурдсан хүчин зүйлийн нөлөөгөөр он дамжин хийх бүтээн байгуулалтын ажлууд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэлд орж барилгын ажлуудаа графикт хугацааны дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Энэ нөхцөл байдлыг Төг засаг дүгнэж, үнийг зөрүүг 2022 оны Төсвийн тухай хуульд тооцож тусгаагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд эрсдэлд оруулж, цаашид дампуурах нөхцөл үүсэж байна.

Барилгын компаниуд дараах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:

  • Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  • 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
  • Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  • Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох
  • Цар тахлын нөхцөлийн үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлагыг хүргүүллээ.

Тэд уг шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.

БАРИЛГЫН КОМПАНИУД 300 САЯ ТӨГРӨГӨӨС НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛД ОРООД БАЙНА

Хэвлэлийн хурлын үеэр компаниудын төлөөлөл “Барилгын компаниуд 300 сая төгрөгөөс нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалд ороод байна. Бодит байдлыг холбогдох хүмүүст танилцуулж, нөхцөл байдлаа шийдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ ийм түвшинд өсөхийг бид хэрхэн таамаглах билээ. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн барилгын салбартаа төр засгаас анхаарна байх гэж найдаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу бямба гаригт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.

Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм.

Үүнтэй холбогдуулан өнөө өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ.

Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УОК-оос иргэдийн хариуцлагыг дээшлүүлж халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзжээ

УОК-ийн нэгдсэн шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд ажиллав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

ЭМЯ-наас Улсын Онцгой комиссын Нэгдсэн Шуурхай штабын удирдлагуудтай долоо хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлж ажиллахаар болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1348 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1348 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 835 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 513 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1377 болов.

Сүүлийн 24 цагт 6477хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 19957 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн- 10524
  • Хүндэвтэр- 6793
  • Хүнд- 2133
  • Нэн хүнд-338

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт шүүгчдийн анхдугаар чуулган эхэллээ

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрвөн орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна. Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 5-ны өдөр Туул голд осолдсон 53 настай эрэгтэйг эрэн хайж байна

Төв аймаг, Заамар сумын Төмөртэй багийн “Доргол” гэдэг газарт 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 5-ны өдөр 22:21 цаг хүлээн авсан.

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоож, 11-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 4328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 24 баг, 50 суурин цэгт 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

#Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

"нийслэлийн онцгой комисс #UB хамтдаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугаар сарын ний едрийн теловлелт № дуургийн нэр 1 багийн TOO 2 ажиллах хуний TOO багануур багахангай 1 хамрагдах хунии TOO 3 8 1 баянгол 106 6 9 72 5 27 4 баянзурх сонгинохайрхан 408 6 39 14 446 7 44 3 452 сухбаатар налайх чингэлтэй 8 20 1 438 9 6 8 хан-уул 120 10 36 18 явуулын баг 464 66 24 472 72 83 1350 324 4328 нийт явуулын, суурин WOIT багиин эмч, ажилчид 4328 дархлаажуулна дархлаажуулалтын цэгууд 09.00-17.0 цаг хуртэл ажиллана" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

“КОВИД-19” цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаа. Иймд сурагчид хичээлээ бататгах зорилгоор БШУЯ-наас бэлтгэн хүргэж буй теле хичээлийг үзэх боломжтой.

Хичээлийн хуваарьт:

  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги
  • Тусгай хэрэгцээт боловсрол
  • Насан туршийн боловсролын хичээлүүд багтаж байна.

Теле хичээлийн хуваарь:















Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр дараах байршлуудын цахилгааныг хязгаарлана


Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын хүрээнд 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх тул 2021 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд зарим газар цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ.

Тодруулбал өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлах юм байна.

Аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд:

  • Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22, 32 дугаар хороо
  • Тахилт
  • Мал бордох
  • Баруун туруун
  • Эмээлт
  • Рашаант
  • Төмөр замын 361-ийн гарам
  • Жаргалант тосгон
  • Партизан
  • Ар гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдахыг мэдэгдлээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг. Дэлхийн 193 оронд энэхүү өдрийг тэмдэглэж байна

Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар тэмдэглэгдэж байна.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй