Categories
гадаад мэдээ

Хятадад дизель түлшийг хязгаартай худалдаж эхэлжээ

Хятадын хэд хэдэн бүс нутагт өчигдрөөс эхлэн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсэж, дизель түлшийг жолооч нарт хязгаартай худалдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Ачааны автомашины зарим жолооч нар түлш авахаар бүтэн өдөр дараалалд хүлээж байгаа тухайгаа Хятадын Вэйбо сошиал сүлжээнд мэдээлсэн байна.

“Одоо тулгараад байгаа дизель түлшний хомсдол бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх бизнест голлон нөлөөлж байгаа бололтой. Үүнийг дэлхий дахинд нүүрлээд байгаа нийлүүлэлтийн хямралын илрэл гэж үзэж байна” гэж Economist Intelligence Unit байгууллагын Хятадын зах зээл хариуцсан захирал Мэтти Бекинк ярьжээ.

Сүүлийн саруудад Хятадад нүүрс, байгалийн хийн хомсдол үүсэж, үнэ ханш нь дээд хэмжээндээ тулж өсөөд байгаа. Үүнээс үүдэлтэй эрчим хүчний хомсдолын улмаас үйлдвэрүүд хаагдаж, айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хязгаарлах болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

САЙН МЭДЭЭ: Цогт тайжийн цагаан байшингийн туурийн хаалганд түр модон бэхэлгээ хийв

Соёлын өвийн үндэсний төвөөс энэ сарын 20-23-ны хооронд Булган аймгийн Баяннуур сумын нутагт байрлах Цогт тайжийн цагаан байшингийн туурь дээр ажиллаж туурийн хаалганд түр модон бэхэлгээ хийжээ.

Тус газар Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, дурсгалт барилга хариуцсан мэргэжилтэн А.Эрдэнэцэцэг, Газар зүйн мэдээллийн системийн инженер С.Баасандорж, Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын Сэргээн засварлагч, судлаач Т.Сүхбаатар, А.Мөнгөнцоож, Н.Чинтөгөлдөр, С.Сайнзолбоо нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Сэргээн засварлагч архитектор, Монгол Улсын зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг, Сэргээн засварлагч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн н.Дуламсүрэн нар зөвлөхөөр ажиллав. Туурийн зүүн урд талд байрлах нуман хаалга байгаль цаг уурын эрсдэлд хүчин зүйлсийн улмаас нуман хаалганы дээврийн хэсэг нурсан, хэрмэн ханын тоосго бутарч үйрэн, битүү хөгц мөөгөнцөрт идэгдсэн байдалтай болсон тул дулааны улирал эхэлтэл түр модон бэхэлгээ хийв.

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Мөн агаарын зураглал хийж гадаргын тоон загвар 3D модель үүсгэв. Гадна болон дотор талын шохойн шавардлага болон ойр орчмын материалын дээж авлаа. Хамтарч ажилласан “Цогт тайжийн өргөө орд” сангийн гүйцэтгэх захирал Д.Цэрэннадмид болон бусад хүмүүст талархал илэрхийлье гэж Соёлын өвийн Үндэсний төвөөс мэдээллээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэл. Мөн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт буруутайд тус, тус тооцсон. Улмаар найман жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Нэмэлт тун хийлгээд 14 хоногийн дараа эсрэг биетийн титр дээд түвшинд тогтож байна” гэв

Өнөөдрийн Эрүүл Мэндийн Яамны баасан гараг бүрийн ээлжит мэдээллийн үеэр Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Тэрбээр, “Дэлхий дахинаа дельта хувилбар давамгайлж байна. Франц, Испани улсад вакцинжуулалт 60-аас дээш хувь байгаа.Тийм учраас нас баралт харьцангуй бага байна. Манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай харьцуулбал нас баралт бага байгаа. Тиймээс иргэд нэн түрүүнд гуравдугаар тунгаа хийлгэх чухал байна. Нэмэлт тунг хийлгээд 14 хоносон иргэнд эсрэг биетийн титр дээд цэгтээ хүрч тогтож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​15 настай охин галт тэргэнд дайруулж нас баржээ

ЦЕГ-аас 15 настай охин галт тэргэнд дайруулж нас барсан болон хамтран амьдрагчаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэргийн талаар мэдээлэл өглөө.

Мөн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хээрийн сургалт, дадлагатай холбоотой цахим орчинд гарсан ташаа ойлголтын талаар залруулга өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ” Өчигдөр 23 цагийн үед Чойр-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд хүн дайруулж нас барсан дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу ТЦА-наас хэрэг болсон газар дээр ажилласан. Сэтгэл судлаачдын үзэж буйгас амиа хорлох үзэгдэл нь тухайн үйл явдалтай хамааралгүй олон сар жилийн турш үргэлжилсэн сэтгэл санааны хямрал байж болзошгүй гэж үзэж байгаа. Хэн нэгэнтэй маргалдаад эсвэл хайр сэтгэлийн асуудлаас болж амиа хорлосон гэж үзвэл учир дутагдалтай. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явж байна” гэв.

Хамтран амьдрагчаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгэн байрны гадна шөнийн 23:44 цагт гадны халдлагад өртсөн байж болзошгүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажилласан. Хохирогч нь 24 настай Б гэгч гэдгийг тогтоосон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсны дүнд хохирогчтой хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон, саатуулсан. Хэргийн үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг тодруулах ажил хийж байна. Сэжигтэнг саатуулах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээ ирсэн” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Энэ тухай мэдээллийг 23:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Categories
мэдээ нийгэм

Э.Одбаярыг суллах шийдвэр гаргажээ

Эрх баригчдын алдаатай бодлого, шийдвэрийг эсэргүүцэж, “Nodoublestandart” эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан Зон олны намын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан, 461 дүгээр ангид саатуулсан.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр /2021.10.29/ шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал тайлбар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэргийг судлан үзэж яллагдагч Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал яллагдагч Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргасан болно гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 75.9 хувиар өсчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний есөн сард 17350 болж өмнөх оны мөн үеэс 2115 буюу 10.9 хувиар буурчээ. Гэмт хэрэг буурахад:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1854
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 242
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 131
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 114-өөр буурсан нь тус тус голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 176 буюу өмнөх оны мөн үеэс 75.9 хувиар өссөн байна.

2021 оны есдүгээр сард 2942 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараар 391 буюу 15.3 хувиар өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 386-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1021 бүртгэгдсэн байна. гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний есөн сард 148.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 5.7 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 17.9 тэрбум төгрөгөөр буурсан гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1021 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний есөн сард 148.2 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 5.7 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 17.9 тэрбум төгрөгөөр буурсан гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Халдвар алдсан дарга нар хаачсан нь тодорхойгүй байна

Хятадын эх газарт энэ сарын дундуур халдварын 96488 тохиолдол илэрснээс 9367 нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд 91296 өвчтөн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Мөн 556 өвчтөн эмчлүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хонконгт 12276 тохиолдол илэрснээс 11971 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол бүртгэгдэж, 66 хүн эдгэрчээ. Харин энэ долоо хоногийн эхээр Хятад улсын Өмнөд Монголын ӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн хотод “Ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо 1-ээр нэмэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо 16 болсон бол Алшаа аймагт 11 тохиолдол шинээр батлагдан нийт халдвар авсан хүмүүсийн тоо 90 болсон байна. 90 тохиолдлын 89 нь манай улстай хил залгаа оршдог, Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт байдаг Эзнээ хошуунд бүртгэгджээ.

“Ковид-19”-ийн тархалтыг барьж чадалгүй ажлын хариуцлага алдсан үндэслэлээр Эзнээ хошууны намын хорооны дарга Чэн Жаньюнийг ажлаас нь халж авч явсан бол адил хэргээр хатуу шийтгэл хүлээсэн бусад дарга нарын тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь хуулиудыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.29/ нэгдсэн хуралдаан 10:06 цагт эхэлж, зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

No description available.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан бөгөөд нийт гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга эцэслэн батлагдлаа.

No description available.

Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулиудыг баталсан юм. Эцэст нь баталсан зарим хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.