Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодисны хэрэгт холбогдогсдын 68 хувь нь 18-29 насныхан байна

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан ба үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчдын 2.2 хувь нь 17 хүртэл, 68.3 хувь нь 18-29, 27 хувь нь 30-44, 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс ажээ. Харин 89.4 хувь нь эрэгтэй бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны санал тоолох төхөөрөмжийг ашиглан ШЕЗ-ийн шүүгч гишүүдийн сонгон шалгаруулалт явуулжээ

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нээлттэй сонгох санал хураалтад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ашиглалаа.

Энэ нь уг төхөөрөмжийг сонгуулиас бусад сонгон шалгаруулалтад ашигласан анхны тохиолдол юм. Уг үйл ажиллагааг санал тоолох төхөөрөмжөөр зохион байгуулахад түргэн шуурхай, ил тод, найдвартай үр дүнтэй байсан гэсэн үнэлгээг хэрэглэгчдийн зүгээс өгчээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаас Л.Халтар сайд хөөгдөв

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна. Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам Тээвэр хөгжлийн сайд Л. Халтарыг жолооч нарынхаа асуудлаа шийдэж байж ир гэж Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Улмаар тэрбээр Засгийн газрын хуралдааныг орхисон байна.

Л.Халтар сайдын гаргасан шийдвэрийн улмаас Өмнөговь аймагт 2500 гаруй нүүрс тээврийн жолооч нар сул зогсолтод орж, хурцадмал байдал үүсээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Ухань хотод болох марафонд 26 мянган хүн оролцоно

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод энэ сарын 24-нд марафон гүйлтийн арга хэмжээ зохион байгуулна. Тус марафонд 26 мянган хүн оролцохоор бүртгүүлсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Марафонд оролцогчид сүүлийн 21 хоногийн хугацаанд гадагшаа болон дотоодын улаан бүс рүү зорчихгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Түүнчлэн коронавирусийн халдвар аваагүй гэдгийг нь нотлох QR код, аравдугаар сарын 17-ноос хойш өгсөн PCR шинжилгээний хариу, өвдөөд эдгэсэн бичиг зэрэг бичиг баримтуудыг шаардаж буй юм.

Жил бүр уламжлал болгон явагддаг Ухань марафон өнгөрсөн 2020 онд коронавирусийн халдварын улмаас цуцлагдсан. Тэгвэл ийнхүү нэг жилийн дараа зохион байгуулагдахаар боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ зөвлөмж гаргав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “Ковид-19”-ийн вакцины нэмэлт тунг дархлаа султай хүмүүст тарих зөвлөмж гаргав. ДЭМБ-ын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд дархлаа сул хүмүүст стандарт вакцинжуулалтын үзүүлж буй үр дүн бага байгаагаас “Ковид-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр учир нэмэлт тун тарих нь зөв юм гэж зөвлөсөн байна. Мөн дархлаажуулалтын асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөх бүлэг Хятадын “Синофарм”, “Синовек” компанийн вакцинд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахыг зөвлөжээ. Ингэхдээ Латин Америкт хийсэн судалгаагаар эдгээр вакцины үр дүн цаг хугацааны явцад суларч буйг тогтоосныг эш үндэс болгож байгаа аж.

Харин одоогоор ДЭМБ нийт хүн амд вакцины нэмэлт тун тарих зөвлөмж гаргаагүй бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 11-нд болох хурлаар нэмэлт тунгийн хэрэглээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

ДЭМБ дэлхий даяар вакцины эхний тунд илүү олон хүн хамруулах боломж бүрдүүлэх зорилгоор нэмэлт тунг нийт хүн амдаа тарих хугацааг энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг улс, орнуудад уриалаад байсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ үндэсний-бөx

10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн лиг болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Хил хязгааргүй спорт” ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай “Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийг зохиож байна.

Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Олон улсын мэргэжлийн спортуудын жишгээр онооны самбар, тогтсон хугацаатай лиг сар бүр цувралаар зохиох бөгөөд эхний тэмцээн оролцох 32 бөхийн нэрс тодорчээ.

Энэхүү шинэлэг төрлийн бөхийн барилдааны дүрмээс дурдвал:

Давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно.

  1. Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаясан тохиолдолд
  2. Барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан “идэвхийн” оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд
  3. Барилдааны хугацаа дууссан тохиолдолд их “идэвхийн” оноотой бөхийг давсанд тооцно
  4. Барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийг оноо тэнцвэл сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.

Бөх “идэвхийн” оноо авах хэлбэр.

  1. Өрсөлдөгч бөхийг шахаж барилдааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх
  2. Хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг газарт хүргэх
  3. Хайна болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноо өгөх

Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорно.

Ирэх бямба гарагт болох эхний тэмцээний оноолт:

  1. Улсын начин Б.Бат-Эрдэнэ – Аймгийн начин Б.Баатарболд
  2. Аймгийн арслан П.Өсөхбаатар – Аймгийн арслан Б.Чинбат
  3. Улсын начин Д.Амаржаргал – Аймгийн заан Б.Түвшинтөгс
  4. Улсын начин Б.Цэдэнсодном – Аймгийн арслан Б.Батсайхан
  5. Улсын харцага Д.Анар – Аймгийн начин Г.Цоггэрэл
  6. Улсын начин Н.Мустафа – Аймгийн арслан Д.Аззаяа
  7. Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн начин Б.Улаалзгана
  8. Улсын начин Ц.Мөнхбаяр – Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
  9. Улсын харцага О.Хангай – Цэргийн начин Г.Эрдэнэтогтох
  10. Аймгийн арслан С.Ерөөлт – Аймгийн арслан Д.Ням-очир
  11. Улсын начин Ц.Бямба-Очир – Аймгийн заан О.Түмэн
  12. Аймгийн арслан Б.Отгонбаатар – Аймгийн арслан С.Сумъяабат
  13. Улсын харцага Т.Баасанхүү – Аймгйин заан Э.Мөнхжаргал
  14. Аймгийн харцага Б.Баянмөнх – Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  15. Улсын начин Б.Серик – Аймгийн харцага Б.Сосорбарам
  16. Аймгийн арслан М.Бямбадорж – Аймгийн арслан Я.Бумбаяр

Тэмцээний шагналын сангийн хувьд 32 бөхийн нэг болж барилдан бөхчүүд 120 мянган төгрөг авна.

  • Шөвгийн 16 – 200 мянган төгрөг
  • Шөвгийн 8 – 250 мянган төгрөг
  • Хагас шигшээ – 500 мянган төгрөг
  • Үзүүр – 1.5 сая төгрөг
  • Түрүү – 3 сая төгрөг

Бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар “Rank” буюу чансаа ахиж дараа дараагийн барилдаанд чансаагаараа оноолт тодрох юм.

Тэмцээний онцлог, барилдааны дүрмийг бөхчүүд болон шүүгчид туршиж үзсэн бөгөөд сонирхолтой, үзүүштэй барилдааны үзүүлнэ гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Лигийг “Эрхэт Монгол Групп” ивээн тэтгэж байгаа бөгөөд ТВ8 телевиз шууд дамжуулна. Ивээн тэтгэгч “Эрхэт Монгол Групп”, МҮБХ болон ТББ хамтран дөрвөн жилийн гэрээ байгуулж уг лигийг тогтмол зохиохоор болсон байна.

Тэмцээний шагналын сан нэмэгдэх боломжтой бөгөөд ивээн тэтгэж хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад нээлттэй гэж Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирлаар ажиллах Н.Тамир хэлсэн юм.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналд жендерийн асуудал хамаагүй

Нобелийн шагнал олгох Шведийн Хатан хааны академийн тэргүүн Горан Ханссон “Бид үндэс, хүйсээс хамаарахгүйгээр хамгийн чухал нээлт хийсэн нь шагнал авч байгаасай гэж хүсч байна” гэж мэдэгдэв. Учир нь Нобелийн шагнал олгож эхэлсэн 1901 оноос хойш ердөө 59 эмэгтэй энэхүү шагналыг хүртээд байгаа юм.

Энэ жил тус нэр хүндтэй шагналыг хүртсэн ганц эмэгтэй болох сэтгүүлч Мария Ресса Нобелийн энх тайвны шагналыг ОХУ-ын эрэгтэй сэтгүүлчтэй хувааж авсан билээ. Горан Ханссон “Ийм цөөхөн эмэгтэй Нобелийн шагнал авч байгаа нь үнэхээр сэтгэл зовоосон зүйл. Гэхдээ энэ бол бодит асуудал. Бид бүхнийг энэ талаар цаашид их зүйл хийх ёстойг л сануулж буй явдал. Гэвч бид Нобелийн шагналд үндэстэн болон хүйсийн квот огт тогтоохгүй. Энэ бол Альфред Нобелийн гэрээслэлийг биелүүлж буй явдал” гэж нэмж хэлжээ.

Шведийн сүлжээ аж үйлдвэрийн эзэн, химич Альфред Нобель нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1895 онд энэхүү шагналыг олгож байх тухай гэрээслэл бичиж үлдээсэн юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сонгуульд саналаа өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны бямба гаригт болно.

Иймээс Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.

Дашрамд дурдахад аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгуульд саналаа өгсөн сонгогчид хамаарахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Recycle mall” компани 4000 гаруй солонгос шинэ хувцсыг иргэдэд үнэ төлбөргүй тарааж байна


“Recycle mall” компанийн зүгээс худалдан авагчдадаа баярлуулах зорилгоор 4000 гаруй Солонгос шинэ хувцсыг иргэдэд үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаа өнөөдөр 11 цагаас 16 цаг хүртэл зохион байгуулагдах юм. Мөн 4000 гаруй шинэ хувцас нь зөвхөн эмэгтэй бэлэн хувцас учир дан эмэгтэйчүүд зорин очих боломжтой. Нэг хүн хоёр хувцас сонгон үнэгүй авах ба хоёроос дээш хувцас авбал худалдан авах боломжтой юм. Хувцасны хувьд хавар намрын дулаан ноосон цамц, гадуур хүрэм, өмд, малгай зэрэг сонголт арвин байгаа аж.

No description available.

Тус арга хэмжээ БЗД Сүнжингранд зочид буудлын чанх урд байрлах агуулахад болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Барселон Азийн кино наадамд Монгол Улсаа төлөөлөн “The Woman”, “1990” бүтээл оролцоно

Тус кино наадамд энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Ч.Отгонзориг найруулагчийн “The Woman”, Д.Лхагва найруулагчийн “1990” бүтээл албан ёсоор шалгарчээ.

Барселон Азийн кино наадам Испани улсад Азийн соёлыг кино урлагаар дамжуулан таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн юм. Дээрх кино наадамд сонгогдсон кинонууд нь тухайн орны уран бүтээлчид өөрсдийн туулж өнгөрүүлсэн болон өнөөгийн амьдрал, соёлоо тусгасан байдаг аж.

1990" уран сайхны кино энэ сарын 24-нд нээлтээ хийнэ