Categories
мэдээ спорт цаг-үе

​М.Лхагвагэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125 кг-д хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа.

Тэрбээр “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.

Өчигдөр тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.

Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Осло хотод болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 27 цэгт 36 багийн 196 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Корона гэх коммунист вирус Ардчиллыг багалзуурдаж байна

“Хятадын Ухань хотод коронавирус гэх үхлийн шинэ вирус дэгдлээ” гэдэг аймшигт мэдээ дэлхий дахинд түгсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш хүн төрөлхтөн тахалтай тэмцэлдэж байна. Өчигдрийн байдлаар дэлхий дахинаа 210 сая тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, нийт 4.5 сая хүн коронавирусийн халдварын улмаас хорвоог орхиод байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ унаж, ядуу, буурай орнуудын нөхцөл байдал улам дордсоор. Энэ тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, амь нас, эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулахын зэрэгцээ хүний заяагдмал эрхүүд болоод Ардчилалд маш хорлонтой нөлөөлж байна. Дэлхийн ард түмэн тив тивдээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө мянга мянган жил тэмцэл хийж Ардчиллыг олж авсан ч коронавирус дэгдсэн 2020, 2021 онд түүнийгээ эргэн алдаж байгаа нь олон.

2019 оны хавар Хонконгт гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдийн жагсаал эхэлж, олон сар үргэлжилсэн. Жагсаалын хүч өдөр хоног өнгөрөх тусам хүчээ нэмж, хүрээгээ тэлж байсан нь Хятадын Засгийн газрыг барьц алдуулахад хүрч, олон улс ч энэ жагсаалд анхаарлаа хандуулж Ардчиллын талд зогсож буйгаа илэрхийлсэн. Гэтэл коронавирус Хятадын хяналтаас гарч улс орнууд хилээ хаах үеэр Хонконгийн жагсаал ч арга буюу дарагдсан. Гэсэн ч жагсагчид хөл хориотой үед ч жагсаалаа үе үе хийж, шударга ёсыг, ардчиллыг нэхсээр байгаа ч эрх баригчдынх нь дарангуйлал, ковид гэх “далайлт”-ын хүчээр тэд хөдөлж чадахгүй, тийчилж байна.

Беларуст өнгөрсөн жилийн наймдугаар сард тус улсын түүхэнд байгаагүй олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн 100 мянган иргэн 1994 оноос хойш улс орныг нь тасралтгүй удирдсан ерөнхийлөгч Александр Лукашенког 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа сонгогдсоныг эсэргүүцсэн юм. Ковид, хөл хориог далимдуулж сонгуулийн дүнг өөртөө эргүүлсэн гэж үзсэн учир ард түмэн нь түүнийг эсэргүүцсэн ч жагсаалыг 50 гаруй хуягтаар хянуулж байсан учир цугларсан олон арга буюу гэр гэртээ буцсан байдаг. Ойрын жишээ дурдвал, ОХУ-д энэ оны эхээр Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал болсон билээ. Москва, Санкт-Петербург хотуудад зохион байгуулсан жагсаалд 40 гаруй мянган хүн оролцож, цагдаа нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцлийн давлагаа дээрх хоёр хотоор зогссонгүй, Оросын 122 хотод өрнөсөн нь дээд амжилт болсон юм. Мөн дэлхийн бусад 78 хотод уг жагсаалыг дэмжсэн, Путиныг эсэргүүцсэн тайван жагсаал болсон. Гэсэн ч тус улсын эрх баригчид нь ковидоор далайлгаж, халдвар дэндлээ гэдэг шалтгаанаар олон мянган жагсагчдыг баривчилж, шархдуулж байж жагсаалыг тарааж дөнгөсөөн.

2019 оны зургадугаар сард БНХАУ “Хос хэлний бодлого” гэгчээ Өмнөд Монголд хэрэгжүүлэхээр болж монгол сургуулиудад монгол хэлээр хичээл заахыг хориглосон нь дэлхий даяар тархан суугаа олон сая монголчууд төдийгүй, эх хэлний төлөө тэмцдэг дэлхийн улс орнууд, хэл соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын тэмцэлтэй нүүр тулсан юм. Энэ асуудлыг Хятадын тал аль болох чимээгүй, тайвнаар шийдэх гэж үзсэн ч “Хос хэлний бодлого”-ыг эсэргүүцэгчдийн хүрээ Өмнөд Монголоос хальж, Ар Монгол, Халимаг, Тува, Буриад монголчуудыг хамарсан олон улсын хэмжээний асуудал болж хувирсан билээ. Улмаар Япон, Солонгос, Англи, АНУ, Франц зэрэг дэлхийн улс орнуудад амьдран суугаа монгол угсаатнууд тайван жагсаал өрнүүлж тухайн орнууддаа байгаа Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж “Эх хэлээ аваръя” гэж хашгирсан. Ар Монголд буй өмнөд монголчууд тайван жагсаал хийж БНХАУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ын төв байрны үүдэнд шаардлагаа уншиж, гардуулсан билээ. Ингэснээр энэ асуудалд НҮБ анхаарлаа хандуулж “Өмнөд Монголын асуудал бол олон улсын хэмжээний асуудал мөн. Үүнд бид анхаарлаа хандуулах болно” гэдэг байр сууриа илэрхийлсэн. “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн улам эрчимжихийн хэрээр Хятад улсын нэр хүнд олон улсад ганхаж, Өмнөд Монголын асуудлыг дагаж Шинжаан Уйгарын асуудал сөхөгдөж эхэлсэн учир тус улсын удирдагчид Өмнөд Монгол дахь “Хос хэлний бодлого”-оо эрчимжүүлж, өмнөд монголчуудыг гадаад орчноос бүрэн тасалж, хашиж авсан. Гэтэл коронавирус гэх цар тахал дэгдэхтэй зэрэгцэн өмнөд монголчууд хүн төрөлхтнөөс бүрмөсөн харилцаа тасраад удаж байна. Тэнд юу болж буй талаар ганц олигтой мэдээ алга.

Монгол Улсад ч нөхцөл байдал муугаас муу байна. Эрх баригч хүчин 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахын тулд коронавирусээр дөрөөлөөд гараад ирсэн. Угсруулаад Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа ялуулахын тулд юу эсийг хийв дээ. 2020 оны сүүлчээс Ерөнхийлөгчийн сонгуулийн пиараа хийж, хамаг бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээг нь хааж, иргэдийг гэрт нь хоосон хорьж байгаад олон дараалсан халамж өгч, нэр хүндээ өсгөчихөөд яг сонгууль өгөх цагт нийт сонгогчид гэж ер тоосон шинжгүй, намынхаа гишүүд, дэмжигчид, өөрсдөд нь баттай санал өгдөг, өгөх хандлагатай, мөнгө өгвөл саналаа худалдчихдаг хэсгийг цуглуулж байгаад саналыг нь авчихсан. Эрх баригчид ковидыг ашиглаж, хөл хорио тогтоож байгаад өөрсдийн сонгогчдоороо санал өгүүлэх замаар дахин засгийн эрхэд гараад ирчихдэг болсон тахлын үеийн ийм бусармаг тогтолцоо Ардчилалд асар хор хохирол учруулж байна. Дэлхий даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал, цуглаан, суулт бол бүгд л Ардчиллын төлөө байдаг. Ардчиллыг ковидоор далимдуулж устгах гэж буйн эсрэг дэлхийн ард түмэн тэмцэж байна. Монголд ч тэр.

Өнөөдөр Ардчилсан нам “Одоо боллоо” эсэргүүцлийн жагсаалыг улс орон даяар өрнүүлж, Сүхбаатарын талбайд гол жагсаалаа хийнэ. Мэдээж эрх баригчдын хувьд уг жагсаалд хүн ирүүлэхгүй байх, тахлаар айлгаад цуглуулахгүй, бөөгнүүлэхгүй байх тактикаа хэдийнэ боловсруулчихсан. Хүн төрөлхтөн олон мянган жилийн түүхэндээ тоолшгүй их бэрхшээл, гамшиг туулж, олон мянган дайн тулаан хийж, тахал өвчнийг даван гарч ирэхдээ ямагт Ардчилалтайгаа байсан. Ардчилал амьд байх ёстой. Цар тахалтай үед ч ялгаагүй. Дэлхий бүхэлдээ сүүлийн хоёрхон жилийн дотор дарангуйлалтай гариг болж хувираад байна. Дарангуйллын эсрэг бүгд гарч тэмцэх ёстой. Өнөөдөр төв талбайд болох жагсаалын дараа эрх баригчид шууд хөл хорино, дахиж жагсаал хийлгэхгүйн тулд шүү дээ. Харин үүнийгээ олон нийтэд тайлбарлахдаа “Та нарынхаа эрүүл мэнд, амь насны төлөө бид чинь ийм шийдвэр гаргалаа” гэж ярьдгаа л ярина. Гэтэл тэд өөрсдөө яаж халдварын дэглэм зөрчиж, халдварыг гаарууллаа даа. Намынхаа 100 жилийн ойн баярын хурал, концертыг хийснээс болж өнгөрсөн гуравдугаар сарын эхнээс Монгол Улс халдварыг дотооддоо алдчихсан. Улаанбаатар хот бүхэлдээ том голомт болчихсон. Ийм атал Ерөнхийлөгчийн сонгуулийг түрдээ хойшлуулах боломжтой гэж сөрөг хүчин болон улс төр судлаач, эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагынхан санал болгоод хуулийн гаргалгаа хэлж өгөөд байхад үл ойшоож зүтгэсээр байгаад тахал дунд Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж, төлөвлөгөөнийхөө дагуу хүнээ ялуулчихсан. “Сонгуулийн сурталчилгааны үеэр эрх баригч намын суртал ухуулагчид хөдөө орон нутагт ирээд халдвар тараачихлаа” гэдэг үгийг орон нутгийнхан хоолойгоо сөөтөл хашгирсан ч бас л тоогоогүй дэг. Сургууль, цэцэрлэг эхэлж нийгмийн хөдөлгөөн дахиж идэвхжих үеийг тааруулж байгаад эрх баригчид “Цахим үндэстэн” гэх арга хэмжээ зохион байгуулж олон мянган хүнийг зориуд цуглуулаад шүүмжлэлд өртсөн. Эрх баригчид ингэж л ажиллаж байна, улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ард түмнийг ийм л замаар явуулж туйлдуулж байна.

Гэтэл уржигдар төв талбайд эрх баригчдын дабль стандартыг эсэргүүцсэн залуусын цуглааныг тэр дор нь цагдаагаар тараалгачихаж байгаа юм. Залуус уг нь хүн хоорондох зайгаа барьж, ковидоор нас барсан хүмүүсийн тоогоор дүрс хийж эсэргүүцлээ илэрхийлсэн төдий. Ерөөсөө ардчиллын жаахан салхи сэвэлзэнгүүт л тэнд нь эрх баригчид цагдаагаа илгээж тараалгадаг нь бүр хэвшил болчихлоо. Монголын залуус гэлтгүй дэлхийн ард түмэн тахалтай энэ он жилүүдэд эрх баригчдынхаа эсрэг босч, эсэргүүцэж байгаа нь хумигдаж буй Ардчиллаа хамгаалж буй л явдал юм. Залуус Ардчилал балартах вий, эрх чөлөө нь дарангуйлалд өртөх вий, эрх баригчдын дабль стандарт хяналтаас гарах вий гэсэндээ жагсаж байгаа юм. Коронавирус гэх зохиомол вирусийг коммунистууд овжиноор ашиглаж, ковидоор “зэвсэглээд” ардчиллыг үгүй хийхийн төлөө багалзуурдаж байгаа үйлдэлтэй ялангуяа бидэн шиг Ардчилсан орны иргэд яавч эвлэрч болохгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж дүүрэг бүрд 3000-5000 нүх ухжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгасны дагуу 2021 оны аравсарын 04-нөөс аравсарын 11-ний өдрүүдэд дараах байршлуудад эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн 2 дугаар хороо Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарих талбайд Хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс тогтмол хяналт тавин, ажлын явцыг шалгасан байна.

Өгсөн үүргийн дагуу үндсэн 5000 нүхийг цэргийн ангитай хамтран ухаж бэлдсэн ба блок бүрээр тууз татан мод тарих байгууллагуудад зориулсан мэдээллийн самбар, дугаар бүхий пайз зоосон байна.


Долоо хоног үргэлжлэх тус байгуулл

агуудад зориулсан хоёр гэр барих, арга хэмжээнд зориулан тайз засжээ. Тарьсны дараах усалгааны ажилд зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас болон Налайх дүүргийн гээд нийтдээ гурван машинаар усалгааны ажлыг хийх юм байна.

ХУД-ийн 14 дүгээр хороонд 3395 модны нүхийг ухаж бэлдсэн, Хот тохижилтын газраас 5ш Био-00 суурилуулж, нэг тонны багтаамжтай гурван усны сав, усалгааны гурван машин техник болон хар шороо тус тус бэлтгээд байна.

БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлдсэн том оврын мэдээллийн самбарт анонс байрлуулсан, Био-00 суурилуулсан, худалдааны талбайгаа тохижуулсан бөгөөд тайз засал, асар босгох зэрэг ажлууд үргэлжилж байгааг талбай дээр үзэж танилцлаа.

СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салаа Бумбатын булагт нийт 5000 нүх ухаж бэлдсэн, хөрс сайтай газар тул нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй талбай, Био-00 суурилуулах, цахилгаан хангамж, гэр барих зэрэг бэлтгэл ажлууд бүрэн дууссан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Батболд: Эрх баригчид улс орноо хөгжүүлэх том бодлогогүй бол аажмаар дарангуйлал руу шилждэг

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа.


-Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн орчинд олон үйл явдал болж өнгөрлөө. МАН, МАХН нэгдчихлээ. Улс төрийн хоёр баганын нэг гэгддэг АН дотроо хагаралдчихлаа. Та ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Ардчиллын нэг мөн чанар нь, сөрөг хүчин хүчтэй байвал эрх баригчид алдаа бага гаргадаг. Энэ зарчим нэг талаараа буурлаа. Сөрөг хүчин өөрийн байр сууриа алдах байдал бий болсон. Нөгөө талд, сөрөг хүчин болох МАХН эрх баригч намтай нэгдсэн. Ингээд өөр нөхцөл байдал үүссэн. Хэрвээ эрх баригчдад улс орноо хөгжүүлэх томоохон бодлого хөтөлбөр байгаа бол асар их боломж олдож байна гэсэн үг. Хэрвээ байхгүй бол маш том сөрөг үр дагаварт хүргэдэг. Тодруулбал, аажмаар дарангуйлал руу шилждэг л дээ. Иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ дөрөвхөн жилийн хугацаанд учиргүй дарангуйлал руу орчихгүй л болов уу.

-Манай сонинд нийтлэгдсэн нэг ярилцлагад “Гадаад, дотоодын дүгнэлтээр манай улс хагас ардчилалтай орны тоонд орсон байна” хэмээн дурдагдсан байсан. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Төгс ардчилал гэж ер нь юу байх вэ дээ. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, манай улсад ардчиллын наад захын нэлээд хэдэн элемент хэрэгжиж чадахгүй байна. Хэрэгжиж байгаа нэр төдий зүйлүүд их бий. Тиймээс ийм маягаар үнэлж, дүгнэхэд нэг их буруудахгүй.

-Тухайлбал?

-Маш олон. Жишээлбэл, нам, сонгууль, засаглал. Засаглал гэдэг нь төрийн гурван өндөрлөг буюу засаглалыг бэхжүүлдэг тэнцвэрийн асуудал шүү дээ. Энэ мэтээр маш олон зүйл бий. Яривал их хугацаа орно. Тиймээс ганцхан л жишээ дурдъя. Нам гэдэг заавал олон гишүүнтэй байж улс орныг удирдах ёстой гэсэн ойлголт байхгүй. МАН 1921 онд 100-ч хүрэхгүй гишүүдтэй байж, улс орныг аварч тусгаар тогтнолоо сэргээсэн. Монголд байгаа намын систем массын буюу олон түмний намын системтэй. Энэ систем нь авторитар, тоталитар дэглэмд тохиромжтой байж болох ч ардчилсан нөхцөлд оршин тогтнох боломжгүй гэдэг нь дэлхийн практикаас харагддаг.

Массын намууд аяндаа гишүүнчлэлгүй болж хувирсан. Социал демократ нам гэхэд Шведэд гишүүнчлэлгүй болсон шүү дээ. Энэ юуг хэлж байна гэхээр хүний оюун ухааныг нэг нам өмчилж, үзэл суртлаар барьж, өөрөөр сэтгэхийг хориглож, үзэл суртлын хатуу цензур хийж болдоггүй. Тухайн хүнд тэр намын хөтөлбөр, бодлого таалагдаж байвал сонгодог. Ингэсэн нөхцөлд тэр намын дэмжигчид гэж нэрлэгддэг. Үүнийг нийтийг хамарсан гишүүнчлэлээр дамжуулан нийгмийг хуваагаад хаячихаар улс орны нөөц баялгийг хувааж иддэг хоёр бүлэглэл үүсдэг. Энд Африкийн орнуудаар жишээ татъя л даа. Африкийн орнуудад эртний төр улс гэж байсангүй, (Төр улстай байсан нь маш сулхан байсан), омгийн байгуулал хүчтэй байдаг. Нэг омог олонхоороо төрөө барьж, ардчиллын зарчмаар засгийн эрхэд гараад өөрийнхөө омгийн хүн амд баялгаа түлхүү хуваарилахаар нөгөө хэсэг нь эсэргүүцэж иргэний дайн дэгддэг. Яг үүнтэй бараг ойролцоо шахуу хэлбэрт орчихсон гажуудал байна. Зөвхөн нэг л гажуудал нь энэ шүү дээ. Энэ мэтчилэн олон гажуудал бий.

-Сүүлийн жилүүдэд нэг нам олонх болж, засгийн эрхийг барилаа. Нэг нам олон жил төр барих нь ардчилалд ямар урхагтай байдаг вэ?

-Нэг нам тодорхой бодлого, чиглэл хэрэгжүүлж төр барьж болно. Дөрөв, найм, 12 жил ч байж болно. Харамсалтай нь, манайд ийм юм алга. Нарийн яривал, улс төрийн бодлого, хөгжлийн бодлого байхгүй нөхцөлд сөрөг хүчнийхээ мэдрэмжид хариу өгч явдаг прагматик хандлагууд улс орнуудад байдаг. Гэтэл одоогийнх шиг сөрөг хүчин сул дорой байвал энэ нь аажимдаа мөхөх тийшээ хандаж магадгүй. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам аажимдаа өөрөө унаж магадгүй гэсэн үг. Тиймээс эрх барьж байгаа нам сөрөг хүчнийхээ уналтад баярлаад байх явдалгүй. Харин ч өөрсдийнхөө алдаа оноог зассангүй, бодлогын хувьд хэд хэдэн удаа бүтэлгүйтэж мэдэхээр зүйл түрүүчээсээ гарч эхлээд байна.

-Манай улсад хариуцлагын ямар ч механизм алга. Засгийн газар нь эргэж буцсан, ойлгомжгүй чадваргүй шийдвэр гаргана, улс төрийн лидерүүд нь хууль зөрчсөн үйлдэл ч гаргах юм. Үүндээ ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Яаж хариуцлагын механизмыг сайжруулах вэ?

-Хариуцлагын механизм улс төрийн засаглалын түвшинд өөр. Төрийн захиргааны байгууллагын түвшинд бас өөр байдаг. Улс төрийн түвшинд бол хариуцлага хүлээлгэх, дүгнэж шүүмжлэх сөрөг хүчин байх шаардлагатай байдаг. Харин төрийн захиргааны түвшинд бол төрийн албаны хийж байгаа ажил мэргэжлийн байх ёстой. Тиймээс энд шүүмжлэхээсээ илүү ил, тод нээлттэй болгох шаардлагатай байдаг. Ингэж байж алдаанд нь хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын концепц орж ирнэ гэсэн үг. Энэ нь яадаг бэ гэхээр төрийн гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилт ил тод нээлттэй болж, ингэснээр ард иргэд хариуцлага хүлээлгэх боломж үүсдэг. Үүн дээр төр нь хуулиа дээдэлж байна уу, эсвэл хууль бус үйлдэл хийгээд байна уу гэдгийг хянаж байна гэсэн үг. Дараагийн гол зүйл нь, иргэдийн оролцоо. Тодорхой бодлого шийдвэр гаргах бүртээ иргэдийн санаа бодлыг заавал авч, сонсож, түүнд нь нийцүүлэх ёстой. Нийцэх боломжгүй бол иргэдийг хохиролгүйгээр асуудлыг шийдэх гэх мэтээр шийдвэр гаргадаг. Энэ мэт механизмыг одоохондоо бүрэн бүрдүүлж чадахгүй байна.

-Ардчилал бүдгэрлээ гэж сүүлийн үед их ярих боллоо. Бид ардчиллаа авч үлдэхийн тулд яах ёстой вэ?

-Ардчилал эргэж буцдаггүй. Эрх чөлөөний амтыг тодорхой хэмжээнд мэдэрсэн хүмүүс ямар нэгэн байдлаар дарангуйллын шинж тэмдэг гарч ирэхээр хүлээж авах ч үгүй. Өөрөөр хэлбэл, Хонконг ч гэдэг юмуу ардчиллын зарчим нэлээн явагдчихсан оронд диктатур маягийн шийдвэр гарахаар шууд эсэргүүцэж, тэмцдэг. Тиймээс үүнд одоохондоо санаа зовох нь бага. Хэрвээ иргэдийн эрх ашиг хязгаарлагдаад ирвэл иргэд аяндаа эрх ашгийнхаа төлөө тэмцээд эхэлнэ. Гэхдээ нэг зүйл байна. Одоохондоо дэндүү ядуу, орлогогүй байгаа нөхцөлд сонголтоо мөнгөөр худалдчихаад байна л даа. Тэр нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг түвшинд байна. Иймэрхүү байдлаар байгаад байвал хэцүү. Тэгэхээр улс орноо хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, дундаж давхаргаа нэмэгдүүлбэл тав, аравхан төгрөгийн төлөө сонгуульд худалдагдахаа байчихна. Харин ядуу байх тусмаа л худалдагдах боломж улам бүр нэмэгдэнэ.

-Олон улсын жишигт том намууд сонгуульд оролцохдоо жижиг намуудыг санхүүжүүлж сөрөг хүчнийхээ саналыг хуваах тактик барьдаг юм билээ. Энэ арга манай улсад ч түгээмэл ашиглагдаж байна уу?

-Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл. Гэхдээ үүнийг хуульчилж хязгаарлах боломжгүй. Иргэдийн эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн намуудыг иргэд өөрсдөө хязгаарлах боломжтой. Өөрөөр хэлбэл, зарим нь зохиомлоор түр зуурын нам байгуулж байна. Ардчиллын нэг онцлог нь иргэд нь мэдээлэл сайтай байж л юмыг ялгаж салгаж, дэмжих эсэхээ мэддэг байх хэрэгтэй. Энд хүчтэй сөрөг хүчин парламентад хүчтэй дуу хоолой хүргэж байж мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Ийм зүйл байхгүй байгаа учраас юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, сүүлдээ баримжаа ч үгүй болчихсон цаагуураа юу хийгээд байна гэсэн хардлагаар харах хандлага руу орж байна. Энэ чигээрээ удвал хүчтэй эсэргүүцэл, тэмцэл, янз бүрийн нөхцөл байдал үүсч магадгүй гэсэн үг.

-Та АН-ын хуваагдлыг хэрхэн харж байна. Хөшигний цаана ямар эрх ашиг өрнөчихөв?

-2000 оны нэгдэл механик байсан. Социал демократ, либерал гээд өөр өөр үзэл бодолтой хэд хэдэн намууд нэгдэж дотроо фракц үүсчихсэн. Тодорхой ашиг сонирхлын үүднээс нэгдсэн ийм нэгдэл нам болж тэсэж чаддаггүй. Засгийн эрх авахаараа нөгөө бүлгүүд нь өөрсдийнхөө намыг түлхэж унагаагаад эхэлдэг. Харин иймэрхүү намууд эвслийн зарчмаар ажиллаж эрх баригч намыг ялж болдог. Эвслийн зарчмаар ажиллахаар эвслийн хооронд дотроо дүрэмтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, дүрэмдээ захирагдаж Засгийн газраа өөрсдөө унагааж чаддаггүй. 1996-2000 онд дөрөв унаж байсан бол, 2012-2016 онд гурав унасан. Энэ үзэгдлүүд нь АН буруу замаар орчихсоныг илтгэж байгаа юм. Нэгэнт МАН-ыг ялахгүйгээс хойш түүнтэй адилхан массын нам болох хэрэгтэй гэсэн нэгдэл нь ийм болгосон. Өөрөөр хэлбэл, ардчиллын нөхцөлд авторитар, тоталитар намын тохирохгүй механизмаар оролдсон учраас өөрсдөө одоо ийм байдалд хүрч байгаа юм.

-МАН, МАХН үзэл санаагаа бус ашиг сонирхлын үүднээс нэгдлээ гэж харж байна. МАН-д ч гэсэн одоогийн АН шиг үйл явдал тохиож магадгүй юм байна, тийм үү. Эсвэл харьцангуй төлөвшчихсөн нам болохоор үгүй юү?

-Төлөвшчихсөн гэж харахгүй байгаа. Нэг зүйлийг товч хэлэхэд, МАХН, МАН-тай нэгдсэн шалтгаанаа тайлбарлахдаа Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулна. Хоёр танхимтай парламенттай болох зэрэг янз бүрийн тайлбар хэлсэн. Үүний тулд нэгдэж байгаа гэсэн. Хэрвээ үүнийгээ хийж чадвал бага ч болов амжилт. Хийж чадахгүй бол нүд хуурсан тайлбар. Таны хэлсэн хардлага бодит болно гэсэн үг.

-Хэдийгээр бид мажоритор системээр явахаар Үндсэн хуульдаа тусгачихсан. Гэхдээ энэ систем нь манай улсад төдийлөн зохимжгүй гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Манай улсад сонгуулийн ямар систем тохирох юм бэ?

-Сонгуулийн можаритор, пропорцианаль гэсэн хоёр тогтолцоо байдаг. Ганцхан танхимтай парламент байгуулчихаад ганцхан тогтолцоог нь бариад байна. Зүй нь, парламент хоёр танхимтай байдаг. Учир нь, эрт үед язгууртны танхим нь байнгын ажиллагаатай байж, нөгөөх нь төлөөлөгчдийн танхим буюу ард түмнийх байж. Язгууртны танхим хууль гаргахаар төлөөлөгчийн танхим хориг тавьдаг, баталдаг, өөрсдөө хууль санаачилдаг байж. Үүнийг ухаантай хүмүүс бодож олоогүй, түүхэн шалгуураар шалгарч гарч ирсэн зүйл шүү. Манайд болохоор хориг тавих эрхийг ганцхан Ерөнхийлөгчид өгчихөөр ямар ч хуульд хориг тавихаар хүч нь сул болчихоод байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, төлөөлөгчийн танхим парламентыг хянадаг. Орчин үед байнгын ажиллагаатай танхимаа мэргэжлийн танхим гэж нэрлэдэг. Төлөөлөгчийн танхимаа ард түмний танхим гэдэг. Тэр нь нөгөө танхимаа хянадаг. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагааг төлөөлөгчид нь өөрийн тойрог тойрогтоо сонгогчдын гомдлыг авч Засгийн газрын сайд нараас асуулга явуулж, хянадаг. Манайд парламентын хяналтын систем байхгүй, мартчихаж байгаа юм. Мартчихаад нэг танхимдаа нийлж орж суучихаад хууль батлах ажилдаа төвлөрч, хяналтын үүргээ гүйцэтгэж дийлдэггүй. Ингээд тойрог услах гэдэг зүйл рүү ордог. Сонгуулийн мажоритор тогтолцоогоор ард түмний төлөөлөгчдийг сонгодог. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн танхимыг бий болгодог. Пропорцианаль тогтолцоо болохоор намын нэрийн жагсаалтаар байнгын ажиллагаатай танхимыг бүрдүүлдэг. Тэгэхээр А, Б нам байлаа гэхэд А нам нь нийт сонгогчдын суудлын 30 хувийг, Б нам нь 40 хувийг, үлдсэнийг нь бусад намууд авч гэж бодъё. Тэгвэл суудлын 40 хувийг авсан Б нам сонгуульд ялах нь. Ингэж ард түмний сонголтыг тэнцүүлсэн суудлаар байнгын ажиллагаатай танхимд суудаг. Ингэж байгуулсан нөхцөлд Засгийн газраа огцруулах, парламентаа огцруулах харилцан тэнцвэрийг бий болгох боломжтой болчихож байгаа юм. Жишээлбэл, Ерөнхий сайд төсвөө батлаад парламентаар хэлэлцүүлэхээр манайхан дураараа өөрчилж, 60, 70 хувийг нь өөрсдийнхөөрөө хуваагаад “жонхуу” болгочихдог. Иймээс сүүлийн 30 жилд Монголд ямар ч хөгжил явагдаагүй. Гэтэл Японы ерөнхий сайд төсвөө батлаад парламентаараа хэлэлцүүлээд парламент унагаачихвал өөрсдийн намын олонхоо дэмжсэнгүй гэж үзээд парламент дахь намынхаа гишүүдийг огцруулдаг. Огцруулахаар манайхан дахин сонгууль явуулж бөөн юм болно гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Нэрсийн жагсаалтаар орж ирсэн юм чинь намын хоёрт бичигдсэн хүмүүсээ оронд нь тавьчихдаг. Тэгэхээр Засгийн эрх авсан олонх төсөв, бодлогоо хамгаалж байдаг гэсэн үг. Энэ мэт тэнцвэрийн зүйл явагддаг. Манайд энэ чиглэлийн ямар ч ойлголт байхгүй. Цөөхөн монголчуудад олон танхим хэрэггүй гээд байдаг. Гэтэл аливаа машин механизм бүх юм нь бүрэн байж ажилладаг. Жишээлбэл, автомашин байлаа гэхэд автомашины хөргөлтийн систем, тослолтын системийг нийлүүлчихвэл тос масло нь холилдоод мотор нь цохиод эвдрээд явахгүй шүү дээ. Яг үүнтэй ижил. Тэгэхээр их ч бай бага ч бай улсын бүх юм нь бүрэн байж улсын ажил зөв явна.

-Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Та энэ удаагийн парламентад ямар дүгнэлттэй байна?

-Энэ чуулганаар тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулах гаргалгааг гаргаж, түүндээ тохирсон хууль, шийдвэрээ гаргаж Засгийн газраа дэмжээд ажиллавал болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр нь олигтой ажил болж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Тиймээс шууд шүүмжлэхгүй, хэрэгжүүлж буй ажлыг нь харж, хүлээж, дэмжих ёстой. Түүнээс биш бүгдийг нь юу юуны туханд хүрэлгүй шүүмжлээд байвал сайн сайханд хүрэхгүй. Жаахан ч гэсэн зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж байх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар П.Хашчулууныг томиллоо

“Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн тушаалаар тус сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар П.Хашчулууныг томиллоо. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. “Өдрийн сонин”-д сэтгүүлч, тоймч, албаны даргаар ажиллаж, нийгэм, улс төрийн хурц, тод нийтлэлүүдээрээ олны танил болсон сэтгүүлч юм. МСНЭ-ийн 2018 оны “Шилдэг редактор”-оор шалгарсан, “Өдрийн сонин”-ы оны тэргүүн бичлэгийн шагналтай, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан, нийгмийн бүх салбарт, олон төрлийн сэдвээр бичиж туурвиж ирснээрээ онцлог, энэ цаг үеийн шилдэг нийтлэлчдийн нэг билээ.

Өдрийн сонин”-ы зөвлөл

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 4, Сумъяа гариг. Билгийн тооллын 28, Бага морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6:56 цагт мандан, 18:26 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж, голын хөндийгөөр 8-13 градус, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, ө­дөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сонгууль болж байгаа юм уу даа, С.Зоригийн хэргийг яриад унах чинь?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Чадамжгүй Засгийн газар
тогтвортой байх нь улс оронд маш
аюултай”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын гавьяат
хуульч, ахмад прокурор Т.Галдаа “Авлигын хэрэг дээр ялын
бодлогоор тэмцэх асуудал үнэхээр
сул байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгууль болж байгаа юм уу даа,
С.Зоригийн хэргийг яриад унах чинь?” хэмээн өгүүллээ.

Засгийн газрыг огцрохыг
шаардаж сөрөг хүчин жагсав.

“Баримт, Үйл явдал”-ын VII нүүрт вирус судлаач Г.Цогзолмаа “Коронавирусийн халдвар нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ирэх арваннэгдүгээр сарын нислэгийн хуваарь

Ирэх арваннэгдүгээр сард олон улсын нийт 39 хуваарьт нислэг үйлдэгдэнэ. Гэхдээ Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар, хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

Дараах хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан агаарын тээвэрлэгчид нисэн очих хилийн хориг хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэх боломжтой юм.