Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Эрдэнэ Ресурс” Монголын хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гаргалаа

“Эрдэнэ Ресурс”-ийн нэмэлтээр нийт 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг Баян Хөндий ордын бүтээн байгуулалт, хайгуулын хөтөлбөрүүд, судалгаа болон ерөнхий захиргааны зардалд ашиглах юм.

Компани нь хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу 815 төгрөг нэгжийн үнэ бүхий 17.48 сая ширхэг хувьцааг санал болгон худалдаж байна. Өнөөдөр “Эрдэнэ Ресурс”-ийн үнэт цаасны захиалга авах хугацаа эхэлж байгаа бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагчид 10 сарын 08 хүртэл Үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.

Баян Хөндий алтны ордын төсөл хөгжүүлж буй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 2004 оноос хойш Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт Хөндий алтны дүүрэгт ашигт малтмалын хайгуул, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг. Компани “Баян Хѳндий” ордыг ашиглалтын шатанд хүртэл хөгжүүлэлт хийн, 2023 онд олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОНЦЛОГУУД

  • Баян Хөндий орд нь өндөр агуулга 3.7 гр/тн бүхий 409,000 унц (12.72 тонн) үйлдвэрлэлийн нөөцтэй. Илээр олборлон, уламжлалт аргаар өртөг багатай боловсруулах боломжтой.
  • Хувьцааны төвлөрлийн эрсдэл бага. Нийт гаргасан үнэт цаасны 31 хувийг олон нийт, 33 хувийг хөрөнгө оруулалтын болон хувийн сангууд, 5 хувийг Монгол хувьцаа эзэмшигчид, Компанийн удирдлага, 8 хувийг ТУЗ , 11 хувийг ЕСБХБ/EBRD, 12 хувийг Эрик Спротт эзэмшдэг байна.
  • Компани нь 2018 оны зургадугаар сард МХБ-д үнэт цаасаа давхар бүртгүүлснээр Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Иймд компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагддаг тул биржүүдийн хооронд хөрвүүлэн арилжих боломжтой.
  • Хайгуулаас олборлолтын шат руу шилжихэд компанийн үнэлгээ өсөх боломжтой.
  • Орон нутагтай байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр хамтран ажилладаг. Нийгмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн.
  • Баян Хѳндий ордыг ашиглалт руу хѳгжүүлснээр 2023 оноос жилд дунджаар хоёр тонн орчим алт үйлдвэрлэж, Монгол банканд тушаах юм. Монгол банкны алтны нѳѳцийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд ѳндѳр ач холбогдолтой. Түүнчлэн Монголын хѳрѳнгийн бирж дээрх хувьцаа эзэмшигчид тѳдийгүй олон улсын хѳрѳнгѳ оруулагчдад ѳндѳр ѳгѳѳжийг бий болгох юм.

Хувьцааны тэргүүлэгч андеррайтераар БиДиСЕК ҮЦК ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН, хамтрагч брокероор Мандал Капитал Маркетс ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-иас мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он хүртэл Монгол Улс тэрбум мод тарих санаачлага гаргасныг Шинжлэх ухааны академиас дэмжин ажиллахаар боллоо.


ШУА-иас мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж байгаа бөгөөд тус ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Үүнд:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-иас урт, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, байгалийн аль бүс бүслүүрт ямар мод, бут, сөөг тарихад тохиромжтой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд суурилсан зөвлөмж, аргачлал, гарын авлага гаргаж, тухайн орчинд дасан зохицох модыг тариалахыг зөвлөх, Монгол орны байгалийн харилцан адилгүй бүс нутагт тохирсон ган, цөлжилтөд тэсвэртэй сортыг бий болгох,

  • Иргэд олон нийтэд зориулсан богино хугацааны сургалтуудыг өнөөдрөөс эхлэн ирэх хаврын мод тариалалт хүртэл үе шаттай зохион байгуулах, мөн ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлийн гишүүд, малчин, тариаланч айл өрхийн хэрэгцээнд мод тарих шаардлага, ач холбогдол, хүртэх үр ашгийг таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх,
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлж, нээлтийн үйл ажиллагаанд зориулан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын төлөөллийн мод тарих ажлыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Дамбадаржаа дахь туршилт, судалгааны мод үржүүлгийн газарт 10-р сарын 9-ний өдөр хамтран зохион байгуулах,
  • Тарьсан модыг ургуулах нь бас чухал учраас урт хугацаанд тогтвортой ургуулан авч явах, түүнээс ашиг хүртэх ногоон бизнесийн орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарах, доройтсон болон цѳлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эрчимжүүлэх, ашигтай бичил биетний био болон органик бордоо туршиж модны төрөл зүйл болон бүс нутгийн онцлогт тохирсон хувилбарыг гаргах, мод тарьсны дараа тарилтын техник, тарьсан модны зүйлийн онцлог, бордооны хувилбарууд нь хѳрсний үржил шимийг нэмэгдүүлж буй эсэх, хѳрсний органик нэгдлийн хуримтлалд био бордоо болон органик бордоо хэрхэн нѳлѳѳлж байгааг судлах,
  • “Ойн агентлаг” байгуулах, ойн ангиудыг Монгол орны байгаль цаг уурын харилцан адилгүй бүс нутгуудад байгуулах, ойн суурин судалгаа болон мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, хуучны услалтын системүүд болон гол мөрөн, гадаргын усаа түшиглэн мод, сөөг тарьж ургуулах ажлыг төлөвлөх, одоогийн нөөц бололцоо, чадамжаа тооцоолох, доройтсон ой, бусад экосистемийг нөхөн сэргээх, мод тариалалтын ажилд шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

“Pandora Papers” УИХ-ын гишүүн Сү.Батболдын мэдээллийг ил болголоо

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын задруулсан офшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монгол Улсын хоёр улс төрчийн мэдээлэл багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд юм байна.

“Pandora Papers” “Хүчирхэг тоглогчид” хэсэгт оруулжээ. Энэ бүлэгт Иорданийн эзэн хаан II Абдулла, Монгол, Чех, Зааны ясан эрэг, Ливан улсын Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ОХУ, Конго, Кени, Доминиканы Бүгд найрамдах улс, Эквадор, Украин улсын Ерөнхийлөгч, тэдний ойрын хүрээллийн хүмүүс, Сангийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, Парламентийн гишүүд зэрэг өндөр албан тушаалтнууд багтсан байна.

С.Батболдыг улс төрд орохоосоо өмнө уул уурхайгаар хөрөнгөжсөн гэж бичжээ. Мөн Монгол Улсын хууль тогтоох байгууллага болох УИХ түүнийг Ерөнхий сайдаар сонгохоос өмнө 2000-2009 оны хооронд хэд хэдэн удаа сайдын албан тушаалд томилогдож байсан гэж бичсэн байна.

Түүнчлэн С.Батболд уул уурхайн наймаанаас хэдэн зуун сая доллар хууль бусаар ашиг болгон хүртсэн гэх хэрэгт холбогдон Монгол, Их Британи, Сингапур, АНУ-д шүүхэд дуудагдсан гэжээ. Түүний Америк дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд “С.Батболд өөрт нь тулгасан хэргийг эрс үгүйсгэдэг бөгөөд ямар ч шүүх түүний эсрэг тулгасан хэргийн үнэн эсэхийг тогтоож чадаагүй” гэж ярьжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өрхийн эмнэлгүүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо. I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь л хамрагдаад байна. Вирусийн эсрэг эмийн зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргаж буй.

Мөн ӨЭМТ-үүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ор зохицуулалтын баг өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд 2,297 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн хүн эмнэлэгт хэвтэхгүй, хүнд хүмүүс эмнэлэгт хэвтэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн ӨЭМТ-үүдэд сайн дураар ажиллах автомашинтай 400 хүн бүртгүүлснээс 30 хүнтэй гэрээ байгуулсан байна. Өнөөдрөөс сургалтад хамруулж, машины ариутгал, халдваргүйтгэлийг шийдэж, маргаашаас ажилдаа орно хэмээв.

Аравдугаар сарын 1-ний байдлаар ерөнхий боловсролын хоёр сургууль бүрэн, нэг сургууль хэсэгчилж цахим хэлбэрт шилжжээ. 12-оос дээш насны хүүхдүүдтэй 52, 12-оос доош насны 64 бүлэг цахим хэлбэрт шилжсэн байна.

Мөн долоон цэцэрлэг бүрэн, 26 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс бэлтгэл 35 бүлэг, ахлах 36 бүлэг байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 19.4 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд хичээл, сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг БШУЯ-наас баримталж байгааг танилцууллаа хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Баяндоржийн АЛТАНЦЭЦЭГ (1957-2021)


ЭМГЭНЭЛ

Баяндоржийн АЛТАНЦЭЦЭГ (1957-2021)

Бидний хайрт ээж Баяндоржийн Алтанцэцэг нь 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр 64 насандаа хүнд өвчний улмаас таалал төгсөж, ээж, үр хүүхэд, эгч дүү, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт олонд нь нөхөж баршгүй гарз учирлаа.

Б.Алтанцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1965-1975 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийн физик, математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөж, 1976-1982 онд Оросын холбооны улсын (хуучнаар ЗХУ) Доны Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг барилгын инженерийн мэргэжил эзэмшиж, Техникийн ухааны магистр зэрэгтэй, Барилгын мэргэшсэн төсөвчин, зөвлөх инженерээр ажиллаж байлаа.

Ажиллах хугацаандаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Аммиакан хөргөлттэй зоорийн барилга, Үнэт цаасны үйлдвэрийн барилга, 400 машины гараашийн барилга, “ЭэрмэлХК, “Сод монгол” ХХК, ЭМЯны оюутны 2-р байр, “Хишиг-Арвин” ХХК, “Блю Скай Кашмери” ХХК, “НОЦ” ХХК, “Уушиг цохио” ХХК-ний барилга зэрэг 10 гаруй томоохон барилга, байгууламжийн өргөтгөл, засварыг хийлгэж чанарын онц сайн дүнтэйгээр гүйцэтгэсэн.

Түүнчлэн АДРА олон улсын хөгжил, туслалцааны байгууллага, Шинэ Зеландын байгалийн хүрээлэн, Канадын сан, Английн олон улсын залуучуудын сайн дурын “Ралли интернейшнель” байгууллагын барилгын төслийн удирдагчаар, НҮБ-н дулааны хэмнэлттэй орон сууцны барилга барих төслийн хүрээнд “сүрлэн боодлоор барилга барих” технологийг Монголд нэвтрүүлэхдээ Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 30 гарй сумын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан ба сүрлэн барилга барих арга технологийг 400 орчим барилгачдад эзэмшүүлсэн байна.

Монгол барилгын байгууллагын салбарт 39 жил ажилласан ээжийн минь хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Алдарт барилгачин, Тэргүүний инженер, Монгол Улсын Тэргүүний барилгачин цол, тэмдэг болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байлаа.

Ээжийн минь сайхан сэтгэл, хөдөлмөрч шаргуу зан нь үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, төрөл садан биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд үлдэж, үйл хэрэг нь өнө мөнхөд үргэлжлэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Галдаа: Авлигын хэрэг дээр ялын бодлогоор тэмцэх асуудал үнэхээр сул байна

-Тэрбум төгрөгийн авлига авсан этгээд 200 саяар торгуулаад өнгөрсөн байж таарахгүй-

Монгол Улсын гавьяат хуульч, ахмад прокурор Т.Галдаатай ярилцлаа.


-Та чөлөөндөө гараад хэдэн жил болж байгаа вэ. Одоо ямар ажил, албатай байна вэ?

-Тэтгэвэрт гараад найман жил болж байна. “Улаанбаатар эрдэм” дээд сургуульд багшлаач гэсэн урилгаар очоод багшилж байгаа. Оюутнуудад хичээл заах зүгээр юм. Орчин нь тайван сайхан байна. Хүн ер нь чадахаасаа чадахгүй хүртлээ явах нь зөв байх.

-Олон нийтийн дунд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан байна. Хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргах тохиолдол байгаад байна гэх ойлголт түгээмэл боллоо. Уг нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн 10 орчим жилд салбарынхаа өдөр тутмын ажилд хутгалдаагүй, чөлөөнд гарсан учир нарийн ширийн зүйлийг мэдэхгүй.

Гэхдээ энэ салбарт ажиллаж байсан учир тандалт хийж, зарим зүйлийг эргэцүүлж бодолгүй яах вэ. Таны хэлдэг үнэн. Хуулийн байгууллагыг сайнаас илүү муу гэх пиар нь түлхүү явж, сөрөг ойлголт, мэдээлэл их гарах боллоо. Хуулийн байгууллагад бие даасан хараат байдал алдагджээ, үзэмжзэр асуудалд хандаад байна гэсэн уур амьсгал олон нийтийн дунд явж байна.

Би насаараа хуулийн байгууллагад ажилласан хүний хувьд нийгмийн сэтгэл зүй ийм зүйл рүү чиглэнэ гэдэг тун осолтой хүнд нөхцөл байдлыг үүсгэдэг гэдгийг хэлье. Хуульдаа итгэдэггүй, хуулийн байгууллагад итгэдэггүй байдал бий болчихвол ямар нийгэм бий болох юм бэ.

Нөгөө ардчиллын амин сүнс болсон хуулиа дээдэлдэг, хуульдаа захирагддаг, хуулийн байгууллага нь хараат бус байх алтан дүрэм алга болчихвол эмгэнэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс үүн дээр авах гээхийн ухаанаар хандах ёстой гэж нэгдүгээрт бодож байна. Хоёрдугаарт, ер нь нөлөөлөөд байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтны хүрээнд, магадгүй байгууллага дотор ч гэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй.

Ажиллаж байгаа хүмүүс ганц хэвээр цутгасан биш шүү дээ. Чадвар, мэдлэг, арга туршлага, ёс зүйн хувьд янз бүр л байгаа. Тэгэхээр нэг алтан шугамаар явна гэж байхгүй. Гэхдээ үүн дээр нэгдсэн бодлого, зарчим, хандлага нь зөв байх юм бол эерэг уур амьсгал баттай бүрдэнэ гзж ойлгож байгаа. Ер нь манай хуулийн байгууллагад тийм нөхцөл бүрэлдсэн гэдэгг итгэлтэй байдаг.

Гагцхүү цөөн тооны бүтэлгүй хүмүүсээс болж нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэгч зүйл болоод байна. Цөөн хүний буруутай үйлдлийг хуулийн байгууллагын нэр хүндэд халдааж, нийтээр тийм мэт боддог. Тэгэхээр хоёр талаас нь бодож, хандах шаардлагатай. Зөвхөн нэг тал руу хандаад байж болохгүй. Олон түмэн ойлголтоо зөв болгох, хуулийн байгууллага ч дотоод ажилдаа анхаарах ёстой.

-Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас гаргасан мэдээллээр 2015-2020 оны хооронд 1,943 шүүгчид холбогдох 1,303 гомдол хүлээн авснаас 18 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэх мэдээллийг харсан. Өөрөөр хэлбэл, гомдол мэдээлэл асар өндөр байгаа боловч яг нотлогдоод шийтгэл хүлээсэн хүн тун цөөн байна. Та энэ тоо баримтаас ямар дүгнэлт хэлэх вэ?

-Хоёр талаасаа аөч үзэх асуудал. 1,900 гаруй шүүгчид холбогдох гомдол хүлээн авсан гэхээр манай улсын нийт шүүгчийн тоотой харьцуулбал тун өндөр дүн юм.

Гэхдээ цөөн буюу 18 хүн хариуцлага хүлээсэн байгаа биз. Эндээс маш цөөн гомдол бодитой, бусад нь шүүгчид дургүйцсэн хандлагын илэрхийлэл байж болно. Нөгөө талаас сахилгын шийтгэл хүлээсэн 18 хүнээс гадна ёс зүйн алдаа гаргасан хүмүүстэй холбогдох асуудлыг давхар авч үзэх ёстой. Тухайн шүүгч ёс зүйн зөрчил гаргачихсан. Гэхдээ шалгаж байгаа байгууллага уг асуудлыг харгалзан үзэж, хянан шийдэхгүйгээр хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж байна гэсэн орон зайг гаргаж егөөд байвал аюултай.

Тийм учраас зөвхөн шүүгч ч гэлтгүй хуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнд ёс зүйн асуудал тун чухал юм. Мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд засаж залруулж болно. Харин ёс зүйн алдаа гаргалаа гэхэд тэр нь мэдэгддэггүй. Тэгэхээр тэр зүйл дээр нь хуульчдыг бэлтгэх, тавих хяналт шалгуур талаас нь анхаарах, бодох естой юм болов уу гэж үздэг.

Ерөөсөө мэргэжлийн ур чадвараас гадна ёс зүйн асуудлыг онцгой ээрэгцүүлж авч үзэхгүй бол болохгүй. Одоо бол шүүгчдийн ёс зүй хуульчлагдаад дүрмэнд нь ороод явж байна. Цаашид ч төрийн албаны ёс зүйг хуульчилна гэж яриад байгаа биз дээ. Уг нь хуульчлагддаг зүйл биш. Амьдралынхаа хэв маягаар аваад явчихдаг уламжлалтай, зан үйлээр зохицуулагддаг хэм хэмжээг хуульчилна гэдэг чинь тэнд болохгүй юм байгаад байгаа учир, уг албанд шалгаж сонгохдоо ёс зүйн алдаа дутагдалтай нөхдийг оруулаад ирчихдэг учир аргаа барахдаа хуулиар зохицуулах гэж байна. Ёс зүй бол тун чухал.

-Нийгэмд хууль шүүхийн байгууллага шударга бус ажиллаж байна гэх ойлголтыг хамгийн их дэврээж байгаа нэг хэрэг бол С.Зориг агсны хэрэг. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн боловч эргэж буцаад тун ойлгомжгүй байдал үүсгээд байхад эргэлзэхээс аргагүй. Та хэргийн учир зангилааг хэр мэдэх вэ?

-С.Зориг агсны хэрэг дээр би хяналт тавьдаг прокурор байгаагүй. Яах вэ, прокурортоо ажиллаж байсан. Хэрэг материалтай нь танилцаж яваагүй ч гэсэн зарим талаар үзэл бодлоо илэрхийлж байсан талтай.

Анх хэргийн газрын үзлэгээс эхлээд л алдсан зүйл байгаа. Сайд дарга нар гээд баахан хүн орж ирээд хэргийн газрыг завхруулчихсан зүйл байдаг. Хуулиар тогтоосон горимоо барьж чадаагүй.

Үүнээс болоод анхны эд мөрийн баримтын шинж чанартай зүйлс утга чанараа алдсан, элдэв хэл ярианы үүдийг тавьсан асуудал бий.

Одоо илүү аюултай нөхцөл байдал үүсэж байна. Эрүүдэн шүүлт тулгасан гэж байна. Цацагдсан бичлэг зэргээс харахад үнэхээр хүнлэг бус хандаж, конвенцийн заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна.

Ул мөрөө үлдээдэггүй хэрэг гэж байхгүй

Би тухайн хүмүүс үнэхээр хэргийн алуурчин мөн үү, биш үү гэдэгт юм хэлж чадахгүй. Гол нь энэ хэргийг дагасан үйл явцаас бид сургамж авах ёстой. Уг нь энэ чинь их тодорхой хэрэг шүү дээ. Богино хугацаанд болчихсон. Хэргийн газар ул мөр, хохирогч бүгд байж байсан. Манай хуулийн байгууллагууд энэ байтугай далд хэргүүдийг илрүүлж чаддаг.

Гэвч С.Зориг агсны хэрэгт дээр доорын нөлөөлөл, янз бүрийн асуудал хутгалдсан байхыг үгүйсгэдэггүй. Тийм учраас өчнөен олон жил үргэлжилж, зарим нь хэлмэгдсэн юм шиг асуудал үүсээд явж байна. Энэ бүхэн манай хуулийн байгууллагын үйл ажиллагаа, хуулиа сахидаг дэг журам, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг горим журам тодорхой хэмжээнд алдагдсаны уршиг өдгөө ингэж илрээд байгаа юм.

Авлига, албан тушаалын хэргүүд дээр ч ялгаагүй. Бид хийдэг ажлаа хийгээд явж байсан бол бүх бололцоо байна. Ул мөрөө үлдээдэггүй хэрэг гэж байхгүй. Тэгэхээр зохих ёсоор нь явсан бол энэ мэт хэрэг аль эрт зүгээ олчихсон байх ёстой. Одоо энэ хэргийг хурдан шийдэж, нийгмийн элдэв эргэлзээг тайлах естой.

Ер нь хуулийн байгууллага хийх ёстой ажлаа дүрэм журмынхаа дагуу хийдэг. Хэрэв буруудвал түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх учиртай. Зөв бол хамгаалдаг зориг, сэтгэлтэй байх ёстой. Би хариуцсан хэргийнхээ хувь заяаг даах ёстой байхгүй юу. Харин хуулийн байгууллагын нэр төрд сэв суух ёсгүй, ариун байх ёстой. Хуулийн байгууллагын шийдвэр шударга гарах нь бусдад буян үйлдэж буй хэрэг юм.

-Ер нь албан тушаалын гэмт хэргүүд дээр хөндлөнгийн нөлөөлөл их байна. Хэргийг хянан шийдвэрлэх гэж цаг хугацаа их алдаж, сунжруулдаг асуудал байна гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хэрэг хянан шийдвэрлэх гэж удаж байна гэдэг нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарна Үнэхээр удах нөхцөлтэй хэргүүд байна. 50-60, түүнээс олон хавтастай хэргийг хянан хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй. Прокурор хэргийг эхнээс нь эцэс хүртэл дахин дахин нягталж, шалгаж үнэлсний үндсэн дээр дүгнэлт гаргах учир асар их хариуцлага хүлээж, тэр хэрээр хугацаа шаардсан ажил болдог. Үүнээс хамаарч удах асуудал хөндөгдөж байна. Харин ингэж удахад хуулиар тогтоосон хугацааны дагуу сунгалт хийгээд явж байвал хууль ёсны дагуу л явж байгаа юм. Тэрнээс биш ширээнийхээ нүдэнд хийж түгжчихээд яваад байж болохгүй. Үүнд хариуцлагын асуудал хөндөгдөнө.

Авлигын хэрэг дээр ялын бодлого чанга байх хэрэгтэй

Би ажиллаж байх хугацаандаа баримталж байсан зүйл бол хэрэгт үнэхээр ач холбогдолтой зүйлээ олж тогтоох. түүнийгээ хууль ёсонд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авахад ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Үүнд оролцогчдын эрхийг бүрэн дүүрэн хангасан байх хэрэгтэй. Манай хашир туршлагатай хүмүүс анхнаасаа түүвэр хийчихдэг. Энэ нь цаг хугацааг хэмнэж өгдөг. Энэ мэтийн арга хэрэглэх, орчин үөийн технолгийн дэвшлийг ашиглаж шинжлэх зэргээр хувь хүний санаачилга, ур чадварын асуудал ч байна. Аль аль талаас авч үзэх хэрэгтэй. Наад зах нь манай хуулийнхан өндөр ачаалалтай ажилладаг. Тиймээс хүнээ бодох ч ёстой.

-Авлига, албан тушаалын хэрэг нэмэгдэж байгаа нь улс орны хувь заяанд ноцтой асуудал дагуулдаг. Төрийн албан тушаалтнууд хууль шүүхийн шиидвэрийг эсэргүүцэж, ил цагаан мэдэгдэл хийдэг, олон нийтэд хуулийн байгууллага хөндлөнгийн нөлөөнд автсан мэт ойлголт өгдөг. Цаашлаад гутал хувцсандаа хүртэл хэдэн саяар иь авлигын мөнгөө нууж байгаад баригдчихаад хорих ялаас мултардаг, түүнд нь нийцүүлж хууль батлаад ч байна уу гэх хардлагууд бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сенсаацитай хэргүүд дийлэнх нь авлига, өндөр албан тушаалтнуудтай холбоотой байна.

Манайхан загас, жараахайг нь барьчихаад тулуудыг нь орхичихлоо гэж ярьдаг. Тулуудын асуудлыг хүчтэй яримаар санагддаг. Түүн дээр манай хуулийн байгууллагууд бодлоготой хандах ёстой. Ер нь авлигын хэрэг дээр уддаг асуудал байна. Хэдэн жилээр үргэлжилдэг. Бараг хөөн хэлэлцэх хугацаагаар дуусдаг. Эсвэл тэр хугацааг дуусгах гэж тоглолт хийдэг ч хүн байна. Арга саам хайж хэргзэ буцаасаар байгаад нөгөө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг. Ийм зүйл гарсан шүү дээ. Хуулийн цоорхойг ашиглаж байгаа юм. Энэ бол хууль тогтоогчдын алдаа.

Хуульч хуний хувьд бодоход авлигын хэрэг дээр ялын бодлогоор тэмцэх асуудал үнэхээр сул байна. Авлигын хэрэг 11 зүйл, 24 хэсгээс бүрдсэн байдаг. Үүнээс гурван зүйл, найман хэсэг нь хүнд, бусад нь дандаа хөнгөн ялтай.

Ялын бодлого нь найман жил хүртэл хорих ялтайгаар хялбаршуулаад шийдчихдэг. Нөгөөх нь аргагүй нотлогдоод ирэх үед “За миний хэргийг хялбаршуулаад шийдээд өгөөч” гээд прожурортоо гомдол хүсэлтээ гаргаад “Би үүн дээр ийм ял авъя” гэж тохироод шүүхээр ороод тэрүүгээр нь шийддэг. Энэ бол хуулийн цоорхой. Авлигын хэрэг дээр ялын бодлого чанга байх хэрэгтэй.

Маш өчүүхэн хувьд нь хорих ял оноож байгаа шүү дээ. Ихэнх нь дандаа торгууль. Тэрбум төгрөг идсэн хүнд 200 сая төгрөгийн торгууль юу юм бэ. Энэ мэтийн юман дээр хууль тогтоогчид анхаармаар байна.

Хялбаршуулах гэдэг нь шинэ дэвшил л дээ. Гэхдээ үүнд ямар хэрэг хамааралтай вэ гэдгийг ялгаж салгахгүй бол авлигын хэрэгтэн гүрийж байгаад сүүлдээ хэрэг нь нотлогдоод ирэхээр прокурорт хүсэлт тавьдаг. Хуулийн заалт нь байдаг. Иймд хүсэлтийг нь хүлээж авч шийдэхээс өөр арга байдаггүй.

Прокурортойгоо тохироод ороод ирсэн зүйл дээр шүүх 24 цагийн дотор шийддэг. Эрх зүйн орчин нь ийм учир дагахаас аргагүй. Бид авлигын хэрэгтэй хүнд өөрөөр хандана гээд хуулиас гажиж хатуу шийтгэл онсххоод байж болохгүй биз дээ. Хууль дүрмээ л сахина. Тэгэхээр хууль тогтоогчид энэ мэт байдлыг засаж залруулах хэрэгтэй.

-Угаас авлига гэхээр улс төртэй холбогддог. Тиймээс оорийгоо болон хамаарал бүхий этгээдүүдээ хамгаалах гэж улсторчид хуулийи ийм цоорхойг бий болгож огсон юм биш үү?

-Манай хууль тогтоогчид авлигачидтай бусдаас өөр аргаар тэмцэх ёстой юм байна. Үүн дзэр хуулийн бодлого, ялын дэглэм чанга хатуу байх хэрэгтэй байна.

Үнэхээр цээрлэл, хүмүүжил авдаг хэмжээний ял тэдэнд оногдох ёстой гэсэн асуудлыг бодолцохгүй байна. Магадгүй ийм байдал надад ч тохиолдож болзошгүй гэсэн байдлаар ханддаг юм болов уу гэсэн муухай гэхээс өөр аргагүй бодол төрдөг. Тийм байж боломгүй юм.

хуулийн байгууллагаас шийтгэл оноосон, эсвэл цагаадсан бол үндэслэл дүгнэлтээ нэгд нэгэнгүй тайлбарлаад танилцуулчихдаг байх хэрэгтэй

Манай хууль тогтоогчдын хүсэл зориг зарим зүйл дээр илтэд харагдаж байна шүү дээ. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг хэлмээр байна. Авлигын хэрэгтэй хүмүүс үүгээр урсаад гараад л явсан. Хууль эрх зүй нь зөв байх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин буруу байгаад түүмийг хэрэглэсэн шүүгч, прокурорт ялыг халдааж болохгүй. Шийдэхээс яадаг юм. Хууль дүрэм нь тэгээд заачихсан юм чинь. Тэгэхээр үүнийг хуулиар нь зохицуулаад өгчихвөл шүүгч, прокурорт хийх ажил нь тодорхой болчихно.

Хууль бол хөдөлшгүй зүйл биш. Өөрчлөлт хэрэгтэй бол оруулах л ёстой. Нийгэм авлигын хэргийн ял зэм хөнгөн гэсэн сэтгэл зүйтэй байна, уг цоорхойг бөглөх ёстой гэж үзвэл хууль тогтоогчид кноп дараад л шийдэж орхино. Тэгэхээр тийм хүсэл зориг байна уу гэдэг асуудал байна. Ийм хүсэл сонирхлын тухай ярихаар улс төр рүү орчих гээд байна. Ярилцлагын төгсгөлд би ганц хоёр зүйл онцолж хэлмээр байна.

-Бололгүй яах вэ?

-Зарим хэрэг, тэр тусмаа улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл нийгмийн том массын анхаарлыг татсан хэргүүд дээр хэн нэгэн гарч ирээд элдэв тайлбар хэлэх, хууль шүүхийн байгууллагыг буруутгах, илтэд худал мэдээлэл тараах асуудал байдаг. Тэр ч бүү хэл Монголын ард түмний эв мэгдлийг илэрхийлэгч, төрийн тэргүүн Ерөнхийлегчөө хүртэл элдвээр хэлж ярьдаг болж. Энэ байж боломгүй асуудал юм. Шүүмжлэл байж болно. Тэгэхдээ илт худал гүжирдлэг тарааж, дайрч доромжлон гутаах зэргээр хувь хүн, байгууллагын нэр төрд халдаж, нийгмийи сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохгүй.

Нөгөө талаас хуулийн байгууллагаас шийтгэл оноосон, эсвэл цагаадсан бол үндэслэл дүгнэлтээ нэгд нэгэнгүй тайлбарлаад танилцуулчихдаг байх хэрэгтэй. Хуулийн байгууллагын шийдвэр аль нэг талд гарна. Дундын шийдвэр гэж байхгүй. Хууль зүйн үндэслэл дээр суурилж гарч байгаа. Үүнийгээ тайлбарлаад танилцуулчих хэрэгтэй. Ингэвэл нийгмийн эргэлзээг тайлж, хууль шүүхийн байгууллага хэн нэгний захиалгаар нөлөөнд автаж ажилладаг мэт ойлголт түгээдэг этгээдүүдийг хумьж чадна.

Түүнчлэн манайхан нэг нэгнээ элдвээр хэлдэг, доромжиддог, гутаадаг хандлага газар авч байна. Хүний ёс жудаг талаасаа ч монголчууд муу юмыг дэвэргэдэггүй ард түмэн. Үүн дээр анхааралтай хандмаар байна. Ялангуяа, манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориуд хэлмээр байна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг ингэтэл нь дэвэргэж тавих гэж дээ хэмээн бодогдох зүйл гардаг. Хэвлэлийкхэид хүчирхэг ээвсэг байна. Гэхдээ хууль шүүхийн өмнө хүний нэр төрд халдах ёсгүй, эрх тэгш л байх ёстой. Надад эрх мэдэл нь байна гээд хүн ёсны мөн чанараа орхигдуулчихаад давхиад байж болохгүй.

Хуулийн байгууллага дүрэм журмынхаа дагуу ажлаа хийг. Сүүлд хар, цагаан нь гарсны дараа гомдох асуудал байвал зохих журмаар нь тавьдаг орчин нөхцөл бүрдээсэй гэж боддог. Энэ нь муу юмыг хаацайлна гэсэн үг биш. Муу юмыг нэртэй зүстэй, устай нь тавьж байх нь эөв. Харин зарим хүний захиа даалгавар, хувийн сонирхлоор ийм зүйл хийдэг байж таарахгүй.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

“Цэцээ гүн”-д төөрсөн иргэн эсэн мэнд бууж иржээ

Аравдугаар сарын 2-нд Төв аймгийн Зуунмод сумаас Цэцээ гүний оргил руу долоон хүн алхжээ. Тэд 19:00 цагийн үед уулнаас буух үед 33 настай, эрэгтэй Б төөрсөн байна. Хамт явсан хүмүүс нь түүнийг хайлгахаар 23.00 цат Төв аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Алба хаагчид, ар гэрийнхний хамт аравдугаар сарын 2-ны өдрийн 23:17 цагт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд маргааш өглөө нь 08:30 цагт иргэн Б “Манзуширын хийд’’ рүү өөрөө бууж ирсэн учраас эрлийн ажиллагааг зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Золжаргал: Шахмал түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн компаниудад ажиллах боломж олго

УИХ-ын гишүүн Т.Доржханд гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түгээлтийн хүрэлцээ хангамжийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж буй талаараа мэдээллээ.

Энэ үеэр нүүрсний гүн боловсруулалтаар мэргэшсэн инженер Ж.Золжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Би нүүрстэй холбоотой чиглэлээр 20 жил ажиллаж байна. Нүүрс гэдэг янз бүр байдаг. Хүн бүр ижил хэмжээтэй гутал өмсдөггүй шиг олон төрөл бий. Харин манай улс нэг төрлийн төвлөрсөн үйлдвэрлэлийг явуулж байна. Урьд нь янз бүрийн түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн байгууллагууд олон байсан. Харин өнөөдөр харахад тэдгээр үйлдвэрүүд дампуурчхаж. Энэ нь төр бүх үйл ажиллагааг авсантай холбоотой. Одоо ажиллаж буй үйлдвэр төлөвлөсөн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй байна. Олон улсын дунджаас хамаагүй өндөр үнэтэй үйлдвэрийг барьсан хүмүүс нь дарга нар, улс төрчид юм. Мэргэшсэн хүмүүс зөндөө бий. Шахмал түлш үйлдвэрлэдэг мэргэжлийн компаниудад ажиллах боломж олго. Стандартыг хангасан л бол элдэв зөвшөөрөл шаардахгүйгээр шахмал түлшийг үйлдвэрлэхийг зөвшөөрөх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн инженер Ж.Золжаргал шахмал түлшний үйлдвэрлэлийг төр хараандаа авч ажиллуулж буй нь бодлогын алдаа хэмээн тодотгосон юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

​У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэрхгэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн. Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно гэж бодож байгаа.

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий” гэв.У.Хүрэлсүх: Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс шороон шар шуурга, цөлжилтийн эсрэг 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдгээ амалсан. Тэрбээр мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа зарлан үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна. Цаашдаа мод тарьж, ургуулна. Зөвхөн тарихгүй, тарьсан модоо арчилж ургуулна. Дэлхийн удирдагч нар байгаль ертөнцийн төлөө анхаарал тавих цаг болсныг сая болсон НҮБ-ын чуулганы үеэр хэлэлцсэн.

11 дүгээр сард Английн Глазгоу хотноо улс орны удирдагч нар цуглаж цөлжилтийн эсрэг асуудлаар хуралдана. Энэ хуралд би өөрийн биеэр оролцоно.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс тавантолгой компани 180 сая мод тарьж ургуулахаар амлалтаа авч байгаа.

Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны салбарын мэрхгэжилтнүүдтэй санаа бодлоо солилцоход тэрбум мод тарьж, ургуулах боломжтойг хэлсэн. Өөрсдийн болон ирээдүй хойч үе болох хүүхдийнхээ төлөө мод тарьж ургуулах ажлыг үндэстнээрээ хийх ажил.

Цар тахал хэдийд зогсохыг хэлэх боломжгүйг дэлхийн улс орнуудын удирдагч нар хэлж байна.

Бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Ээжийнхээ гэдсийг ухаад байвал яахав бодоод үзэх хэрэгтэй. Үүн шиг эх дэлхийгээ ухахгүй, хайрлах нь зөв.

Хөл хорио тавиад, янз бүрийн хөдөлгөөнүүд зогссоны дараа уул ус амилж, озоны давхарга нөхөгдөж байсныг бид мэднэ. Энэ нь байгаль эх хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой нь харагдаж байна.

Тиймээс нэг тэрбум мод тарьж, ургуулах зарлигийг дөнгөж сая гаргалаа.

Энэ сард ургамал судлаач, ААН, эрдэмтэн судлаачдын хурал зохион байгуулж, энэ өвөл нэг тэрбум мод тарих бэлтгэлээ хангана. Мод тарьж, ургуулахын тулд орчин үеийн техник, технологийг хэрэглэнэ. Мод тарих газрыг айл өрх, ААН-д хуваарилж өгнө. Халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Өөрөөр хэлбэл бидний тарьсан модыг усалчихаад халамжийн мөнгөө авах шаардлага тавина.

Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Наймаас наян настан хүртэл байгалийг сүйтгэж буй бүхэнтэй тэмцэнэ. Монгол Улсын 330 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Манай ард түмэн ярьдаг хүүхэд өсгөх, ном туурвих, мод тарих гурван дээд буян гэж ном зохиолдоо бичиж байдаг. Мод тарих ажилд шашин шүтлэг, баян, хоосны ялгаа гарахгүй.

ДНБ-ий нэг хүртэлх хувийг байгаль дэлхийд зарцуулна. Эмийн ургамал, чацаргана, жимсний зэрэг олон төрлийн мод тарина. Үүнийг дагаад ажлын байр бий болно, дотоодын жимс, жимсгэний хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад экспортлох бизнес болно.

Монгол Улсын 75% цөлжсөнийг манай иргэд бараг бүгд мэдэж байгаа. Хөдөө нов ногоон тал дээр буухад шарилжин дээр бууж байгаа. Энэ нь бэлчээрийн доройтлыг харуулж байна.

Өгий нуурын доор 1-2 метр ногоо ургасан зэрэг бохирдолтой болсон.

Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц болон шатахууны цистернийг гаргаж цэвэрлэнэ.

Одоо хэрэлдэж, уралцдаг цаг биш ажлаа хийх цаг гэдгийг төрийн тэргүүний хувьд улстөрчдөд хэлж байгаа. Хөгжлийн тухай, улс орныхоо амьдралыг өөд татах цаг болсон. Албан тушаалын төлөө хийрхэх цаг бус.

Өнөөдөр миний хийх ёстой нэг том ажлын нэг эхэлж байна. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нар үргэжлүүлэхийг хүсэж байна. 2030 он гэхэд ногоон Монгол болох ёстой.

Хөшигийн хөндлийн шинэ нисэх буудлын хурдны замын хажуугаар битүү ой байгаасай. Байгаль дэлхийгээ хайрлаж, мод тарьснаар өвчин зовлон, цар тахлаас ангижирна.

Ногоон монгол болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Сайн дураараа мод тарьж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэн эгэл баатрууд.

Монгол төрийн шагналыг байгаль дэлхийд ажил үйлс, хөрөнгө мөнгөө зориулсан хүмүүст өгдөг болно гэж бодож байгаа.

Би Тэрэлжид 10,000 мод тарьсан. Байнга усалж, тордох, хашаатай болгох гээд ажил их бий” гэв.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сард насны хишиг, эхийн алдар одонгийн болон тэтгэвэр, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцууллаа.

Аравдугаар сарын 14-нөөс хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгоно.

Харин 20-ноос хүүхдийн мөнгө, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмийг өгч эхлэх нь.