Categories
мэдээ улс-төр

​Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаврыг баталлаа


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, багшийн мэргэжилтэй Улсын Их Хурлын гишүүддээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаарх танилцуулгадаа, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Энэ хүрээнд 32 хууль батлахаар нэр зааж тусгаснаас өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас 12 хууль баталсан, одоо 3 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Харин 17 хуулийн төсөл өргөн баригдаагүй хүлээгдэж байна. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх учиртай.

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Харин Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг дурдав.

Улсын Их Хурлын даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг хавсралтаар батлах, харин хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй байхаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулсан юм. Мөн өргөн баригдаагүй байгаа хуулийн төслүүдийг цаглаварт тусгаагүй гэдгийг онцлов.

Тус Байнгын хороо энэ сард Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн хуралдаанаар хэлэлцэж Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг цаглаварт тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн ажлыг шуурхайлж, аравдугаар сарын сүүлчээр Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг хүлээн авч буйгаа ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч Ё.Баатарбилэг нар холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган “Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Лхагва-Очир фитнесийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр таван тамирчин медалийн тавцанд гарав. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ахмадын ангилалд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн ангилалд Э.Лхагва-Очир алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол насанд хүрэгчдийн фитнес ангилалд .Ж.Баянмөнх мөнгө, эмэгтэйчүүдэд Т.Болор мөнгө, Д.Энхбилэг хүрэл медаль хүртэв. Т.Болор тэмцээний өсвөр үеийнхний ангилалд мөн мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эхний өдөр манай таван тамирчин медаль хүртсэн амжилт байгууллаа.

Монголын бодибилдингийн баг тамирчид ДАШТ-ээс зургаан медаль хүртлээ

Categories
мэдээ нийгэм

​Хууль зөрчин байгаль, зэрлэг амьтдаа заавал “цаазлах” ёстой гэж үү, Сангийн сайд аа


Сангийн яамнаас боловсруулаад буй “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төсөл монголчуудын байгалиа, зэрлэг амьтдаа хамгаалах сэтгэл, уламжлал, үйл хэрэг рүү өшиглөсөн, хүйтэн ус цацсан асуудал болоод байна. Тодорхой хэлбэл, Засгийн газар нь баялагтай байж болох уул, хайрхан бүр рүүгээ хүрз жоотуу, техник хэрэгслээ бариад хайр найргүй дайр, ух сэндийч. Бас ховор, зэрлэг амьтдаа замбараагүй агнаж мөнгө олох эрхийг хуулиар олгох гэж байна. Мөнгөний төлөө улайрч байна гэхэд хилсдэхгүй болжээ.

Улсын эдийн засаг “тамирдсан” байгааг ойлгож байгаа ч уул ус, зэрлэг амьтдаа зольж, байгаль орчны хийгээд амьтны тухай хуулиуд, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргүүд, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмууд бүр Үндсэн хуулиа уландаа гишгэлэн байж эдийн засгаа сэргээнэ гэж төрийн сайд тэргүүтэн нь сэтгэж, хуулийн төсөл боловсруулчихсан суугаа нь дэндүү харамсалтай.

Уг нь монголчууд сүүлийн жилүүдэд дархан цаазат, тусгай хамгаалалттай гэлтгүй нийт нутгаа санаачилгаараа нөхөрлөл зэрэг нутгийн иргэдийн байгууллага байгуулж нөхөн сэргээх, ойжуулах, булаг шандын эхийг хашихаас эхлээд байгаль орчноо илүүтэй хайрлан хамгаалах болсон. Үүнийг нь анзаарсан олон улсын төдийгүй дотоодын компани, байгууллагууд ч иргэд, малчид, хүүхдүүдтэй хамтран ажиллаж сайн үр дүнд хүрсэн жишээ жил ирэх тусам олширсоор ирсэн. Үүнийг дагаад байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл болон хүмүүсийн харилцаа, хэрэглээ монголчуудын дунд нутагшиж, байгальд хайртай, хамгаалдаг ирээдүй үе бий болж байгаа нь анзаарагдах болсон билээ.

Үүнээс гадна малчид, иргэдийн зэрлэг амьтнаа хамгаалах, агнах нь битгий хэл амьдрах орчин нөхцөлд нь халдахгүйгээр зохицон амьдрах байдал ч олон улсын гэрээ, конвенциудад хүлээсэн үүргээ зарим талаар давуулан биелүүлж байна уу гэмээр сайн үр дүнд хүрсэн жишээ мундахгүй олон болоод байгаа. Энэ чиглэлээр гадна, дотнын байгууллагууд төдийгүй аймаг, сум, орон нутгийн удирдлага, иргэд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, санаачилгаараа амьтанд ээлтэй орчин бий болгодог болсон. Энэ мэтээр монголчуудын байгаль, зэрлэг амьтдаа хайрлах, хамгаалах, харилцан шүтэлцэж амьдрах үзэл улам бүр сэргэсэн гэж болно. Гэтэл төрийн сайд, түшээд нь байгалиа хайр найргүй сүйтгэж, баялгийг нь цөлмүүлэх, зэрлэг амьтдаа цуст анчдын зугаа болгон, хүйс тэмтрүүлж мөнгө болгох хуулийн төсөл боловсруулж, олон улсынхны нүдийг “оройд” нь гаргаж байдаг.

Ингээд зогсохгүй уг хуулийг Их хуралд яаралтай горимоор оруулж, хэлэлцүүлэн батлуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайд нарт өгсөн гэгдэж буй. Энэхүү яавч баталж болохгүй хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт “Аялал жуучлалыг дэмжих” хэмээгээд

“Агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор агнах, барих тусгай зөвшөөрлийн хэмжээг Засгийн газрын 2020 онд олгосноос хоёр дахин нэмэгдүүлэх гэсэн заалт оруулсан байна. Дээрх хуулийн төсөлд тусгасан энэхүү заалтууд өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалттай зөрчилдөж байна. Тодруулбал, Амьтны тухай хуулийн 26.3.-д Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн 16 дугаар заалт “2024 оныг дуустал хүчинтэй байна” гэсэн байгаа юм. Энэ нь хамгийн наад зах нь тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг жил бүр тогтоох ёстой тухай заалтыг зөрчиж байгааг төсөл боловсруулагчид нь мэдээгүй бололтой. Мөн “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)”-ыг зөрчих эрсдэлтэй нөхцөл үүсч мэдэхээр байна.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлд өдгөө 30 хувь ч хүрээгүй яваа улсын тусгай хамгаалалт бүхий газар нутгийн ашигт малтмалыг хууль зөрчиж, ашиглуулж мэдэх заалт оруулсан нь анхаарал татаж байгаа юм. Хуулийн төслийн есдүгээр бүлэгт орсон дээрх заалтууд байгаль орчноо сүйтгэх, ховор амьтад устах аюулд хүргэх эрхийг төр нь шууд өгөх гэж байна гэхээр байна. Тодруулбал, 27.1.1 “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх” гэх заалтыг тусгасан.

Ухаж ойлговол тусгай хамгаалалтад авсан газар нутагт Засгийн газар ашигт малтмалын зөвшөөрөл олгож, газрын хэвлийг нь ухуулах эрхтэй болох юм байна. Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг зөрчин байж дээрх заалтыг оруулж байгаагийн цаана ашиг, сонирхлын том зөрчил үүсэж байж мэдэх. Түүнчлэн дээрх хуулийн зүйл заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 18.1, 21.2, 24.2 заалтууд (ашигт малтмалын хайгуул хийх, олборлохыг хориглох тухай)-ыг зөрчиж байна.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг амар хялбар ажил биш. Эрдэмтэн, судлаачид олон жилийн хөдөлмөр зарж байж нутгийнхаа аль хэсгийг хамгаалалтад авч үр хойчдоо үлдээхээ судалгааны үндсэн дээр шийддэг, шийдсээр ирсэн. Маш олон хүний хөдөлмөр ордог. Шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг энэ ажлыг юу ч мэдэхгүй төрийн түшээд дураараа өөрчилж хууль зөрчөөд байж болохгүй. Онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон амьтдаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд газар нутгаа тусгай хамгаалалтад авдаг. Харамсалтай нь, тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу байдаг, үнэ цэнийг нь мэддэггүй хүн төрд олон байдаг юм байна.Мэддэг байсан бол тусгай хамгаалалттай гээд хуульчилсан газрыг хууль зөрчиж хөндүүлэх төсөл боловсруулна гээд явж байхгүй шүү дээ.

Бас энд заавал анхаарах асуудал бий. 1993 оны есдүгээр сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол Улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, гурван протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны тал болсон билээ. Эдгээр гэрээ конвенцүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гаднын улс орнуудаас дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ нь улсаас зарцуулж буй хөрөнгөөс тав дахин их байна. Эндээс харахад тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулснаар хамгааллын хүрээнд шууд хөрөнгийг татах бүрэн боломж байдаг, ирээдүйд ч байгаль хамгааллын асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг дор бидэнд гаднаас хөрөнгө татах боломж улам л нэмэгдэнэ. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохоос илүүтэй үнэ цэнийг нь нэмэгдүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжин эдийн засгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх олон боломж бий.

Ийм учраас Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй энэхүү хуулийн төслийг боловсруулагчид “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төслөө эргэн харж, Үндсэн хуулиас эхлээд маш олон хууль, дүрэм, журам төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл заалтуудаа татаж, зохистой байдлаар эдийн засгаа сэргээх төсөл, санаачилга боловсруулах зайлшгүй шаардлага байгааг онцолъё.

Үнэндээ заавал байгаль руугаа хууль зөрчин халдахгүйгээр мөнгө олох олон арга бий. Тэр аргуудыг олох үүрэг хүлээж Сангийн сайдын суудалд суугаа шүү дээ. Эцсийн дүнд Сангийн сайдын амьсгалж байгаа агаар, уудаг ус энэ бүхэн байгаль ээжийн өмч, эрхэм сайд ч үүний хишгийг өдөр бүр хүртэж байгаагаа мартаж болохгүй биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханд 2826 ширхэг гэрэлтүүлгийг байнгын ашиглалтад хүлээж авлаа

“Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан төсөл”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд дэд бүтцийн хөгжил төсөл 2019 оноос эхлэн хэрэгжсэн билээ. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6800 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар 10 хорооны 2826 ширхэг гэрэлтүүлгийн ажил дуусч, Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээж авлаа.

243720305_2925444101042675_6526155134228136755_n

Ёслолын ажиллагаанд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны Засаг дарга Л.Бямбадорж, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон 9 дүгээр хорооны иргэд оролцов.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 13200 ширхэг гэрэлтүүлэг ашиглагдаж байна. Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын дэмжлэгээр 6800, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1500 ширхэг гэрэлтүүлгийг энэ онд бүрэн суурилуулах ажил үргэлжилж байна. Энэхүү ажил бүрэн хэрэгжиж дууссанаар дүүргийн гэр хорооллын бүсийн 90 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох боломж бүрдэх юм. Энэхүү гэрэлтүүлгийн ажилд гүйцэтгэгч компаниудаас эхлээд маш олон хүний хөдөлмөр шингэсэн тиймээс хамтран ажиллаж буй та бүхэндээ талархаж байна. Сонгинохайрхан дүүргийг 2021 онд иргэдэд ээлтэй ногоон дүүрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтот орчны гэрэлтүүлэг хамгийн чухал юм” хэмээн хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 3, 7, 9, 10, 11, 21, 23, 30, 31, 32 дугаар хороодод суурилуулсан Австри улсад үйлдвэрлэгдсэн гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлэгчүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, зуун мянган цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийсэн юм.

243586540_2925445107709241_4124843159488210308_n

Categories
мэдээ нийгэм

М.Цогзолмаа: 50 дугаар сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа НОК-ын шийдвэрийг зөрчсөнөөр хэд хэдэн багш ковидын халдвар авчихаад байна

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн захирал, Монгол Улсын Зөвлөх багш М.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирусийн халдвартай холбоотойгоор мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг Нийслэлийн 50 дугаар сургуулийн үйлдвэрчний хороо зөрчиж хурал хийснээс хэд хэдэн багш ковидын халдвар авсан гэх мэдээлэл бий. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юү?

-Нийслэлийн онцгой байдлаас гаргасан дүрэм журамд зааснаар коронавирусийн халдварын үед 20-иос дээш тооны иргэн цуглуулж хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл энэ шийдвэрийг манай сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа багш зөрчиж 100 гаруй хүнтэй хурал зохион байгуулсан. Уг хурлыг хууль бусаар зохион байгуулахын сацуу хоёр цаг гаруй хуралдаад биднийг тараахгүй байна гэсэн мэдээллийг уг хуралд суусан багш нарын төлөөлөл надад мэдэгдсэн. Энэ хурал дээр захирал миний биеийг албан тушаалаас нь буулгах, цаашлаад М.Цогзолмаа захиралтай хамтран ажиллахгүй гэсэн гарын үсэг цуглуулахын тулд уг хурлыг зохион байгуулсан юм билээ. Багш нар олон цагаар хуралдсан хурал тарахгүй байгаа учраас намайг ирж тарааж өгөхийг хүссэн. Миний бие одоогоор эрүүл мэндийн шалтгаантай байгаа ч багш нарынхаа эрүүл мэндийн төлөө очиж уг хурлыг тараасан. Тухайн хурал 15 цагаас зарлагдаж 16 цагаас ахлах ангийн цахим хичээл орох байсныг тасалдуулсан. Үнэхээр асуудал байгаа бол надтай нээлттэй ярилцаж болно. Гэхдээ хүүхдүүдийн сурах эрхийг зөрчиж, багш нарын эрүүл мэндийг эрсдэлд оруулан хууль бус хурал зохион байгуулсанд харамсаж байна. Үйлдвэрчний хороон дарга Х.Болормаад “Та ажил олгогчтой зөвшилцөж уг хурлыг хийх байсан. Та ковидын нөхцөл байдлын үед мөрдөх дүрэм журмыг зөрчиж хурал зөвөлгөөн хийснийхээ хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Танд хариуцлага тооцно” гэдгээ хэлсэн. Холбогдох байгууллагын удирдлагууд уг албан тушаалтанд зохих хариуцлага оногдуулах байх хэмээн итгэж байна.Уг хуралд оролцсон багш нараас хэд хэдэн багш нар коронавирусийн халдвар авсан.

-Ковидын үед эрүүл мэндийн байгууллага болоод боловсролын байгууллагын эмч, багш нар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Дээрээс нь багш нар толгой дараалан ковид тусч байгаа нь хүний нөөцийн дутагдалд оруулж байна уу?

-Хүний нөөцийн асуудал үнэхээр тулгамдсан. Хоёр жил орчим цахимаар хичээллэсэн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах асуудалд анхаарч ажиллаж байгаа энэ үед сургуулийн багш нар шил шилээ даран коронавирусийн халдвараар өвдөж байгаа нь эргээд хүүхдүүдийн сурах эрхэд нөлөөлнө. Одоогоор танхимын болон цахим сургалт хосолж байгаа учраас коронавирусийн халдвар авсан багш нараа цахимаар хичээлээ орох зохицуулалт хийсэн. Биеийн байдал нь хүнд, халдвар нь хүндэрсэн бол цахимаар ч хичээлээ орох боломж байхгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Энэ бол ганцхан манай сургууль дээр ч тулгамдаад байгаа асуудал биш. Монгол Улсын хэмжээнд нийт СӨБ,ЕБС-иудын багш нарын нэлээд хэсэг нь хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авч хүний нөөцийн дутагдалд орохоор байна. Ийм цаг үед хүн бүр, сургууль бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нэг ч гэсэн хүүхэд, багш, ажилтнаа халдвар авахаас урьдчилан сэргийлж ажиллах, УОК, НОК, ЭМЯ-наас гаргасан дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлагатай байна. Уг дэглэмийг зөрчсөн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох ёстой.

-Та боловсролын байгууллагад хичнээн жил ажилласан бэ. Ямар туршлагатай хүн бэ?

-Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 23 дугаар сургуульд 23 жил ажилласан. Энэ хугацаанд 20 жил сургалтын менежерээр ажилласан байна. Миний бие 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Ажлаа хүлээн аваад есөн сар болж байна. Хэдийгээр богино хугацаа боловч олон ажил амжуулсан байна. Нэгдүгээрт, сургуулиа цахим сургууль болголоо. Хоёрдугаарт, эко сургууль болох зорилт дэвшүүлэн хэд хэдэн ажил хийлээ. Аль болох бүтээлч, шинэлэг ажлууд хийлээ. Энэ хугацаанд сургуулийнхаа 31 бүлгийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн цахимаар уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Манай сургууллийн 70-80 хувь нь залуу багш нар учраас тэдний хөгжлийн төлөө шат дараатай олон ажил зохион байгуулсан. Мөн сургуулийнхаа алсын хараа, стратеги төлөвлөгөө, зорилго зорилтоо хамт олонтойгоо хэлэлцэж, захирлын 100 хоногийн тайланг тавьж, хамт олон болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авсан.Энэ хугацаанд тус сургуульд олон жил ажилласан хэсэг бүлэг багш нар болон үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаа тэргүүтэй, бага боловсролын сургалтын менежер Б.Амар, нийгмийн ажилтан Р.Онон, нягтлан бодогч Ж.Жаргалмаа нарын хүмүүс сургуулийн захирлыг татан буулгах ажиллагааг зохион байгуулалттай явуулж байгаад харамсаж байна.

-Багш нартайгаа үл ойлголцсон асуудал бий юү?

-Миний хувьд 50 дугаар сургуулиа 23 дугаар сургууль шигээ хөгжүүлэхийг зорьсон. Миний бие уг албан тушаалд томилогдохдоо боловсролын ялгааг арилгах, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургууль болгох Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа эхлүүлсэн. Цахим сургууль болгохын тулд SOS 50 систем болон олон улсын Moodle системийг нэвтрүүлсэн. Энэ систем бол дэлхийн 260 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж байгаа систем юм. Богино хугацаанд ийнхүү цахим сургууль болж байгаа учраас багш нар тэр хэрээр ачаалалтай ажилласан. “Ковид-19” цар тахлын үед сургалтын үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэн. Манай сургуулийн хувьд нэг захирлаар 10 жил удирдуулсан учраас тэр арга барилд нь дадчихсан байсан нь анзаарагдаж байна. Тиймээс шинэчлэлтэд дургүй нэгэн хэвийн байдлаар ажиллаж, зүгээр сууж байгаад цалин авах дуртай сонирхол бүхий хүмүүст миний удирдах арга барил, ажлын ачааллаар шахаж байгаа нь таалагдаагүй байж магадгүй. Алсын хараа, зорилгоо тодорхойлчихсон учраас захирал хүний хувьд багш нараа хурдтай, мэдрэмжтэй ажиллах шаардлага тавьж байсан нь асуудал дагуулсныг үгүйсгэхгүй. Энэ бол хүүхдүүдийн төлөө, сурах үйлсийн төлөө хийж байгаа алхам юм.

Иймээс боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудалд анхаарч, Үйлдвэрчний хорооны дарга Х.Болормаагийн УОК-ын шийдвэрийг зөрчсөн явдалд хариуцлага тооцох ёстой юм биш үү.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой асуудлыг зохицуулах хууль санаачилна

Гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой асуудал, харилцааг зохицуулах хуулийн төсөл санаачлахаар болсон байна.

Манай улсад гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа, асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохой, муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, эрх зүйн орчин бий болгох, гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн хуультай болохыг олон нийтэд уриалах зорилготойгоор “Амьтад амьдрах эрхтэй” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болсон. Төслийн нээлтийн ажиллагаанд оролцох үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэжээвэр амьтадтай холбоотой асуудлаар хуулийн төсөл боловсруулах саналыг хүлээн авсан гэж Тэжээвэр амьтны эрхийн төлөө сангаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын Jung Ho-Yeon хамгийн олон дагагчтай Солонгос эмэгтэй жүжигчин боллоо

“Squid Game” киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ёны Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай хоёр дахь эмэгтэй жүжигчин болжээ. Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёгийн дагагчдыг давжээ.

Squid Game” Star Jung Ho Yeon Overtakes Song Hye Kyo To Become 2nd  Most-Followed Korean Actress On Instagram | Soompi

Сүүлийн үед “Squid Game” кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Еоны инстаграм дагагчын тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болж, 20 дахин нэмэгдсэн байна. Түүний инстаграм хаяг одоогоор 13,5 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

Blackpink's Jennie chills with pal model-actress Jung Ho-yeon on 'Squid  Game' set | The Star

Everything To Know About Jung Ho Yeon And Lee Dong Hwi's Relationship - ABTC

Squid Game' star Jung Ho Yeon and Lee Dong Hwi's relationship explored –  Uber Turco News

Did You Know? 'Squid Game' Actress Jung Ho Yeon is a Runway Model |  KDramaStars

Meet

Түүнийг уг жагсаалтыг тэргүүлэхээс өмнө “Weightlifting Fairy Kim Bok-joo” (2016), “Dr. Romantic 2” (2020) цувралуудад бүтээсэн дүрээрээ танигдсан жүжигчин Lee Sung-kyung 12.9 сая, Монголчуудын сэтгэлд “All In” (2003), “Descendants of The Sun” (2016) тэргүүтэй олон цувралд бүтээсэн дүрээрээ хоногшсон жүжигчин Song Hye-kyo 12 сая дагагчтайгаар тэргүүлж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Хаан” банкны данснаасаа их хэмжээний мөнгө алдсан гэх иргэд мэдээлэл хийлээ

“Хаан” банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд тус банкны төвд цуглаад байна. Тэд ихэвчлэн унтаж байхдаа данснаасаа мөнгө алдсан гэх иргэд байв.Тэдний хэлж буйгаар данснаас нь мэдэгдэлгүй гэнэт мөнгө алга болсон, унтаж байхад нь алдагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Харилцагч “Та бүхэн дотроосоо мэдээллээ алдаад байна. Гаднын хакер бол мэдээж 4-5 сая төгрөгтэй данснаас нэг саяыг нь аваад бусдыг нь үлдээхгүй, тийм өгөөмөр хулгайч байхгүй. Харин дотроо харилцагчийн мэдээллээ алдсан үүний цаана жижиг гарын хулгайч байгаа гэж бодож байна. Тэгвэл яагаад бусад банкинд ийм асуудал гарахгүй байна вэ. Энэхүү гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ. Харилцагчийн гомдлыг та бүхэн цааш нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон мэт цагдаагийн газрын үүд сахимааргүй байна” гэсэн юм.

Харилцагч н.Нэргүй “Би танайд итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл уржигдар буюу 3-ны шөнө 2,9 сая төгрөгөө данснаасаа алдчихлаа” гэсэн юм.

“Хаан” банкны төлөөлөл “Бид шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор нөгөө дансыг барьдаг. Тухайн харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох арга байхгүй. Тиймээс тус харилцагчийг цагдаагаас бичиг авчраад мөнгийг нь шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Гэмт хэрэгтнүүд бусад өөр банкны данс руу шилжүүлээд малгайтай, нүүрээ далдлаад АТМ-аас мөнгө авчихдаг. Харилцагчид нууц үг гэх мэт хувийн мэдээллээ сайтар хамгаалах хэрэгтэй. Манай банкны процессийн хувьд алдаа байхгүй. Үнэхээр залиланд өртсөн бол та нар өөрсдөө шийд гэхгүй, бид та бүхэнтэй хамтраад тэмцье л гэж байгаа юм. Банкны холбоодоороо энэ талаар ярилцаж байгаа. Бусад банкуудад ч гардаг. Манайх хамгийн олон харилцагчтай учраас голчлон ярьж байна. Энэхүү үйлдлийг шөнө буюу харилцагч нарыг унтаж байхад ихэвчлэн хийж байна. Яг тухайн үед нь мэдээлэл өгвөл барихад илүү дөхөмтэй байдаг” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

​”Сэлэнгэ-2021″ хээрийн сургалт хаалтаа хийлээ

“Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд амжилттай зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн жил явагдсан “Сэлэнгэ-2020” сургуулийн тухайд гэвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хоёр орон тус тусдаа ижил цаг хугацаанд явагдаж байсан бол энэ жил Монгол, Орос дайчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэснээрээ онцлог байлаа. Энэ удаагийн “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд амжилттай явагдсан бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар ажилласан юм.

Тус сургууль гурван үе шаттайгаар явагдлаа. Тодруулбал, ОХУ-ын цэрэг дайчдыг сургалт, дадлагад оролцох зэвсэг, техникийн хамт хүлээн авахаас эхлээд хуурай болон 25, 50 хувийн сум, галт хэрэгсэлтэйгээр буудлагын дадлага хийж эцэст энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр гол үйл ажиллагаа болох байлдааны буудлагаар үргэлжилсэн юм. “Сэлэнгэ-2021” сургуулийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Болор болон албаны бусад хүмүүс сургуулийн буудлагын үйл явцтай танилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ нэгдсэн байлдааны буудлагын дараа нийт алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид “Сэлэнгэ-2021” хээрийн Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй нь олон ач холбогдлыг дагуулж байна. Өнгөрсөн нэгэн зууны хугацаанд Монгол, Оросын Зэвсэгт хүчин дайны хүнд жилүүдийг хамтдаа даван туулж энх цагийн бүтээн байгуулалтад оролцож явсныг түүх гэрчилнэ. Энэхүү хамтарсан хээрийн сургууль нь манай хоёр орон итгэмжит найрамдалт харилцааны нэг хэлбэр болсоор ирсний зэрэгцээ болзошгүй терроризмын аюул заналхийлэхэд сөрөг үйл ажиллагаанд бэлтгэх чадварыг ахиулахад ихээхэн нөлөө үзүүлдэг гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид хоёр орны цэргийн хамтын ажиллагаа улам бэхжиж, хамтарсан сургууль дадлагад оролцож харилцан туршлага солилцох боломж илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гээд “Сэлэнгэ-2021” сургуульд оролцсон бие бүрэлдэхүүний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүссэн юм хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.





Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэр АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98-ыг үйлдвэрлэхээс татгалзсан


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсов.

Шадар сайд С.Амарсайхан “Үйлдвэрийн урьдчилан сонгон шалгаруулалтад есөн улсын 22 чиглэлийн компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тавьсан нөхцөл шаардлагыг хангасан 15 компанид тендерт оролцох бичиг баримтыг хүргүүллээ. Тээвэрлэлтийн асуудал хүнд байна. Энэтхэгээс Тяньжин руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тяньжин боомтод бөөгнөрсөн ачааны татан авалттай холбоотой асуудал яригдаж байгаа. Гадаад харилцаа болон Зам, тээврийн сайд нарт үүрэг өгсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн бэ? Хоцорч ашиглалтад орохоор бол юунаас болж хугацаанаасаа хойшлох вэ? Орон нутаг болон Засгийн газраас ямар дэмжлэг хэрэгтэй болон хүндрэл юу байна. Үйлдвэр ашиглалтад орсны дараа ямар төрлийн бүтээгдэхүүн гарах вэ. Өргөн хэрэглээний дизель түлшийг бүгдийг нь үйлдвэрлэх үү? Зах зээлийн үнэ нь ямар байх вэ? Энэ үйлдвэр шатахууны хэчнээн хувийг хангах вэ” хэмээн асуув.

Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурна

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулахдаа “Анх 2018 оны арванхоёрдугаар сард УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-гээ батлуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Эдгээр 12 байгууламж нь тус бүрдээ үйлдвэр гэсэн үг.

2018 оны сүүлчээр тооцоолж байхад 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж байсан. Энэ үйлдвэр нь Монголд анх удаа баригдаж байгаа маш том хэмжээний байгууламж. Бид барилгын ажилд шаардлагатай бетоноос бусдыг гадаадаас авч байгаа. Барилгын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор инженерийн ажил үндсэндээ дууссан. Инженерийн ажлыг баруун европ, АНУ-ын болон Энэтхэгийн компаниуд гүйцэтгэсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр эхний ээлжид түлш, шатахуун үйлдвэрлэх зорилготой. Бүтээгдэхүүний хувьд 60 орчим хувь нь дизель бүтээгдэхүүн байна. АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98 бензин үйлдвэрлэхээс татгалзсан. Бид дахиад сайжирч байж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой.

Жилд 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон. Ирээдүйд 120 мянган тонн болгохоор зорино. Нэгж бүтээгдэхүүний өртгийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байна. Гаалиар нефть импортлогч компаниуд нэгж бүтээгдэхүүнээ оруулж ирдэг үнээр бид бүтээгдэхүүнээ борлуулах юм. Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурах боломж харагдаж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувийг түүхий тос эзэлдэг. Түүхий тосны хангамжийн асуудлыг төр засгаас шийдээсэй гэж хүсэж байна” гэдгийг хэллээ.