Categories
амьдралын-өнгө мэдээ

Ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 06-ны 20 цагаас 10 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говь, тал, хээрийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус байна.

Categories
мэдээ нийгэм

​БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд уг албан тушаалд томилж байсан бөгөөд тэрээр өмнө нь МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусчээ


Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн 6.8 км авто замын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ.

Энэхүү бүрэн тохижилттой бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 3.4 км замыг хүлээж авах арга хэмжээ есдүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Тус замын өргөн 20 метр, дөрвөн эгнээтэй. Мөн ус зайлуулах систем зэрэг тохижилтыг бүрэн гүйцэтгэсэн. Уг авто замын бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Баянхошуу дэд төвд барьсан сургууль, цэцэрлэг, инженерийн шугам сүлжээг иргэдэд хүртээмжтэй байнгын ашиглалттай байлгах боломж бүрдэж байгаа аж.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019-2021 онд 18 байршилд 22.8 км авто зам ашиглалтад орж Улсын комисс хүлээж авсан байна. Гэр хорооллын шороон замыг хатуу хучилттай авто зам болгосноор орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжрахаас гадна томоохон уулзвар замуудын ачаалал багасах зэрэг олон ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж болон тус хорооны иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.

Categories
гадаад мэдээ

Хятадын зүгээс Тайвань руу халдан довтлох уу

БНХАУ-ын дарга Си Жиньпин “Хятад, Тайвань бол нэг үндэстнүүд. БНХАУ нь Тайванийн тусгаар тогтнох гэсэн бүх оролдлогыг эсэргүүцэн, шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн. Хятад улс хүчирхэг байхын тулд газар нутгаасаа ганц сөөмийг ч таслан хувааж болохгүй. Тайванийн асуудал нь Хятадын дотоодын асуудал тул гадны оролцоогүйгээр хоорондоо харилцан ярилцаж, зөвлөлдөх замаар шийдэх ёстой”гэж мэдэгдсэн бол Тайванийн талаас “Бээжингийн эрх баригчид Тайванийг “Улс” хэмээн хүлээн зөвшөөрч, асуудлыг тайван

замаар шийдэх хэрэгтэй. Сонгуулийн үйл явцад Бээжингийн эрх баригчид хөндлөнгөөс оролцдог явдлаа зогсоож, Тайванийн 23 сая иргэний эрх чөлөө, ардчиллыг БНХАУ хүлээн зөвшөөрөх учиртай” гэсэн байр суурь илэрхийлдэг.

Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданы намынхан 1949 онд Тайван арал руу зугтан гарч, Бээжин төвтэй эх газрын Хятадаас тусдаа Бүгд Найрамдах Хятад улс буюу Тайванийг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Тайвань нь өөрийн засаг захиргаагаар удирдуулж, далбаа, үндэсний мөнгөн тэмдэгтэй болсон. Харин Бээжин тэднийг БНХАУ-ын нэг муж хэмээн үздэг. Тэгвэл сүүлийн үед Хятадын цэргийн нисэх хүчний олон арван онгоц Тайванийн хилийг зөрчиж байгааг “дайн”-ны эхлэл. Цаашид АНУ тэргүүтэй улсууд татагдан оролцож цөмийн мөргөлдөөн болон өргөжих аюултай гэж үзэх судлаачид байхад Номхон далайн бүсэд Хятадын эсрэг АНУ, Англи, Австрали улсын “AUKUS”эвсэл байгуулагдсан явдалд БНХАУ-ын зүгээс өгч буй анхааруулга учир бага зэргийн мөргөлдөөнөөс цааш хэтрэхгүй гэж үзэгсэд цөөнгүй байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилт хийлээ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны ням гаригт болно. Нөхөн сонгууль явагдах хэсгийн хороодоос өгөгдөл дамжуулах туршилт хийлээ. Дээрх хоёр тойрогт нийтдээ 148 хэсгийн хороо ажиллах юм. Эдгээрт 212 ширхэг санал тоолох төхөөрөмжийг иж бүрдлийн хамт байршуулжээ.

СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан “Санал тоолох төхөөрөмжүүдийг эвдрэл гэмтэлгүй тээвэрлэсэн эсэх, дүн дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгааг шалгаж байна. Хэсгийн хороодоос сонгогчдын ирцийг цаг тутамд гар утасны аппликэйшнээр авдаг болсон. Мөн хэсгийн хороодыг камержуулсан нэгдсэн систем ажиллана. 95 хэсгийн хорооны камерыг шууд нэгдсэн сервер рүү татаж авна. Сонгинохайрхан дүүргийн бүх хэсгийн хороо, Хэнтий аймгийн сумын хэсгийн хороодын камерыг энд холбосон. Туршилт 12.00 цагт зэрэг эхэллээ. Одоогоор ямар нэг доголдол гараагүй байна” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх хуулийн төсөл өргөн барилаа


УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1996 онд Сэлэнгэ аймагт “Алтанбулаг” чөлөөт бүсийг, 2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн “Замын-Үүд” чөлөөт бүсийг, 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт /708.4 га/ “Цагааннуур” чөлөөт бүсийг УИХ-ын тогтоолоор тус тус байгуулсан.

“Алтанбулаг” чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.

Тухайлбал Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн зургаадугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул түүний үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.

Мөн “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэхээр тусгагджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдэнэ. Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хоорондын агуулгын болон найруулгын зөрчил, хийдэл арилж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нээх, хаах харилцаа зохих түвшинд шийдвэрлэгдэж, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Засгийн газрын аль гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг тухай бүрт нь баталгаажуулах боломжтой болно хэмээн Шадар сайд С.Амарсайхан онцлов.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, тус хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ.

Үүний дагуу Засгийн газар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалт гаргасан байна.

Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байна.

Иймд дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тогтоолоор баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг мөн өргөн барилаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн дархлаажуулалтад 152 мянган хүүхэд хамрагдлаа

Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152.838 хүүхэд вакцинаа хийлгээд байна.

Томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн зорилтот бүлгийн иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын цэг дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.

Тэрээр сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна гэв. Энэ нь өнгөрсөн өвлийн тоон хэмжээнээс илүү гэсэн юм.

Шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Иймд шахмал түлшний хомстол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байсан, хүйтэрсний улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 400 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон.тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.

“Таван толгой түлш” компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь 1 сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил боллоо.

Оргил цагуудад манай улсын цахилгааны хэрэглээ өссөөр байна. Өнгөрсөн оны мөн үеэс манай хүчин чадал 70 мегаваттаар өссөн. ОХУ-аас импортоор авдаг чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байна. ОХУ зөвшөөрсөн. Энэ ажил арванхоёрдугаар сард дуусна.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө

FIBA-ийн Удирдах зөвлөлөөс баталснаар Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнийг FIBA маш амжилттай төсөл болсон гэж дүгнэж гол төслүүдийнхээ нэгээр нэрлэж байна.

Энэ жилийн хувьд 5 тивийн 105 баг өрсөлдөнө гэсэн мэдээллийг FIBA Representative буюу Ур чадварын тэмцээнд FIBA-г төлөөлж ажиллах техникийн төлөөлөгчдийн сургалт дээр мэдээлсэн. Дэлхийн аваргад шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Тодруулбал, Монголын эрэгтэй баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албани улстай, эмэгтэй баг С хэсэгт Израиль, Аргентин, Мадагаскарын багтай нэг хэсэгт оржээ.

Түүнчлэн тус тэмцээнд “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианы гаргасан албан тушаалаар FIBA-гийн төлөөлөгч буюу “FIBA Representative”-аар С.Төгсжаргал хоёр дахь жилдээ сонгогдон ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Шатахууны хязгаарлалт хийсэн компаниудад шалгалт хийж байна

ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ-92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон гэх мэдээллээр өчигдөр үдэш ШТС-ууд дахин бензин олголтоо хязгаарлаж, иргэдийг бухимдуулав.

Уг асуудалтай холбогдуулан, ШӨХТГ-аас зохиомол хязгаарлалт хийж буй компаниудад хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Өчигдөр шатахууны хязгаарлалт хийсэн компаниудад болон бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.