УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа.
“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус ДАШТ-д эх орноо төлөөлөн 50 кг-ын жинд зодоглосон 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Долгоржавын Отгонжаргал дагах барилдаанд Беларусийн Наталья Варакинаг цэвэр дарлаа.
Ийн тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Нийт хүн амын 323,940 нь вакцины гурав дахь тундаа хамрагдсан байна. Манай улсад вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон. Тиймээс иргэдэд илүү дөхөм болгох үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд, явуулын цэгүүдэд вакцины гурав дахь тунг хийхээр боллоо. Гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакциныг гэрээр нь очиж хийнэ” гэлээ.
Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр баавгай орж иржээ. Ойролцоогоор нэг настай бамбарууш Увс аймгийн нутагт орших “Хан Хөхийн нуруу”-наас орж ирсэн байх магадлалтай гэж нутгийн иргэд мэдээллээ.
Мэргэжлийн байгууллагын зүгээс эмнэл зүйн үзлэгт хамруулж, ямар нэгэн мал, амьтны халдварт өвчин байгаа эсэхийг тодруулна. Улмаар буцаан нутагт нь буцаан тавих юм.
Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ.
Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол суурь нь болсон оюуны эрэлт хэрэгцээгээр нийслэлийн иргэдээ дутагдуулж, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, боломжтой бүх хэлбэрээр иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангахад санаачилгатай ажиллаарай” гэлээ.
Мөн соёлын салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар тусгайлан бодлого хэрэгжүүлж, салбарын яамыг байгуулсан. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, оюуныг нь тэлэх энэ үйлсэд нийслэл хотын удирдлагууд мөн номын сангуудтайгаа нэг шугаманд хамт алхаж, ажиллах болно гэдгийг тэрбээр онцолсон юм гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенци 1987 оны 8 дугаар сарын 26-нд батлагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 16-но хүчин төгөлдөр болсон. Тус конвенци, түүний нэмэлт Протоколуудад 1990 онд Лондонгийн, 1991 онд Найробигийн, 1992 онд Копенгагены, 1993 онд Бангконгийн, 1995 онд Венийн, 1997 онд Монреалийн, 1998 онд Австралийн, 1999 онд Бээжингийн, 2016 онд Кигалийн гэх нийт есөн нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улс нь 1996 онд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орох тухай хуулийг батлан гаргасан. Үүнээс хойш түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, улмаар Монреалийн Протоколд оруулсан 1999 оны Бээжингийн нэмэлт өөрчлөлтөд манай улс 2007 онд нэгдсэн.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 16 эрх зүйн баримт бичигт туссан 30 гаруй зүйл, заалтын дагуу Озоны үе давхаргыг хамгаалах тухай Монреалийн Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” Венийн конвенцийн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.
Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох 6 хуулийн төслийг боловсруулсан байна.Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг баталснаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй байна.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Монгол Улсы аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталжээ.
Цөмийн зэвсгийг хориглох гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршино. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь оршил 24, тогтоох 20 зүйлээс бүрдсэн байна. Манай улс гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн БНХАУ-тай харилцах харилцаа сүүлийн 40 жилд хамгийн муу үедээ ирээд байгаа талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ эх газрын хөрш нь 2025 онд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх магадлалтай гэсэн байна.
БНХАУ Тайванийн эргийн хамгаалалтын бүсэд дөрвөн өдөр дараалаад хамгийн их онгоц нисгэсний дараа тэрээр Парламентын хуралдаанд дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хуралдаанаар Батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд авах арга хэмжээний талаар авч хэлэлцсэн аж. Тодруулбал, нисэх хүчин хуурай замын цэргийн материаллаг бааз, зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл эхлүүлэх талаар яригдсан юм байна.
Тайвань улс өөрсдийгөө тусгаар тогтносон улс гэж үздэг бол эх газрын Хятад Тайванийг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг, нэгтгэхийн тулд зэвсгийн хүч хэрэглэхийг үгүйсгэдэггүй билээ.
“БНХАУ-д хүч хэрэглэе гэвэл боломж нь байгаа. Гэхдээ шууд одоо эхлүүлэхэд болохооргүй өөр олон хүчин зүйлүүд байна” гэж Чиу Куо Чэн хэлсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа.
Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа.
Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” гэх цогцолбор байгууламжийг улсаас 1.9 тэрбум төгрөг гаргаж, Хэнтий аймгийн Батноров суманд барьсан ч өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр нураасан билээ.
Тэгвэл иргэн Я.Мөнхчулууны санаачлагаар хандив цуглуулж дахин “Андлалын хөшөө”-г босгохоор төлөвлөж байна.
Тодруулбал, “Ядамын Мөнхчулуун” сангийн Голомт банкний 3005105624 дансанд хандив төвлөрүүлж байна.
Энэхүү хөшөөг Хэнтий аймагт шинээр босгох бөгөөд “Ухамсар” бүтээлийг туурвисан МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урлах аж.
Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г Боржин Суварга ХХК гүйцэтгэж буй аж. Тус компанийн Инженер Ц.Тэнгэртэй, Мөнхчулууны Зоригт есдүгээр сарын 30-нд ярилцжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Э.Одбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэв.
Прокуророос гаргасан саналыг хянахад үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.
Тодруулбал түүнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “…дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй …байх талаар үүрэг хүлээж…” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.