Categories
мэдээ улс-төр

Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонголоо

Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай асуудлыг хэлэлцээд дэвжив. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийг хараат бус байлгахад анаарч ажиллахаа мэдэгдлээ.

Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг танилцуулгад дурдав.

Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж. Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн ханга

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг 417 цэгт борлуулж эхэллээ

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож түлшний ажилд татаж оруулахыг үүрэгдэв. Бүх талаас хяналт тавих хэрэгтэйг ч хатуухан санууллаа.


Шахмал түлшний ажил бол зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч бүх талаас хяналтыг тавих ёстойг анхаарууллаа. Мөн түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг сануулав. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг 280 байсан бол өнөөдөр 417 болж нэмэгджээ. Энэ 7 хоногийн сүүлээр 450 болно, цаашдаа 600 болгохоор бүх бэлтгэл ажлыг хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцууллаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “ Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж маргаашнаас нь шууд гэрээ байгуулж шуурхай ажиллаж байгаа” гэв. Мөн түлш борлуулах цэг ажиллуулж байгаа иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа аж. Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ юм.

Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас шийдвэр гарч үнийг 75 хувь бууруулснаар нэг шуудай түлш 975 төгрөгөөр иргэдийн гарч хүрч байна.

Түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр нөөцлөх шалтгаан болж байгаа тул гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар боллоо. Сайн картаар нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй юм. Энэ нь өвлийн хүйтэн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо” гэв

Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдал, авилга, хуйвалдааны талаар жолооч нар мэдээлэл өглөө. Жолооч П.Баярхүү дараах мэдээллийг өглөө:

-Гашуунсухайт боомтоор манай улсын нүүрсний экспортын 40 хувийг гаргадаг, том боомт. Гэтэл өнгөрсөн хавраас хилийн татан авалт удааширсан. Өдөрт 50-100 машин л гаргадаг болсон. Долдугаар сарын 25-наас энэ боомтыг ногоон бүс боллоо хэмээн зарлаад тээвэр эхэлсэн. Өдөрт дээд тал нь 250 машин гарч байна. Хүндрэл үүсээд хагас жил боллоо. Гашуунсухайт боомтод авлига, тушаалтнуудын хуйвалдаан, авлига, хээл хахууль гаарсан. БНХАУ-ын тал биднийг найдваргүй боомт гэж дүгнэж байна.

Цагаан хаданд 9 сая тонн нүүрс овоолготой байна. Үүнийг хилээр гаргах нь Гашуунсухайт боомтын үндсэн үүрэг мөн. Цагаан хаданд юу болдог вэ эхээр жолооч нарыг 14 хоног Цагаан хаданд тусгаарладаг. Дараа нь жолооч нарыг бөмбөлөгт оруулан тусгаарладаг. Хоёр удаа шинжилгээ өгөөд хариу сөрөг гарвал хил гардаг. Хэрэв бөмбөлгийн нэг жолоочийн хариу эерэг гарвал бусад 36 жолооч мөн хил нэвтэрч чадахгүй болно. Хилийн боомтын зөвлөл, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв гэх мэт 5-6 байгууллага тээврийг хариуцдаг. Шинжилгээний хариу зөрүүтэй гарснаас жолооч нар маш их хохирч байна. Сул эерэг гарлаа гээд жолооч нарыг Цагаан хаднаас буцаадаг. Гэтэл нийслэлд ирээд шинжлүүлэхээр сөрөг гардаг. Хүссэн бөмбөлгийн жолооч нараа түрүүлж хилээр гаргаж байна гэж бид хардаж байна. Үүний бодит жишээ нь би өөрөө.

Цагаан хад ногоон бүс тул түргэвчилсэн шинжилгээ өгөөд нэвтэрдэг. Нэг жолооч 25 мянган төгрөг тушаадаг. Нөгөө хамраасаа шинжилгээ өгтөл мөн эерэг гарсан гэв. Шинжилгээний хариуг нотлох бичиг цаас өгдөггүй. Зүгээр л надад харуулаад өнгөрсөн. Нийслэлд ирээд хариу өгтөл минийх сөрөг гарсан. Ийм явдал олон жолоочид тохиолдож байна. тэд 28 хоногийн турш ажлаа хийж чадахгүй болдог. Өдөрт 2-3 бөмбөлөг буюу 100 орчим жолоочийг Цагаан хаднаас буцаасан. Нэг бөмбөлгийн ор хоногийн нэг сарын зардал 1.8 сая төгрөг төлдөг. Тусгаарлах байранд 100-120 мянган төгрөг мөн төлдөг. Компаниуд ийм өндөр зардалтай.

Эрүүл хүмүүс хохирдог систем бий боллоо. БНХАУ-ын тал Цагаан хаданд олон жолооч байлгахыг зөвшөөрдөггүй. Нэг жолооч нэг машин нүүрсийг 9 сая төгрөгөөр гаргадаг. 25 км зам тээвэрлэдэг. Авлига гаарлаа. Тэнд байгаа дарга нар өөр хоорондоо хонь чоно болсон. Хилийн цэргийн албаныхан болон авто тээврийн байгууллагууд маргалддаг. Хэн юу хариуцах нь ойлгомжгүй. Гарын үсэг зурахаасаа айдаг. Хэн шийдвэр гаргах нь тодорхойгүй болсон гэв.

Хилийн боомтын зөвлөлийн даргаар төрийн хүн, хилийн цэргийн н.Хундагаа хурандаа, дэд даргаар УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа ажилладаг. Одоо 1000 орчим жолооч тэнд бөмбөлөгт орох гээд хүлээж байна. Бөмбөлгийг мөнгө гэж ойлгоорой. Оочер дайрч байна. Жолоочийн рэйс бүр мөнгө болсон. Хөшигний ард ийм заваан юм болдог. Хилийн боомтын зөвлөлийг Сангийн яам хариуцдаг. Жинхэнэ завхралыг Н.Амарзаяа хийсэн. 3500 жолоочийг энэ хүн тусгаарлах байр руу таттал тэнд халдвар тарсан. Нийтийн 00-той байранд оруулсан байсан юм. Тэгээд халдвар авсан жолооч нарыг нийслэл рүү явуулж, халдварыг тараасан. Одоо дөрвөн дарга нэг дор гарын үсэг зурж шийдвэр гардаг болсон. Гэтэл өнөө дарга нар нь цуглахаа болилоо. Тэд нэг дор цуглах нь Балжинням, Дашнямтай өдөр шиг боллоо. Л.Оюун-Эрдэнэ сайдад хандаж хэлэхэд, би шүгэл үлээлээ. Та мухардалд орчихлоо. Хилийн боомтын зөвлөлийн дарга нарыг сольж, шинэ хүмүүс томилж өгнө үү. Нүдэн дээр зарим жолооч илүү рэйс хийгээд, зарим нь ажилгүй хүлээж байгаа тул бид хардаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Халдварын улмаас бүрэн цахимд шилжсэн сургууль нийслэлд байхгүй

Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул боловсролын байгууллагад халдварын нөхцөл ямар байгаа талаар мэдээллээ.

Тэрээр “Нийслэлд хичээлийн жил эхэлснээс хойш бүрэн хэмжээнд цахимд шилжсэн ерөнхий боловсролын сургууль одоогоор байхгүй. Харин Налайх, Сүхбаатар дүүргийн насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэн.

Улаанбаатар хотод 52 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас бага ангийн 88 бүлэг, дунд буюу ахлах ангийн 112 бүлэг зайны сургалтад шилжсэн. ЕБС-ийн 12-өөс доош настай хүүхдүүдийн ангид 1 тохиолдол бүртгэгдвэл зайны сургалтад шилжиж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Монголхүүг дахин цагдан хорихоор болжээ

Тэгш эрхийг шаардан, үзэл бодлоо илэрхийлж буй “NoDoubleStandart” хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүг энэ сарын 5-ны өдөр баривчилж, цагдан хорьсон ч суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан юм.

Харин түүнийг дахин цагдан хорихоор болсон байна.

Тодруулбал прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.

Уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргасан тухай шүүхээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоо өнөөдөр (2021.10.07) хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрийн гурван наадмын холбоод хамтарч ажиллана

Тэд монгол наадам тойрсон допинг, цолны маргаан, бөхийн найраа, эрлийз морьдын уралдаан олны дунд наадмын нэр хүндийг унагааж байгаа тул энэ асуудлыг хамтдаа засч залруулахаар тохирчээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд болон холбогдох албаныхан хамтарч Үндэсний холбоодын санал хүсэлтийн дагуу хэлэлцүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

​ХӨСҮТ-ийн Сэхээний тасгийн таазны шохой унахад бэлэн, шаардлага хангахааргүй байна


УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт очиж, нөхцөл байдалтай танилцсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн цахилгаан шат ажиллахгүй байна. Сангийн сайд шийдэж өгсөн боловч тендер нь уддаг ч юм уу одоо болтол цахилгаан шат нь ажилд ороогүй. Тус эмнэлгийн 23 объект байгаа. Дээврээс нь ус их гоождог, урсгал засвар хэрэгтэй.

Сэхээний тасгийн таазны шохой нь дээрээс унахад бэлэн, ажилчдын хувцсаа сольдог, амардаг өрөө нь шаардлага хангахааргүй байгаа юм. Энэ асуудлуудыг шийдэх төсвийг улсын төсөвт суулгуулахаар ажиллана. 1986 оноос ХӨСҮТ-д засвар хийгдээгүй талаар эмч нар ярьж байна.

ЭХЭМҮТ, ХСҮТ дээр маргааш, нөгөөдөр очиж ажиллана. Энэ оны төсөвт тухайн асуудлыг шийдэх хөрөнгийг суулгаж чадахгүй бол “КОВИД-19”-өөр илүү олон хүнээ алдана. Нэг талаасаа тухайн эмнэлгийн удирдлагаас шалтгаалах зүйл бий.

Нөгөө талаас улс гол эмнэлэгтээ төсвөө харамлаж байна. ХӨСҮТ-д сантехникийн засварт 2.7 тэрбум, агааржуулалтыг засахад 1.7, 20 гаруй объектын засварын мөнгө нийлээд 11 тэрбум гаруй төгрөгийг бэлдэж өгсөн.

Үүнээс яг хэд нь төсөвт суусан гэдэгтэй танилцаж, анхаарч ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тодруулбал, XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэлээ.

Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд Монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамлыг судлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг.

Анх 2013 онд БСШУЯ, Улаанбаатар хотын музей, Палеонтологийн музей хамтран уг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж байжээ. Ийнхүү хоёр дахь удаагаа Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерей, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ хамтран “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” (1919-1925 он) гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулаад байна.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Энэ удаагийн үзэсгэлэнг гурван төрлийн дэглэлттэйгээр тавьж байгаа. Тухайлбал, 1919-1925 онд Рой Чапмен Эндрюсийн удирдсан Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийн археологи, палеонтологи, үлэг гүрвэлийн эртний олдвортой холбоотой гэрэл зургууд бий. Хоёрдугаарт, 100 жилийн өмнөх монголчуудын ахуй байдлыг буулгасан гэрэл зургууд, гуравдугаарт, XX зууны эхэн үеийн Монголын хот суурин газар, сүм хийдийг хальснаа буулгасныг үзэсгэлэндээ багтаасан юм. Үзэсгэлэнгийн 60-70 хувь нь тухайн үеийн монголчуудын ахуй байдлыг харуулснаараа онцлогтой” хэмээж байлаа.

Гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр ирсэн кино найруулагч Б.Баяр “Хоёр дахь удаагаа гарч буй уг үзэсгэлэнг зорьж ирж үзлээ. Энэ үзэсгэлэнгээр 100 жилийн өмнөх монголчуудын амьдралын хэв маягийг харж болохоор байна. Рой Чапмен Эндрюс Монголд дөрвөн удаа ирэхдээ манай орны онгон дагшин байдал, ахуй амьдралыг дэлхий нийтэд сурталчилж байсан нь гайхалтай. 1920-иод оны үеийн аж амьдрал, соёл, ёс заншлыг харахыг хүсвэл иргэд, олон нийт, залуус заавал ирж үзээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


“Их хүрээ, Монголын хязгаар нутгуудын соёл, түүхийг гэрэл зургийн хальсанд үлдээсэн нь маш чухал баримт, өв юм. Уг бүтээлүүдээс маш олон уран бүтээлийн санаа төрсөн байдаг. Тиймээс урлаг судлаачид, уран бүтээлчид “Индиана Жонс Рой Чапмен Эндрюс Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг ирж үзээрэй” хэмээн зураач Д.Батнасан уран бүтээлчдэд санал болгож байлаа.

125 гэрэл зургаас бүтэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуй амьдралаар аялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

​Цагаан будаа, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт буурчээ


Монгол Улсын гадаад худалдааны эхний есөн сарын үзүүлэлтийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

2021 оны эхний есөн сард нийт 5.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 1.2 орчим тэрбум ам.доллароор өссөн дүн юм.

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн дотроос цагаан будаа, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт буурчээ. Тодруулбал,

  • 36.3 мянган тонн цагаан будаа импортолсон нь 2020 оны мөн үеэс 6.9%
  • 0.4 мянган тонн улаанбуудай импортолсон нь 2020 оны мөн үеэс 58.7%
  • 19.6 мянган тонн ургамлын тос импортолсон нь 2020 оны мөн үеэс 2.2%-аар тус тус буусан байна.

Дараах хүнсний бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгджээ.

  • Өтгөрүүлсэн сүү 33.8%
  • Өндөг 12.3%
  • Улаанбуудай хоёр дахин
  • Хүнсний ногоо 4.3%
  • Жимс, самар 46.8%
  • Тахиа, гахайны мах, өөх 47.8%
  • Элсэн чихэр 15.6% өсжээ.
Categories
мэдээ нийгэм

​Б.Бямбадорж: Есдүгээр сард 101.001 хүн “Ковид-19” халдвараар өвчилсөн


НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж

“Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 6.443 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Есдүгээр сард нийтдээ 101.001 хүн “Ковид-19” халдвараар өвчилсөн. Энэ нь шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг батлагдсан хүний тоо юм.

Бид халдвар авсан иргэдийг тандалт хариу арга хэмжээний хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, тусгаарлах байранд тусгаарлах, гэрээр хяналт хийх зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Халдвар өнгөрсөн зургадугаар сарын давлагаанаас 2.5 дахин нэмэгдсэн байна.

Есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өдөрт дунджаар 3.987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3.565 болж өөрчлөгдсөн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногоос бид ор зохицуулалтын багийг ажиллуулж эхэлсэн.

Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнг хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд эмнэлэгт үйлчлүүлж чадахгүй цаг алдах асуудал гарч байв.

Харин ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна” гэлээ.