Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 245 сургууль цахимаар хичээллэж байна

Улсын хэмжээнд есдүгээр сарын 10-ны байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 245 сургууль байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1592 бүлгийн 43 мянга 351 сурагч цахимаар хичээллэж байна.

Тэдгээрийн 64 сургууль 322 бүлэг 13 мянга 240 суралцагч нь нийслэлд байгаа гэсэн статистикийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 31 мянга 322 суралцагч, 2078 багш гэрийн тусгаарлалтад шилжиж хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлж байгаа юм байна.

Одоо танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 330 сургуулийн 32 мянга 836 суралцагч байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

Сэлэнгэ аймагт шүлхий өвчнөөр 79 толгой мал өвчлөөд байна. Тус аймгийн Мандал суманд халдвар бүртгэгдэж, шүлхий өвчний вакцинжуулалт хийж эхэлжээ. Ойролцоох сумдад халдвар тархаагүй бөгөөд одоогоор Мандал сумын нийт малын 62 хувийг вакцинжуулаад байна.

Халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Шүлхий өвчний нууц үе 3-14 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны төрөл, нас, үүлдэр зэргээс хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Шатахуун тасалдаж байгаа нь ургац хураалтын ажилд шууд нөлөөлнө

Энэ намрын ургац хураалт орон даяар эхлээд байгаа билээ. Төв аймгийн хэмжээнд энэ намрын ургац хураалт хэдэн хувьтай явж байгааг тодрууллаа.


Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн дарга Н.Гантулга “Төв аймгийн хэмжээнд энэ жил 161.000 га талбайд тариалалт явуулсан. Үүнээс 381.000 тонн ургац хураан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Ургац хураалтын ажил эхлээд явж байна. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны байдлаар үр тариа ангилсан талбай 340 га, шуудайгаар хураасан талбай 415.5 га талбайгаас 622 тн, төмс 859 га-аас 7404 тн, хүнсний ногоо 222.3 га талбайгаас 2921.3 тн, тэжээлийн ургамал 391 га талбайгаас 2214 тн, тосны ургамал 600 га-аас 300 тн ургац тус тус хураасан байна” гэлээ.

-БОРООНЫ УЛМААС УРГАЦ ХУРААЛТ УДААШРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

-Бороо орж байгаа нь ургац хураалтад нөлөөлж байгаа байх?

-Ойрын өдрүүдэд бороо их орж байна. Үүнээс шалтгаалаад ургац хураалтын ажил удаашрах төлөвтэй байна.

Энэ жилийн хувьд ургац хураалтад оюутан залуусыг дайчилж байгаа. Төв аймгийн хэмжээнд хичнээн туслах ажилтан ажиллаж байна вэ?

-Энэ жилийн хувьд улсаас ургац хураалтад туслах ажилчид гаргаж өгч байгаа нь нэг давуу тал болж байна. Жилийн жилд хүн хүч дутмаг байгаагаас шалтгаалж төлөвлөсний дагуу ургацаа хурааж авч чаддаггүй байсан юм. Төв аймгийн хэмжээнд ХААИС, МУБИС-ийн нийт 1000 гаруй оюутан, 1384 цэрэг ургац хураалтын ажилд туслахаар ажиллаж байна. Мөн орон нутгийн иргэд дэмжлэг үзүүлж байгаа

Ургац хураалтын бүсэд АИ-92 шатахуун тасалдсан гэх мэдээлэл бий. Танай аймгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

АИ-92 шатахуун зарим сумдад тасарсан, зарим сумдуудад 10 литрээс их хэмжээгээр өгөхгүй гэх хязгаар тогтоосон. Шатахуун тасалдаж байгаа энэ асуудал ургац хураалтын ажилд шууд нөлөөлнө. Мөн ургац хураалт удаашрах нөхцөлийг бий болгоод байна. Өчигдөр л гэхэд Цээл, Жаргалант, Угтаал-Цайдам зэрэг сумдад дизель түлш тасалдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

Энэ асуудлаар Ургацын комисс, Газрын тосны удирдах газрууд руу шатахууны асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ өгсөн. Бидэнд өгч буй мэдээллээр бол АИ-92 шатахуун 19 хоногийн нөөцтэй байгаа. Нөөц бага учир шатахуун түгээх асуудлыг танаж олгож байгаа гэх мэдээлэл өгсөн. Энэ асуудалд тариаланчид их бухимдаж байгаа.

Ургац хураалт гэдэг чинь тодорхой цаг хугацаатай. Аль болох хүйтрэхээс өмнө бүх ургацаа бүрэн авах нь чухал. Цаг хугацаатай уралдаж буй энэ хүнд үед бид хүн хүчний асуудалд санаа зовдог байсан бол одоо шатахууны асуудалд санаа зовж эхэлж байна.

Шатахууны үнийг нэмэх гэж зохиомлоор өсгөх гэж байна уу гэсэн хардлага ч тариаланчдад байна. Энэ бол иргэний хардах эрхийн асуудал.

No description available.

Мөн тэрээр “Жил бүрийн намар ургац хураах үед ногоогоо хадгалах зоорь, агуулах хангалтгүй. Үүнээс үүдэн тариаланчид тарьсан ногоогоо ямар ч ашиггүй хямд ногооны худалдаачдад өгдөг.

Ингээд ногооны худалдаачид жил бүрийн намар зах зээл дээр хүнсний ногооны зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгодог. Энэ асуудлыг төр анхаарах цаг нь болсон.

Зоорь барих иргэд хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт гаргалгаа гаргаж яаралтай зоорь, агуулахын асуудлыг шийдэж өгмөөр байна. Өнөөдөр ногоо тарьдаг хүн болгон ногоо хадгалах байранд санаа зовж байна” гэлээ.


-ҮРГЭЛЖИЛСЭН БОРООНЫ УЛМААС УРГАЦ ХУРААЛТ ХОЙШИЛСОН-

Газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил эхэлсэн. Үргэлжилсэн борооны улмаас 240 га талбайн улаанбуудай, 211 га талбайн хүнсний ногоо үерт автжээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025 тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт 10 хоног хойшилж байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Ургац хураалт дөнгөж эхэлж байна. Алтанбулаг сумаас эхний буудайгаа хураагаад “Алтан тариа” гурилын үйлдвэрт тушаасан. Энэ жил бороо хур элбэгтэй, ургац арвин байсан ч үер усны асуудал хүнд байна. Бид энэ үеийг эрсдэл багатай давахын тулд хамтран ажиллаж байна” гэв.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм

Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг III тунд хамруулахыг үүрэгдлээ

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сайд хэллээ.

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байна гэв.
Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114 боллоо. Ковидын халдвартай 20702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав.

Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинцуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахыг хязгаарлахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Хүүхдийн мөнгийг 100 мянгаас аажмаар буулгана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгийг 100 мянгаас аажмаар буулгах тухай асуудлыг хэлэлцжээ.

Хувилбарыг төсөвт суулгасан Хүүхдийн мөнгийг 6 наснаас эхлээд 18 нас хүртэл хуримтлуулбал 19-20 сая төгрөгийн хадгаламжтай болно.

Энэ тухай Сангийн сайд “Хүүхдийн мөнгө нь шууд хүүхдэд өгч буй халамжаас гадна ковидын энэ үед өрхийн орлогийг дэмжиж буй юм. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлнэ. 2022 онд хүүхдийн мөнгийг 100 мянгаас шууд 20 мянган төгрөг олгох нь “шок” үүсгэнэ. Тиймээс аажмаар буулгана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулав

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа.

Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортолж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Товч мэдээ

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг танилцуулаад Засгийн газраар хэлэлцэхээр болов.

-Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжин, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуулийн төслийг Монгол банктай хамтран боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болгов.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон санхүүжилтийн төрийн сан дахь гүйлгээний явц, арга хэмжээний талаар Сангийн сайд танилцууллаа.

-“И-Монгол академи” төрийн өмчит үйлдэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгууллаа. Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдахаас гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

-Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоох журмыг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа О.Сэрдарын нэрэмжит болголоо

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит болголоо.


Хурандаа Сэрдар нь зэвсэгт хүчний хөгжил дэвшил, зэвсэглэлийн төв баазыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, зэвсгийн мэргэжлийн шинэ боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж, Пуужинт-артиллерийн зэвсэглэлийн удирдлагын баримт бичгийг анхлан боловсруулсан төдийгүй Зэвсэгт хүчний015 дугаар ангийг олон жил удирдан ажиллаж байсан цэргийн зэвсгийн шилдэг мэргэжилтэн, багш, манлайлагч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлнэ.

Үүнтэй холбогдуулан,
-Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,

-Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх

-Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

-Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх

-Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

​“И-Монгол академи” ТӨҮГ-ыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгуулжээ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “И-Монгол академи” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгуулжээ.

Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдах гэнэ.

Үүнээс гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

МЗХ-ноос Э.Цэндбаатарыг батлан дааж дэлхийн аваргад оролцуулах хүсэлтийг МБХ-нд хүргүүллээ

Монголын Залуучуудын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг батлан дааж дэлхийн аваргад оролцуулах хүсэлтийг МБХ-нд хүргүүлж байна.

МЗХ-ны гишүүн боломж олгож, хүсэлт тавив. Тэрээр, Э.Цэндбаатар өөрийн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрч, Монголчуудаасаа уучлалт гуйж, хоёр охиныхоо нэрээр амлалт өгсөн. Тиймээс бусад байгууллагынхаа дотоод журмыг хүндэтгэж хүсэлт гаргаж байгаа юм. Дэлхийн аваргад явах хүртэл нь МБХ-той хариуцлагын гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж батлан даана” гэв.