Categories
мэдээ спорт

85 настай Ц.Раднаа хөнгөн атлетикийн таван төрөлд тэргүүлж рекорд шинэчлэн тогтоолоо

85 настай Ц.Раднаа гуай Австрали улсад зохиогдож буй далайн орнуудын ахмад мастеруудын хөнгөн атлетикийн аврага шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэрээр 60м, 200м, 400м гүйлт болон 3-ын харайлт, саадтай гүйлт зэрэг таван төрөлд оролцож тус бүрт түрүүлж мөн тус бүрт шинэ рекорд шинэчлэн тогтоосон амжилт гаргалаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо Талибуудтай хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ

Европын Холбоо Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибан хөдөлгөөнийхөнтэй тодорхой нөхцөлийн хүрээнд хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ тухай тус холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Жозеп Боррель Евро-парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тэрээр Европын Холбооны зүгээс Афганистанд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг мэдээлсэн юм. Афганистанд өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөөд байгаагийн дээр санхүүгийн систем нь нуран унасаар байна. Тиймээс Евро комисс Афганистанд үзүүлж байгаа тусламжаа 4 дахин нэмж, 50-200 сая еврод хүргэхээр шийдсэнийг мэдээлсэн.

Гэвч энэ нь далай дахь дуслын төдий байгаа учир нөхцөл байдалд нөлөөлж өөрчлөхийн тулд Талибан хөдөлгөөнийхөнтэй хамтрахаас өөр сонголтгүйг тэрбээр онцлон хэлсэн байна. Түүний өмнөхөн НҮБ-ын төлөөлөгчид Афганистан улсад хүнсний болоод нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөц дуусч байгааг мэдээлж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор тэд олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд хандаж өлсгөлөнгийн ирмэгт ирээд байгаа Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сард авна

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэл 2021 оны энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагаас ирэх сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах аж.

Харин Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн тогтоол батлагдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түргэвчилсэн оношлуурыг өрхийн эмнэлгүүдэд тарааж эхэллээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэгт тус бүр 500 ширхэг буюу 83 мянган түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ.

Мөн 21 аймаг тус бүр 1000 ширхэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд тус бүр 1000 оношлуур өглөө. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52 мянган тодорхойлох оношлуур олголоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын баяр маргааш нээлтээ хийнэ

30 дахь удаагийн номын баяр энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 17-19-нд Төв талбайд болно. Энэ удаагийн номын баяр төв талбайд зохион байгуулагдах бөгөөд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

Categories
мэдээ нийгэм

Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас 750 сая төгрөгийн тэтгэлгийг олгожээ

“Хүүхэд боловсролтой болсон үед тэднээс хэн ч эзэмшсэн боловсролыг нь булаан авч чадахгүй” хэмээн сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле хэлсэн байдаг.

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь 20 дахь жилдээ Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч, ирээдүйн манлайлагч болох чин хүсэл, эрмэлзэлтэй зорилтот бүлгийн оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, манлайлал, харилцааны ур чадварыг нь нэмэгдүүлэх хөгжүүлэлтийн сургалт, хичээлээс гадуурх ажлуудыг мөн зохион байгуулдаг. Өөрсдийн сурсан мэдлэг, мэргэжлээрээ дамжуулан тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ирээдүйн шилдэг манлайлагч нар болоход оюутан залууст туслах нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.

2021/2022 оны хичээлийн жилд нийт 200 оюутнаас өөрсдийн мэдлэг чадвар, хүсэл эрмэлзлэлээрээ шалгарсан 55 оюутан 50-100%-ийн тэтгэлгийн батламжаа гардан авсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт тэтгэлэгт хамрагсдын тоо 830 боллоо. 2021 оны 9-р сарын 10-ны өдөр Өглөөний гудамжид болсон уг баярт ёслолд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн газрын дарга Ц.Чинзориг хүрэлцэн ирж, залуучууддаа баяр хүргэхийн зэрэгцээ урмын үг хэллээ.

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь ашгийн бус, шашны бус хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1997 оноос хойш Монгол улсад зорилтот бүлгийн хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна боловсрол, эрүүл мэнд, сэтгэлзүйн цогц үйлчилгээг нийт 11 төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан одоогоор 35000 гаруй хүүхдүүдэд үзүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 3234 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3234 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1785 нь Улаанбаатарт,хөдөө орон нутагт 1449 бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр найман хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1001 болов.

Сүүлийн 24 цагт 4767 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21075 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 13008
  • хүндэвтэр: 5936
  • хүнд: 1804
  • нэн хүнд: 327 хүн байна.

"|l эруүл мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал едрийн байдлаар халдварын нехцел байдал 3,234 едрийн 4,767 орон нутагт буртгэгдсэн буртгэ тохиолдол тохиолдол 1,785 1,449 ороннутат 13,008 5,936 тархварзуйн муруй 1,804 327 21,075 эмчуулж байгаа 3,719 уйхуухд 1,140 бе AP 79 6047 буйжирэмсэнэх бх 28 бу 152 48,600 хяналтад 87 56,182 25 до 3,584 жирэмсэн вакцинжуулалт 1,001 нийт нас баралт ΧуΗ ам/ 4185 баралт тун: 2,247,754 (69,1%) 6322 хуйсээр 13203 5803 4246 2,118,415 (65,1%) нас баралтын шалтгаан эрэгтэй хоног/ 41-60 шалтгаан судасны 22.6% 80-c дээш ковид шалтгаант коронавируст халдвар (ковид-19)-ын эсрэг вакцины дархлаа сэргээх тунгийн вакцинжуулалтдаа хамрагдаарай. хамтдаа сэргийлье!" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Надад сүүлийн боломж олгооч. Дэлхийн аварга болоод ирье

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Олимпийн наадмын IV байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцлаа.


Таныг удаа дараа сахилга батын алдаа гаргасан гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэрийг монголын боксын холбоо гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд үе үеийн боксчидоосоо уучлалт хүсье. ДАШТ-ий сорил тулж ирсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь миний буруу. Миний тухайд сорил тэмцээний бэлтгэлээ базааж байхад дээрх үйл явдал боллоо. Жингээ хасаад л байж байсан юм. Би сахилга бат алдсан нь үнэн. Хувийн зүгээс холбооны шийдвэрийг буруутгах арга алга. Холбооны удирдах зөвлөлд 19 хүн байдаг. 100 хувийн саналаар намайг шигшээ багаас хөөсөн байна лээ.

Тэр өдөр архи уухад Боксын холбооны удирдах зөвлөлөөс хүн байсан уу?

-Тамирчдын багийн ахлагч Б.Чинзориг ах л хамт явж байсан. Хүндэлдэг шигшээ багийн ах минь юм. Удирдах зөвлөлийн хурал дээр “Цэндбаатарыг эрхлүүлж, толгойг нь илээд байна. Одоо болсон, хөөе” гэх санал өгсөн байна лээ. Нүд рүү хараад гэмгүй сайхан инээмсгэлдэг ах маань л цаагуураа ийм зүйл ярьсан байна лээ. Амжилт гаргаад ирэхэд тэнгэрт тултал хөөргөдөг хүмүүс намайг өмгөөлсөн ганц үг амнаасаа унагаагүйд нь жаахан гомдох л юм. Өндрөөс унахад хүмүүсийн хандлага харагдаж байна. Өөртөө гомдохоос яах билээ. Одоо урагшаа хараад л зүтгэнэ дээ.

Тухайн өдөр боксын гэр бүл шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Орой нь тамирчид дарвиж яваад л асуудалд орж. Хурлын дараа юу болсон юм бэ?

-Тэр өдөр холбооны хурал болж Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Шинэ ерөнхийлөгч тамирчидтай хамт оройн хоол идсэн. Тухайн үед архи дарс уулгүй тарсан. Үүний дараа гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, Б.Чинзориг гээд холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт баяраа тэмдэглэсэн юм. Тэдний найзууд ч хамт байсан. Ингээд л согтууруулах ундаа хэрэглэсэн. Тарах болоход гаднаас Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат гээд дээд үеийн хоёр ах ороод ирсэн.

Тэгээд?

-Би Д.Идэрбат ахтай юм яриад зогсож байсан юм. Цаана Мөнхчулуун ах хүн амьтантай муудалцаад түжигнэж байсан. “Ах нар яагаад муудалцаад байгаа юм бэ” гэхэд л үгийн зөрүүгүй намайг цохиод унагасан. Би ч гайхаад явах гэтэл Идэрбат ах надаас зуураад явуулаагүй. Ингээд түлхэлцээд л асуудал үүссэн. Миний уур ч их хүрсэн. “Би муу ч үгүй гавьяат шүү. Зүгээр явуулаач” гэсэн юм. өөдөөс “Чам шиг гавьяат байдаг юм уу” гэж хэлээд миний нүдэн дээр тэмдгийг маань тас татаад хаячихсан. Зодоон ингэж л эхэлсэн. Тэр том хүн миний дээрээс дараад л унасан. Тэнд хамт явсан хүмүүсийн хэн нь ч намайг зодуулж байхад ирээгүй. Ах нар зөрж өнгөрөхдөө л цохиж аваад байсан. Гурван ч удаа ухаан алдсан. Би тэр өдөр болсон бүх үйл явдлыг тод санаж байна. Тэгж их согтоогүй. Зодуулаад ухаангүй хэвтэж байхад хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч зодооныг салгаагүй болохоор гомдсондоо хэдхэн секундийн лайв хийчихсэн юм. Хоёр гуравхан хүн л үзсэн. Хэн яаж татаж авсан юм мэдэхгүй. Гэртээ хариад унтаад сэрэхэд бөөн асуудал үүссэн.

Та өөрийн биеэр цагдаад дуудлага өгсөн байна лээ.

-Тийм. Цагдаа нар ирээд хоёр ахыг баривчлаад эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Би ч гэртээ хариад амарсан. Асуудал ингэж өндөр авна гэж үнэндээ төсөөлөөгүй. Эргээд бодоход ах нартай архи уусан нь миний буруу. Хэрэв би эрүүл байсан бол асуудлыг тойроод л гарах байсан.

Чамайг зодсон хүмүүс эргэж холбоо барьсан уу?

-Эрүүлжүүлэхээс гараад л надтай ирж уулзаад “Дүүгээ баллаад хаячихлаа” гэж хэлээд уучлалт гуйсан. Хоёр ах маань холбоонд хандаж намайг ДАШТ-д оролцуулах талаар хүсэлт хүргүүлсэн байна лээ. Миний зүгээс ах нарт гомдоод байх асуудал алга. Хууль шүүхээр яваад байх сонирхол надад алга.

Холбооны зүгээс удаа дараа сахилга бат зөрчсөн талаар онцолж байна лээ. Сүүлд л гэхэд Эрдэнэтэд багшийгаа зодсон гээд л. Яагаад удаа дараа асуудал үүсгээд байдаг юм бэ?

-Эрдэнэтэд зохион байгуулагдсан олимпийн эрхийн тэмцээний сорилын үеэр болсон асуудал л даа. Эхний даваанд гол өрсөлдөгч Х.Энх-Амар ахтай оноолт таарсан юм. Тоглолтын сүүлийн үед хөлөө бэртээчихсэн юм. Алхахад хүртэл зовуурьтай байсан ч шүд зууж байгаад ялчихлаа. Тулааны дараа холбооны н.Батнасан ах надад хандаж “Гол өрсөлдөгчөө ялсан юм чинь тэмцээнээ дуусгачих. Олимпийн эрхийн тэмцээнд чи яваарай” гэж хэлсэн юм. Тэмцээн дууссаны дараа найзтайгаа паб орж хоёр лааз шар айраг уучихаад буудалдаа амрахаар явж байсан юм. Ингэж яваад өнөөх багтай тааралдаад мэндлэхэд “Чи муу уучихсан байна” гээд л алгадаж авсан. Би ч нэг их тоогоогүй. Өнөөх маань сүржигнээд л “Маргааш чамайг байхгүй болгоно” гээд л занаад эхэлсэн. Уур хүрээд эргэж хараад цохих гээд халтираад уначихсан юм. Миний толгой руу өшиглөөд л чирж гулдраад л бөөн юм болсон. Тухайн үед цагдаа ирж салгаснаар би өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш нь цагдаад мэдүүлэг өгөөд л өнгөрсөн. Надад ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас гомдол гаргаагүй өнгөрсөн. Багшийгаа зодсон гээд л мэдээлэл цацагдсан. Хүн тэгээд арьсаа хамгаалаад л өнгөрдөг юм билээ. Би багшийгаа зодоогүй.

Та гудамжаар нүцгэн гүйсэн. Үүний ард хар тамхи хэрэглэсэн гэх асуудал хөндөгдсөн

-Одоо үнэхээр харамсдаг юм. Тухайн өдөр найзууд маань дуудсан. Очоод аяга юм уугаад л цаашаа юу болсныг санахгүй байна. Эмнэлэгт л сэрсэн. Хоёр хөл маань хөлдчихсөн, үнэхээр аймшигтай. Тухайн үед гэр бүлийнхэн минь л миний дэргэд байсан даа. Би хар тамхи хэрэглэх нь бүү хэл барааг нь харж байгаагүй. Найзууд миний уух зүйлд мансууруулах бодис хийсэн юм болов уу даа. Эмнэлгээс гарахдаа би амиа хорлохоор шийдчихсэн байлаа. Одоо бодоход ээж, ааваас заяасан эрүүл саруул бие байна, эхнэр, хоёр охин минь байхад тийм бодол толгойд минь орж ирдэг. Үнэхээр тэнэг байж. Одоо би гэр бүлийнхээ төлөө зөвхөн урагшаа хараад л зүтгэнэ. Архи гэж зүйлийг жигшлээ.

Э.БадарУуган мансуурагч гэх утгатай мэдэгдэл хийж байна лээ.

-Надаас мансууруулах төрлийн бодис илэрсэн нь үнэн. Би хариуцлагаа хүлээж 20 хоногийн баривчилгаанд явсан. Энд нэг зүйлийг онцлоход, би хар тамхинд донтчихсон хүн биш. Миний бие өнөөдөр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж байна. Хоёр долоо хоногт нэг удаа допингийн шинжилгээнд хамрагддаг. Ийм хяналт дор байгаа хүн хар тамхинд мансуураад явах боломжгүй.

Олимпийн наадмын тулаануудын талаар ярилцмаар байна.

-Би 10 орчим кг-ыг хасч олимпийн наадамд оролцсон. Эхний даваанд Кенийн тамирчинтай оноолт таарсан. Өмнө нь хэд хэдэн Кенийн тамирчинг хялбархаан ялж байсан юм. “Дутуу гаргачихна даа” гэх ухааны юм бодоод л гарлаа. Гэтэл өнөөх маань хурдтай, тэсрэлттэй, үнэхээр хэцүү өрсөлдөгч байсан. Энд тэнд гараад л бужигнуулаад байдаг. Би ч бүр шоконд орчихсон. Тоочны цохилтуудаа оноо болгосны ачаар ялалт байгуулсан. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчөө дутуу үнэлж том алдаа гаргасан шүү. Буугаад иртэл дасгалжуулагч “Наад Кенийгээ арай муухай хийчихлээ дээ, чи” гэж шар малтдаг юм. Шигшээ багийн дасгалжуулагчийн амнаас тийм үг сонсоод үнэхээр гайхсан. Чи Кенийг луйвардчихлаа гэх зүйлийг хэлж байгаа юм.

Хачирхалтай юм. ОХУын тамирчинтай хийсэн тулаан ямар болов?

-Эхний үед би илт илүүрхсэн. Хоёрдугаар үед тэнцүүхэн тулалдсан. Завсарлагаанаар ялж байгаа эсэх талаар дасгалжуулагчаас лавлахад надад тоймтой хариу хэлээгүй. Гуравдугаар үед урагшаа ажиллаад харамсалтай нь ялагдсан. Хэрэв буланд суусан дасгалжуулагч ялж байгаа талаар тодорхой хэлчихсэн бол би Бадар-Ууган ах шиг бүжиглээд л амархаан ялчих байсан. Ялагдаад буугаад иртэл дасгалжуулагч “Арчаагүй хар пизда” гэхээс өөр зүйл надад хэлээгүй. Намайг луйвардсан Орос энэ удаагийн ДАШТ-нд мэдүүлгээ явуулсан байна лээ. Одоо очоод хэн нь олимпийн медальтан бэ гэдгийг мэдрүүлмээр байна.

Сахилга батын асуудал гаргаж ДАШТд өрсөлдөх боломжоо бараг үгүй хийчихлээ. Одоо яах вэ?

-Холбооноос хүсэх ганц л зүйл байна. Надад сүүлийн боломж олгооч, дэлхийн аварга болоод ирье. Би үндсэн жин болох 60 кг-д бүх өрсөлдөгч нараа хожно. Бүрэн итгэлтэй байна.

Та Дэлхийн аварга болно гэж амлаж байна. Хэрэв ялагдвал таныг газар дор ортол л дэвсэх байх даа?

-Би дахиад онцолъё. Үндсэн жингийн бүх тамирчдаа би ялна, итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“​Махатма Ганди”-гийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ


Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс “Махатма Ганди”-гийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм.

Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ.

Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард нээх хүртэлх хугацаанд түр замыг ашиглах юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ХӨСҮТ-өөс бусад зургаан цэгт PCR шинжилгээ авна

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ХӨСҮТ-д коронавируст халдвар илрүүлэх ПСР шинжилгээ хийгдэхгүй гэж мэдээлсэн юм. Өмнө нь өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-д иргэдээс Ковид19 илрүүлэх шинжилгээ авч байсан юм.

Ингэснээр нийслэлд зургаан цэгт зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авах юм.

"нийслэлийн онцгой комисс № #UB дуурэг хамтдаа шинжилгээ хийх цэг баянгол 2021-09-16 едер ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг тургэвчилсэн шинжилгээ ABAX TOO эмужин тев сухбаатар цэгиин байршил сбэм -ийн нэг цэг чингэлтэй ΘΡΓΘΘ кинотеатрын урд петровис штс-ын баруун урд талд чэмт 150 100 айл, жоби тевийн 3YYH талд баянзурх нэгдсэн эмн элэг 5 явуулын цэг 120 суис-ийн урд талд сонгинохайрхан 100 8-P хороо авто оношилгооны тевийн гадна талбай явуулын цэг хан-уул 100 5 шарын гемер замын гарамын ард байрлах номин агуулах байрны талбай явуулын цэг 150 дугээр хороо, буянт -ухаа спортын ордны гадна талбай цаг хуртэл ажиллана 100" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно