Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү

Энэ Засгийн газар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш “Ойчих нь” гэсэн дуулиантай явж байгаа. Анх “Гурван сарын настай Засгийн газар” гэж байв. Хавраас УИХ-ын гишүүд “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулна” гээд давлагаалж эхэлсэн. Зун өнгөрч, намартай золголоо. Засгийн газрыг огцруудах яриа тасраагүй л байна.

Энэ сацуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхээр, хуульд зааснаар өөрийгөө огцруулахын эсрэг муу, сайн бүх аргыг хэрэглэж хийж байх шиг байна. “Огцруулна” гэж дуугарсан бүгдийг ямар нэг аргаар нам дарж байгаа нь түмний хараанаас мултарсангүй. Түүнийг шүүмжилдэг хүн Төрийн ордонд ч, гудамжинд ч ховордоод эхэллээ.

Ингэж манай Монгол Улс хоёр жилийн өмнө Үндсэн хуулиар олгосон “хязгааргүй” эрх мэдлийг хувь хүнийхээ чанартай нийлүүлээд сөрсөн бүгдийг дардаг Ерөнхий сайдтай болж байх шиг байна.

Огцруулах чимээ холдож эхэлсэн өнгөрсөн долоо хоногийн өдийд буюу 2021 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул.Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн.Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. Монгол ардын нам яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээж төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” гэсэн юм. Өөрөө огцрохгүй гэдэгтээ итгэчихсэн хүний үг.

Тэгээд маргааш нь намынхантайгаа Тэрэлжийг зорьсон байна. МАН угаасаа л нэг асуудалтай тулах юм бол Тэрэлжид очиж “хуралддаг” уламжлалтай. Л.Оюун-Эрдэнэ үүнээс гажсангүй. Тэрэлжид гишүүдээ хүлээж авчээ. Мэдээж хэрэг, гол асуудал нь засаг огцруулахгүй гэдэг дээр МАН нэг байр суурьтай байх ёстой гэдгийг гишүүддээ ухуулах байсан нь ойлгомжтой. Гэхдээ тус намын эх сурвалжууд “Манай намын гишүүд намын дарга, Ерөнхий сайдтай ирэх оны төсөв, эдийн засгийг сэргээх хуулийн асуудлаар санал солилцож, бүлгийн хурлаа хийсэн” гэсэн “цагаан мэдээ” өглөө. Ингэж мэдээлэх нь ойлгомжтой.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр “хурал” дээр намынхандаа хандаж тун эвгүй үг хэлсэн байгаа юм. Тэрээр “Би бол толины тусгал шүү. Толинд харсан дүрс ойдог. Ойхдоо илүү харагддаг.Яг түүн шиг та бүхэн ямар байдалтай байна, би тийм л байна. Над руу инээвэл инээнэ, ханиавал ханиана. Мод баривал бас адилхан” гэсэн байна. Энэ талаар МАН-ынхан хоорондоо шивнэлдэж, чухам юу гэсэн үг болохыг ойлгохыг оролдоцгоож байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Сувилахуйн мэргэжлийн сурах бичгийн нээлтийн ёслол

БНСУ-ын Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл (төслийн дарга Ким Жинь Хый)” нь 9 сарын 15-ны өдөр “Сувилахуйн мэргэжлийн номны нээлтийн ёслол”-ыг МҮИС дээр зохион байгуулав.

Номын нээлтийн ёслол нь 2017 оноос БНСУ-ын Боловсролын Яам болон Судалгааны сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл)”-ийн хүрээнд МУ-ын сувилахуйн боловсролыг сайжруулах зорилгоор боловсруулан гаргасан мэргэжлийн 13 төрлийн сурах бичгийг үндэсний хэмжээний сурах бичиг болохыг зарлан тунхагласан түүнчлэн танилцуулсан үйл ажиллагаа байлаа.

Ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаад элчин сайдын яамны Ким Чоль Сан зөвлөх, ЭМЯ-ны Төрийн Захиргааны Удирдлагын Газрын “Судалгаа Төлөвлөлтийн Хэлтэс”-ийн дарга Б.Бумдэлгэр, БШУЯ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын шинжээч Ц.Бумангэрэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн Ц.Сонгино-Сүрэн, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг, Худалдаа үйлдвэрлэлийн холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, АШУҮИС, ОУУИС, ЭИС, ГУИС, ШАУИС, ААУИС, ЭДС, МЭЗШУИС, АШУҮИС-ийн Говь-Алтай дахь салбар сургуулийн сувилахуйн танхимын багш нар, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЦССҮТ, СЭҮТ-ийн Сувилахуйн албаны дарга нар,МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат, МҮИС-ийн захирал Б.Дашдолгор зэрэг нийт 120 гаруй хүн оролцов.

Уг төслөөр дамжуулан боловсруулан гаргасан 13 номноос “Сувилахуйн үндэс 1”, “Сувилахуйн үндэс 2”, “Сувилахуйн удиртгал”, “Сувилахуйн ёс зүй”, “Шүүмжлэлт сэтгэлгээ ба сувилахуйн үйл ажиллагаа”, “Хавдартай үйлчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээ” гэсэн 6 ном нь сувилахуйн мэргэжлийн ном бөгөөд үндэсний хэмжээнд хэрэглэгдэх ном болсон юм.

Төслийн хүрээнд хэвлэгдэн гарсан сувилахуйн номнууд нь БНСУ-ын Сувилахуйн тэнхимйин багш нарын зохиосон номнуудыг орчуулж, хянан тохиолдуулан гаргасан номнууд юм.

“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн дарга Ким Жинь Хый багшийг МУ-ын Сувилахуйн боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.

Төслийн дарга Ким Жинь Хый нь “Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас Монголд очиж чадалгүй дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлсэндээ жаахан харамсаж байна. Хэвлэгдэн гарсан эдгээр номнууд нь МУ-ын Сувилахуйн салбарт үр дүнтэй хэрэглэгдээсэй хэмээн хүсэж байна. Ялангуяа ном гаргахад тусалсан ЭМЯ-ны С.Алтанбагана мэргэжилтэн, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, АШУҮИС-ийн В.Даваахүү, Д.Солонго, Г.Ганхуяг, Я.Энхжаргал, Л.Хишигдэлгэр, ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, ОУУБИС-ийн Б.Оюунбилэг багш, МҮИС-ийн С.Сэдэддулам захирал, Б.Болорчимэг багш нарт талархал илэрхийлье.

“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” нь БНСУ-ийн их, дээд сургуулиудын нөөц боломжийг ашиглан хөгжиж буй улс орнуудын их, дээд сургуулиудад шаардлагатай тэнхимийг бий болгох, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, бүс нутагтаа хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг дэмждэг төсөл бөгөөд БНСУ-ын их, дээд сургуулийн тогтолцоо, нөөц, туршлага зэргийг хөгжиж буй улс оруундын их, дээд сургуулиудад дамжуулах, хөгжиж буй улс оруундын их, дээд сургуулиудын чадварыг сайжруулах, БНСУ-ын хэв маягийг агуулсан олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны загварыг түгээх зорилготой төсөл юм.

БНСУ-ын Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” нь өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийг хөгжүүлэхийн тулд “Үр дүнд суурилсан Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн ба хамгийн сайн үнэлгээг авсан юм. Энэ оны 10 сараас “Сувилахуйн тэнхимийн сургалтын чанарыг сайжруулах” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ба МҮИС-ийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг үргэлжүүлэн явуулах, үүгээр дамжуулан сувилахуйн боловсролын чанар болон судалгааны чадаварыг сайжруулан МУ-ын Сувилахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот дахь минж үржүүлгийн газрын долоон минж ковидын халдвар авсан нь батлагджээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ.

Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.

Энэ тухай ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбагана “Коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж байгаа.

Мөн коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан. Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан.

Бид үхсэн нэг минж болон амьд байсан минжүүдээс зургаад нь шинжилгээ хийсэн буюу долоон сорьцод шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Үлдсэнд нь шинж тэмдэг илэрсэн гэсэн үг.

Одоогоор тухайн минжүүд эдгэрсэн бөгөөд ЗӨСҮТ Мал эмнэлгийн газрын зөвлөмжөөр нийт 47 минжийг эмчилсэн” гэв.


Иймд Эрүүл мэндийн яамны гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулсан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх,
  • Бага насны хүүхдээс хол байлгах,
  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх,
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх,
  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх,
  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих,
  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх,
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
  • Амьтанд амны хаалт зүүлгэх,
  • Амьтны хөлийг савантай усаар угаах,
  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх,
  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах,
  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх,
  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях,
  • 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх,
  • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.
Categories
гадаад мэдээ

Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулагдав

АНУ, Их Британи болон Австрали улс аюулгүй байдлын салбарт шинэ түншлэл байгуулахаар тохиролцлоо гэж Их Британийн Ерөнхий сайдын Хэрэг эрхлэх газраас мэдээлэв.

“AUUKUS” буюу Австрали, Их Британи, АНУ гэсэн нэрний товчлолоор нэрлэгдэх энэхүү шинэ эвслийн зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энэ гурван улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх юм байна. Энэхүү шинэ түншлэлийн талууд батлан хамгаалах болон гадаад бодлогын байгууллагуудын шугамаар мэдээлэл солилцох, кибер орон зай, хиймэл оюун ухаан болон бусад технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна.

“AUUKUS нь аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотойшинжлэх ухаан,шинэ технологи, аж үйлдвэрийн хүрээнд илүү боломж бий болгоход тус дөхөм болно” гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.

“Батлан хамгаалахын шинэ түншлэлийг бий болгож, ажлын байр, хөгжил цэцэглэлтийг хангаснаар гурван улсыг урьд өмнө байгаагүйгээр улам ойртуулна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү түншлэлийн хүрээнд АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад шилжүүлэн өгөхөөр болсон бөгөөд ийнхүү Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын эсрэг шинэ түншлэл буюу шинэ эвсэл албан ёсоор байгуулагдав.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 81 жолооч согтуугаар жолоо барьж, 155 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1445, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 124, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 66, эрүүлжүүлэх байранд хоносон 155, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 52 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2021 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Энэ хуулиар зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар ямар зохицуулалтууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. 2001 онд анх Аж ахуйн нэгжийн тусгай хууль гэж баталсан. Нийтдээ 210 зөвшөөрөл олгодог байсан юм. Тэр үеэс хойш бүх байгууллагын дарга нар захирамж, тушаал, шийдвэрээр зөвшөөрлийг нэмж, бий болгоод яваад байсан. Тусгай зөвшөөрлийн хуульдаа заалт нэмээд зөвшөөрлийн тоог нэмчихсэн. Одоо энэ хуулиар салбарын хуулиар үндэслэсэн зөвшөөрлүүдийг үлдээхээр төрийн бүх байгууллагуудтай нэг бүрчлэн уулзаж байна. Жишээ дурдаж ярихад, Зургаан нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг харьяа дүүргээс авдаг боловч Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын тодорхойлолт, ОБЕГ-ын галын дүгнэлт хог хаягдлын гэх мэтээр сунжирсаар байгаад зургаан газраас зөвшөөрөл авч байгаа юм. Одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд бүгд тус тусдаа хугацаатай байгаа. Цагдаагийн байгууллага, МХЕГ зэргээс дүгнэлт гаргуулахад 10 гаруй хоног байдаг. Дүгнэлт гаргах процессоо зөвшөөрөл олгож байна гээд ойлгочихсон. Угтаа мэргэжлийн байгууллагын баталгаажуулалт хийж байгаа л асуудал юм. Зөвшөөрөл авах гэж маш их хугацаа ордог, сунжирдаг гэх шүүмжлэлтэй байдаг. Тэгвэл одоо иргэн, байгууллага зөвшөөрөл хүсэхэд ажлын 30 хоногийн дотор зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь төрийн мэдээллийн сангаараа бүгдийг хянаад материал нэмж авахгүй байхаар хуульд тусгаж байна. Ямар нэгэн байдлаар дүгнэлт хэрэгтэй болвол цахимаар дүгнэлтээ авдаг байхаар тусгаж өгч байна.

Ингэхээр иргэн, байгууллагад ажлын 30 хоног дотроо багтаагаад зөвшөөрөл олгоно гэсэн үг. Тэр дотор нь дүгнэлтүүд нь бүгд багтана. Хугацаа нь тодорхой болчихож байгаа юм. Зөвшөөрлийн тоо багассанаар ААН, иргэдэд таатай нөхцөл бүрдэнэ.

-Манайд нийт хэчнээн зөвшөөрөл олгогдож байсан юм бэ. Зөвшөөрлийн тоог хэдий хэмжээнд барих вэ?

-2019 оны байдлаар 912 зөвшөөрөл олгогдож байсан. 2020 онд МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 1400-1600 хооронд зөвшөөрөл байна гэх судалгаа гарсан. Нийтдээ 416 албан тушаалтан зөвшөөрөл олгож байгаа юм. Аймаг, нийслэлийн ИТХ караокены зөвшөөрөл олгодог байх жишээтэй. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл ахуй, төрийн нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой зүйлсэд зөвшөөрөл олгохоос бусад бүх зүйлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж болно гэх үндсэн зарчмаар хууль хийгдэж байна. Хуульд хориглоогүй л бол зөвшөөрөл авалгүй ажиллаж болно гэсэн үг.

Одоогийн байдлаар 448 зөвшөөрөл олгохоор санал орж ирсэн. Зарим нэг байгууллагад зөвшөөрлийг багасгах, заримд нь нэмэгдүүлэх шаарлага үүсэх юм шиг байна. Хаврын чуулганаар батлагдсан шинэ хуулиудтай холбоотойгоор зарим зөвшөөрлүүд ч нэмэгдэх байх. Газартай холбоотой гомдол их ирдэг. Иргэн анх газар авахдаа бөөн үнэлгээ хийлгээд авчихдаг. Хүнд шилжүүлэх болохоор үндсэндээ одоогийн байдлаар зургаан сарын хугацаа шаардагдаж байна гэж байгаа юм. Шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ зэрэг хийлгэх ямар ч шаардлагагүй. Хэрвээ зориулалтаа өөрчилвөл үнэлгээ хийлгэх шаардлагатай болж магадгүй.

-Зөвшөөрлөө зааглаж, ангилж өгнө гэсэн үг үү?

-Ангилна. Үндсэндээ ямар зөвшөөрлийг хаанаас авахыг нь тодорхой заана. Ийм эрх бүхий байгууллагаас энэ зөвшөөрлийг авна гээд заачихна гэсэн үг. Ердөө тэр газраасаа л зөвшөөрлөө авна. Өөр тийшээ явах шаардлагагүй.

-Зөвшөөрөл авах гэж өмнөхөөсөө илүү түвэгтэй байдал үүсэх вий гэх болгоомжлол байна?

-Ямар зарчмаар зөвшөөрөл олгох вэ гэдэг зарчим нь илүү тодорхой болно л доо. Хэдий хугацаанд зөвшөөрлөө олгох хугацаа нь тодорхой болохоос гадна сунгуулах нь ч тодорхой болно. Хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзвал зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзаж болно. Хуульд заагаагүй шалтгаанаар татгалзвал тухайн албан тушаалтанд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

-Зөвшөөрлийг олгох процесс ил тод болно гэж ойлгож байна?

-Тэгэлгүй яахав. Зөвшөөрлийг цахимаар олгож, процесс нь ил тод явна. Зөвшөөрөл хаана гацчихав гэдэг нь ч тодорхой болно. Бичиг баримтаа бүрдүүлж өгөөд ажлын 5-7 хоногт эрх бүхий байгууллага нь ямар материал дутуу байгааг хэлж өгнө. Зөвшөөрөл олгох процесс нь ил тод, хугацаа, хариуцах эзэн нь тодорхой болоод явчихна. Бизнес эрхлэгчидтэй хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Засгийн газраас гурван удаа санал авсан. Тусгай болон энгийн зөвшөөрлийн ажиллах хугацааг нь ажлын 30 хоног гэж байгаа юм. Тусгай зөвшөөрлийг таваас доошгүй жилийн хугацаатай олгодог болох, энгийн зөвшөөрлийг гурваас доошгүй жилийн хугацаатай олгодог болохоор хуулийн төсөлд тусгахаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Digital Nation-2021” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийнэ.

Энэ жил уг үзэсгэлэнгийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор зохион байгуулах юм.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Хүүхдийн парк”-т 09-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

ХӨТӨЛБӨР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл, шинжилгээний цэг 09:00- 12:00 цагийн хооронд ажиллана.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулъя.



Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Мэргэн: Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгцээ шаардлага юу байсан гэж та хардаг вэ?

-Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр шинэчлэлийн хүрээнд хэрэг үйлдсэн этгээдийг заавал барьж хорьдог байхаас илүү үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тохирсон олон төрлийн хариуцлага хүлээлгэдэг болгохыг зорьсон. Тухайлбал, 2015-2016 оны үед манай улс цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын тооноос давсан хоригдолтой байлаа. Тухайн үед Азидаа 100 мянган хүнд ногдох хоригдлынхоо тоогоор хоёрт орж байсан. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн иргэдээ багтааж, шингээх газраас авахуулаад тэдэнд зарцуулах зардлын хэмжээ нэмэгдэх гэх мэт хүндрэлтэй асуудлууд бий болсон. Хорих шийтгэл оногдуулна гэдэг бол шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр.

Тэгэхээр тухайн хүний хийсэн үйлдэл хүлээлгэж байгаа хариуцлага нь тохирсон байх ёстой учраас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг шинэ процесс бий болсон. Өөрөөр хэлбэл, иргэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, учруулсан хохирлоо арилгачихсан тохиолдолд заавал хорих ял оногдуулах албагүй. Хорих ял оногдуулсан ч бага хугацаанд хорих ял оногдуулдаг болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг болоод дөрвөн жил болж байгаа энэ хугацаанд олон мянган иргэний хэрэг хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа. Нөгөө талаас шүүх, цагдаа, прокурорын байгууллагын ачаалал их байгаа энэ үед богино хугацаанд талууд ойлголцоод хэргээ шийдвэрлэчих юм бол хууль шүүхийн байгууллагын ачаалал төдий хэмжээгээр буурна.

Өнөөдөр нэг цагдаа, шүүгч, прокурор дээр хэдэн зуун хэргийн материал бий. Долоо хоногт 40 цаг ажиллах ёстой гэж байгаа боловч үүнийгээ нугалсан хэмжээний ачаалалтай ажиллаж байгаа. Ийм их ачаалалтай ажиллаж байгаа хүн хэргийг шударгаар шийдүүлэх хэмжээний материал цуглуулж, цаг зав гаргаж чадахгүй учраас хэргээ шийдүүлж байгаа иргэд хохирч үлдэх магадлалтай.

-Бүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ямар шалгуур хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжтой вэ?

-Хэргийг хялбаршуулсан замаар шийдэхдээ найман жил хүртэлх ял шийтгэл оногдуулах гэм буруутай үйлдэл хийсэн иргэн хүсэлт гаргаж, прокурор зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийддэг. Ингэхдээ ямар нөхцөлүүд хангасан байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх, эсвэл барагдуулахаа илэрхийлсэн байх ёстой. Хоёрдугаарт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Үүн дээр маргах ёсгүй. Гуравдугаарт, тухайн иргэний хувийн байдал сайн байх ёстой. Хувийн байдал сайн гэдэг нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шагнал урамшуулал хүртэж байсан, найз нөхөд хамт олон, багш нараас нь ирсэн хувийн тодорхойлолт сайн зэрэг асуудлууд орно. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдэг нь хэрэг шалгах хугацааг багасгаж байгаа юм. Үүгээрээ гол ялгаатай.

Өөрөөр хэлбэл, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх юм бол хийх гэж буй ажиллагаанаас шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дуустал мөрдөн байцаалт явуулах боломжтой байдаг. Харин хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хэрэг мөрдөн байцаалтад ердөө 14 хонож, прокурор 72 цагийн хугацаанд хянаад, ажлын тав хоногт шүүх шийдвэрлэнэ. Гэм буруугийн тохиролцоо буюу хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхийн ажиллагаа явуулдаг олон шат дамжлага үгүй болно.

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой, гэхдээ үл маргана гэхээр өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг үү?

-Гэм буруугаа шалгуулж байгаа хүн зөвшөөрнө гэдэг нь тухайн иргэнийг шууд гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болохгүй. Магадгүй хэн нэгний өмнөөс ч хэрэг хүлээхээр мэдүүлсэн байж болно шүү дээ. Тухайлбал, С.Зориг агсны хэрэг дээр олны танил болох зорилготойгоор “Би С.Зоригийг алсан” гээд өчнөөн хүн ирээд шалгуулж байсан шүү дээ. Тиймээс энэ хүн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн үү гэдгийг заавал шалгана. Гэхдээ богино хугацаанд.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийддэг болсноор хорих ял авах иргэдийн тоо буурсан гэж ойлголоо. Тэгэхээр хорихоос өөр ямар ямар шийтгэл хүлээдэг вэ?

-Гэм буруугийн тохиролцоо буюу хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд хорих, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн дөрвөн төрлийн үндсэн ял бий. Эдгээр дөрвөн төрлийн үндсэн ялаас сонголттой оногдуулдаг гэмт хэрэг бий. Өөрөөр хэлбэл, тэдээс тэдэн төгрөгөөр торгоно, тэдэн цаг нийтэд тустай ажил хийлгэнэ, тэдэн жил хорих юмуу зорчих эрхийг хязгаарлана. Үүн дээр тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох, хөрөнгө хураах гэм мэт тохиолдол бий. Тэгэхээр зөвхөн торгоод өнгөрөх үү, нийтэд тустай ажил хийлгэх үү гэдгийг шүүгч шийднэ. Ингэхдээ тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирлыг нь барагдуулсан эсэх гэх мэт олон нөхцөлийг харгалзан үзэж, сонголт хийх эрх нь шүүхэд бий.

-Хэрэв шүүхийн шийдвэр гарахаас өмнө прокурортойгоо ойлголцож чадахгүй бол яах вэ?

-Гэм буруутай иргэн дээр дурдсан шалгуур үзүүлэлтийг хангаад прокурортоо хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх хүсэлтээ гаргахдаа торгуулийн шийтгэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж бодъё л доо. Гэтэл прокурор “Торгууль оногдуулах нь чиний үйлдсэн буруутай үйлдэлд арай хөнгөн шийтгэл болно, нэг жил хорих шийтгэл оногдуулна” гэсэн шийдвэр гаргаад прокурортойгоо ойлголцож чадахгүй бол хэргээ ердийн журмаар шийдүүлнэ. Харин яллагдагч, порокурор хоёр хоёулаа ойлголцоод тохирсон тохиолдолд шүүх тухайн ялыг л оногдуулна. Шүүхэд ялын хэмжээг нэмэгдүүлэх эрх байхгүй. Харин хасч бол болно.

-Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют олдсон. Гэтэл түүний хэргийг хоногийн өмнө хялбаршуулсан журмаар шийдэж нийтийн албанд томилох эрхийг хоёр жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгосон. Тэгэхээр их хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой албан тушаалтнуудыг ийм хэмжээний мөнгөөр торгоод өнгөрөх нь шударга бус биш үү?

– Олон нийтийн анхаарлын төвд байсан авлига, албан тушаалын хэргүүд дээр ийм бага мөнгөөр торгуулиад өнгөрөхөөр үлдсэн мөнгө нь тэдний ашиг юм биш үү гэх мэтээр иргэд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, тэрбум төгрөгийн авлига авчихаад 50 сая төгрөгөөр торгуулаад таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хаслаа гэхээр таван жил гэртээ суухдаа үлдсэн 950 сая төгрөгөөрөө амьдарчих юм байна гэж ойлгодог. Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй. Шүүх шийдвэрээ гаргахдаа зөв шийдвэр гаргасан уу гэдэгт л асуудлын гол бий. Дээр дурдсан хүнтэй холбоотой хэргийг нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол хуульд заасан шаардлагыг биелүүлсэн болоод л шийдсэн гэж би ойлгож байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдсэн бол прокурор, шүүгчийн алдаа болно. Энэ асуудал Шүүгчийн сахилгын хороо, Прокурорын ёс зүйн хороогоор шалгагдаад явах асуудал. Ийм асуудалд хэр баргийн шүүгч, прокурор оролцохыг хүсэхгүй л болов уу. Тиймээс тухайн авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотойгоор хэнд, ямар хохирол учирсныг шүүх, прокурорын байгууллага тогтоосон байх. Ингээд түүнийгээ барагдуулсан гэж үзсэн болоод, гэм буруутай этгээд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хувийн байдал нь сайн учраас л хялбаршуулсан журмаар шийдсэн болов уу. Прокурор ял төлөвлөхдөө, шүүгч хариуцлагыг нь хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, хүлээлгэж байгаа хариуцлага тохирсон байх зарчмаа баримтлах хэрэгтэй.

-Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон иргэдийн улсад учруулсан хохирлыг барагдуулсан гэдгийг хэрхэн яаж тогтоох юм бол?

-Ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг хохирсон байгууллага өөрөө тогтоох ёстой шүү дээ. Тухайлбал, 100 сая төгрөгийн авлига авснаас үүдэн улсад ямар хохирол учирсан юм бэ гэдгийг холбогдох байгууллагууд нь тогтооно. Тэр хохирлыг гэмт хэрэгт холбогдсон этгээд төлсөн байх ёстой. Тэгэхээр дээр дурдсан дөрвөн төрлийн үндсэн ял дээр албадлагын арга хэмжээ гэж бий. Шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах ёстой. Үнэхээр гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж чадаж байна уу, хэдэн төгрөгийн хохирол учруулж, түүнийг нь яаж барагдуулсан болоод хохирол арилсан гэж үзсэнээ шүүх иргэдэд мэдээлж иргэдийн хардлагыг арилгах ёстой.Мөн хэний ямар эд хөрөнгийг хурааснаа ил тод зарлах ёстой. Зүгээр л хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, тэдэн төгрөгөөр торголоо гэж мэдээлэхээр асуудал үүсээд байгаа юм. Тухайн нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, эсвэл огцом орлого нь өссөн тохиолдолд түүнийгээ тайлбарлах үүрэгтэй. Түүнийгээ хууль ёсны орлого гэдгийг тайлбарлаж чадахгүй л бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт тооцно. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тооцсон хөрөнгийг заавал хураах зохицуулалттай. Үүн дээр ямар ч сонголт байхгүй хөрөнгийг нь хураагаад ял өгдөг.

-Хохирогч нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхгүй гэвэл хэрхэх вэ?

Хохирогчийн гомдлыг харгалзан үзнэ. Хохирогчийг огт харгалзахгүй, тохиролцоод явна гэсэн ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэхийг нь шүүх харгалзан үзэхээр хуульчилсан. Тэгэхээр хохирлоо төлөх боломжтой эсэхийг ч харгалзан үзэж, нягталж шийдвэрлэнэ гэж ойлгож болно.

П.БАТЗАЯА