Categories
мэдээ нийгэм

Ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 1010 болжээ

Сүүлийн 24 цагт 23.796 сорьцод шинжилгээ хийхэд 2796 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1010 боллоо

Өнөөдрийн батлагдсан тохиолдлын

  • 1164 нь Улаанбаатарт,
  • 1632 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна..

Мөн сүүлийн 24 цагт 4212 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.


Өнөөдрийн байдлаар 22.387 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

-Хөнгөн: 14.201

-Хүндэвтэр: 5920

-Хүнд: 1904

-Нэн хүнд: 362 хүн байна.

Хэвтэн эмчлүүлж буй

  • 3293 хүүхэд
  • 1148 жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 53056 иргэн буй.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил дөрвөн аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй

БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Энэ жил 4 аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй” гэлээ.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс хийсэн судалгаанд үндэслэн нийт 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгоно.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дуусчээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

Тус төслийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.

Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

Эрүүл мэндийн яамнаас үйлдвэр үйлчилгээний газрууд, тэр дундаа баар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарлах санал гаргажээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга “Аж ахуйн нэгж байгууллагууд Хариуцлагын гэрээгээ хангаж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас тусгай нөхцөл шаардлагыг гаргасан. Гэтэл түүнийг хангахгүй байна.

Хоорондын зай, цагийн хуваариа баримтлахгүй байх, үйлчлүүлэгчдээ амны хаалт зүүлгээгүй зэрэг зөрчил их гаргаж байгаа.

Мөн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зөрчил гарч байгаа юм. Тухайлбал хурим найр, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаар халдварын дэгдэлт гарч байгааг анхаарах хэрэгтэй. Иймд Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн Онцгой комисст тодорхой саналаа хүргүүлсэн.

Шөнийн хязгаарлалт буюу үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, ялангуяа баар, цэнгээний газруудыг 22:00 цагаас эхлэн хязгаарлах саналаа хүргүүлээд байгаа юм. Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар бууруулах тооцоололтой байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна. Вирус өнөөдөр устах уу хэзээ өвчин арилах вэ гэж иргэд асууж байна. Коронавирустэй дасан зохицож амьдрах нөхцөл шаардлага үүсэж магадгүй. Ковид 19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй.

Цар тахалтай тэмцэхэд төрийн манлайлал маш чухал. Ард иргэд төр нэг нэгэндээ итгэж энэ цар тахлын ард гарна. Ард иргэд төрдөө итгэх хэрэгтэй гэж уриалмаар байна. Цар тахлыг хяналтад авахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Цар тахлаас гэр бүлээ хамгаалахын тулд дамжих замыг таслан зогсоохын тулд хичээх хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Хэрэв халдварт өртсөн бол эмнэлгийн тусламжийг маш хурдан авах хэрэгтэй.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна. Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдээд буй. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орно

Спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орно.

Тэрээр нийт 48 хоногийн гүйлт хийж байгаа бөгөөд таван аймгийн 16 сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байна.

.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 1164, орон нутагт 1632 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 23.796 сорьцод шинжилгээ хийхэд 2796 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1164 нь Улаанбаатарт,
  • 1632 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 9 хүн нас барлаа. Нийт нас баралт 1010 боллоо.

Сүүлийн 24 цагт 4212 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 22.387 хүн хэвтэн эмчлүүлж буй.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ

Өнөөдрийн байдлаар 760 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Ипотекийн зээлийг 100 хувь гэж үзвэл 60 хувийг нь Төв банкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байна. Цаашид зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгоно гэж тусгасныг Төв банкнаас мэдээлсэн.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Баттөмөр: Хөгжлийн загвараа бид өөрсдөө л бүтээнэ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Сүүлийн гучин жилийн хөгжлийг өнөөдрийн өндрөөс харахад бидний хүсэн хүлээсэн үр дүнг авчраагүйгээр үл барам ижил гараанаас гарсан орнууд түргэн хугацаанд хөгжиж, бид хол хоцроод байгааг дээр дооргүй ярих боллоо. Бид хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-30 жилийн өмнөхтэй харьцуулахад ололт амжилт олон ч нийт монголчуудын амьдралын чанарт нэг их өөрчлөлт гараагүй, ядуурлын түвшин хэвээрээ, ажилгүйдэл буураагүй, нийгмийн шударга ёс алдагдсан, үндсэндээ хөгжлийн үр шимийг хүртээгүй үлдсэн хүмүүс олон байна.

Үүний шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт орхигдож, зах зээлд найдсаных болов уу. Зах зээлд бас шийдэж чадахгүй зүйл гэж бас байна. Үүнийг төрөөс оролцож зохицуулахаас өөр арга байхгүй. Хөгжилд хүрэхийн тулд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг түүхийн ахар богино хугацаанд хөгжиж чадсан олон улс орнуудын жишээ харуулж байна.

Зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна гэж найдаж, урсгалаараа явж ирсний горыг өнөөдөр амсаж байна. Газар нутгийнхаа ихэнх хувийг 7500 гаруй лицензээр тарааж, 200 гаруй их дээд сургууль, 70-80 гаруй телевиз байгуулах эрх олгож, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг мөнгө олох хэрэгсэл болгосноос ядуурал, замбараагүй байдал, авлига, шударга бус байдал газар авсан байна.

Үндсэндээ хөгжил урсгалаараа явагдаж, ажиллаж байсан үйлдвэрүүд хувьчлал нэрээр тоногдож, ажлын байргүй болсон олон мянган монголчууд гадаадаас бараа авчирч зардаг болсноор хөгжих хөрс суурь үндсэндээ алга болсон байна. Хөгжлийн үндсэн шалгуур нь хүн амын амьдралын чанар. Хүний амьдралын чанарт хэр өөрчлөлт гарав гэдгийг харахын тулд юуны өмнө орон сууцны хүртээмж, цалин хөлс, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, ядуурлын түвшинг тооцож үзэх ёстой болов уу.

Өнөөгийн нөхцөлд эдгээр үзүүлэлтийн аль аль нь олон улсын дунджаас доогуур байгаа учир цаашид хэрхэн монгол хүн Монгол орондоо тайван, сайхан амьдрах нөхцөлийг бий болгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгах ёстой. Хэлбэрийг бус агуулгыг нэгдүгээрт тавих ёстой. Хөгжлийн концепц байнга өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хэд хэдэн түгээмэл хөгжлийн загвар бий.

-Тэдгээрээс дурдахгүй юу?

-Хөгжлийн Америк загвар нь эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулах механизмд суурилсан байдаг ба эдийн засагт төрийн өмчийн эзлэх хувь асар бага бөгөөд барааны үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад оролцох төрийн оролцоо тун бага байна.

Хувийн бизнесийг асар их дэмжих бөгөөд шинэ ажлын байрны бараг 80 хувийг жижиг бизнесүүд бий болгодог. Харин баян ядуугийн ялгаа их боловч хүн амын дундах орлого багатай хэсэгт амьдарч болохуйц тэтгэмж, хангамж олгодог. Энэхүү загварын голлох давуу тал нь эдийн засгийн механизм уян хатан учраас зах зээлийн аливаа өөрчлөлтийг түргэн зохицох боломжийг олгодог. Мөн байнга идэвхтэй байж, шинэ зүйлийг эрэлхийлж байх нөхцөлийг үүсгэдэг. Ийм загвар улс орон бүрт таараад байдаггүй, үйлдвэрлэлийн түвшин өндөр, гадаад, дотоод зах зээлийн багтаамж ихтэй, хүн амын амьжиргааны түвшин өндөр улс оронд илүү үр дүнтэй хэрэгжиж болно. Нийгмийн сайн сайхныг илүү анхаардаг зах зээлийн эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Швед, Франц зэрэг оронд үүссэн түүхтэй. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагтай орнуудад төрөөс эдийн засагт идэвхтэй зохицуулалт хийдэг бөгөөд ДНБ-д эзлэх төрийн өмчийн хэмжээ нилээд их байдаг.

Герман загварын хувьд эдийн засагт төрийн зохицуулалт өндөр, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн таамаглалыг гаргадаг, төрийн байгууллага болон хувийн секторын цалингийн ялгаа бага, нийгэмд чиглэсэн арга хэмжээг их авдаг онцлогтой.

Хөгжлийн Швед загвар хүчтэй ниймийн бодлогоороо ялгардаг бөгөөд энэ нь үндэсний баялгийг дахин хуваарилж, орлого багатай хэсгийг дэмжих, баян ядуугийн ялгааг багасгах зорилготой. Үүний тулд хувь хүний татварыг өндөр хэмжээгээр тогтоодог.

Хувийн сектор зах зээлийн өрсөлдөөний үндсэн дээр үйлдвэрлэл эрхэлдэг бол амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал болон дэд бүтцийн хөгжлийн асуудлыг төр хариуцна. Япон улс дайны дараа өөрийн гэсэн хөгжлийн өвөрмөц загварыг бүтээсэн түүхтэй. Үндэсний хэмжээнд тавьсан зорилтод хүрэхийн тулд төр, хөдөлмөр болон капиталын үр дүнтэй, хамтын уялдаа холбоог хангах, хамтран ажиллаж, өндөр бүтээмжид хүрэх нь энэ загварын онцлог шинж юм.

Түүнчлэн эдийн засгийн голлох салбарыг төрөөс бодлогоор дэмждэг, эдийн засгийн хөгжлийг төлөвлөдөг, төрийн байгууллага болон хувийн секторт ажилладаг хүмүүсийн цалингийн ялгаа бага, нийгэмд чиглэсэн бодлого явуулдаг байна. Япон загварын өөр нэг онцлог нь эдийн засгийн шинэчлэлийг төрөөс ялангуяа эхэн үед нь идэвхтэй зохицуулдагт байгаа юм. Өмнөд Солонгосын загвар бол үндсэндээ Япон загварын нэг хувилбар. Аль алинд нь эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл хийх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд төрөөс идэвхтэй оролцсон байна. Төрөөс зах зээлийн эдийн засгийн хүчирхэг суурийг бий болгоход анхаарч, томоохон корпорациудыг байгуулж, тэдгээр нь хожим санхүү, аж үйлдвэрийн группууд болж хөгжсөн нь эдийн засгийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн байна. Хөгжлийн загварыг тодорхойлоход төрийн нийгэм эдийн засгийн бодлого хэрэгтэй бөгөөд өнөө үед либерал, консерватив болон социал демократ бодлогыг голчлон баримталж байна. Либерал бодлогын онцлог нь хүний эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг дэмждэг, эдийн засагт шаардлагагүй бол оролцохгүй байх, төрөөс хэрэгжүүлэх нийгмийн хөтөлбөр цөөхөн, нийгмийн халамж, нийгмийн хамгааллын хүрээнд төрийн бус байгууллагыг оролцуулахыг түлхүү анхаардаг зэрэг юм. Нийгэм эдийн засгийн либерал бодлогыг хэрэгжүүлэгч үндсэн загварыг АНУ-аас харж болно.

Нийгэм эдийн засгийн консерватив бодлогын үндсэн онцлог нь нийгмийн салбар, хөдөлмөрийн зах зээлд төрөөс их хэмжээгээр оролцож зохицуулдаг, хүн амын орлогыг нэмэгдүүлэх талаар идэвхтэй бодлого хэрэгжүүлдэг. Энэ загварыг хэрэгжүүлсэн гол төлөөлөгч нь Их Британи улс.

Нийгэм эдийн засгийн социал демократ бодлогын үндэс нь төрийн өмч ДНБ-д нилээд хувийг эзэлдэг, гол төлөв нийгэмд чухал ач холбоглолтой салбаруудыг төр мэдэлдээ байлгадаг, нийгмийн салбарыг төрөөс санхүүжүүлдэг, ажилгүйдэл, хөдөлмөрийн зах зээлийг төрөөс зохицуулдагт байгаа юм. Энэ загварыг Скандинавийн хойгийн орнууд буюу Швед, Дани, Норвегид хэрэгжүүлж, ихээхэн амжилт олсон юм.

Хятад улсын 1978 оноос хойш хэрэгжүүлсэн шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн өвөрмөц загварт тооцогддог.Дэлхийн Банкнаас гаргасан мэдээгээр сүүлийн 30 жилийн дотор Хятад улсад 850 сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Энд аж үйлдвэржилт, зах зээлжилт, хотжилт, даяаршил бүгд нэгэн зэрэг өрнөж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд төрийн зохицуулалт голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Хятад улсын өсөлтийн хурдыг төрийнкапитализмтай холбон тайлбарладаг. 2000-аад оны дунд үеэс эхлэн Хятадын эдийн засгийн ихэнх салбарууд зах зээлд шилжиж, дэлхийн эдийн засгийн интеграцид орсон ч стратегийн үйлдвэрүүд нь төрийн өмчит аж ахуйн нэгж хэвээр улсын мэдэлд байсаар байна. Үүгээрээ “Хятад загвар”өрнөдийн либерал ардчилсан капитализмаас ялгаатай.

-Бид барууны буюу либерал загварыг хэрэгжүүлсэн болов уу? Яагаад барууны орнууд шиг өндөр хөгжилтэй болж чадсангүй вэ?

-Хөгжлийн бүх загварт өөрийн давуу болон сул талууд бий. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, шилжилтийн үеийг туулахдаа өөрийн орны уламжлал, зан заншил, үндэсний онцлог, амьдралын тогтсон хэв шинжийг сайтар тооцоололгүй, бусдыг дуурайх маягаар явж иржээ. Хөгжлийн зорилгодоо чөлөөт зах зээл, өрсөлдөөн, хувь хүний хөгжилд суурилан хүрч болох ба энэ бол зах зээлд суурилсан хөгжлийн загвар. Гэхдээ энэ загвар хөгжиж буй орнуудад бүрэн тохирохгүй байх тохиолдол байдаг. Зарим шүүмжлэгчид барууны хөгжлийн энэхүү загвар эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, нийгмийн баялгийг баячуудын гарт төвлөрүүлж, ядуусыг мөлждөг гэж үздэг. Энд баян, хоосны ялгаа ихээр илэрч, баячууд монополь бодлогоо хэрэгжүүлэх таатай хөрс бүрддэг ажээ.

Хөгжлийн олигархижсан загвар гэж бас бий. Энэ загварыг дагасан улс оронд санхүү, аж үйлдвэрийн салбарт ноёрхсон цөөн тооны бүлэг төрөөр эрх ашгаа хамгаалуулж, монополь тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлан боомилж, бүх асуудлыг лоббигоор шийдвэрлэж, олигархи бүлгүүдэд онцгой эрхийг эдлүүлж, тэдний хүссэн болгоныг биелүүлдэг засгийн газрыг бий болгодог.

Олигархи бүлгүүд орлого болон нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшиж, түүнийгээ бусдыг дарлах, хяхаж хавчих, хязгааргүй эрх мэдэлтэй болоход ашигладаг. Тэдний төлөөлөл төрийн захиргааны бүх шатанд нэвтрэх тул олигархжсан төр үүсч, аливаа шийдвэр зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг. Капитал хүн амын 1 хувийг бүрдүүлэх хүмүүсийн гарт төвлөрнө. Төрийн олигархажсан загвар үндсэндээ ард түмний эсрэг, ардчиллын эсрэг шинжтэй болж ирэх ба нийгмийн идэвхийг төрөөс аль болохоор дарангуйлна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд өрсөлдөөн хумигдаж, эдийн засаг монополиудын гарт төвлөрснөөр нийгмийн хөтөлбөр огт хэрэгжихээ больж, энэ нь нийгмийн дунд дургүйцэл төрүүлнэ. Энэхүү дургүйцэл, эсэргүүцлийг дарахын тулд төрөөс орон нутгийн шинжтэй зөрчлийг өдөөж, ингэснээр гол асуудлаас нийгмийн анхаарлыг зориудаар сарниулдаг.

Үндэсний үзлийг дэвэргэж, нийгмийн зөрчлийг дарахын тулд хамгаалах зэвсэг худалдан авах, шорон гяндан барих зэргээр эдийн засаг, нийгмийн амьдралыг огт хүсээгүй гольдрилд оруулах аюултай. Энэ бол эдийн засгийн хөгжлийн хамгийн эрсдэлтэй загвар юм.

Түүнчлэн хөгжлийн этатист (францаар état буюу төр улс) загвар буюу төр ихээхэн хэмжээний эрх мэдэлтэй байж, улс орноо чиглүүлэх загвардайны дараагаар капиталист болон социалист эдийн засгийн аль алинд ажиглагдаж байжээ. Эдгээр орнуудад үйлдвэрлэлд хамрагдаагүй байгалийн болон хүн хүчний нөөц байсан бөгөөд түүнийг төрийн мэдэлд авснаар аж үйлдвэржилтийн хурдцыг нэмж, дайнд сүйдсэн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болж байсан юм. Кейнсийн онолын дагуу хэрэглээг шүтсэн эдийн засаг бүхий капиталист орнуудболон захиргаадалтын системтэй социалист орнууд 1970 оны дунд үе хүртэл ямар нэг байдлаар амар тайван хөгжиж иржээ. Эдийн засагт төрийн оролцоо нэмэгдсэнээр татварын хувь хэмжээ нэмэгдэж, энэ нь компаниуд болон хувь хүмүүсийн бизнес эрхлэлтийг урамшуулахын оронд боомилж эхэлсэн байна.

Төрөөс нийгмийн хамгаалалд хэт анхаарч, ажилгүйдлийн тэтгэмж олгох зэргээр төсвөөс нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлснээр бусдын хөдөлмөрийг сорж, паразиталж амьдардаг бүхэл бүтэн давхаргыг бий болгосон байна. Үүнтэй уялдан эдийн засгийн өсөлт удааширч, бизнес эрхлэгчдийн ихэнх нь сүүдэрт орж, татвараас зугтаах, далд эдийн засаг руу шилжих байдал ихэссэн байна. Төрөөс эдийн засгийг зохицуулахдаа шууд нөлөөлж, хувийн бизнестэй өрсөлдөн төрийн бизнесийг хөгжүүлэх бус, харин зах зээлийн механизмыг ашиглан дам байдлаар оролцох ёстой байв. Төр бизнест хутгалдан орж, хувийн бизнесийн хийж чадах салбарт тэдний бизнесийг булаах юмуу өрсөлдөх байдлаар оролцох ёсгүй. Төрийн хариуцах ёстой зүйлсийн тоонд нийгмийн амин чухал дэд бүтэц, тухайлбал, батлан хамгаалах, хууль ёсыг тогтоох, хэрэгжилтийг хангах, санхүү болон мөнгө зээлийн бодлого байх ёстой.

-Бидэнд тохирох өөр загвар байгаа болов уу? Эсвэл хөгжлийн загварыг монголчилж, өөртөө тааруулах уу?

-Хөгжлийн загвар гэдэг улс орны эдийн засагт тодорхой үр дүнг авчрахад чиглэсэн эдийн засгийн обьектуудын хөгжлийн хандлага юм.

Ямар үр дүнд хүрэх гэж байгаагаас шалтгаалан хөгжлийн загвар улс орон бүрт харилцан адилгүй, нэг улс орны хөгжлийн загвар нөгөө оронд тохирохгүй байж болох ч хүн төрөлхтөний түүхэнд бүрэлдэн бий болсон хөгжлийн загваруудаас хамгийн үр дүн дүнтэй нь зах зээлийн эдийн засагт суурилсан, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, нийгмийн баялгийг хүн амд дахин хуваарилалтын аргаар тэгш хуваарилж чадсан, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан тийм загвар юм.

Хөгжлийн аливаа загварыг улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээр сонгон авахдаа түүхэн нөхцөл, газар зүйн байрлал, нийгэм соёлын онцлогийг заавал харгалзан үзэх ёстой бөгөөд түүнчлэн эдийн засгийн нөөц бололцоо, эдийн засгийн онцлог шинж, үндэсний өвөрмөц чанар, эдийн засгийн хөгжлийн байдал, бүтэц, түвшин, бүс нутагтаа болон дэлхийд эзлэх байр суурь, аж ахуйн зохион байгуулалтын болон салбарын бүтэц, эдийн засгийг төрөөс зохицуулдаг эсэх, эдийн засгийн нээлттэй байдал болон дэлхийн эдийн засагт оролцох оролцоо, нээлттэй байдал, гадаадын капиталын ашиглалт зэрэг үзүүлэлтийг анхаарах ёстой. Зах зээлийн эдийн засаг өндөр хэмжээнд хөгжсөн, өрсөлдөөний механизмыг эдийн засгийг урагшлуулах гол хөшүүрэг болгож чадсан, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх дотоодын хөшүүрэг бүхий хөгжингүй орнууд байна. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэх болсон нь бусад улс орнуудын жишгийг харж, өөрийн хөгжлийн замыг тодорхойлох болсонтой холбоотой. Шинэ замыг бий болгохоос илүү бусдын алдааг давтахгүйг хичээж, гүйцэж түрүүлэх нь хялбар. Монгол Улсын хувьд хэдэн зуун жилийн туршид хөгжөөд ирсэн улс орнуудын ардаас хөөцөлдөх бус, урдаас нь амдаж хөгжих зам үлдээд байна. Технологийн дэвшил өнөө үед мэдлэгийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хүчин зүйл болгож хувиргаад байна. Мэдлэгийн эдийн засагт суурь машины хажууд зогсдог хүмүүс биш, инженерүүд, дизайнерууд, программистууд илүү хэрэгтэй болоод байна.

Бусад орны хөгжлийг гүйцье гэвэл хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай. Биднийг хөгжлийн хурдаа нэмэх гэж оролдох зуур бусад орнууд зогсолтгүй урагшилсаар байх тул мэдлэгийн эдийн засагт анхаарлаа төвлөрүүлж, хэрхэн бүх хүчээ дайчилж, амдан хөгжих талаар бодох хэрэгтэй болжээ. Шинэ эдийн засгийг нутагшуулж, цахим шилжилтэд аль болох түргэн хугацаанд шилжихгүйгээр үүнийг хийх боломжгүй.

-Хөгжлийн энэ загвар бүрт давуу болон сул байгаа нь ажиглагдлаа. Дэлхийн дулаарал, байгалийн гамшгийн давтамж, хүрээлэн байгаа орчны бохирдол биднийг өөрөөр амьдрахыг шаардах боллоо. Та энэ талаар юу хэлэхсэн бол?

-Байгалийн баялгийг үрэлгэн байдлаар хэт ихээр ашиглах, агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдол, цаг уурын өөрчлөлт, цацрагийн түвшний нэмэгдэлт, озоны давхаргын цоорол, эко системд гарсан доройтол зэрэг нь бидэнд хөгжил гэдэг чинь сүйтгэл юм биш үү гэсэн дохиог өгсөн юм.

Хөгжихийн төлөө хүн төрөлхтөн асар их зүйлийг золиосолжээ. Үүнээс болж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тэнцвэргүй байдал үүсэв. Тогтворжуулах шаардлага үүссэн гэсэн үг. Нийгэм, эдийг засаг, хүрээлэн буй орчныг тогтвортой байлгаж байж бид хөгжинө. Ингэхгүй бол хөгжил сүйрэл дагуулна, дагуулсаар ч байна. Тогтвортой хөгжил үүнийг зогсоож чадна.

Ялангуяа дэлхийн дулаарлын нөлөө жил ирэх тутам мэдэгдэхүйцээр илэрч, гал, усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, байгалийн гамшиг дагуулах болов. Хөрсний элэгдэл, бэлчээрийн даацын хэтрэлт, цөлжилт, уул уурхайгаас үүдэлтэй усны хомсдол Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийг авчирч байна. Ирээдүй хойдоо онгон дагшин байгалиа хэвээр нь үлдээхийн тулд тогтвортой хөгжлийн загвар чиглэж байна. Алсын хараа 2050- үзэл баримтлалд үүнийг тусгасан бөгөөд эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад анхаарах юм. Байгалийн баялгийг амьжиргаагаа дээшлүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн зохистой ашиглаж, зах зээлд өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Байгалийн баялгийн орлогынхоо ихэнх хувийг биет капитал болон материаллаг хэрэгцээнд мөнгөн болон бусад хэлбэрээр зарцуулдаг ч хүн амынхаа боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулж, хүний капиталаа өсгөснөөр улс орны хөгжлийн суурь тавигддаг. Хүний капитал хөгжлийн үндсэн эх сурвалж юм.

Хөгжлийн үнэ цэнэ хэт өндөр байх нь улс орны ирээдүй, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлдэг. ДНБ-ээ хоёр дахин нугалсан өртэй монголчууд хөгжлийн загвараа эргэн харж, эдийн засгаа тэлэх, хөгжлийн хурдцыг нэмэх альтернатив арга, загвар олох шаардлагатай боллоо. Монгол Улсын хөгжлийн загварыг Монголчууд бид өөрсдөө л бүтээнэ, хэн нэгэн ирээд хийгээд өгдөг зүйл биш. Монголын нөхцөлийг монголчуудаас өөр хэн ч илүү сайн ойлгож, мэдэрч чадахгүй.

-Монголын хөгжлийн загварыг та хэрхэн тодорхойж харж байна вэ? Юугаараа бусдаас ялгарах бол?

-Хөгжихийн тулд дан ганц уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялгийн экспортоос хамаарч болохгүй гэдэг нь улам бүр ойлгомжтой болсоор байна. Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх, бодлогын шинжтэй хориг, хязгаарт орох, валютын ханш өсч буурахад улс орны эдийн засаг тэр чигээрээ доргиход хүргэхгүй байх гарцуудын нэг нь эдийн засгийн төрөлжилт юм.

Монгол хүний оюуны потенциал болон хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, инновацийг ашиглан цөөн төрлийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх, богино хугацаанд эдийн засгаа тэлэх, үр ашигтай мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмч давамгайлсан Эрдэнэт шиг уул уурхайн компаниудыг байгуулан хөгжүүлэх боломж байна. Аливаа хөгжил үргэлж шинэ зүйлийг авчирч тэр нь дараагийн шинэ зүйлийг үүсгэн бий болгож, арвижиж, илүү их нэмүү өртгийг бий болгож, өндөр технологийг үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байж үйлдвэрлэлийн үр ашиг болон хүн амын амьдралын чанар ихээхэн дээшилж, эдийн засаг нь тэнцвэртэй бөгөөд зөв бүтэцтэй болно. Хөрөнгө оруулалт бол эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр бөгеөд үйлдвэрлэлийн хүчин чадал болон орлого бий болгодог ч бид хөрөнгө оруулалтыг хамгийн ирээдүйтэй салбарт оруулж, боломжийг нь бүрэн дүүрэн чадахгүй байна.

Хөгжлийн хурдцыг өсөлтөөр тодорхойлох бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд капиталын хуримтлал үүсгэх, түүнийгээ хөрөнгө оруулалт болгон хувиргах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.

Монголын хөгжлийн эмпирик загварыг монгол гэртэй зүйрлэвэл тооно нь Алсын хараа 2050 болж, тулгуур хоёр багана нь уул уурхайн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болох юм. Аль алиных нь хувьд боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлснээр нэмүү өртгийг дотоодоо бий болгож, түүхий эдээс илүү үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгосноор тоононд өлгөх унийн тоо нэмэгдэнэ.

Эрчимжсэн мал ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр уул уурхайгаас ч илүү орлого олох бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүний экспортыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлнэ.

Гадаад худалдаагаар дамжуулан хөгжсөн орнуудын туршлагаас харж байхад эхлээд бусдаас ялгарах онцлог эсвэл эдийн засгийн хаана ч давтагдашгүй үнэ цэнэтэй зүйлс юу болохыг олж тогтоох шаардлагатай байдаг.

Манай улсын хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа тул хязгаарлагдмал нөөц бололцоо, хөрөнгөө зөвхөн тэр салбарт зориулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ийм замаар эдийн засгаа тэлэх шаардлага гарч ирж байна. Мөн гадаад худалдаа хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор экспортыг дэмжиж, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй байгаа юм.

Уламжлалт бүтээгдэхүүнээс гадна мэдлэг, инновац шингэсэн, оюуны өндөр гүйцэтгэлтэй, өртөг өндөртэй зүйлсийг экспортлох залуусыг дэмжих ёстой. Азийн түргэн хөгжилтэй орнуудын жишээ ийм. 3.3 сая хүнтэй манай улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10000 доллар болгохын тулд өнөөдрийн ДНБ-г 2.5 дахин өсгөх буюу 34,6 тэрбум ам. доллартай тэнцүү ДНБ-тэй болох шаардлага тулгарч байгаа бөгөөд 2060 он гэхэд 38000 ам. доллар болгохын тулд одооноос хөгжлийн загвараа эргэж харах, байгаа бүхий нөөц боломжоо хөгжлийн зорилтод дайчлах, эдийн засгаа тэлэх, өсөлтийг хангах өөр арга олох хэрэгтэй болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд-2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

Жил болгоны намар зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэллээ.

Арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэхдээ “Намрын ногоон өдрүүд арга хэмжээг мал аж ахуйн салбараар эхлүүлж байгаа нь учиртай. Мал аж ахуйн салбар нь манай орны уул уурхайн салбарын дараа ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэг хувь нь мал аж ахуй эрхэлдэг” гэв.

Зохион байгуулагч талаас ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш: “Энэ жил оролцогч байгууллагууд дээр хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийнхэн нэмж оролцож байна. Мөн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм дор ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зохион байгуулж байгаа учир ирсэн хүн бүтээгдэхүүнүүдээс айдасгүй худалдан авч болно. Энд худалдаалж байгаа болон өдөр тутам шинээр ирэх бараа бүтээгдэхүүнээс мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авч байна” гэв.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд болж байна. Хүрээлэнгийн зүүн жигүүрт хүнсний ногоо, мал эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, ноос ноолууран эдлэл харин баруун жигүүрт сүү сүүн бүтээгдэхүүний асрууд байрласан. Иргэдийн хөл хөдөлгөөн хүрээлэнгийн зүүн хойд хаалганаас нар зөв эргэсэн байдалтай байв.

Өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн гарна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдах, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тариаланчид тариалангийн талбайгаас ургацаа борлуулах олон давуу талтай юм.

Оролцож буй иргэд, аж ахуй нэгжүүд худалдан авагч нарт бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулалтаа өсгөх нь тэдний зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн нээлт эхэлснээс хойш тасрахгүй байлаа. Үйл ажиллагаанд үндэсний томоохон үйлдвэрлэгчдээс эхлээд нийт 470 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцоно. Энэхүү арга хэмжээ энэ сарын 16- 23-ыг хүртэл болно