Categories
мэдээ нийгэм

Сумдын “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулав

“Зөв бүхний эхлэл-Зөв хандлагаас” сэдэвт сумдын “Хүүхдийн төлөө зөвлөл”, “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд:

Тус аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Чандмань, Бигэр, Халиун, Цээл, Алтай, Бугат, Төгрөг, Шарга сумын “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь” аяны хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд шинэ санал санаачилга дэвшүүлэн, үр дүн гаргаж ажиллахад зөвлөгөө зөвлөмж өгч байгаа ажээ.

Мөн сумдын “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааг сурталчлан, гэмт хэрэг, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүхэг чиглэл өгч ажиллалаа хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үүрэн телефоны 5 дахь оператор “ОНДО” тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа

2021 он хэдий Covid-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын болоод олон улсын эдийн засагт томоохон шалгуур тавьж байгаа ч, манай улсын хувьд олон салбарын 100-н жилийн ой тохиосон тэмдэглэлт жил болж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн баяр дээр баяр нэмж, 15 жилийн дараа Монгол Улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор мэндэлж байна. Тодруулбал, тус салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Digital Nation-2021” экспо дээр үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авлаа.

ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан урагш хөгжих хөгжлийн босгон дээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг дэмжин харилцаа холбооны технологийг бусад салбарын техник технологи, хиймэл оюун ухаантай хослуулан хэрэглэгчиддээ хамгийн бага зардлаар хамгийн хямд, хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ханцуй шамлан ажилдаа орсон байна. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэр дундаа Цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх, технологийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиг үүргийн хүрээнд амжилттай хийгдэж буй олон шийдлүүдийн нэг илрэл бол ХХЗХ болон ХХМТГ зүгээс 5 дахь оператор Ай Эн Мобайл Нэтворк ХХК-г дэмжиж буй явдал юм.

ОНДО-гийн баг хамт олон интернэтийн хангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, аль хэдийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргээд байгаа бөгөөд энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгааг ОНДО-гийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал тус үйл явдлын үеэр дурдлаа. Хүртээмж гэдэг нь сүлжээг нэмэхээс гадна хэрэглэгчдэд очих өртөг буурах нь хамгийн том нөлөө юм. Одоогийн байдлаар 174 мянган өрх сүлжээнд холбогдсон байгаа ч, зах зээл дээр байгаа үнэ хүртээмжийн гол тушаа болж буйг ОНДО олж харж байна. ОНДО-гийн залуусын зорилго том, хийх ажил их, явах зам урт байгаа. Тэд харилцаа холбооны салбарт дэвшилтэт орчин үеийн технологи ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд дараа үеийн өндөр хурдны хөдөлгөөнт интернэт буюу 5G технологийг удахгүй танилцуулахаар туршилтын ажиллагааг хийж байгаа ба цаашлаад эх орныхоо бусад салбарт болон олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготойгоор ажиллаж байна.

ОНДО-гийн залуусын зорилго хэрэгжиж эхлэх цагт Монгол Улс хэрэглэгч орон биш бүтээгч орон болох цаг тун ойрхон байна. Манайд аливаа бизнесийн ард хэн байгаа бол гэх ажиг сэжиг их байдаг. Тэгвэл ОНДО-гийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн ч юм уу, нөлөө бүхий этгээдүүд байхгүй. Технологи, инновацын салбарын залуусын л нэгдэл юм. Стартап гарааны бизнес эрхлэгч залуус томоохон корпорациудын хийдэг бизнес рүү өөрсдийн бүтээсэн технологиороо хөл тавин, орж буй нь хамгийн чухал үйл явдал юм. Түүнчлэн Засгийн газрын Алсын хараатай уялдаж байгааг дахин тодотгоё.

Categories
мэдээ нийгэм

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулах “Хот өвөлд бэлэн” арга хэмжээг есдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. Энэ үеэр хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр тус арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаныхан оролцлоо. Байр эзэлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл болон шаардлагатай багаж хэрэгслийг гардуулсан юм.
Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тэгвэл тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулжээ.

НИТХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.БАТЦОГТ:

-Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулж байна. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм.

ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан байдаг. “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ныхонтой уулзаж байхад тус журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эзэмшигчид нь мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг талаар хэлдэг. Тиймээс чанга яригчаар 2-3 удаа зарлаад ачдаг гэсэн. Бидний зүгээс чанга яригчаар зарласнаас хойш 1-2 минут хүлээх боломж байдаг эсэхийг тодруулахад журамд хугацаа заагаагүй гэх тайлбарыг өгч байгаа. Тэдний зүгээс нэг автомашиныг ачих хугацаа нь хоёр минут болдог гэж хэлж байгаа ч яг гараад хэмжилт хийхэд 30-40 секундэд ачдаг.

Тиймээс үйлчилгээний байгууллагуудын зогсоолыг иргэдэд ашиглуулах саналыг өмнө нь гаргаж байсан, одоо ч гаргаж байна. “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ноос нэг удаад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөр 60 мянган төгрөгийнхөө 10 хувийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх санал гаргасан. Нийт ачилтын тоогоор тооцвол жилд 300 сая төгрөгийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх тооцоотой байна. Гэхдээ энэ хэмжээний мөнгөөр нэмж авто зогсоол барих боломжгүй. Тэгэхээр хувь хэмжээг нь нэмэх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр

Өнөөдөр Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр тохиож байна. Дэлхийн олон улс, хотууд төдийгүй Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь ил задгай хог хаях болон ангилах юм. Нийслэлд жил бүр бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээний 7-8 ажлыг зохион байгуулдаг.

Эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг тохиолдуулан НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Европын Холбооны төлөөлөгчийн газар, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яам зэрэг байгууллага хамтран Сэлбэ голын ай сав дагуух хогийг цэвэрлэх сайн дурын арга хэмжээ зохион байгууллаа.











Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ

Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага өнөөдөр /2021.09.18/ эхэллээ

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч нарыг хамруулан сорил, сургалт дадлагыг Баянхошуун дах сургалт дадлагын талбайд зохион байгуулж байна.

Сорил дадлагын нээлтэнд дарга, хурандаа А.Дашням оролцож мэргэжлийн ур чадвараа ахиулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагаанд амжилт хүслээ. Сорил, дадлагад бүтцийн нэгжүүдийн нийт 80 гаруй алба хаагч оролцож байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Үндэсний УЗ-ын шилдэг бүтээлийн уралдаанд Д.Урианхай тэргүүлжээ

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Соёл урлагийн газар болон “Соёлын яам” МЗЭ хамтран Ардын хувьсгалын 100-н жилийн ойг тохиолдуулан зохиолч яруу найрагчдын дунд зарласан.

Үндэсний утга уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны тэргүүн байрын шагналыг Азийн шилдэг яруу найрагч Монгол түмний бахархалт зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай хүртжээ. Дэд байрын шагналыг яруу найрагч С.Начин хүртсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Үе мөчний эрүүл мэндэд тустай таван хүнсийг танилцуулж байна

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнсийг танидцуулж байна. Үе мөчний эрүүл мэнддээ илүү анхаарцгаая.

1.Өөх тосоор баялаг загас

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 1)

Өөх тосоор баялаг загас нь эрүүл мэндэд хэрэгцээтэй байдаг омега-3 тосон хүчлийн гол эх үүсвэр билээ. Загасанд агуулагдах тос нь мөгөөрс, эд эсийн уян хатан болон эрүүл байдлыг хадгалахад ач тусаа хүргэдэг төдийгүй үений элэгдэл өвчнийг удаашруулдаг бөгөөд зарим тохиолдолд артрит буюу үе мөчний үрэвслийг намдаахад тусалдаг. Түүнчлэн омега-3 нь арьс, зүрх, тархинд маш их ач тустай тул энэ нь таны өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй байх ёстой хүнсний нэг юм.

2.Ургамлын гаралтай тос

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 2)

Хэрэв та загасанд дургүй эсвэл амьтны гаралтай бүтээгдэхүүн огт иддэггүй бол ургамлын гаралтай тос хэрэглэж хэвшихийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Хоол хүнсний хэрэглээндээ хангалттай хэмжээгээр өөх тос нэмэх нь хөгшрөлтөөс үүдэлтэй үе мөчний өвчин үүсэхээс сэргийлж, мөгөөрс, эд эсийн эрүүл мэнд, уян хатан чанарыг хадгалдаг билээ. Мөн ургамлын гаралтай тосонд агуулагдах антиоксидантууд нь үе мөчний үрэвслээс сэргийлдэг байна.

3.Желатин

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 3)

Желатин 100% коллагенаас бүрдсэн хүнсний бүтээгдэхүүн бөгөөд энэ нь бидний биеийг уургаар тэтгэдэг билээ. Мөн желатинд агуулагддаг амин хүчлүүд нь биеийн эд эсийг хурдан сэргээх, үе мөчний хөдөлгөөнийг сайжруулах, арьс, мөгөөрсний уян хатан чанарыг хадгалах чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Үүгээр ч зогсохгүй желатин нь хоол боловсруулах систем болон оюун ухааны чадварыг сайжруулж, үс, хумсны ургалтад сайнаар нөлөөлдөг байна.

4.Далайн байцаа

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 4)

Далайн байцаа нь бусад далайн ургамлуудын адил селен гэх элементээр баялаг тул энэхүү хүнс нь хүний биеийн дархлааг сайжруулахын зэрэгцээ эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, шөрмөсний уян хатан байдлыг хадгалдаг байна. Түүнчлэн селен бие организмын эрт хөгшрөлтөөс сэргийлэх чадвартай билээ.

5.Сүү, сүүн бүтээгдэхүүн

Үе мөчний эрүүл мэндэд тустай 5 хүнс (фото 5)

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальци болон D аминдэм маш их хэмжээгээр агуулдаг бөгөөд эдгээр нь булчингийн тогтолцоонд, ялангуяа үе мөчний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бодисууд юм. Гэхдээ та сүү, сүүн бүтээгдэхүүн сонгохдоо заавал орц найрлагыг нь шалгах хэрэгтэй юм шүү. Учир нь зарим өөх тосны бага агууламжтай сүүн бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний элсэн чихэр, удаан хугацаагаар хадгалах зориулалттай бодисууд хийдэг байна. Яагаад вэ гэхлээр үйлдвэрүүд хиймэл аргаар өөх тосны бага агууламжтай сүү гаргаж авах үед сүүний ердийн амт нь алдагддаг тул ийнхүү элсэн чихэр болон бусад орцуудыг нэмэх тохиолдол байдаг билээ. Харин ургамлын гаралтай цэвэр шар буурцагны, кокосын сүү зэргийг айж эмээлгүй хэрэглэж болох бөгөөд эдгээр нь үе мөчний эрүүл мэндэд тустай юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Найдалаа Э.Батшугарыг халз мэтгэлцээнд дуудлаа


УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Б.Найдалаагийн сонгуулийн штабаас МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарт хандан халз мэтгэлцээний урилга хүргүүллээ. Мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах талаар нэр дэвшигчдийн менежерүүд хамтран шийдэх бөгөөд урилгыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль ирэх ирэх аравдугаар сарын 10-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан. Энэ дагуу нэр дэвшигчид СЕХ-оос өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа.

СХД-ийн хувьд дараах 10 хүн нэр дэвшиж байгаа.

  • МАН-аас Э.Батшугар
  • АН-аас Э.Бат-Үүл
  • Иргэний Зориг-Ногоон намаас Ш.Гантулга
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • “Зөв хүн-Электорат” эвслээс Б.Найдалаа
  • Үнэн ба Зөв намаас А.Отгонбаатар
  • Дэлхийн Монголчууд намаас Л.Цог
  • Ард Түмний Олонхийн Засаглал намаас А.Батдорж
  • Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Ц.Гантулга
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Х.Бат-Ялалт

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг 2021 оны 9 дүгээр сарын 18-нд олгов.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд

  • Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ,
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР,
  • Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ,
  • Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ,
  • Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН,

28 дугаар тойрогт

  • Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР,
  • Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ,
  • Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА,
  • “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Бадрахын НАЙДАЛАА,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ,
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР,
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ,
  • Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ,
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА,
  • Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авлаа.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсох хуулийн зохицуулалттай. Мөн энэ өдрөөс эхлэн дээрх нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар цахим хуудастаа байршуулна.