“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд салбарын яамнаас оюутан залуус, ажил хайж байгаа иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан.
Тэгвэл ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
Энэ сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж,
- 26.3 мянган га-гаас 37.7 мянган тонн үр тариа, үүнээс
- 24.3 мянган га-гаас 34.4 мянган тонн улаанбуудай,
- 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс,
- 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо,
- 6.0 мянган га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал,
- 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Ингэснээр үр тарианы хураалт 6.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувийн явцтай байна.
Энэ онд улсын хэмжээгээр,
- 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай,
- 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо,
- 100.4 мянган га-д тосны ургамал,
- 100.0 мянган га-д тэжээлийн ургамал,
- 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар
- 594.1 мянган тонн үр тариа, үүнээс
- 559.2 мянган тонн улаанбуудай,
- 198.8 мянган тонн төмс,
- 117.0 мянган тонн хүнсний ногоо,
- 64.3 мянган тонн тосны ургамал,
- 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.