Categories
мэдээ нийгэм

​”Цаашид томуугийн вирус эргэлтэд орж нэмэгдэнэ. Тиймээс ирэх сараас нэлээд хүндрэл үүснэ” гэв


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа оролцож, мэдээлэл өглөө.

“Өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн 33,626 шинэ тохиолдол бүртгэгдсэн”

Тэрбээр “Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төстэй өвчлөлүүдийг үүсгэдэг маш олон вирус байдаг. COVID-19 халдвар ч томуу төст өвчний тоонд орж явна.

Улирлын томуугийн болон цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр улирал хоорондын түвшинд өвчлөл нэмэгдэж байна.

Тодруулбал, амьсгалын замын цочмог хүнд халдвартай эмчлүүлэгчид нийт эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 26 хувийг эзэлж байна.

Коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийг авч үзэхэд, 16-24, 50-60 насныхан дунд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Харин томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэн байдалтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9.2 хувийг эзэлж байна.

Аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжилт нэлээд өндөр байдаг.

Тиймээс бид зөвхөн COVID-19-ийн сорьц цуглуулж шинжлээгүй бөгөөд түүвэр аргаар тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцоос томуугийн болон бусад амьсгалын замын вирусийг давхар шинжилж байгаа.

Ингэхэд томуугийн вирус одоогоор хараахан эргэлтэд ороогүй байна. Харин томуу төстэй буюу томуугийн шинж тэмдгээр илэрдэг өвчлөлүүд буюу реновирус, аденовирус болон улирлын коронавирусийн тохиолдлууд бүртгэгдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд COVID-19-өөс гадна бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирусүүд эргэлтэд байна гэж ойлгож болно.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч, хүн амын нягтрал бий болсонтой холбоотойгоор цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх нь ойлгомжтой.

Цар тахлын вирустэй зэрэгцээд томуугийн өвчлөл, бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирус эргэлтэд орвол ирэх томуугийн улиралд нэлээд хүндрэлтэй байх таамаг байна.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд коронавируст халдварын 33,626 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Долоо хоногт бүртгэгдэх тохиолдол улам нэмэгдэж байна. Есдүгээр сарын 4-10-ны өдрүүдийн байдлаар өдөрт дунджаар 4,803 тохиолдол шинээр батлагдаж байсан бол одоо энэ тоо 1,600 тохиолдлоор өссөн байдалтай байна.

Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Зочлох үйлчилгээний чуулган зохион байгуулагдаж байна


“HoReCa Mongolia-2021” зочлох үйлчилгээний III чуулган өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо ТББ, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв ТББ-аас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Чуулганы үеэр “Зочид буудал, амралтын газарт саарал усны хэрэглээ”, “Цар тахал ба хэвийн үргэлжлэх зочид буудлын борлуулалт”, “Зоогийн үйлчилгээний борлуулалтын ухаалаг шийдэл ба бидний туршлага”, “Хүүхдэд ээлтэй зочлох үйлчилгээ”, “Зочлох үйлчилгээний байгууллагад олон улсын чанарын стандартын нэвтрүүлэлт”, “Зочид буудлын орлогын менежмент ба олон улсын зочид буудлуудын туршлага”, “Үндэсний зоог нь жуулчдыг татах бүтээгдэхүүн болох нь”, “Жуулчны хоолны цэс”, “Зоогийн газрын дижитал маркетинг” зэрэг илтгэлийг тавих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тэмцээн, уралдааныг “Хариуцлагын гэрээ” байгуулж, зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцжээ.

Улмаар эхний ээлжид мэргэжлийн тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрсэн талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, эхний ээлжид мэргэжлийн лигийн тэмцээнийг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26774 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26774 иргэн байна. Үүнээс 1271 нь жирэмсэн, 3259 нь хүүхэд байна.

Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6,666 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны есдугаар сарын 23-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3,609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сергей Диордица: Халдварын эрчмийг багасгаж, эндэгдлийн тоог бууруулах шаардлагатай байна

ДЭМБ-ын хувьд энэ сардаа багтаан дэлхийн хүн амын 10 хувийг вакцинжуулах зорилгыг тавин ажиллаж байна. Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинд хамруулаад байгаа ба дархлаа дэмжих тунг амжилттай эхлүүлээд явж байна. Ковид-19 үүсгээд буй вирус нь үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр. Вирусийг бүр мөсөн устгах боломж одоогоор байхгүй ч хохирлыг таслан зогсоох боломжтой бөгөөд бид түүнийг давсан хүчирхэг байдлыг бий болгох хэрэгтэй байна. Халдварын эрчмийг бага байлгах, эндэгдлийн тоог багасгах шаардлагатай бөгөөд хүн амын дархлаажуулалтын түвшинтэй хамаатай юм. ДЭМБ-ын зүгээс улс орнуудыг нийгмийн хариу арга хэмжээгээ үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д бензиний үнэ буурсаар байна

ОХУ-д шатахууны үнэ энэ сарын 14-20-ны хооронд инфляцийн түвшин 0.1 хувьтай байхад 0.02 хувиар буурсан байна. Шатахууны үнэ өмнөх хоёр долоо хоногт мөн үнийн өсөлтөөс доогуур байсныг Росстат буюу ОХУ- ын Улсын статистикийн газар мэдээлжээ.

Есдүгээр сарын эхэн үеэс хойш бензиний үнэ 0.1 хувиар буурсан байна. Харин он гарснаас хойш 6.22 хувиар өсч, инфляцийн түвшнээс 4.9 хувиар өндөр байжээ.

Бензинээс ялгаатай нь дизель түлшний үнэ оны эхэн үеэс 4.09 хувиар өсчээ. Есдүгээр сарын 14-20-ны хооронд дизель түлшний үнэ ч мөн 0.02 хувиар буурсан байна.Росстатын мэдээлснээр, ОХУ-д есдүгээр сарын 13-19-ний хооронд бензиний жижиглэнгийн дундаж үнэ литр тутамд 48.87 рубль болж, копейкоор буурчээ. Тодруулбал, АИ-92 бензиний үнэ копейкоор буурч, литр тутамд 45.93 рубль, АИ- 95 2 копейкоор буурч, литр тутамд 49.74 рубльд хүрсэн бол АИ-98 копейкоор өсч, 57.57 рубль болжээ. Дизель түлшний үнэ литр тутамд 50.62 рубль болж, мөн нэг копейкоор буурсан байна.

ОХУ-ын 21 бүс нутагт бензиний үнэ буурсан бол найман бүс нутагт өсчээ. Москва, Санкт-Петербург хотуудад бензиний үнэ долоо хоногийн байдлаар өөрчлөлт ороогүй байна. Дээрх хугацаанд тус улсад бензиний үйлдвэрлэл өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.8 хувиар буурч, 731 мянган тонн, дизель түлшний үйлдвэрлэл 3.7 хувиар буурч, 1 сая 459.300 тонн болсон байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2612 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2612 тохиолдол бүртгэгдэж, 5844 хүн эдгэрч, 12 хүн нас баржээ. Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт халдварын тохиолдлын тоо 284381, нас барагсдын тоо 1098 боллоо.

Өнөөдөр ЭМЯ-наас өгсөн мэдээллээр Монгол улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинд хамруулаад байгаа ба коронавирусийг бүр мөсөн устгах боломж одоогоор байхгүй ч хохирлыг таслан зогсоох боломжтой хэмээн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэв. Ингэхийн тулд мэдээж нийтээрээ хүн хоорондын зайгаа барих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, вакциндаа хамрагдах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

​Л.Энх-Амгалан: Сурагчдын ахицаар багшийн ажлыг дүгнэн, урамшуулал олгох нь зөв


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна.

Тэрбээр энэ үеэрээ боловсролын тогтолцоо, багш нарын ажлыг хэрхэн үнэлдэг болох талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Сайд Л.Энх-Амгалан “Сургуулийг болон багш нарыг хооронд нь өрсөлдүүлэхгүй. Мөн сурагчдыг хооронд нь өрсөлдүүлэхгүй.

Олимпиадын хүүхдүүд гээд тасалж аваад бэлдэх биш харин хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг гаргах ёстой юм.

Өөрөөр хэлбэл, сурагчдад ахиц дэвшлийн үнэлгээг хийж, багшийн ажлыг дүгнэн үр дүнд суурилсан санхүүжилт хэмээн урамшуулал олгодог болох нь зөв. Мөн үүний зэрэгцээ “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж харж байгаа” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дайчин нөхөрлөлөө бататгасан 1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нарын бусад албаны хүмүүс оролцсон юм.

3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах юм. Тус сургуульд Монгол-Оросын хамтарсан 1600 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Сонирхуулахад 2008 оноос “Дархан”, 2010 оноос “Сэлэнгэ” нэрээр зохион байгуулагдах болсон тус сургууль нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлдгээрээ тус сургууль чухал ач холбогдолтойд тооцогддог. Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн нисэх баг 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын 8 нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд Сэлэнгэ сургуульд нисэх бүрэлдэхүүний үндсэн үүрэг нь Хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа юм.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг” сэдвээр хуралджээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” сэдвээр цахим хурал зохион байгуулав.

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн байдал, “Koвид-19” халдварын үеийн хүүхдийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭМЯ, НЭМГ, 21 аймаг, ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, Өргөө амаржих газар, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер бүхий 125 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч С.Байгалмаа, “Төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” (2017-2021 оны эхний 8 сар) ТСА-ны ажилтан П.Орхонтуул, “Koвид-19 халдварын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг” ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, “Ковид-19″ халдвартай хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар мэдээлэл хийлээ.