Categories
мэдээ спорт цаг-үе

Эрчим хүчний салбарын хамт олон 100 мянган мод тарина

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100 мянган мод тарих ажлыг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Нүүрсхүчлийн хий ялгаруулдаг салбар тул энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ёкозуна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 5 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.09.26) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Шодайг ялж, 13 даваа, хоёр унаатай түрүүллээ.

Түүний араас ойрхон өрсөлдөөн үзүүлж байсан Мёогирюү сэкивакэ Мэйсэйд өвдөг шорооджээ. Ийнхүү Тэрунофүжи ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж, нийт дээд зиндааны таван түрүүтэй боллоо. Мөн тэрбээр энэ оны таван башёгийн хоёрт нь үзүүрлэж, гуравт нь түрүүлэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ичиножо А.Ичинноров(8-7), Хошорюү С.Бямбасүрэн(5-8-2), Кирибаяама Б.Лхагвасүрэн(9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-9), Чиёошома Г.Мөнхсайхан(5-10) нар башёгоо өндөрлүүллээ. Маэгаширагийн хоёрт бичигдсэн Кирибаяама ирэх башёд комүсүби цолтой барилдахаар болов.

Categories
гадаад мэдээ

Ангела Меркелийн хөрөг бүхий алтан зоос гаргажээ

Германы Канцлер Ангела Меркелийн 16 жилийн эрин үе төгсгөл болж байгаад зориулан тус улсын зоос, үнэт металлын онлайн дэлгүүрүүд Меркелийн хөрөг бүхий цул алтаар хийсэн бэлэг дурсгалын зоос худалдаанд гаргажээ.

Уг зоосонд дээр Меркелийн Канцлераар ажиллаж байсан он жилүүдийг /2005-2021 он/ хөргийнх нь дор сийлжээ. 0.3 грамм жинтэй бэлэг дурсгалын уг зоос нь 49 еврогийн үнэтэй байх аж.

Германд есдүгээр сарын 26 буюу өнөөдөр ням гаригт Бундестаг буюу парламентын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулын дараа шинэ Засгийн газар байгуулагдаж, шинэ Канцлерыг нэр дэвшүүлэх юм. Ангела Меркель сонгуулийн дараа улс төрөөс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Харвардын менежментор хөтөлбөрийн монгол дахь анхны төгсөлт боллоо

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй Харвард Бизнесийн сургуулийн Harvard ManageMentor (Харвардын МенежМентор) Монгол дахь хөтөлбөрийн анхны төгсөлт боллоо. Дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь “Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах” гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 41 модуль сэдэвтэй, дөрвөн сарын хугацаанд үргэлжилдэг, онлайнд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм.

Тухайлбал Карьер, стресс, цагийн менежмент, Зорилгоо тодорхойлох, Өөрчлөлтийн менежмент, Бусдыг удирдах, Багийн менежмент, Төсөв боловсруулах, Бизнес төлөвлөгөө, Санхүүгийн үндэс, Инноваци, Бүтээлч байдал, Маркетинг, Гүйцэтгэл, Стратегийн гүйцэтгэл зэрэг хичээлүүдтэй бөгөөд сэдэв тус бүр дээр дэлхийн шилдэг компаниудын асуудлыг шийдэх кейс бүхий, ажилдаа шууд хэрэгжүүлж болох бизнесийн загваруудтай, санаа сэдэл авах бодит хүмүүсийн видео бичлэгүүдтэй. Мөн бүх хичээл нь монгол багш нарын чиглүүлэгтэй явдагаараа онцлогтой.

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож байгаа энэхүү хөтөлбөрийн анхны курсыг 80 орчим компанийн 90 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагууд төгсч Харвард Бизнес Паблишингийн сертификатыг гардан авлаа.

Хөтөлбөрийн дараагийн үе шат 2021 оны аравдугаар сарын 1-нд эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Японы талаас Монголд цагт 20.000 мод суулгадаг төхөөрөмж бэлэглэнэ гэжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина хэмээн хэлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийн мод тарих амлалтыг Өвөр Монголчууд, Солонгост байгаа Монголчууд, Японы талаас дэмжихээ илэрхийлжээ. Тухайлбал Японы талаас гэхэд цагт 20.000 мод суулгадаг автомат төхөөрөмж авч өгөхөө амласан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

IELTS-д бэлдэж буй хүмүүст туслах долоон кино

Кино бол тухайн орныг судлах гайхалтай түлхүүр юм. Киногоор л бид уг орныг төсөөлж дүрсэлдэг. Тэгвэл кинонд мөн тухайн орны хэлний онцлог үг, яриа , хэллэг маань хүртэл маш сайн шингэсэн байдаг. IELTS-н шалгалт таны аялгыг Америк уу, Англи уу гэдгийг онцгойлдоггүй ч үгээ хэр цэвэр, ойлгомжтой хэлж буйд л анхаардаг. Кино үзэж буй үедээ, Америк болон Англи аялгын аль алиныг нь дуурайж давтаж хэлэхийг зөвлөж байна.


Жишээлбэл, “Captain Corelli’s Mandolin” кино нь хэдий англи хэл дээр ч таньд тус болж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл гол дүрийн жүжигчин Итали хүн учир аялгын хувьд өөрчлөлт орох юм. Тийм болохоор танд хэрэгцээтэй, тус болох киног сонгох нь бас чухал.

Уг кинонуудыг IELTS-ийн шалгалтад бэлдэж буй хүмүүстээ санал болгож байна.

1.Twilight

2.Break Up

3. Harry potter

4.City of Angels

5.Erin Brockovich

6.Little Women, When

7.Harry Met Sally


Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүүхдийн 50 ортой, төрөлжсөн эмнэлэг ашиглалтад орлоо

Аймгийн төв Арвайхээрт Улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Коронавирусийн халдвар нэмэгдэж, аймгийн БОЭТ ачааллаа дийлэхгүйд хүрсэн хүнд цаг үед шинэ эмнэлэг ашиглалтад орж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, БОЭТ-ийн тасгуудын хэвийн ажиллагааг хангах, хүүхдэд үзүүлэх эмчилгээ, сувилгааг нэг дор төвлөрүүлэх олон талын ач холбогдолтой юм. Цаашид тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллана гэдгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хэлж байв.

БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас ханиад томууны үед ор хүрэлцэхгүйд хүрдэг уг асуудлыг ийнхүү шийдвэрлээд байна. Хүүхэд, төрөхийн хуучин тасгуудыг ковидын халдварыг эмчлэх тусгаарлалтын эмнэлэг болгон ашиглах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ 7 хоногт ковидоор 98 хүн нас барлаа

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвараар нийт 1133 иргэн нас бараад байна.

Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд, халдвар авч эмчлэгдэж байсан 98 хүн нас барлаа. Тухайлбал, өнөөдөр 17 хүн, өчигдөр 18 хүн, өнгөрсөн баасан гарагт 12 хүн, пүрэв гарагт 13 хүн, лхагва гарагт 14 хүн, мягмар гарагт 13 хүн нас барсан бол даваа гарагт халдвар авсан 11 хүн нас бараад байна.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эмэгтэйд тусламж үзүүлээгүй асуудлаар тайлбар хийв

Нийслэлийн Өргөө амаржих газрын гадаа цус алдаж, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэх хоёр эмэгтэйн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тайлбар хийлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан дарга Ж.Отгонболд “Өчигдөр орой 19:20 цагт Чингэлтэй дүүргийн тандалтын баг найман сартай жирэмсэн эмэгтэйг яаралтай тусламжаар авч ирсэн. Тухайн иргэнийг авч ирэхэд “Covid-19”-ийн шинж тэмдэг илэрч байсан. Жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг үнэлээд, түргэвчилсэн тест авсан. Биеийн байдал нь хөнгөн гэж гарсан. Орны хүрэлцээ байхгүй учир даваа гаригт хэвтүүлэхээр буцаасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтээд, эдгэрч гарсан эмэгтэй яг тухайн өдөр цус алдсан байдалтай эмнэлэгт ирсэн юм.

Тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлж, нэг литр шингэн сэлбэсэн. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн. Жирэмсэн, эмэгтэйчүүдийн асуудлаар эмнэлгийн тусламж авах гэж хандсан хоёр тохиолдол нэг өдөр зэрэг болсон.

Цахим орчинд тархсан бичлэгийн тухайд жирэмсэн эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт шууд хэвтүүлсэнгүй хэмээн олон нийтийн хэрэгсэлд хандсан байх. Тухайн өдөр миний бие ЭМЯ-наас мэдээлэл аваад, газар дээр нь очсон. Өргөө амаржих газрын дарга, орлогч дарга, тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан эмч нартай уулзаж, карт хэрхэн хөтөлсөн, тухайн иргэнд эрүүл мэндийн ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар тодруулсан. Чингэлтэй дүүргийн харъяат хоёр иргэний тохиолдол нэг өдөр зэрэг үүссэн” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021-Намар-өвөл: Улирлын загварын чиг хандлага

Энэ намар болон өвөл хувцас загварын салбарт ямар загвар трэнд болохыг танилцуулж байна. Шинэ улиралд юу өмсөх вэ?

Нил яагаан:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 1)

Лаванда цэцгийн талбайг санагдуулам зөөлөн нил ягаан өнгө намрын чиг хандлагуудын түүвэрт багтжээ. Jil Sander, Givenchy, Miu Miu болон бусад загварын орднууд цуглуулгадаа зориулан нил ягаан өнгийн намирсан, торгон даашинз, давхар энгэртэй пальтоноос эхлэн өвлийн куртка, комбинзоныг урласан байна.

Урт ханцуй:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 2)

Загварын салбарын суут эрхмүүд болох Раф Симонс, Жонатан Андерсон, Ким Жонс, Оливье Рустен нар намар-өвлийн гол загваруудын нэгээр урт ханцуйг нэрлэж байна. Balmain, Acne Studios, Raf Simons брэндүүд урт ханцуйтай ноосон цамц, даашинзыг урласан бол Alexandre Vauthier, Prada орднууд тус загварын пальто, тренч цув болон курткаг санал болгожээ.

Муур эмэгтэй:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 3)

Бие барьсан комбинзонууд 2021 оны намар-өвөл цуглуулгад бодсоноос ч их харагдлаа. Ялангуяа Salvatore Ferragamo, Prada, Emilia Wickstead, Dolce&Gabbana, Tom Ford орднууд торгон, ноосон, торон зэрэг олон төрлийн материал, хийцтэй загваруудыг гаргажээ.

Шинэчлэгдсэн логонууд:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 4)

Versace-ийн бүтээлч захирал Донателла Версаче намар-өвөл 2021 цуглуулгынхаа танилцуулгын үеэр тус брэндийг илтгэсэн шинэ хээгээ танилцуулсан бол Fendi өөрсдийн винтэж логогоо эргэн авчирсан билээ. Түүнчлэн Givenchy брэндийн бүтээлч захирал Мэттью Уильямс загваруудаа том G үсгээр төлөөлүүлэн урлаж эхэлжээ.

Намхан суудал:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 5)

Сүүлийн жилүүдэд өндөр эрэлттэй байсан өндөр суудалтай mom, boyfriend болон 90-ээд оны жийнснүүдийн дараагаар намхан суудалтай, сул өмднүүд тренд болж эхэлж байна. Энэхүү загвар нь Balenciaga, Y/Project, Jawara Alleyne орднуудын цуглуулгад зонхилсон харагдлаа.

Тэйлор дээр тэйлор:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 6)

Намрын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйлээр тэйлор хийцтэй хантааз, пиджак болон брюк өмдний “гурвал хослол” тодорсон байна. Tory Burch, The Row, Prada болон Peter Do нь энэхүү хослолыг пүүз, кетний оронд лофер болон “combat” гуталтай хослуулж бүхэлдээ классик төрхийг бүрдүүлжээ. Мөн дизайнерууд энэ удаа олон төрлийн өнгө, хээ оруулалгүйгээр цулгуй, нэг өнгөөр дагнаж байгаагаараа онцлог байлаа.

Цанын баазын хэв маяг:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 7)

Намар-өвөл 2021 цуглуулгад багтсан хөвсгөр куртканууд таныг ямар нэг нэмэлт аксесуаргүйгээр загварлаг харагдуулж, тав тухтай, дулаан байлгана. Тухайлбал, Италийн зүүн хойд хэсэгт орших Доломит нуруун дахь Miu Miu загварын ордны танилцуулга дээр цайвар өнгө давамгайлсан oversize загварын цанын өмсгөл, нэхмэл цамц, ширмэл оёдолтой куртка онцлох загвараар тодорсон билээ.

Бүхэлдээ ноосон эдлэл:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 8)

Дизайнерууд төрхөө бүхэлдээ хүйтний улиралд хамгийн тохиромжтой ноос, ноолууран эдлэлээр бүрдүүлэхийг зөвлөж байна. Ингэхдээ Acne Studios, Chloe-ийн цуглуулгад багтсан шиг хэзээ ч дааруулахгүй эдлэлээс эсвэл Blumarine, Balmain ордны урласан шиг секси хослолоос сонгох боломжтой.

Сургуулийн сарафан:

Намар-өвөл 2021 улирлын хит загварууд (фото 10)

Сургуулийн гэж нэрлэсэн ч хүүхэд шиг харагдана гэсэн үг биш юм. Харин ч илүү эмэгтэйлэг, ажил хэрэгч төрхийг Prada болон Chloé брэндүүд санал болгож байна.