Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮИС-ийн удирдлагууд БШУ-ын сайдыг уучлалт гуйж, залруулга гаргахыг шаардав

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долоо хоногт Их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой мэдээлэл хийх үеэр сайд Л.Энх-Амгалан МҮИС гэдэг нэрийг буцааж авна хэмээн мэдэгдсэн.

Ингэхдээ “Энэ бол луйвар. Буцааж авах шалтгаан нь хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт МҮИС гадаадад манай их, дээд сургуулиудын нэрийг хамгийн хойш нь татаж байна. Хоёрдугаарт хөдөө орон нутгаас ирж байгаа оюутнууд МУИС-д ороод байгаа юм уу МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгааг гаргаж чадахгүй маш их төөрөгдөл үүсч байна. Энэ бол Монголын төрийн, ард түмний өмч. УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн Монголын үндэсний нэр авахыг хориглох эрх зүйн зохицуулалт хийж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монголын Үндэсний Их сургуулийн удирддагууд өнөөдөр мэдээлэл хийж, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг Иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

МҮИС-ийнхан энэ талаар “Сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг луйвар хийдэг гэж цоллосон. Энэ нь эрхзүйн хувьд доромж утгатай үг хэллэг бөгөөд гүтгэлгийн шинж чанартай. МҮИС хуулийн этгээдийн хувьд нэрээ баталгаажуулсан. Тиймээс ажил хэргийн нэр хүндээ хамгаалж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. Нэхэмжлэлд нэгдүгээрт, луйвар хийдэг гэж хэлсэн үгэндээ уучлалт гуйх, сайдын хувиар няцаалт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга гаргахыг шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Ууганцэцэг: Хөл хорионд удсанаас хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаанд асуудал үүссэн байж болзошгүй учир багш, эцэг эхчүүд сайтар анхаараарай

– ГЭР БҮЛИЙН АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХУУЛЬЧ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ WWW.ETUSLAMJ.MN ҮЙЛЧИЛГЭЭ БИЙ БОЛЖЭЭ –


Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэллээ. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд анги танхимдаа ангийнхантайгаа, багштайгаа нүүр тулах нь. Гэртээ удаан сууснаар хүүхдүүдийн зан харилцаа, сэтгэл зүй гээд олон зүйлд өөрчлөлт орсон байх даа?

-Тийм ээ, хүүхдүүдийн хувьд нийгэмшил болоод танин мэдэхүй, тэдний зан харилцаанд олон сорилт болсон хоёр жилийг бид хамтдаа үдлээ. Хүүхдүүд хичээл сургуульдаа ч орохоор их яарч байгаа нь ажиглагдаж байна. Гэртээ цахим хичээл хичнээн хийсэн ч хүүхдийн үндсэн хэрэгцээ нь хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, тоглох, хөдөлгөөн хийх, өөрийгөө бусдаар үнэлүүлэх, бусдыг даган дуурайх, үлгэр жишээ авах гээд олон үйл ажиллагаагаа хязгаарлалаа. Үүнтэй холбоотой уур уцаартай байх, анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй байх, бусадтай нүүр тулж харилцахад хүндрэлтэй байх зэрэг өөрчлөлт орсон байх магадлалтай.

-Энэ үед багш нар хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах вэ, эцэг эхчүүд юун дээр анхаарвал зүйтэй вэ?

-Дээр хэлсэнчлэн хүүхдийн сэтгэл зүй, зан харилцаа, нийгэмшилд асуудал үүссэн байх эрсдэлтэй тул гэрийнхэн, ээж аав, эцэг эхчүүд сайтар мэдээлэл өгөх, айдсыг нь дарах, тайлбарлах зэрэг үйл ажиллагааг хийгээсэй гэж хүсч байна.

-Хөл хорионы үед мэндэлсэн хүүхдүүд зожиг, бишүүрхүү, гэр бүлийнхнээсээ өөр хүн харахаараа уйлдаг болчихож. Ийм хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхэд төрөөд л хүмүүсийн харилцааг сонсож, харж мэдэрч эхэлдэг. Хүмүүсийн яриа, өөр орчин нь хүүхдийг нийгэмшихэд нөлөө үзүүлдэг. Харин байнгын нэг орчинд байх, тогтмол байдаг гэрийнхнээсээ өөр хүмүүсийг харж сонсож мэдрэхгүй байх нь хүүхэд бишүүрхүү, зожиг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс ээж, аавууд хүүхдийнхээ харилцааны хэрэгцээг хангаж харилцан ярилцах, хүслийг нь сонсох, тоглох, ном үзүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон төрөл бүрийн дуу сонсгох, булчингийн хөгжлийг дэмжих, нуруу хөлийг нь барьж тосолж тайвшруулах, төрөл садныхаа хүмүүсийн дуу хоолойг утсаар сонсгох зэрэг аргуудыг хэрэглэж болно.

-Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос өсвөр насныхан архи ууж, машин хулгайлж, бүр хамаатныхаа хүүхдийн амь насанд халдсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь эцэг эхийн хайхрамж муу, тавиул хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд гурван үндсэн хэрэгцээ байдаг тул түүнийг нь хангах материаллаг хэрэгцээг бид маш сайн мэддэг. Түүнийг нь хангачихвал хүүхэд аюулгүй эсвэл сайн өсөж байна, хүмүүжиж байна гэж буруу бодох тал бий. Тиймээс хүүхдийн сэтгэл зүйн талын хэрэгцээг харгалзан үзэж хангах нь туйлын чухал. Магтах, сайшаах, асуулт асуух, хүүхдээ илэх, тайвшруулах аргадах, буруу зүйл хийсэн бол зэмлэх зэрэг. Энэ харилцаа үгүй бол хүүхэд өөрийгөө сул доройгоор мэдрэх, өөрийгөө хэрэггүй, эсвэл хаягдсан гэж мэдэрч үүнээсээ үүдэн бусдад буруу зүйл хийх, эрсдэлт зан үйл гаргаж бусдад болон өөртөө аюултай үйлдэл хийх талтай.

-Хүүхдийн энэ мэт асуудлыг ярихаар яалт ч үгүй гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхийн хайр халамжаас бүх юм хамаардаг. Эцэг эх байна гэдэг маш том хариуцлага юм?

-Тэгэлгүй яахав, эцэг эх байна гэдэг нь нэг талаасаа мэргэжил юм. Нөгөө талаасаа хариуцлага, өөрийнхөө өмнө, гэр бүлийнхээ өмнө, нийгмийн өмнө хүлээсэн дүр-үүрэг. Харин түүнийгээ ухамсартайгаар хүлээн авч хүүхдээ шинжлэх ухааны үндэстэйгээр хүмүүжүүлэх нь орчин цагийн аав, ээжийн онцлог юм. Мөн чанартаа цаг гаргаж хүүхдээ хайрлаж халамжлан зөв шаардлагыг тавих нь эерэг хүмүүжлийн арга юм.

-Хөл хорионд хоёр жил сууцгаалаа. Энэ хорио нь нэг талдаа гэр бүлүүд эргэн нэгдэх, хамтдаа удаан хугацаагаар байх боломжийг олголоо гэж харж байгаа шүү?

-Хөл хорио гэр бүл, хосуудын харилцаанд сайнаар нөлөө үзүүлсэн жишээ олон байна. Нэгнийгээ илүү танин мэдэх, хамтдаа цагийг өнгөрүүлэх, нэгэндээ туслах, хамтрах, ярилцах боломжийг олгосон. Магадгүй эргэн хоорондоо нэгдэж харилцааны хувьд нэгнийгээ уучлах, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх зэрэг.

-Дээхнэ үед хос хоёр маргалдахад эмэгтэй нь чемодантай хувцсаа чирээд төрсөн гэртээ очоод уйлаад суучихдаг хандлага байлаа. Харин одоо сэтгэл зүйчид хандаж, гэр бүлийн сэтгэл зүйчээс тусламж гуйх шинэ хандлагатай болжээ?

-Хүмүүсийн мэдлэг, хандлага өөрчлөгдөж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах байдал нэмэгдсэн. Мэргэжлийн сэтгэл судлаач, хуульч үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах нь тэдний хувьд хамгийн чухал байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөөний гол шаардлага нь өөрийн сайн дурын хүсэлтээр хандаж өөрийн нууцыг хадгалсан итгэлтэй, аюулгүй үйлчилгээ авах юм.

-Яг ийм үед гэр бүлийн харилцаа, хүчирхийллээс сэргийлэх сэтгэл зүй, хуулийн зөвлөгөө өгдөг цахим платформ ажиллаж эхэлжээ?

-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгөх www.etuslamj.mn-ыг бүтээж гэр бүлийн асуудлаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульч чатбокс зөвлөгөөг өгч эхэлсэн нь орон зай, цаг хугацааны хувьд үйлчлүүлэгчдэд ойр үйлчилгээ болжээ. Сайтаас гэр бүлийн харилцаатай холбоотой тест, түгээмэл тохиолддог асуудал, түүнийгээ хэрхэн яаж шийдэх, мөн хуулийн асуулт хариултыг авч зөвлөгөө авах хэрэгтэй бол чатбокс үйлчилгээ авч болно.

-Пэйжид чатаар хандаж зөвлөгөө авна гэсэн үг үү. Яаж зөвлөгөө авах талаар сонирхуулахгүй юу?

-Etuslamj.mn фэйсбүүк пэйжийн чат хэсэгт хандан гэр бүлийн харилцаанд гарч буй бэрхшээлтэй асуудлынхаа талаар хуульч, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч шууд чатлах боломжтой үйлчилгээ гэсэн үг.

-Манайхан гэр бүлд асуудал тулгараад эхнэр, нөхөртэйгөө хэрэлдэхээр ялангуяа эмэгтэйчүүд сайн найзаасаа зөвлөгөө авдаг. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг болоосой гэж бодогдлоо. Яагаад вэ гэвэл мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа шүү дээ?

-Тийм ээ, мэргэжлийн хүмүүст хандсанаар зөв мэдээлэл авч, нууцлалдаа санаа зовохгүй байх боломж бүрдэж байна.

-Ярилцлагын төгсгөлд нэг зөвлөгөө хүсье. Одоо нийслэлд хотын түгжрэл эхэлнэ, хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Коронавирусийн халдвар ч нэмэгдэх байх. Бензин шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Асуудал бол маш их байна. Яг энэ үед хувь хүн сэтгэл зүйгээ хэрхэн зөв залбал энэ асуудлуудыг хялбараар туулах вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэл зөвхөн тамирчин, цэргийнхэнд хэрэгтэй байдаг бус бүхий л хүмүүст хэрэгтэй. Бид байж болох тохиолдох асуудлыг аль болон бодит байдлаас хүлээн авах нь чухал. Учир нь хэт эерэг, сөрөг төсөөлөл биднийг буруу хүлээлтэд аваачдаг. Тиймээс байж болох хамгийн бодит талаас нь өөрийн хүлээлтээ тавиарай гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгө авах дансаа өөрчлөх заавар

Арилжааны банкинд холбуулсан хүүхдийн мөнгөний дансаа өөрчилсөн бол .

Categories
мэдээ улс-төр

СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймгийн 18 дугаар , СХД-ийн 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулна. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ өчигдөр эцэслэн тодруулж дууслаа.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд

  • МАН-аас Н.Батшугар
  • АН-аас Э.Бат-Үүл
  • ХҮН-аас Б.Найдалаа
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх
  • ИЗНН-аас Ш.Гантулга
  • Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нар дэвшиж байна.

Нэр дэвшигчид энэ есдүгээр сарын 6-нд СЕХ-д нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ. СЕХ материалыг хянаж үзээд ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

“Амазон” компани 55 мянган хүн ажилд авахаар болжээ

Дэлхийн томоохон онлайн худалдааны компани болох “Амазон” ойрын саруудад 55 мянган хүнийг ажилд авахаар болсон тухай тус компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси өчигдөр хэвлэлд ярьжээ.

“Амазон” компани нь АНУ-ын хоёр дахь том ажил олгогч хувийн компани бөгөөд одоогоор 275 мянга орчим ажилтантай. Шинээр нээх ажлын байрууд нь үүний 20 хувьтай тэнцэж байна.

55 мянган шинэ ажлын байрны 40 мянга орчмыг нь АНУ-аас, үлдсэн хэсгийг нь Энэтхэг, Герман, Япон зэрэг улсуудаас бүрдүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 912, хөдөө орон нутагт 2893 тохиолдол бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 912 нь Улаанбаатарт,
  • 2893 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барж, нийт нас баралт 948 боллоо.

Сүүлийн цагт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 104 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1230, хулгайтай холбоотой 32, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 56, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 105, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 55, эрүүлжүүлэх байранд хоносон 120, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын улмаас ЭЕШ-аас хоцорсон сурагчдын шалгалт эхэллээ

Өнөөдөр коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй сурагчид ЭЕШ нөхөн өгнө.

Шалгалт өнөөдөр англи хэлний хичээлээр эхэлнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчдаас есдүгээр сарын 02-ноос 04-ний хооронд шалгалт авахаар болсон билээ. Ингэхдээ эмнэлгийн магадлагаа, ЭМЯ-наас ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгалтад оруулах юм. Бусад шалтгааны улмаас шалгалт өгч чадаагүй сурагчид шалгалтад орох боломжгүй аж.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Дүрслэх Урлагийн тэнхимийн багш нарын уран бүтээлийн үзэсгэлэн болно

МУБИС-ийн 70 жилийн ойн хүрээнд Хамтын Ажиллагаатай Их Сургуулиудын Дүрслэх Урлагийн Тэнхимийн Багш нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн маргааш буюу есдүгээр сарын 03-ны 16:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Тус сургууль нь 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр анх байгуулагджээ.

Энэхүү үзэсгэлэнд МУБИС-тай хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиуд, тухайлбал ОХУ-ын Буриадын Их Сургууль, Казакийн Их Сургууль, БНСУ-ын Гёнин Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль болон МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар уран бүтээлээрээ оролцож байна.

Монгол улсын төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон, Б.Чогсом нарын алдартай зураач, уран бүтээлчид ажиллаж байсан. Тус тэнхимийн багш нар Монголын дүрслэх урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан олон арван бүтээл туурвиж, үзэгч олондоо толилуулсаар ирсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнд оролцсон гадаадын болон тус тэнхимийн багш нарын уран бүтээлүүдээс улс үндэстэн болон хувь уран бүтээлчийн онцлог, уран бүтээлийн чиг хандлага, мэргэжлийн ур чадварын өвөрмөц байдлыг тольдон харах боломжтой юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарийн хүрэмтийн хүн чулуу


Булган аймгийн Сайхан сумын төвөөс зүүн зүгт хорь гаруй км зайтай Нарийн Хүрэмт хэмээх газарт дөрвөн хүн чулуу бүхий цогцолбор дурсгал бий.
Энд түрэгийн үеийн олонх цогцолборт нийтлэг байдаг хашлага болон зэл чулуу огт үгүй, харин нэг дор таруухан байрласан замбараагүй цөөн хэдэн чулуутай, хүн чулууны хоёр нь босоо зоолттой, нөгөө хоёр нь сул хэвтэж байсныг хожим тойруулан газарт зоон хашаалсан байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар бас нэг хүн чулуу байсан нь үгүй болжээ.
Бусад хүн чулуудаас хэмжээ болон хийц дүрслэлээрээ эрс ялгарах эхний хүн чулууны тухайд тодруулбал: Уртавтар хавтгай чулуугаар босоо хүний дүрс оруулан хийж босгон зоож тавьсан бөгөөд толгойн дээд хэсэг хажуу талаасаа эмтрэн унасан байна. Өргөн дүгрэг царайтай, хацрыг нэлээд төвийлгөн гаргасан, нүдний доогуур нарийн зураас татжээ. Хоёр гараа цээжиндээ авч дэлбэн амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой ваар барьжээ. Гарын сарвуу болон хурууг тодруулаагүй. Баруун ташаандаа дүгрэг хавтага¬тай бөгөөд бүс дээлийн энгэр заамыг тодотгон гаргаагүй цулгуй ажээ. Газраас цухуйх өндөр нь 163 см, мөрний өргөн 43 см. Бусад гурван хүн чулуу нь үүнийг тойрон байрлаж байсан бололтой бөгөөд нэг нь дээрхийн баруун өмнө газарт зоолттой, үлдэх хоёр нь сул хэвтэнэ.

зүлэг болон байгаль гэх мэтийн зураг байж болно

Эдгээр гурвын хийц дүрслэл хэмжээ ерөнхий¬дөө адил бөгөөд чулуунд зөвхөн хүний нүүрийг дүрсэлжээ. Гурвуул хавчиг нарийхан нүүртэй, хоёр нүдийг тойруул¬сан зураасаар урт гонзгой хэлбэртэй гаргаж дундаас нь хамрын шугамыг шулуунаар үргэлж-лүүлж самсааг нь өргөн сартгар байдалтай дүрсэл¬жээ. Амыг хонхор зураасаар, эрүүний доод талыг тал дугуй зураасаар хийсэн байна. Эдгээрийн өндөр 74-90 см, өргөн 25-28 см гэж ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.