Categories
мэдээ нийгэм

“Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн” гэв

“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг энэ сарын 11, 12-нд зохион байгуулна

Өвөлжилтийн бэлтгэл болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг.

  1. Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, аюулгүй байдлыг хангах асуудал буюу иргэдэд хүртээмжтэй байлгах, өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх ёстой.
  2. Иргэд галлах явцдаа угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх явдал.
  3. Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хувь хүний оролцоог сайжруулах.
  4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд төслүүдтэй хамтран айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн бусад төрлийн ахуйн цахилгаан халаагуурын технологийн шийдлүүдийг санал болгох багц ажлууд ордог.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн гэлээ. Багц тус бүрээр нь задлан танилцуулахгүй юу?

-Түлшний нөөцийн хувьд “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Нийслэлийн зүгээс агуулах, тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан, гүйцэтгэдэг. Есдүгээр сарын 2-ний байдлаар 29.180 тонн сайжруулсан түлшний нөөц агуулахад байгаа гэсэн мэдээ бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлж байж өвөлжилтөд бэлэн болсон гэж үздэг. Есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу түлш нөөцлөлтийн ажил хэвийн явагдаж байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сарын угаарын хийн эрсдэл их өндөр байсан. Угаартсан хүн болгоноос судалгаа авч, нөхцөл байдал, шалтгааныг нь тодруулсан. Уг судалгаагаар 2019, 2020 онд гарсан угаарын хийн эрсдэлүүд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшээ зөв зохистой түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулан өөрчлөх зэрэг мэдлэг дутмаг байснаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Харин хоёр жил сайжруулсан түлшээ хэрэглэсний дараа буюу өнгөрсөн хавар гарсан угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй хандсанаас үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Бороо ороод байхаар нь яндангаа аваад өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас үүдэн угаартах эрсдэл үүссэн. Ийм шалтгаан маш өндөр хувийг эзэлж байгаа. Эсвэл насанд хүрээгүй хүүхдүүд галаа түлээд, яндангаа аваад өрхөө бүтээчихсэн гэх мэтийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас угаарын хийн эрсдэлд орох тохиолдол нэлээдгүй байлаа. Тэгэхээр иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүссэн эрсдэлийг сургалт, нөлөөллийн ажлаар бууруулна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тус ажилтнууд нийслэлийн гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд оролцохоос гадна орчны бохирдолтой холбоотой ажлуудыг хийдэг. Тиймээс 4500 ажилтнаа зургаан дүүрэгт нэгж болгон багцалж, зургаан өдрийн сургалтад хамруулж байгаа. Тодруулбал, айл бүрээр орон өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах сургалт байгаа. Нэг орон тооны бус ажилтанд 40 хүртэлх айл ногддог. 40 өрх гэдэг нь 2-3 гудамжны айлууд гэсэн үг. Тэгэхээр 4500 орон тооны бус ажилтнуудыг есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллийг олгосон байх сургалтад хамруулж байгаа юм. Өнөөдрийн хувьд тав дахь дүүрэг буюу Баянзүрх дүүрэгт 14:00 цагаас сургалт орсон бөгөөд амжилттай үргэлжилж байна. 4500 ажилтнууд дээр бүх хорооны дарга, хэсгийн ахлагч нар нэмэгдээд 5000 гаруй хүн сургалтад хамрагдана. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх үүднээс тодорхой хэсгийг танхимаар, дийлэнх хувийг нь цахимаар сургалтад хамруулж байгаа.

-Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр өөр ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг өдөрлөг маань хэд хэдэн дэд хэсгээс бүтнэ. Тухайлбал, нэг талдаа агаарын бохирдолтой холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэх юм. Үүнд, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэгтэй холбоотой үйлчилгээ, мэдээллийг хүргэнэ. Нөгөө талд нь шинэлэг техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэдэг бизнес, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчилна. Мөн төрийн байгууллагаас гаргасан стандарт, норм, норматив болоод хангах ёстой бусад хэм хэмжээг хангуулах, тэдгээрийг тайлбарлах, ойлгуулах юм. Түүнчлэн стандартын зуух болоод стандартын бус зууханд түлш түлэхэд шаталтын ялгаа ямар байдаг вэ? Утаа их хаядаг, бага хаядаг тээврийн хэрэгслийн хооронд агаар бохирдуулах ямар хэмжээний ялгаа гардаг вэ гэдгийг газар дээр нь хэмжиж, иргэдэд сонирхуулна. Үүнээс үүдэлтэй технологийн шийдлүүдийг иргэдэд санал болгохоор ажиллаж байна. Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэрийн дулаалгын талаар танилцуулга, төслүүдийг иргэдэд мэдээлэхээр төлөвлөсөн. Гэрээ дулаалсан айлын түлшний хэрэглээ болоод гэрээ дулаалаагүй айлын түлшний хэрэглээнд ямар зөрүү гарч байгааг иргэдэд таниулан, сурталчилна гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна, чанар хяналтыг сайжруулна” гэсэн байдаг. Үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлье гэж үзвэл жилд ойролцоогоор 10 орчим хувиар агаарын бохирдлыг бууруулах шаардлага үүсэж байна. Үүнийг хэрэгжүүлэхээр тархалтын загварчлал гарган, дүн шинжилгээ хийхэд айл өрхүүдийн зуухны стандарт болоод автомашинаас ялгарч буй бохирдол хамгийн их болоод байгаа юм. Ер нь яндангүй л бол бохирдолгүй байна гэж ойлгоход буруудахгүй. Тиймээс өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг агаар бохирдуулдаггүй эх үүсвэрээр солих боломжийн талаар суурь судалгаа хийн, иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийдэг. Энэ мэтчилэн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан таван төрлийн цогц төлөвлөгөө гарган бэлдэж байгаа.

-Сайжруулсан түлш борлуулах цэгүүд нэмэгдэж байгаа юу. Мөн үнийн хувьд өөрчлөлт орсон уу?

-Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн түлш түлсэн байдаг. Харин 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн түлш түлсэн. Энэ нь түлшний хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг. Тус 708 мянган тонн түлшний 504 мянган тонн түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалсан. 54 мянган тонн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр мөн иргэд худалдаж авсан. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард судалгаа авахад хэрэглэгчид “Түлшний үнийг хөнгөлсөн нь цар тахлын үед маш их дэм болсон” гэх дүгнэлтийг өгсөн. Энэ жилийн хувьд Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулан худалдаалахаар болсон. Нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр худалдаалах бөгөөд зургаан шуудай түлшийг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангана гэсэн үг. Борлуулалтын цэгийн тоог 2019 оноос хойш тасралтгүй нэмсэн. Хамгийн сүүлд цар тахлын үед настай хүмүүс, алслагдмал хол газар амьдардаг иргэддээ ойртох зорилгоор 67 “Өндөр цэг”-ийг нэмсэн. Ингэснээр нийт 686 түлш борлуулах цэгтэй болсон байгаа. Өмнө нь түлш тээврийн 22 компани тээвэрлэлт хийдэг байсан бол энэ жилээс 35 болгосон. Ингэснээр тээвэрлэлт удах, хоног хугацаа алдах зэрэг асуудлууд үндсэндээ байхгүй болсон. Төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гэх гомдлууд ирдэг. Ер нь угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглэж байж сольдог вэ?

-Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаадаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ хэрэглээний мэдлэггүйгээс болоод угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь, зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраачихдаг зэргээр орхигдуулсан байдаг. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаарын онцлог нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Тиймээс угаар мэдрэгч бол зайлшгүй шаардлагатай зүйл. Орон тооны бус 4500 ажилтнуудыг айл өрхөөр явуулан, ажиллагаатай болоод ажиллагаагүй угаар мэдрэгчийн судалгааг хийлгэсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айлууд угаар мэдрэгчээ хаясан, гээсэн, эвдэлсэн байна. Эдгээр шаардлагатай угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод “Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, энэ долоо хоногоос нэмж 20 мянган угаар мэдрэгчийг оруулж ирэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө есдүгээр сарын 11, 12-нд болох өдөрлөгөөс өмнө угаар мэдрэгчээ бэлэн болгоно. Галлагаа эхэлсэн үед угаар мэдрэгч нь давхар ажиллаад явах ёстой. Намрын улирлын нэг эрсдэлтэй тал нь зунжин орсон борооны улмаас яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтрээд гал түлэх болдог. Үүнээс болж шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий болдог. Иймээс сайжруулсан түлш, галлагаа, угаарын эрсдэлтэй холбоотой бүх талын мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулахын сацуу орон тооны бус ажилчдыг дайчлахаар төлөвлөөд байгаа юм. Яндан хөөлөхөд хүндрэлтэй байгаа айлууд буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Монгол орны 76.9 хувь нь цөлжилтөд өртжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргалаа.

Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргажээ.

No description available.

Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн бөгөөд үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын нутаг цөлжилтөнд илүү их өртөөд байна.

д/д

Аймгийн нэр

Хэвийн (цөлжилт илрээгүй)

Сул

Дунд

Хүчтэй

Нэн хүчтэй

Бусад

1

Архангай

2.0

45.0

28.5

8.5

0.6

15.4

2

Баян-Өлгий

41.1

39.4

13.2

3.9

0.1

2.3

3

Баянхонгор

1.2

24.3

30.4

33.6

9.8

0.7

4

Булган

10.2

19.4

20.1

16.9

4.2

29.2

5

Говь-Алтай

1.3

39.3

32.8

22.1

4.4

0.1

6

Говьсүмбэр

0.1

0.2

25.6

60.5

13.5

0.1

7

Дархан-Уул

16.9

36.6

10.4

4.9

0.5

30.7

8

Дорнод

57.7

37.5

2.3

0.1

0.0

2.4

9

Дорноговь

0.3

13.9

32.2

43.4

10.2

0.0

10

Дундговь

0.0

1.3

13.0

54.8

30.9

0.0

11

Завхан

33.9

48.6

9.6

1.1

0.0

6.8

12

Орхон

0.0

4.7

27.3

26.1

17.8

24.1

13

Өвөрхангай

0.0

6.3

26.7

48.5

15.7

2.8

14

Өмнөговь

0.5

37.8

37.2

22.9

1.6

0.0

15

Сүхбаатар

11.7

50.2

27.3

9.9

0.5

0.4

16

Сэлэнгэ

28.6

24.8

4.5

0.5

0.0

41.6

17

Төв

6.3

24.5

24.4

21.8

6.1

16.9

18

Увс

13.9

41.0

23.8

9.2

0.7

11.4

19

Ховд

6.7

46.4

29.2

13.3

1.4

3.0

20

Хөвсгөл

37.1

24.8

4.2

0.4

0.1

33.4

21

Хэнтий

34.4

32.8

13.6

4.1

0.4

14.7

22

Улаанбаатар

1.9

26.5

20.5

25.2

7.6

18.3

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ: Энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй

Энэ сарын 10, 11-нд үйлдэх Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй болсон талаар “МИАТ” компаниас мэдээлжээ.

Учир нь Улаанбаатар-Сөүлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдсан тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу зорчигч тээвэрлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд энэ сарын 10, 11-нд Сөүл рүү нисэх тасалбар захиалсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг анхааруулав.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүүй.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” марк шуудангийн үйлчилгээнд гарчээ

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.

Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.

“Монгол тулгар төр-2230 жил” маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм

Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮

Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

“Монголын тулгар төр – 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.

Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн.

Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлсэн болно.

Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

Блок маркийн хэмжээ: 45х33 мм

Маркийн нүүрний үнэ: 2000₮

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажилласан

Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.

Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдээд байгаа юм.

Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, арван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спорт заал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ. 2021-2022 оны хичээлийн жилд БШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна.

Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаанаас төвлөрсөн 2 тэрбум төгрөгийг хүүхдэд зориулна

Азын дугаарын дуудлага худалдаагаар хуримтлагдсан 2 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө тусгай санд байршуулахаар боллоо.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын 2020 оны А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж хүүхдийн төлөө тусгай санд байршуулах болсон.

Энэхүү дуудлага худалдааны хүрээнд хуримтлагдсан нийт мөнгөн дүнг төвлөрүүлсэн батламжийг гардууллаа.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Зам тээврийн яамнаас азын дугаарууд борлогдож орж ирсэн орлогууд хагас жилийн байдлаар 2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цаашид шинэ дугаарууд худалдаанд гарах үеэр хүүхдийн төлөө сан маань арвижаад явах боломжтой боллоо. Дуудлага худалдаанаас олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Түүнчлэн сүүлийн үед зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоо маш их байна. Тэгвэл хүүхдийн зам тээврийн осолд орох эрсдэлээс хамгаалахын тулд сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтуудад зарцуулах нь зүйтэй гэсэн шийдвэрүүдийг гаргаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

БҮТ: Улсын хэмжээнд 220 шалгуулагч ЭЕШ өгч байна

2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад “ковид-19” халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид өнөөдөр шалгалтад хамрагдаж байна. Тодруулбал, уг шалгалт өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр 10:00 цагт Англи хэлний шалгалтаар эхэлсэн юм.

“Ковид-19” халдварын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож чадаагүй шалгуулагчдаас авч буй Элсэлтийн ерөнхий шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтад нийт 220 шалгуулагч хамрагдаж байгаа БҮТ-өөс мэдээллээ.

Тус шалгуулагчдыг ЭМЯ-наас ирсэн жагсаалт болон БСУГ, БҮТ-д ирүүлсэн өргөдөл, шинжилгээний бичиг, эмнэлгийн магадлагаад үндэслэн суудлын хуваарийг бодож шалгалтад оруулсан байна. Шалгалт есдүгээр сарын 04-нийг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулагдах юм. Шалгуулагчид анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх ба хэмжээст оноог шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор мэдээлнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр “Файзер” вакцины 333.450 тунг хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд өчигдөр буюу 9 сарын 1-нд Pfizer/Biontech вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333.450 тун Монгол Улс хүлээн авчээ.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины 1.373.430 тун вакцин өчигдрийн байдлаар хүлээн аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болноЗураг нээх

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч, шинжилж байна

Нийслэлийн есөн дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа.

Төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж байгаа аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есдүгээр сарын 01-ны өдрийн байдлаар 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүнгээр 55 дээж стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй, 53 дээжийн хариу гараагүй хүлээгдэж байгаа юм байна.

Мөн СБД-ийн Саруул маркетад худалдаалж буй тарваснаас 10 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүн гараагүй байгаа аж.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“ОПЕК+” нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлнэ

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнууд /ОПЕК+/ долдугаар сард тохиролцсоны үндсэнд нефтийн олборлолтоо үргэлжлүүлэн аажмаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.

Өчигдөр болсон цахим уулзалтын үеэр “ОПЕК+” өдөрт олборлох нефтийг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн сард Вашингтон эрэлттэй уялдуулан авч үзвэл олборлолтыг одоогийн түвшнээр нэмэгдүүлэх нь хангалтгүй хэмээн мэдэгдээд, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахлын нөлөөнөөс сэргэхийг эрмэлзэж байгаатай холбогдуулан олборлолтоо илүү хурдацтай нэмэгдүүлэхийг “ОПЕК”-т уриалсныг үл харгалзан ийнхүү тохиролцжээ.

“COVID-19” цар тахлын үр дагаварууд нь тодорхойгүй байдлыг бий болгосон хэвээр байгаа ч эдийн засгийн сэргэх үйл явц түргэсэж байгаатай холбоотойгоор зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд бэхжиж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нөөц үргэлжлэн буурсаар байна” гэж “ОПЕК+”-ын уулзалтын дараахь мэдэгдэлд дурджээ.

Зах зээлд хэт их хэмжээний нефть нийлүүлэх нь үнийг унагаж болзошгүй бол олборлолтоо хязгаарлах нь “ОПЕК+”-ын гишүүдийн орлогод нөлөөлнө. Иймд гишүүн орнууд 20 дугаар уулзалтаараа олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй байгаа орнуудын нөхөх хугацааг энэ оны 12 дугаар сарын эцсийг дуустал сунгах хэрэгтэй хэмээн үзжээ. Тэдгээр орны хувьд холбогдох төлөвлөгөөгөө есдүгээр сарын 17 гэхэд танилцуулах ёстой байна.

“ОПЕК+” дараагийн уулзалтаа ирэх аравдугаар сарын 4-ний өдөр товложээ.