Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 19-21 хэм дулаан байна​

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал хээр нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Олимпиадын аварга сурагчдаа олимпийн медальтнууд шиг алдаршуулъя”​ хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын
барилгачдын нэгдсэн
холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Арматураас шалтгаалж орон сууцны үнэ
200 мянган төгрөгөөр л өсөх судалгааг
яам гаргасан байхад компаниуд 1-2 сая
төгрөгөөр нэмж байгаа нь луйвар” хэмээснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн асан,
Хэнтий аймгийн 18 дугаар
тойргийн нөхөн сонгуульд
АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар “Манайд үнэндээ
дарангуйллын
коммунист систем
тогтчихсон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Олимпиадын аварга сурагчдаа олимпийн
медальтнууд шиг алдаршуулъя” хэмээн өгүүллээ.

“Иргэдийн зээл чанаргүй
ангилал руу шилжих явдал
нэмэгдэж байна” гэснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

Нөхөн сонгуулийн
нэр дэвшилттэй холбоотойгоор АН-ын дарга М.Тулгат “Бидний хувьд энэ бол
сонгууль биш, дарга ангийн
эсрэг тэмцэл” гэлээ.

ШШГЕГ-ын харьяа
Хүүхдийн сургалт
хүмүүжлийн тусгай
байгууллагын дарга Б.Тамир “Хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдийн
элсэлтийн шалгалтын дундаж оноо нь 532 байна” хэмээснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Цаг үе” нүүрт Хуульч Ү.Амарбат “Ипотекийн зээлтэй байр
худалдаж авсан иргэд байр ч үгүй, мөнгө ч
үгүй үлдэх эрсдэл их байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

640 хүүхдийн сургуулийн өргөтгөл хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж шинэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээж авлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Цамхаг констракшн” ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Тус сургуулийн өргөтгөл нийтдээ 640 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай аж. Сургуулийн барилга угсралтын ажил 2019 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд .

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-нд Үндэсний шилдэг старт ап компанийг шалгаруулна

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн хэсэгт бүртгүүлээрэй. Бүртгэл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны 12.00 цаг хүртэл явагдах аж.

Дашрамд мэдээлэхэд, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь 16 дахь жилдээ хүрээгээ өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” нэр дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус үндэсний арга хэмжээний хүрээнд

  • “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг
  • Салбарын сайд нарын уулзалт
  • Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг
  • Олон улсын цахим спортын тэмцээнд
  • Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн
  • Хөгжмийн фестиваль
  • Cosplay
  • Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Олон дагагчтай жиргээчид “Twitter”-ээс мөнгө олох боломжтой болжээ

Twitter олон дагагчтай хэрэглэгчдэд мөнгө олох боломжийг олгосон “Super Follows” үйлчилгээгээ танилцууллаа.

10 мянгаас дээш дагагчтай жиргээчид Super Follows үйлчилгээг идэвхжүүлснээр түүний нийтлэлийг зөвхөн мөнгө төлсөн буюу “Subscribe” хийсэн хэрэглэгчид унших боломжтой болох юм.

Шинэ функцийг одоогоор зөвхөн Канад, АНУ-д байрлах iOS үйлдлийн систем дээр буюу iPhone гар утас хэрэглэгчид ашиглах боломжтой.

Төлбөр төлсөн Super Followers нь дагаж байгаа хүндээ тусгай тэмдэгтээр танигдана.

Twitter компани уг үйлчилгээг долоо хоногийн дараа дэлхий даяар нээлттэй болгох ба удахгүй Android гар утасны хувилбарыг бэлэн болгоно гэв.

Super Followers нь төлбөрөө Stripe ашиглан төлөх бөгөөд сарын 2.99, 4.99 эсвэл 9.99 ам.доллар гэсэн төлбөрийн хувилбартай.

Super Follows идэвхжүүлсэн жиргээчдийн хувьд нийт төлбөрийн 97 хувийг ашиг болгон хүртэх боломжтой.

Гэхдээ Twitter-ээс үүнд хязгаар тогтоосон ба нэг хүний амьдралын насан туршийн хэрэглээний хэмжээ буюу орлого нь 50 мянган ам.долларт хүрсэн жиргээчид цаашид 80 хувиас нь ашиг хүртэх юм.

Super Follows үйлчилгээг авах боломжгүй хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой.

Уг үйлчилгээг авахад 10 мянгаас дээш дагагчтай байх, 18 нас хүрсэн байх, сүүлийн 30 хоногт 25-аас олон жиргээ оруулсан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Парист автомашины хурдны дээд хязгаар 30 км цаг болжээ

Уржигдраас эхлэн Парис хотод шинэ хурдны хязгаарлалт мөрдөгдөж эхэллээ. Энэ шийдвэр нь орчны бохирдлыг бууруулж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангана гэж Парис хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Тус хотын захиргаанаас энэхүү шийдвэрийг гаргахын өмнө 8 дугаар сарын 20-24-нд хотын оршин суугчдын дунд цахим санал асуулга явуулжээ. Энэ санал асуулгад 18-аас дээш насны 1008 хүн хамрагдсанаас хурдны хязгаарлалтыг 30 км цаг болгохыг 61 хувь нь дэмжсэн бол 39 хувь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна. Сошиал медиа хэрэглэгчид цахим орчинд сэтгэгдлээ үлдээж, Парис хотод цагийн 30 км цагийн хурдны хязгаар тогтоох нь эсрэгээрээ агаарын бохирдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг онцолжээ.

Тухайлбал, “30 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл цагт 50, 60 км хурдтай явдаг машинаас хоёр дахин их агаар бохирдуулдаг болохыг та мэдэх үү? Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан” гэж “Виано 93” нэртэй хэрэглэгч өөрийн твиттертээ жиргэсэн байна.

Хурдны дээд хязгаарыг 30 км цаг гэж тогтоосон анхны хот Парис биш. Өмнө нь тус улсын Засгийн газар Лилль, Гренобль, Монпелье зэрэг хотод хурдны хязгаарлалт тогтоож, хэд хэдэн гудамжинд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, дугуйн эгнээний тоог олноор нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан юм. Харин шинэ хурдны хязгаарлалтад алдарт Елисейн талбай, нийслэлийг тойрсон тойруу зам зэрэг цөөн тооны өргөн зам багтаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгынх болгон барьж байна

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрэн байгууламжийг өнгөрсөн зургадугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас сэтэлсэн. Үүнээс үүдэн буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан уг гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа өгчээ. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж буй аж. Шинэ гүүр 60 метрийн урттай байх юм.

Гүүрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад батламж, мөнгөн шагнал гардууллаа

Бүгд Найрамдах Чех Улсын алдарт хийлч Яраслов Косианы сангаас зохион байгуулдаг Чехийн морин хийлч Хираны нэрэмжит мэргэжлийн морин хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Соёлын сайд Ч.Номин өнөөдөр батламж, мөнгөн шагналыг нь гардууллаа.

Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номингийн хэлэхдээ, “Косианы нэрэмжит “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас шагнал хүртэж, монголын сонгодог урлагийн хөгжил, чанар чансааг олон улсад таниулсан залуу хийлч сурагчид та бүхэнд талархал илэрхийлж, баяр хүргэе. Мөн энэхүү уралдаанд амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангасан Монгол Улсын Гавьяат багш Ш.Дуламсүрэн, багш Д.Амармэнд, ОХУ-ын Ардын жүжигчин В.Тонка болон эцэг, эхчүүд та бүхэнд талархсанаа илэрхийлье. Хэдийгээр энэхүү мөнгөн шагнал нь Та бүхний гаргасан амжилт, урлагийн авьяасыг хэмжихгүй ч урам болж, урлаг, уран сайхныг дэмжих зөв хөрөнгө оруулалт болж чадна хэмээн найдаж байна” гэлээ.

1959 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү уралдаанд манай улсаас анх 2009 онд Монгол Улсын гавьяат багш Ш.Дуламсүрэн сурагч Т.Энхмаагийн хамтаар оролцож байсан түүхтэй.

Энэхүү уралдааны нэг онцлог нь оролцогчдыг зөвхөн кодоор буюу нэр, улс орныг зарлалгүйгээр тоглуулдаг бөгөөд хоёр шаттай зохион байгуулагддаг. Уралдааны 1 дүгээр шатанд зөвхөн нэр заасан зохиолыг тоглодог бол 2 дугаар шатанд тоглолтын хугацааг зааж өгдөг онцлогтой.

Зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид өрсөлддөг энэхүү уралдаанд 2021 онд дэлхийн 10 гаруй орноос 16 хүртэлх насны сурагчид цахим хэлбэрээр оролцож ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн сургуулийн 5 сурагч амжилттай оролцож, Засгийн газрын тогтоолоор баталсан мөнгөн урамшуулал авах журмын болзлыг хангасан юм.

Энэ журмын дагуу Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ч.Цэцэн Б.Марал, ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн сургуулийн сурагч Т.Удвал нарт тус бүр 14,0 сая төгрөг, мөн сургуулийн сурагч Л.Энэрэлд 9,0 сая төгрөгийн урамшуулал олгосныг Соёлын сайд Ч.Номин гардууллаа.

Энэхүү уралдаанд 2009 оноос-2021 он хүртэл давхардсан тоогоор 17 сурагч амжилттай оролцжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгов

Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ё.Отгонбаяр нь Монгол улсын гадаад харилцаа, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хууль тогтоох салбарын бодлого тодорхойлох, зохион байгуулах түвшинд 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд Кембрижийн олон улсын стандартыг нэвтрүүлэн лаборатори сургуулиудыг байгуулсан нь дэлхийн стандартад ойртох эхлэл болсон.

Мөн дээд боловсрол, соёл, инновац, шинжлэх ухааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход УИХ-ын ажлын хэсгийг олон хуулийн төсөл дээр ахлан ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрт суулгах, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажилласан байна.

Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд, академичид, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө Архангай, Булганы нутгаар их хэмжээний бороо орно

Дохио!!!

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: энэ сарын 3-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 09 сарын 02-ны 20 цагаас 09 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал хээр нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.