Өнөөдөр дэлхий даяар 150 метрээс өндөр 100 болон түүнээс дээш барилгатай 9 хот байна. Үүнд: ХонгКонг 355, ШэнЖинь 289, Нью Йорк 284, Дубай 201, Шанхай 163, Токио 158, Чонгжин 127, Чикаго 127, Гуанжоу 118 тэнгэр баганадсан барилгатай хэмээн жагсчээ.
Өнөөдөр дэлхий даяар 150 метрээс өндөр 100 болон түүнээс дээш барилгатай 9 хот байна. Үүнд: ХонгКонг 355, ШэнЖинь 289, Нью Йорк 284, Дубай 201, Шанхай 163, Токио 158, Чонгжин 127, Чикаго 127, Гуанжоу 118 тэнгэр баганадсан барилгатай хэмээн жагсчээ.
Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан есдүгээр сарын 1-нээс эхлэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй, зөвхөн 4-5 настнуудыг хамруулахыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн.
Гэвч цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс гурван долоо хоногийн хугацаанд ажиглалт хийж, халдварын нөхцөл байдлыг тогтоосны дараа 2-3 настнуудыг элсүүлэх эсэхийг шийдэж аж.
Хэрэв бага насны хүүхдүүдийн дунд халдвар ихэсвэл 2-3 настныг хамруулахгүй бөгөөд нэг ангид халдвар илэрвэл давхраар нь хөл хорио тогтоох аж.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан.
Хуулийн хэрэгжилт 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулиар зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж шийдвэрлэж буй.
“Өршөөл үзүүлэх тухай хууль”-д:
Шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн:
Нийт давхардсан тоогоор өршөөл үзүүлэх хуульд 4938 хүн хамрагдсан байна.
Хорих ялаас өршөөн хэлтрүүлснээр суллагдсан иргэд /нийт 253/ :
Урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн эсэхээр нь ангилбал
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ хүний аминд санамсаргүйгээр хүрсэн иргэд өршөөлийн хуульд хамрагдсан.
Хятадын эрх баригчид нийслэл Бээжин хотдоо шинэ хөрөнгийн бирж байгуулахаар төлөвлөж байна.
Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 2-нд нээгдсэн Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэнд дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.
“Бид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн инновацын хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, шинэ биржээс гадуурх үнэт цаасны зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн сацуу Бээжинд хөрөнгийн бирж байгуулж, шинэлэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үйлчлэх томоохон тавцан байгуулна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Хятад улсын хөрөнгийн гол биржүүд Шанхай, Шэньжэн, Хонконгт байрладаг. Үүнээс гадна, Далянь, Жэнжоу, Шанхай зэрэг хэд хэдэн хотод түүхий эдийн биржтэй.
Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн бол энэ салбартаа дэлхийн хамгийн том үзэсгэлэн юм. Үзэсгэлэн есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Бээжинд болно.
Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм.
Нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл явсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байна.
Миний бие “Хамаг Монгол” төслийн 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.
Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.
Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье” гэв.
2021-2022 оны хичээлийн жил цахим болон танхимын гэсэн хосолмол хэлбэрээр эхэллээ. Боловсролын байгууллагууд эхний ээлжид хоёр жил орчим хугацаанд цахимаар хичээллэсэн сурагчдын хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллах юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөр эхэлж байгаа. Нэгдүгээрт, хоцрогдлыг танхимаар нөхөхөөр зорьж байна. Улсын хэмжээнд 180 гаруй мянган хүүхэд цахилгаан, интернет, гар утасгүй байна гэх судалгаа гарсан. Энэ хүүхдүүдэд зөвхөн компьютер, гар утас өгөөд хоцрогдлыг нөхөх боломжгүй. Тэгэхээр танхимын хичээлээр нөхөх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт тэтгэвэрт гарсан багш нартай хамтарч ажиллахаар хөтөлбөрт багтаасан. Зөвхөн энэ намрын асуудал биш учраас гурван жилийн хугацаанд хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж ярилаа.
Мөн цаашид бүх сургууль, цэцэрлэгийн интернетийн хурд, шилэн кабелын холбогдолтыг одоо байгаагаас гурав дахин өндөр хэмжээнд хүргэх ажлууд хийгдэж байгааг хэлэв.
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1710, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 83, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 100, хүний биед халдсан 48, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 145, эрүүлжүүлэх байранд хоносон 155, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад өмнө нь халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд шинжилгээнд эерэг эзлэх хувь маш өндөр байна.
Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Хүн амын хөл хөдөлгөөн огцом нэмэгдээд байна.
Наймдугаар сарын 28-нд хийсэн тооцооллоор Улаанбаатарт дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэж, тохиолдлын тоо 900-аас давахаар байгаа.
Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн.
0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байгаа. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчлөөд байгаагийн 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй байгаа. Дельта хувилбарын халдвар тархаад байгаа энэ үед хөнгөн, хүнд хүмүүсийн эзлэх хувьд өөрчлөлт ороогүй. Харин маш хүнд хүний тоо үл ялиг буурч хүндэвтэр хүний тоо ялимгүй нэмэгдсэн.
Нас баралт халдварын өмнөх давалгаанаас хойш тогтмол буурч байсан ч дараагийн долоо хоногт ялимгүй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна” хэмээн хэллээ.
Өвчлөл хэрхэн, ямар орчинд тархаж байна вэ?
Дэлхийн шатрын онлайн олимпиад энэ сарын 8-15-ны хооронд зохион байгуулагдана.
Үүнд 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд Монгол улсын баг энэ жил дэлхийн шилдгүүдийн хамтаар тэргүүн хэсэгт тоглохоор болсон.
Олимпиадад манай улсаас 12 тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3638 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр гурван хүн нас барж, нийт нас баралт 951 боллоо.
Сүүлийн цагт 2554 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.