Categories
гадаад мэдээ

Шинэ Зеландад хутгаар зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлджээ

Өнөөдөр Шинэ Зеландын Оклэнд хотын нэгэн супермаркетад хутгаар зэвсэглэсэн этгээд террорист халдлага үйлдээд цагдаа нарт буудуулж алагджээ.

Dunedin stabbing attack a random incident: Police | Otago Daily Times  Online News

Дэлгүүрт үйлчлүүлж байсан зургаан хүнийг хутгалж шархдуулсныг эмнэлэгт хүргэснээс нэгийнх нь биеийн байдал маш хүнд, гурвынх нь хүндэвтэр байгаа бол хоёр нь хөнгөн шархдсан тухай албаныхан мэдээлсэн байна.

Халдлага эхэлснээс хойш нэг минутын дотор цагдаа нар террористийг буудан хөнөөжээ. Тухайн этгээд нь Шри Ланка улсаас 2011 онд дүрвэж ирсэн цагаач юм байна.

Исламын радикал үзлээсээ шалтгаалан тэрбээр 2016 оноос хойш хууль хүчний байгууллагын хатуу хяналтад байжээ.

Гэсэн хэдий ч ийм аюултай этгээдэд халдлага үйлдэх боломж гаргасанд Шинэ Зеландын хэвлэлүүд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

“Хэн нэгнийг долоо хоногийн 24 цагийн турш хянаж байсан ч үргэлж хажууд нь байх хэцүү. Манай ажилтнууд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд илүү их хохирол учруулахаас сэргийлж чадлаа” гэж Шинэ Зеландын цагдаагийн дарга Эндрью Костер хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон аймагт дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон сургуулийн хана, шал цөмөрчээ

Орхон аймгийн 17-р сургуулийн хана,тааз, шал цөмөрч аюултай нөхцөл байдал үүсжээ. 2017 онд ашиглалтад орсон уг барилгад хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр иржээ. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шөл цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа тухай erdenetlife цахим хуудсанд мэдээлжээ.

Дөрөвхөн жилийн настай барилга барьсан “Урагшлах”ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай сургуулийн удирдлага хэллээ.

Зураг нээх Зураг нээх Зураг нээх

Categories
амьдралын-өнгө мэдээ

Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ.Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна. Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт үрийн 30 хувийг шинэчилжээ

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ингэснээр нийт үрийн 30 хувийг шинэчилж чадсан гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 16 дахь удаагийн ДАШ тэмцээн эхэллээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн ДАШ тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны есдүгээр сарын 02-ны өдөр эхэллээ. Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж аваргаа шалгаруулна.

Тэмцээний эхний өдөр “Довтолгооны шат”-ны төрлөөр эхэлсэн бол 9 дүгээр сарын 03-ны өдөр “Саадтай 100 метр”, есдүгээр сарын 05-ны өдөр “Байлдааны тархалт”, есдүгээр сарын 10-ны өдөр “4х100 метр”-ийн төрлөөр үргэлжлэх юм.

Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын салбарын шилдэг 12 ААН-ийг шалгарууллаа

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, “Барилагчдын талбай”-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулж, алдаршуулдаг уламжлалтай. Ковид цар тахлын улмаас цахим байдлаар энэ оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Талбайд туг мандуулах ёслолыг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.

Нээлтэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнууд оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.

Энэ оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөл гардуулан, тугаа мандууллаа.

  • Барилга угсралтын чиглэлээр “Химон конштракшн” ХХК, “Томобюлдинг”ХХК, “Макс өргөө” ХХК,
  • Инженерийн шугам сүлжээний чиглэлээр “Билгүүн-од” ХХК,
  • Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Мон цемент билдинг материалс” ХХК, “Байгууламж Од” ХХК, “МСМ групп” ХХК,
  • Зураг төслийн чиглэлээр “Барилга байгууламж” ХХК, “Урбан девелопмент консалтинг групп” ХХК “Хайдродизайн прожект”ХХК, “Эрдэнэт үйлдвэр” “Ганбиж” ХХК тус тус шалгарлаа гэж БХБЯ-наас мэдээлэв.
Categories
гадаад мэдээ улс-төр

​Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга огцрох саналаа илэрхийлжээ


Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга энэ сард болох эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бодолгүйгээ өнөөдөр илэрхийлжээ.

Ингэснээр тэр ерөнхий сайдын суудлаас ердөө нэг жилийн дараа огцрох болж байна.

Өнөөдөр болсон Либерал Ардчилсан Намын удирдлагуудын шуурхай хурлын үеэр Сүга энэ саналаа хэлжээ.

“Өнөөдөр болсон шуурхай хурлын үеэр Сүга намын даргын сунгаанд оролцохын оронд коронавирусийн цар тахалтай тэмцэх ажилд бүх анхаарлаа хандуулж, ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Үнэнийг хэлэхэд энэ шийдвэр намайг гайхшрууллаа. Үнэхээр харамсалтай байна” хэмээн намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Засгийн газрынх нь цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнгээс шалтгаалан Сүгагийн нэр хүнд хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Өнгөрсөн сард Киодо мэдээллийн агентлагийн явуулсан санал асуулгаар түүний засгийн газрын рэйтинг 31.8 хувьтай гарсан нь өнгөрсөн хугацааны хамгийн доод түвшин байжээ.

Ёшихиде Сүга өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд Абэ Шинзог залгамжилж байсан юм. Олон нийт Сүгаг есдүгээр сарын 29-нд болох Либерал Ардчилсан Намын даргын сунгаанд ялалт байгуулж, албан тушаалаа үргэлжлүүлэн хашина гэсэн хүлээлттэй байв.

Коронавирусийн эсрэг хүн амаа вакцинжуулах ажил Японд бусад өндөр хөгжилтэй улс орнуудаас нэлээд хоцорч эхэлсэн бол тахлын тав дахь давалгаа одоо ид эрчимжиж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Covid-19 өвчний хүндрэлээр тус улсад 16,000 орчим хүн нас бараад байна.

Одоо 72 настай Сүга нь умард Японы Акита мужид гүзээлзгэний тариаланч, сургуулийн багш эцэг эхийн гэрт мэндэлж байжээ. Бага залуудаа нийслэл Токиод ирж үйлдвэрт ажиллахын хажуугаар дээд боловсрол эзэмшсэн Сүга 1987 онд Йокохама хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд анх сонгогдож, 1996 онд парламентын гишүүн болсон байна.

Тэрбээр жирийн гэр бүлээс гаралтай ч Японы улс төрийн элит хүрээлэлд амжилттай орж чадсан хүн хэмээн олон нийтэд хүндлэгддэг юм.

Categories
мэдээ нийгэм

Шүд, эрүү, нүүрний төв цахим дугаар олголтыг түр зогсоожээ

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс мэдэгдэл гаргажээ. Тус төв нь даваагаас баасан гаригт цахимаар цаг авсан хүмүүстээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үзлэг хийж, амралтын хоёр өдөр төлбөртэй үзлэг эмчилгээг хийдэг.

Тодруулбал, иргэд Dentalcenter.mn сайтад хандаж маргаашийн үзлэгийн цаг авдаг байсан бол тус төв системийн шинэчлэлт хийж байгаатай холбоотойгоор түр хугацаанд дугаар олголтоо зогсоожээ. Өнөөдөр энэ төвд урьдчилан дугаар авсан ахмад настангууд үйлчлүүлэх тул үзлэгийн цаг дуусчээ.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж байгаа өдрүүдэд 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аяныг эхлүүлээд буй. Долоо хоногийн Даваагаас Пүрэв гаригт хүүхдээ үзүүлэх боломжтой аж.

Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар Ням гаригаас /2021.9.5/ эхлэн цаг авч үзүүлэх юм байна.

Аян зарлагдсантай холбоотой мэдээлэл авсан хүмүүс цаг авах гэж маш их хандаж байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсчээ. Өмнө нь цаг авч үзүүлж байсан хүмүүс цахим хуудаст шууд хандаж цаг авна. Харин бүртгэл байхгүй хүмүүс чатаар болон утсаар хандаж бүртгэл үүсгэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалаар иргэн жилд гурван шүдээ эмчлүүлдэг. Түүнээс илүү гарсан зардлыг хувь хүн өөрөө төлдөг.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

Коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан.

Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гаригаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн бөгөөд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2021.09.02/ Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжиж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад буй.