Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 709 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд гэмтсэн хүмүүсийн зургаа нь явган зорчигч, зургаа нь зорчигч, нэг хүн нь жолооч байжээ.

Харин ослын хэлбэрээр нь харвал:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх – 5
  • Хоёр автомашин мөргөлдсөн- 4
  • Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн- 1
  • Онхолдох- 1 байна.

Орон нутаг гэмтсэн хүний гурав нь жолооч, хоёр нь явган зорчигч байв.

Ослын хэлбэрээр нь харвал:

  • Мотоцикл- 2
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх – 1
  • Онхолдох- 4

Ноцтой зам тээврийн ослын талаар тодруулбал, энэ сарын 5-ны өдрийн 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.

Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 157 зөрчил илрүүлсний нийслэлд 104, орон нутагт 53 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч, зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу. Мөн мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатайг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатарыг Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ

Монголын боксын холбоо өчигдөр ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ.

Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ажиллаж байсан. Мөн хурлаар Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-нэс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүрсэн Монголын анхны эмэгтэй тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймагт зохион байгуулсан “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах сорил тэмцээний үеэр ийнхүү зодог тайлж байгаагаа мэдэгдэж, бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна.

О.Насанбурмаагийн олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг дурдвал:

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2008 – Хүрэл
  • Истанбул 2011 – Хүрэл
  • Будапешт 2013 – Хүрэл

Гуанжоу 2010 Азийн наадам – Хүрэл

Азийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2004 – Хүрэл
  • Чэжү 2008 – Мөнгө
  • Шинэ Дели 2013 – алт
  • Бишкек 2018 – Мөнгөн медалийг тус тус хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байсан юм.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 16-17 насны 24.787 хүүхэд вакцины бүрэн тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 98, II тунд 277, нэмэлт сэргээх тунд 2189, нийт 2564 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу

  • 2766 (23.2 хувь) жирэмсэн эх,
  • 12-15 насны 61.708 (69.4 хувь),
  • 16-17 насны 24.787 (73.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дулааны шугамыг өргөтгөх ажлын явц 66-70 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” хэрэгжиж эхэлсэн.

Төслийн хүрээнд 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 03-ны өдөр эхлүүлжээ. Есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил аравдугаар сарын 15-нд дуусах юм.

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан байна.

Ингэснээр Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх X хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангагджээ.

Дулааны шугамыг өргөтгөх ажлын явц 66-70 хувьтай үргэлжилж байна

Дараагийн ээлжид Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг есдүгээр сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж буй аж. Энэ хэсгийн шугамыг залгаснаар Сонгинохайрхан дүүргийн 13, 14-р хороо буюу I хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг,101-р цэцэрлэг,112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг халуун усаар хангагдана хэмээн ЭХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпиадын аварга сурагчдаа олимпийн медальтнууд шиг алдаршуулъя

Ерөнхийлөгч саяхан олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад Монголын төр тэтгэлэг олгож, урамшуулах тухай зарлиг гаргасан. Ялангуяа математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадад өндөр амжилт гаргаж медаль хүртсэн сурагчдыг төр засаг зүй ёсоор үнэлэх цаг ирснийг мэдэгдсэн. Байгалийн шинжлэх ухааны төрлөөр оюуны олимп гэгддэг олон улсын талбарт эх орныхоо нэрийг гаргаж буй сурагч бол Монголын хөгжил дэвшлийн ирээдүй юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил дандаа урлаг спортоор амьсгалж, Монголд хамгийн алдар цуутай, нэр төртэй хүмүүс нь тамирчид, бөхчүүд, хошин шогийн жүжигчид, дуучид, хуурчид болсон. Бөх бэлтгэдэг болоод биеийн тамирын сургуулиуд хүчээ авч, алдар цолтой бөхчүүд бүгд сургууль байгуулж их, дээд сургуульд элсэж буй оюутнуудын бараг тал хувь нь бөхийн сургуульд орж байв. Мөн Соёл урлагийн их сургууль болон дуучин хуурчин, жүжигчин, хөтлөгч, хуульч, сэтгүүлч, найруулагч бэлддэг сургуулиуд элсэгчдээр дүүрэн байсан. Оны шилдэг сурагч, оюутан залуусыг шалгаруулахад ёс юм шиг урлаг, спортынхон манлайлж бусдыг гайхуулдаг байв.

Монголчууд бид ийнхүү шинжлэх ухаанаа дорд үзэж, математик, физик, химийг хэрэггүй мэтээр бодож бүгд л алиалсан, дуулсан, хуурдсан, барилдсан, уянгалсан хүмүүс болсон. Үүнийхээ горыг амсаж өнөөдөр улс орны хөгжил ямар дүр зурагтай, нийгмээрээ ядуу хоосон гуйлгачин байгаа билээ. “Монголыг инженерүүд, байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд, математикчид, химичид, физикчид аварна” гэж “Өдрийн сонин” бичсээр ирсэн. Тиймээс ирээдүй хойч үеэ шинжлэх ухаанч болгоход чиглэгдсэн Ерөнхийлөгчийн зарлиг цагаа олсныг тэмдэглэх нь зүйтэй. Ийм зарлиг гарахад У.Хүрэлсүхийн шинжлэх ухааны зөвлөх профессор Ч.Лодойравсалын санаачилга зүтгэл орсон байх. Тэрээр Монгол Улсын их сургуулийн багш байхаасаа Робокон тэмцээнийг шүүн явуулж, хүүхэд багачуудыг инженер сэтгэхүйтэй болгоход гол нөлөө үзүүлсэн нэгэн. Олон улсын олимпиадаас медальт байрт шалгарч дэлхийн их дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан тухайн сурагч тэтгэлэг хүртэхийг Ерөнхийлөгчийн зарлигт тодорхой тусгасан байна лээ.

Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчидаа Монголын төр хэрхэн урамшуулдгийг бид мэднэ. Олимпийн аварга болсон тамирчинд 120 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, дээрээс нь Засгийн газрын журмын дагуу сар бүр 4 сая төгрөг олгодог. Ингээд зогсохгүй олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог мөнгөн урамшуулал гэж том юм бий. Ц.Элбэгдоржийн үед буюу 2012 оноос тамирчдад сар бүр урамшуулал нэрээр мөнгө олгож байх тухай зарлиг гарсан. Энэ дагуу Н.Түвшинбаяр 7.5 сая, С.Батцэцэг 6.0, Х.Цагаанбаатар 4.5, Д.Сумъяа 6.0, М.Уранцэцэг 6.0, П.Сэрдамба 5.5, Э.Бадар-Ууган 5.0, Н.Төгсцогт 4.5 сая төгрөгийг тус бүр авдаг. Мэдээж олимпийн, дэлхийн аваргын хос медальтнууд болох З.Ойдов, Х.Баянмөнх тэргүүтэй ахмад бөхчүүд, тамирчдын дансанд сар бүр мөнгөн тэтгэмж нь ордог. Саяхан паралимпийн аварга болсон Э.Содномпилжээ гэхэд олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медалийг урамшуулаад нийлээд сар бүр 9 сая төгрөг авах эрхтэй болсон. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан хэмээн үзэж Монгол Улс тамирчдаа ийн урамшуулан тэтгэдэг. Тамирчдын амжилт гэдэг бол ганцхан хувь хүний амжилт байдаг. Мэдээж улс орны нэр гарч, олимпийн тэнгэрт Монголын төрийн далбаа мандана гэдэг сайхан. Гэвч улс орны хөгжилд энэ бол онцгой байр суурь эзэлдэггүй. “Х.Баянмөнх Монголын бүх л алдар цолыг хүртсэн хүн. Гэвч тэр хүн улс орны хөгжилд ямар гавьяа байгуулсан юм бэ” гэж аж үйлдвэрийн сайд, Монгол орныг үйлдвэрийн хувьд бүтээн цогцлоосон Паавангийн Дамдин гуай “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр орохдоо хэлж байсан. Үндсэндээ Баянаа аваргаар жишээ аваад тамирчид бөхчүүд гэдэг өөрсдөө алдаршиж, нэр төртэй болохоос тэдний гавьяа улсын хөгжилд огтхон хамаардаггүй юм шүү гэдгийг хэлсэн нь тэр.

Манай сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын математик, физик, мэдээлэл зүйл, хими, биологийн олимпиадаас 52 медаль хүртсэн үзүүлэлт бий. Зөвхөн энэ оны наймдугаар сарын байдлаар 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртээд байна. Тухайлбал, математикийн олимпиадаас “Сант” сургуулийн сурагч А.Нямдаваа, 1 дүгээр сургуулийн М.Өнөболд нар алт, “Сант” сургуулийн Ц.Сайханбилэг, “Шинэ Монгол”-ын О.Мишээл нар мөнгө, “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Олонлог”-ийн Б.Батсамбуу нар хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Германы баг 12, Сингапурын баг 15 дугаар байрт жагссан байдаг. Мөн “Орчлон” сургуулийн О.Тэмүүжин, О.Ундрал, Л.Оргилболд, 1 дүгээр сургуулийн Б.Пүрэвбадрал нар олон улсын математик, хими, физик, мэдээлэл зүйн олимпиадаас мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон юм. Химийн олимпиадаас “Хобби” сургуулийн А.Ирмүүн хүрэл, биологийн олимпиадаас “Шинэ үе” сургуулийн Э.Бодьхүү, 1 дүгээр сургуулийн Б.Пүрэвбадрал нар хүрэл, “Орчлон” сургуулийн Э.Тэргэл мөнгөн медаль хүртсэн бол физикийн олимпиадад “Сант”-ын О.Анирчулуу, Б.Билгүүн нар хүрэл, мэдээлэл зүйгээр мөн тус сургуулийн А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Эдгээр сурагчдаа бид олимпийн медальтнууд шигээ алдаршуулмаар байна. Тэгэхдээ зүгээр нэг баяр хүргээд өнгөрөх бус төр засгийн зүгээс яг л олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг урамшуулдаг шигээ сар бүр мөнгөн урамшуулал олгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэж шийдвэрлэмээр байна. Улс орны хөдөлгөгч хүч болсон залуу үеэ ингэж дэмжиж, шилдэг сурагчдын нэр хүндийг өсгөж, хамгийн гол нь оюуных нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх аваас Монголын ирээдүй гэгээ гэрэлтэй болно. Багш нар, эцэг эхчүүд хүүхдүүдээ дуучин, хуурчин, бөхчин болгохыг бодохгүй. Шинжлэх ухаанч, инженер сэтгэлгээтэй, математик, физик, химийн хүн болгохыг дор бүрнээ эрмэлзэж эхэлнэ. Монголын хэвлэл мэдээлэл, ялангуяа энэ олон телевизийн сувгууд хошин шогийн жүжигчид, рок попын гэх тодотголтой хар нүдний шилдэг залуучууд, зохиолын дуучдыг завсар чөлөөгүй сурталчлахын оронд олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдыг гаргадаг болъё. Олон нийтэд таниулан улс орны хөгжилд инженерүүд, шинжлэх ухааны хүмүүс онцгой байр суурь эзэлдгийг нийгэмд цаг үргэлж сануулдаг баймаар байна.

Төр засаг нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр сурагчдаа дэмжихэд ямар гавьяа байгуулж болдгийг Баян-Өлгийн Алтанцөгц сумын казах хүүхэд харуулсан. Сургуулиас гарч хөдөө мал маллаж байсан хүүхдийг математикийн багш нь анзаарч сургаад Казахстан явж тэндээсээ улсын зардлаар АНУ-д сураад математикийн мундаг эрдэмтэн болж дэлхийг шуугиулсан. Тэр хүүхэд хууль юмуу, эдийн засгаар сурсан бол ийм амжилт гаргаж чадахгүй болохыг физик, математикийн эрдэмтэд хэлдэг. “Хүн төрөлхтөн сарыг эзэмших, ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай, мөн сансар судлал, Антарктид тив урд хойд мөсөн туйл, за тэгээд физикийн шинжлэх ухаанд хүлээгдэж байгаа дэлхийн нээлтүүд, олон улсын нэр хүндтэй том төслүүдэд Монгол Улс заавал хүнээ оролцуулах учиртай. Гэтэл бид өнөөдөр шинжлэх ухаан хэрэггүй мэтээр ярьж байгаа нь асар их эмгэнэл” гэж профессор Х.Цоохүүгийн хэлснийг бодох хэрэгтэй.

Бид тамирчдаа яаж шүтэж, мөнгө төгрөгөөс гадна, хөдөлмөрийн баатар, Чингисийн одон гээд төрийн бүх цол хэргэмээ өглөө. Гэвч түүний хариуг хэрхэн барьж буй жишээг олимпийн аварга Н.Түвшинбаярын үйлдэл харуулсан. Тэгэхээр улс орныхоо ирээдүйг бодож шинжлэх ухаанд амьдралаа зориулж буй сурагчид, оюутан залуусаа бодлогоор дэмжих цаг нь болжээ. Тэд шинэ цагийн Монголыг бүтээх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд

Өнөөдөр ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийг танилцуулж байна. Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.

нэг буюу түүнээс олон хүн болон "нийслэлийн онцгой комисс No дуурэг #UB хамтдаа шинжилгэз хиих цэг баянгол 2021-09-06-H едер ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг тургэвчилсэн шинжилгэз ABAX TOO эмужин TOB цэгийн байршил сухбаатар сбэмт иин нэг цэг чингэлтэй ΘΡΓΘΘ кинотеатрын урд петровис wTC bH баруун урд талд чэм -иин нэгдсэн эмнэлэг 150 100 аил, жоби тевийн 3YYH талд баянзурх явуулынцэг 120 суис-ийн урд талд сонгинохайрхан 100 8-P XOPOO ABTO оношилгоонь тевиин гадна талбай явуулын цэг хан-уул 100 явуулын цэг 5 шарын темер замын гарамын ард баирлах номин агуулах байрны албай 21 дугээр хороо, спортын ордны гадна галбай 150 09:00-12:00 цаг хуртэл ажиллана 100" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 58 цэгт 84 багийн 429 эмч, ажилтан ажиллаж, 7178 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гарамгайбаатар: Манайд үнэндээ дарангуйллын коммунист систем тогтчихсон

УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо(ҮБХ) хуралдаж, нөхөн сонгуульд таныг нэр дэвшүүлэхээр болсон байна. Хэрэв та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Сонгон шалгаруулах хорооны гаргасан шийдвэрийг ҮБХ-оор баталгаажууллаа. УИХ-д АН-ын дүрэм, сонгон шалгаруулах журмын шаардлагыг хангасан хүмүүс нэр дэвшдэг. УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэдэг амар хялбар ажил биш шүү дээ. Тэр дундаа өнөөдөр МАН төрийн эрхийг барьж, олонхоо бүрдүүлсэн парламентад ороод ажил хийнэ гэдэг төвөгтэй асуудал. Гэхдээ ажил хийх боломж байгаа гэж харж байна. Тэр утгаараа би УИХ-д сонгогдож гишүүн болж чавал төлөвлөж байгаа ажлууд олон байгаа. Ялангуяа Үндсэн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэж үздэг. Үндсэн хуулиас улбаалаад гарч байгаа бусад эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх шаардлага бий. Мөн АН-ын үзэл баримтлалын таван үндсэн зарчмыг онцгой анхаарч ажиллана. Улсын дээд шүүхэд үзэл баримтлалынхаа бодлогын баримт бичгээ албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц нам бол АН юм. Энэхүү үзэл баримтлал дахь хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хангаж ажиллана. Одоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хувь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал айдас хүйдэс ихтэй болжээ. Үүний эсрэг тууштай зогсоно. Мөн Ардчиллын гол цөм нь дундаж давхаргыг бий болгохын тулд хувийн өмч байдаг. Энэ бол АН-ын үндсэн тулгуур зарчмуудын нэг шүү дээ. Тиймээс хувийн өмчийг тууштай хамгаална. Хувийн өмчийг төр ямар нэгэн байдлаар булаах, хувийн ашиг сонирхлоор халдаж байгаа байдлыг таслан згсоохын төлөө өөрийнхөө дуу хоолойг тууштай хүргэнэ. Дараагийн анхаарч ажиллах асуудал бол шүүхийн өмнөх тэгш эрх. Шүүхэд дарга цэргийн ялгаа гаргахгүй байх. Мэдээж шүүх, прокурорын үйл ажиллагаа ил тод шударга зарчимтай байхын төлөө явна. Би тэр зовлонгийн дундуур туулж гарч ирсэн хүн. Тиймээс энэ салбарт хүний эрхийг хангуулахын тулд хийх ажлууд байна гэж үзэж байгаа. Хүнийг шүүхийн хаалганы өмнө хэдэн жилээр байлгаж чаддаг энэ системийг өөрчлөхгүйгээр бид цааш алхахгүй. Үүний төлөө тууштай ажиллана.

-Та өмнө нь УИХ-д Хэнтийгээс сонгогдон ажиллаж байхдаа орон нутагтаа багагүй бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэж нутгийн иргэд ам сайтай байдаг юм билээ. Харин одоо гишүүн болбол сонгогдсон тойрогтоо энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Хэнтий аймагтаа АН-аас олон жилийн дараа сонгогдсон хүн л дээ, би. Ер нь манай аймгийг “цэнхэр” гэж аман дээрээ ярьдаг боловч үнэн чанартаа “улаан” байхгүй юу. Тэр дундуур ганц цэнхэрдүүлсэн боломж бол 1996, 2012 он байсан. АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймагтаа ялалт байгуулж байсан он жилүүд л дээ. Ялалт байгуулсан он жилүүддээ Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Тухайн цаг үед миний бие Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга, АН-ын олонхын бүлгийн дарга байсны ач тус байгаа гэж боддог. Хөрөнгө оруулалтууд үргэлжлэх ёстой. Энэ утгаараа Хэнтий аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудад анхаарна. Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг гэдгийг дэмждэг хүний нэг. Гэхдээ хийж байгаа хөрөнгө оруулалтууд эдийн засгийн болоод бусад зүйлээр ач холбогдолтой байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа ажлууд эргээд үр өгөөжөө өгдөг байх зарчим дээр зогсоно. Оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь зөв газраа очиж байна уу гэдэгт анхаарч ажиллана.

-Та сая Хэнтий аймгаа аяллын бүс болохыг дэмждэг гэлээ. Гэтэл саяхан аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөсөн газар дахь Андлалын хөшөөг нураачихлаа шүү дээ. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр “Андлалын өргөө”-г нураасан асуудлын талаар олон өнцгөөс ярьцгааж байна. Миний хувьд хөшөөг шүүмжлэхгүй. Аялал жуулчлалын бүсэд, Монголын нууц товчоонд дурдагдсан газар нутгуудад Монголын түүхийн ач холбогдолтой бүтээн байгуулалт бий болгож байгаад дургүйцэхгүй. Гэхдээ түүнийг хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон эсэх, эдийн засгийн оновчтой шийдэл байсан уу гэдэг дээр өөрөөр хардаг. Хамгийн гайхалтай нь “Андлалын өргөө”-г гүйцэтгэж байсан компани тэр мөнгөө асуудалгүйгээр дор нь буцаагаад өгчихсөн нь сонирхол татаж байгаа юм. Өмнө аж ахуй эрхэлж байсан хүний хувьд бизнесийн зовлон жаргалыг мэднэ л дээ. Энэ утгаар харахад тэр асуудалд нууцлагдмал зүйл байсан юм шиг хардлага яах аргагүй төрнө. Ямар компанийг сонгосон юм, юу хийдэг байсан юм, яагаад тэр бүх мөнгийг эргүүлээд нэг өдрийн дотор олж өгөв гэдэг нь өөрөө асуудал. Энэ тал дээр иргэдийн яриад байгаа өнцөг нь ч зөв. Мэдээж, хариуцлагын асуудал яригдах ёстой. Юу вэ гэхээр “Эзэн Чингисийн төрсөн нутагт барьж байгуулж буй ажлуудын эсрэг ямарваа нэгэн үйлдэл, үг хэл гаргавал тэр хүнийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзнэ” гэсэн яриа Их хурлын танхимд явж байсан. Тэгэхээр ингэж ярьж байсан улсууд нурааж байгаа нь сонин байна. Энэ үйлдлээ ямар өнцгөөс яаж тайлбарлах нь бас сонин. Тэрнээс зураг төслийн авторуудыг, бүтээн байгуулалтад гар бие оролцсон улсуудыг, энэ бүтээн байгуулалт амжилттай болоосой гэж хүсэж байсан хүмүүсийн мөрөөдлийг шүүмжлээгүй. Хамгийн гол нь үр дүнтэй, оновчтой, цаг хугацаагаа олсон зөв шийдэл болсон уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр ганц “Андлалын өргөө” гэлтгүй цаана нь олон объект бүгд зогсонги байдалтай байгаа. Шалтгааныг нь сонирхоод үзэхэд дандаа санхүүгийн эх үүсвэртэй холбоотой байсан. Энэ нь ТЭЗҮ байхгүй гэдгийг маш тодорхой харуулаад байгаа юм. Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний дэд бүтцийн асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ ямар зураг төсөл хэзээ гарсан юм, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ гэсэн тооцоо судалгаа алга. Эдгээр ажлуудыг сонгуулийн өмнө ингэж зарлаж, хийнэ, бүтээнэ гэж яриад байгаа нь иргэдийн бухимдлыг өөр тийш нь хандуулах, тэдний сэтгэл санааг саармагжуулах, өнгөц засал хийгээд байна уу гэж шүүмжлэлтэй хандаж байна.

-АН-ын ҮБХ-ны хуралдаанд О.Цогтгэрэлийн гэх талаас сонгуульд нэр дэвших хүнийхээ нэрийг оруулсан юм уу?

-АН-ын албан ёсны ҮБХ-ны хурал болсон. Яагаад гэвэл ҮБХ-ын гишүүн болох хүмүүс дүрмийн дагуу намд хүлээсэн үүрэгтэй. Тэр хэмжээгээр хариуцлага үүрдэг албан тушаал шүү дээ. ҮБХ-ны гишүүн болно гэдэг амар хялбар биш. Дүрмийнх нь дагуу хүлээх үүргээ биелүүлдэг хүмүүс ҮБХ-ны гишүүн байгаа юм. О.Цогтгэрэлийн гээд яриад байгаа улсууд бол өнөөдөртөө албан ёсны ҮБХ-ны эрхүүд нь хүчингүй болсон. Яагаад гэвэл хүчингүй болох заалтууд намын дүрэмд маш тодорхой байгаа. Тэр заалтуудаа зөрчсөн учраас өнөөдөр ҮБХ-ны гишүүн гэж хэлэх боломжгүй болсон.

-АН нөхөн сонгуулиас өмнө учир зүйгээ олно гэж мэдэгдэж байсан даа. Хоёр тал ширээний ард сууж байгаад хэнийгээ нөхөн сонгуульд дэвшүүлэхээ шийднэ гэж…

-АН тийм санал, санаачилгыг удаа дараа гаргасан. Бид хүний өөрийн гэж эвдрэлцэж муудалцахаасаа илүү аль болохоор ойлголцож зөв нэр дэвшигчид, зөв хүмүүсээ намынхаа лидер болгоё гэдэг асуудлыг олон жил ярьж байгаа. Бид залуу үеэ намын удирдлага, дээд түвшинд орж ирэхэд хааж боосон зүйл байхгүй. Нам бол дүрэмтэй. Гишүүүн нь дүрэмдээ захирагддаг. Дүрэм дагасан журамтай. Монгол тусгаар тогтносон улсын хувьд өөрийн гэсэн хууль тогтоомжоо мөрдөж, дагах ёстой. Тэр дагуу үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрдэг тийм л нийгэм, хүмүүс байгаасай гэж боддог. АН-ын гишүүдийн маргаан гараад байгаа асуудал бол нэг хэсэг нь дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя гэж байна. Нөгөө тал нь дүрэмгүй тоглолт хийе гэсэн сонирхлоос үүссэн зөрчил. Тэрнээс бүх юм нээлттэй. Энэ улсууд нэр дэвших хүсэлтэй байсан бол ҮБХ-ны гишүүн ямар дэг жаягаар явж болдог тэр зарчмаараа эрх нь нээгдэх байсан юм. Харин тэд орж ирээгүй нь тэр эрхээ өөрсдөө нээхийг хүсээгүй гэсэн үг.

-Танай намын дотоод зөрчилдөөнд Ардын нам хамгийн их баярлаж, алгаа хооронд нь үрж суугаа. Хагаралтай байдлаасаа болж Ерөнхийлөгчийн сонгуульд муу оролцсон. Хэрэв нам дотроо учраа олохгүй бол нөхөн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомж намын жирийн гишүүдэд байна?

-Тэр бол нуух юм байхгүй үнэн. АН-ын олон гишүүн тийм санал бодлоо илэрхийлж байгаа. Сүүлийн үед миний ажиглаж байгаагаар бол дүрэм журам ярихаас илүү нэг хүн рүү дайрсан дайралт нь хэтэрлээ. Тэр дайруулаад байгаа хүн нь өөрийгөө хамгаалах үйлдлийг зайлшгүй гаргана шүү дээ. Дүрэм журмынхаа дагуу шийдвэрүүдээ гаргавал бидний дунд маргаан байхгүй. Гэтэл зөвхөн нэг хүнийг муулах гэж өлгөж аваад тэрэн дээр нь бусад улс төрийн хүчнүүд турхиралт явуулаад байгаа нь харамсалтай. Энэ бүх зодоон, үймээнтэй асуудлууд үнэн чанартаа манай намын доторх үйлдлүүд. Тэр үйлдлийг хийж байгаа улсууд маш тодорхой байна. Гэхдээ иргэд, сонгогчид, намын жирийн гишүүд маань мэдээлэл хомс болохоор тэр болгон ойлгогдохгүй байх нь аргагүй юм.

-Эрх баригчид халамжийн бодлогоор улс орноо удирдах боллоо. Манай улс ардчилал, эрх чөлөөгөө ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл та бүхний тэмцэж бий болгосон тэр ардчилал өдөр өдрөөр бүдгэрсээр байгаад АН үнэхээр сул дорой байгаа. Хашир улстөрчийн хувьд АН яаж ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Одоо бидний том дутагдал л юм даа. Яагаад гэвэл хийж бүтээсэн зүйлүүдээ олон түмэндээ тэр болгон сурталчилж, гүйцэд ойлгуулж чадаагүйн зовлон байна гэж харж байгаа. Өнөөдөр хүн бүр ардчиллын буянаар гэж ярьдаг. МАН ч гэсэн өөрсдийгөө ардчилалтай нам гэдэг. Өнгөрсөн 30 жилд өнөөдрийг хүртэл бүх буруутан нь зөвхөн АН гэсэн улс төрийн ухуулга тасралтгүй явлаа. Энэ ухуулга сурталчилгааг бусад намууд сайн сэвж байгаа. АН-ыг байгуулсан хүмүүс “Бидний хийж бүтээсэн зүйлээр ард түмэн ойлгох байх” гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж, зөвхөн гэрэл гэгээтэй зүйл хийхийн төлөө явсныхаа үр дүнг амсаж байна л даа. Саяхан сошиалаар хүртэл явлаа шүү дээ. Ц.Элбэгдоржоос боллоо гээд л цуурцгаасан. Ц.Элбэгдорж нь буугаад зургаан жил болж байна. Дараа нь АН-аас боллоо гэцгээсэн. Гэтэл АН төрийн эрх мэдлийг бүрдүүлж чадалгүй хоёр дахь дөрвөн жил рүүгээ орох гэж байна. Дээр нь МАНАН гэдэг айхавтар юмыг байгуулсан гээд М.Энхболдтой хамаатуулж ярилаа. Тэр хүн алга болоод гурав, дөрвөн жил өнгөрлөө. Сүүлд Х.Баттулгаас л болсон гэцгээлээ шүү дээ. Энэ хүн нь ажлаа өгөөд дараагийнхаа сонголтыг хийснийг бид сая мэдлээ. Өнөөдөр үнэхээр хэн рүү хамаг муугаа тохох гээ вэ. 30 жил Ардчилсан намаас боллоо гэж буруутгалаа. Тэрний өмнөх Ардын нам 100 жил болж байгаа шүү дээ гэдгийг санах хэрэгтэй.

Үнэндээ манайд өнөөдөр дарангуйллын коммунист систем тогтчихсон. Энэ нь нуугдмал байдалтай байна. Хүмүүсийн үзэл бодлыг янз бүрээр айлгаж, сүрдүүлдэг. Жаахан эсрэг байх юм бол дардаг. Шоронгоор айлгадаг. Бүхий л айлгаж болох хүчирхийллийн зэвсэглэлийг ашиглах нь сүүлийн зургаан жилд ихэслээ. Өнгөн дээрээ Монгол бол ардчилсан улс. Парламентын засаглалтай. Олон намууд парламентад суудаг. Сонгууль ардчилсан маягаар явж байгаа дүр төрх нь ил тод. Үнэн чанартаа энэ бүгд мөн өнгөн засал. Дарангуйллын системээ нуух гэсэн санаа. Тиймээс ард түмэн энэ байдлыг сайн ойлгоосой гэж хүсч байгаа юм.

-Сонгуулийн санал тоолох хар машины луйврын талаар сүүлийн үед их ноцтой мэдээллүүд явах боллоо. Үнэн бол шударга сонгууль болж чадах уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний мэдэж байгаагаар хар машиныг нийлүүлсэн Канадын компанийн улсууд ч тэр, өөр олон хүн энэ асуудлыг ярьж байна. Тэгэхээр тэр нь өөрөө туйлын ноцтой юм байна гэдгийг улам лавшруулаад байгаа юм. Энэ бүгдэд арга хэмжээ авахгүйгээр ямар нэгэн байдлаар хаагаад, зогсоогоод, саармагжуулсаар байгаад сонгуулиуд өнгөрч буй нь бас нэг хардлага төрүүлэх боломж. Өмнө ямар гайтайг нь цоллоод л талбай дээр хар машиныг шатааж байсан улсууд өнөөдөр гайхамшигтай гэж амаа олохгүй ярилцаж суугаа нь өөрөө бас эргэлзсэн асуудал дагууллаад байна. Тэгэхээр сонгууль ардчиллын зарчмаар болж байна гэдгээрээ болоод өнгөрнө. Ардын нам хийх ёстой үйлдлүүдээ бүрэн хийж байгаа нь ч харагдаж байгаа. Гэхдээ энэ бүгдийн цаана сонгогчдын саналаа өгч буй байдлыг уншдаг хар машины программ яагаад асуудал ингэж хөндөгдөх хүртлээ ужгирав гэдэг нь дахиад асуудал дагуулна. Энэ бол ойлгомжтой болчихоод байгаа. Мэдээж Ардын нам үүнийг дахиж гаргаж хөндөхгүй. Бүх юм хуулийн дагуу, ямар ч асуудалгүй гэдгийг СЕХ ч тэр, МАН ч тэр зарлана. Бид үүний дор сонгуульд оролцоно. Гэхдээ хар машин ажиллаж байгаа нь улам бүр, өдөр ирэх тусам нотлогдож байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой АН-ын лидерүүдийг буруутгасан асуудлыг юу гэж харж байна вэ. Тэднийг цагаатгах ёстой гэх юм билээ?

-АН энэ тухай XI их хурлаараа албан ёсоор зарлачихсан. Улс төрийн хоригдлууд Монголд байгаа юм шүү гэж. Энэ улсууд бол үзэл санааны хоригдлууд гэдгийг АН хүлээн зөвшөөрдөг. Хамтын шийдвэр гаргасныхаа төлөө ял тулгуулж, хэрэгт унаж байгаа асуудал. Энэ бол АН-ыг байхгүй болгох гэсэн Ардын намын дарангуйллын систем үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хэлбэр. Үүнд мөн ялгаагүй манайд лидер гэж яригддаг зарим нэг улс оролцсон. Тэд одоо ил болж байх шиг байна. Энэ бүгдийг ойлгох цаг ирэх байх аа.1930, 1960-аад оны хэлмэгдүүлэлт яг энэ замыг туулсан байх магадлал өнөөдөр харагдаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хэргүүд илэрч цагааддаг юм байна гэдэг нь ч ойлгогдож байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын 200 хоногт хийсэн ажлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Засгийн газарт нарийвчилсан тооцоо, судалгаа, төлөвлөлт гэж алга. Ганцхан жишээ хэлэхэд, ковидын үед яаж ажиллаж байгаа нь тод харуулна. Манайх шиг хөл хорио бүтнээр нь тавьсан улс дэлхийд ховор байна гэж яриад байгаа биз дээ. Гэтэл улсаа бүхэлд нь хориг тогтоож байх тэр цаг үедээ энэ цөөхөн хүн амыг хяналтадаа оруулах боломж байсан. Гэтэл энэхүү ажлаа хийж чадалгүй алдсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хүлээн зөшөөрчихсөн. Хоёрдугаарт, Засгийн газар өөртөө маш их хэмжээний эрх мэдэл авсан. Их хурлаас дээгүүр эрх мэдэл Засгийн газарт байгаа. Ковидын тухай хууль гэж мундаг хууль гарсан даа. Энэ хуулиар Засгийн газар онцгой эрх мэдлийг өөртөө шингээж авсан. Хуулийн хэрэгжилт нь зөв байгаад, зөв хууль болоод, үүнийхээ дагуу Засгийн газар онцгой арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн бол ковидын дараахь эдийн засагт санаа зовохгүйгээр зохион байгуулах боломж байсан. Валютын эх үүсвэр, гадаад худалдаа, Монголын хилийг тойрсон хоригуудыг тавиулахгүй байх боломж байсан. Гэвч үүнийг Монголын Засгийн газар алдсан. Өнөөдөр 200 хонож байна, үр дүн гарах болоогүй байна гэж ярих нь зөвхөн өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого. МАН-ын гишүүд хүртэл энэ үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ өнөөдрийн энэ УИХ өрөвдмөөр байдалд байгаа. Бүх эрх мэдлээ өгсөн, хумиулсан. Үндсэн хуулийн шинэчлэлтээр Хяналт шалгалтын хороо байгуулна гэж заасан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй горыг нь амсаж байна. Засгийн газраа ч хянаж чадахгүй л байдалтай сууж байгаа. Засгийн газар туйлын хар мөрийг үлдээхээр нөхцөл байдалд ажиллаж байна. Эцсийн дүнд энэ бүгдийг ярьсан хүнийг буруутгах, гэмтэн болгох нь Засгийн газрын хамгийн түрүүнд хийж чаддаг ажил болчихоод буй нь маш тодорхой.

-Нөхөн сонгуульд парламентад суудалгүй улс төрийн намуудыг нэгдэж оролцох уриалгыг АН-аас гаргаж байсан ч биеллээ олсонгүй. Бүгд тус тусдаа хүчээ үзэхээр болох шив дээ?

-Бид ямар ч байсан уриалга гаргаад эхний уулзалтыг хийсэн. Харамсалтай нь дараа, дараагийн уулзалтууд болоогүй. Шалтгаанууд байна гэж харж байгаа. Нэг хэсэг нь нөгөө л арга барилаараа худалдагдсан, эсвэл нэг талд үйлчлэх зорилготойгоор орж ирж байна. Нөгөө нэг хэсэг нь дундуур нь олз хайж байгаа улсууд. Гурав дахь нь АН-ын өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг хараад “Эд нар ч дээ” гэсэн байдлаар хандаж буй нь ажиглагдсан. Энэ бүгдээс болоод бидний уулзалт амжилт олохгүй явсаар байгаад намуудын нэр дэвшигчид нь тодорхой болж байх шиг байна.

Ардчилал гэж ярихаар “АН-ын өмч биш, бид бүгдээрээ ардчиллын төлөө явж байгаа” гэж олон намууд ам амандаа дуугардаг. Гэвч цагаа тулахаар бүгд амин хувиа бодоцгооно. Өөр өөрсдийнхөө жижиг санааг гүйцэлдүүлэхийн төлөө салж бутраад явдгаас болж МАН-ын зууш болж байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг ойлгож байгаа хүмүүс ч байгаа байх. Ойлгохгүйгээр тоглолтод орж байгаа хэсэг ч бий. Ардын нам бол ил тоглохгүй шүү дээ. Бүх зохион байгуулалтыг далдуур хийж байгаа. Ард түмнийг харахад МАН өөрийнхөө урдах ажлыг хийж байгаа мэт тайван амгалан храгдана. Бусад намууд л бужигнаад байгаа биз. Гэтэл үнэн чанартаа гол тоглоомыг нь тэд тодорхойлж байгаа шүү дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 6, Сумъяа гариг. Билгийн тооллын 29, Их морь одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 06:17 цагт мандан, 19:24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.