Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2021.09.29/ Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3104 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар: Иргэдийн амь настай холбоотой асуудалд ЭМЯ-наас арга хэмжээ авч, хариу шийдэлд хүрнэ гэж найдаж байна

Манай улсын хүн амын дунд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хүнд өвчтөний тоо өссөөр байна. Тодруулбал, биеийн байдал нэн хүнд 384, хүнд 2167, хүндэвтэр 7026 хүн байгаа гэх мэдээлэл бий. Улмаар халдвараар өвчилсөн иргэдэд эмнэлгийн ор олдохгүй, тусламж үйлчилгээ авч чадахгүй зэрэг асуудал үүссээр байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдлыг учирлаж, ЭМЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Ковидтой иргэдийг хүлээж авах ор байтугай шал ч алга. Эмч хүнийхээ хувьд орны хүртээмж байхгүй гээд иргэдээ нүдэн дээрээ үхүүлж чадахгүй” хэмээсэн юм. Тэгвэл ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн орны хүрэлцээ хангамжийн талаар хэлэхдээ “Ор дэлгэх гэдэг дээр та бүхэн маш сайн ойлгоорой. Хамгийн гол нь эмнэлгийн орон дээр нь ажиллах эмч, мэргэжилтнүүд байхгүй гэдэг болгоомжлол байгаа юм. Яагаад гэхээр эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Маш удаан хугацаанд бэлддэг. Өнөөдөр манайд байгаа эмч нар таазнаасаа хэтэрсэн, ачаалалтайгаар ажиллаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Тиймээс ковидын нөхцөл байдлын талаар Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатараас тодрууллаа.


ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ТУЛЖ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ НЭН ХҮНДЭРСЭН ӨВЧТӨНҮҮДИЙГ Ч АВАХГҮЙ БАЙНА ГЭВ

-Ковидын халдвар буурахгүй, харин ч эсрэгээрээ өвчлөл улам нэмэгдсээр байна. улмаар хүндээр өвчлөх иргэдийн тоо өсч, амь насаа алдах эрсдэл бий болоод байгаа. Гэвч эмнэлгийн орны хүрэлцээ хангамж байхгүй гэх шалтгаанаар иргэдийг буцаадаг асуудал манай эрүүл мэндийн салбарт үүсээд байна л даа. тиймээс ч таны хувьд өнгөрсөн долоо хоногт ЭмЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийлж, бодит нөхцөлийн талаар мэдээлэл өгсөн байх?

-Өнөөдөр коронавирусийн нөхцөл байдал үнэхээр хүнд боллоо. Ийм ч учраас холбогдох албаны хүмүүст нь яг л бодит байдлыг хэлж, учирласан. Ямар ч байсан нэг удаа учир байдлаа үнэнээр нь хэллээ. Иргэдийн амь настай холбоотой энэхүү асуудалд арга хэмжээ авч, тодорхой хариу шийдэлд хүрнэ гэж найдаж, хүлээж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарынхан маань ачаалалтай, эмч ажилчдын дутагдалтай, орны хүрэлцээ хангамж муутай ажилласаар байгаа. Гэхдээ хамгийн гол нь үүссэн хүнд нөхцөл байдалд тодорхой зохион байгуулалт хэрэгтэй. Энэ чинь хүмүүсийн амь настай холбоотой асуудал шүү дээ.

-Эмнэлэгт ор олдохгүй учраас хүнд өвчтөнүүдээ түргэний машины аппаратаар аргацааж байгаа дүр зураг харагдсан. Тэгэхээр эмнэлгийн ор дэлгэх хүрээнд салбарын яамны зүгээс танд тодорхой хариу өгсөн болов уу?

-Одоогоор ЭМЯ-ны хүмүүсийн шийдвэрийг л хүлээж байна. Ер нь эмч хүн гэдэг чинь өвчтөнийхөө амь насыг аврахын төлөө тэмцэнэ үү гэхээс, алдахыг бодохгүй шүү дээ. Тиймээс ч арга барахдаа ЭМЯ-ны гадна өвчтөнүүдтэйгээ очиж нөхцөл байдлыг учирлаж тайлбарласан минь тэр. Салбарын яамнаас тодорхой шийдвэр гартал хэсэг хугацаанд хүлээе. Харин ийм нөхцөл байдал үргэлжилсээр, ард иргэдийг хүндрүүлбэл өвчтөнүүдийнхээ төлөө дахиад тэмцэнэ. Цаашдаа хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэх орны хүрэлцээ хангамжид анхаарна гэдэгт найдаж байгаа. Миний хувьд яамны хариуг хүлээж байгаа учраас дэлгэрэнгүй ярилцлага өгөх боломжгүй байна.

ӨДӨРТ ХАМГИЙН БАГАДАА 150 ХҮН ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ӨГСНӨӨС 135 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРДАГ

Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчтэй /нэрээ нууцлахыг хүсэв/ ковидын нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Манай улсын хүн амын дунд “Ковид-19” вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Гэвч хүнд өвчтөнүүдэд ор олдохгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байгаа байх. Танай Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал ямар байна вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төв маань ачаалал ихтэй байгаа. Манайх чинь Баянзүрх дүүргийн бусад өрхийн эмнэлгийг бодоход хамгийн их хүн амтай. Тодруулбал, зөвхөн манай хороонд гэхэд л нийт 28 мянга гаруй хүн оршин суудаг. Баянзүрх дүүргийн байнгын оршин суугч нь 17371, харин түр оршин суугч нь 3132 байна. Харин манай хороонд нийт 20 гаруй мянган хүн амд найман эмч ажилладаг. Одоо 20 мянгад яг амбулаторийн үзлэгээр 2-3 эмч л үзэж байна. Ингээд “ойрын хавьтал болчихлоо, шинж тэмдэг илрээд байна” гэж маш олон хүн орж ирдэг. Тодруулбал, өдөрт хамгийн багадаа 150 хүн түргэвчилсэн шинжилгээ өгснөөс 135 нь эерэг гардаг. Эерэг гарсан тохиолдлууд тандалтынхаа программ руу шууд ороод ирнэ шүү дээ.

Улмаар ойрын хавьтлаар бүртгэгдсэн учраас маргаашийн эмчийн үзлэг 50-60 хүнээр нэмэгддэг гэсэн үг. Харин өдөрт 15 хүнээс PCR шинжилгээ авна гэсэн заалттай учраас архаг хууч өвчтэй, өндөр настай, жирэмсэн эх, хүүхдээс шинжилгээ авч байгаа.

-Хүндэрсэн өвчтөнүүдэд эмнэлгийн ор олдож байна уу. Энэ тал дээр хүрэлцээ хангамж ямар байгаа бол?

-Ор огт олдохгүй байгаа. Эмнэлгийн ачаалал өндөр цэгтээ тулсан учраас ч тэр үү өвчин нь хүндэрч, биеийн байдал нь хэцүүдсэн хүнийг ч авах боломжгүй болчихоод байгаа. Улмаар иргэд маань бухимдана. Уг нь Өрхийн эмч нар маань эмнэлэгт хэвтүүлэхийг боддог ч болдоггүй. Аль эмнэлэгт нь орны хүрэлцээ байна гэж 103 тусгай дугаарын утас руу яриад ч олддоггүй. Биеийн байдал нь хүндэрсэн иргэд яалт ч үгүй уур бухимдалтай орж ирдэг. Үнэхээр боломжгүй, болохгүй байгаа зүйлийг биднээс их шаарддаг л даа. Түүнчлэн 160 мянгын эмчилгээний багцтай холбоотойгоор иргэдийн зүгээс шүүмжлэл ирж байгаа.

-Эмнэлгийн ачаалал хэдэн сараас хойш хамгийн оргил үедээ хүрч нэмэгдсэн бэ?

-Ерөнхийдөө наадмын амралтын дараа буюу наймдугаар сарын 20-иос хойш ковид ихэссэн шүү дээ. Улмаар эмч нар амралтгүй ажилласан. Сүүлдээ эмч, эмнэлгийн ажилчид нь өөрсдөө өвдөж эхэлж байгаа юм л даа. Манайхаас л гэхэд ихэнх нь өвдсөн.Тэгээд өвдсөн нь гэртээ эмчилгээ хийлгэнэ. Харин үлдсэн эмч нар нь өвдсөн нэгнийхээ ажлыг нөхөж хийнэ. Манай Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэхэд л нийтдээ 7-8 хүн өвдсөн байна. Ингээд ажилчдад төвлөрөх ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Бид нар ковидоос гадна эргэлтээр явна, нярай хүүхдүүдээ үзнэ, амбулаторийн үзлэгээ хийнэ.Тодруулбал, хоёрхон эмч 20 гаруй мянган өрхийн хүн амыг үзэж байна шүү дээ. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарт маань хүний нөөц хомс болж байна, ажилчид нь өвдөж байгаа.

-Сүүлийн үед залуу эмч нар ажлаасаа гарч байгаа талаар мэдээлэл бий?

-Цалин хангамж бага, илүү цагаар ажиллана. Дээрээс нь нялх хүүхэдтэй болохоор эрсдэл их байна. Бид нар амралтын өдөр ч ажилладаг. Дахиад л тандалтын үзлэг, ойрын хавьтлын шинжилгээ, вакцины цэг дээр ажиллана гэх мэтчилэн. Ажлын цаг их байгаа болохоор эмч ажилчдын сэтгэл зүйн асуудал давхар хөндөгдөж байна.

-Та түрүүн хэлэхдээ ковидын эмчилгээний багцын талаар дурдсан. Энэ талаар тодруулбал?

-Иргэдийн зүгээс “Энэ 160 мянган төгрөгийн багц биш байна” гэсэн шүүмжлэл ирдэг. Гол нь үүнд эмч, эмнэлгийн ажилчдын хувцас хэрэглэл, бензиний зардал, цалин хөлс бүхий л зүйл орж байгаа юм л даа. Тэрийг ерөөсөө ойлгохгүй. Ерөнхийдөө ковидын багцын санхүүжилт нь ерөөсөө ороогүй байгаа. Цаанаас санхүүжилт орж ирээгүй учраас манай эрүүл мэндийн төвөөс эм тариагаа дандаа зээлээр татаж авдаг. Ерөнхийдөө эмийн компаниудад маш их өр зээлтэй болоод байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан луу өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 29, Буд гариг. Билгийн тооллын 23, Хэрцгий охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 06:49 цагт мандан, 18:37 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, ө­дөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Сөрөг ой санамжийг арилгах, сэргээх явц” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын зөвлөх
инженер, ШУТИС-ийн
Геологи, газрын тосны
сургуулийн тэргүүлэх
профессор, доктор Ж.Цэвээнжав “Шатахуун
нөөцлөх биш, харин нөөцлөх
бензинийхээ мөнгийг дундын
дансанд үргэлж байлга”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

БНЭУ-аас Монгол
Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх “Нефть боловсруулах үйлдвэр
ашиглалтад орсноор Монголын эдийн засаг урьд
өмнө байгаагүй өндөр түвшинд хүрнэ” хэмээн II нүүрт ярилаа.

ШУТИС-ийн багш,
доктор, профессор Д.Сэрдарам “Тэрбум мод тарих
санаачилгыг зөв зохион
байгуулбал “Мянганы
зам” шиг ирээдүй хойч
үед хэрэгтэй том бүтээн
байгуулалт болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Сөрөг ой санамжийг
арилгах, сэргээх явц” хэмээн өгүүллээ.

Парламентын сэтгүүлчид мэдээлэх
эрхээ шаардлаа.

Ардын уран зохиолч, тэмээчин Тангадын Галсан “Олзыг олуулаа” аян замын тэмдэглэлийг VI нүүрээс уншаарай.
“Баримт, үзэл бодол”-ын VII нүүрт Сайн дурын эмч Я.Сайнзаяа “Дижитал шоуны дараа халдвар авсан иргэд
улам залуужиж, ачаалал маш эрчимтэй өслөө” хэмээн ярив.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 37-р сургуулийн дулаалгын ажил 80 хувьтай үргэлжилж байна

НЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж.

сонин mn

“Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьд өмнө нь дулаалгын ажил огт хийж байгаагүй тул 37 дугаар сургуулийг сонгон, төсөлдөө хамруулсан. Дулаалгын ажил есдүгээр сард эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-нд засварын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ер нь барилгын дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт үүсдэг. Эрчим хүчээ хэмнэснээр агаарт хаягдаж буй бохирдол багасдаг” хэмээв.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, барилгын бүх цонхнуудын резинэн жийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа тухай төслийг гүйцэтгэгч “Лхатоном” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрбаатар ярьж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Сургуулийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн сургууль, цэцэрлэгүүд дулаан өвөлжих, хүүхдүүд нь аятай тухтай хичээллэх, дулааны эрчим хүчийг бага зарцуулах давуу талууд бий болно” хэмээв

Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээв. Энэ жилийн хувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй, алслагдмал бүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад анхааран ажиллах болно гэдгийг онцолж байлаа.
сонин mn
“Манай сургууль энэ хичээлийн жилийг 2126 хүүхэдтэйгээр эхлүүлээд байна. 40 жилийн хугацаанд ийм томоохон хэмжээний урсгал засвар хийж байгаагүй. Иймд манай сургуулийг сонгон, төсөлдөө хамруулж, дулаалгын ажил хийж байгаад сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн 37-р сургуулийн сургалтын менежер А.Цогтгэрэл ярилаа.
Categories
мэдээ нийгэм

Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт болжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн санаачилсан энэхүү цахим уулзалт нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хүнсний тогтолцоог сайжруулах, КОВИД-19 цар тахлын үеийн хүнсний хямралыг даван туулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох зорилтуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангах, улс орнуудын амлалтыг ахиулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ард түмний, шийдлийн хэмээн нэрлэгдсэн энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил НҮБ-ын бүх гишүүн улсад 1 жил 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд залуучууд, хүнс үйлдвэрлэгчид, уугуул иргэд, иргэний нийгэм, судлаачид, хувийн хэвшил, НҮБ-ын системийн байгууллагууд зэрэг оролцогч бүх талын хүнсний үйлдвэрлэл, хэрэглээний талаарх санал бодлыг сонсох, шийдэл олохыг зорьсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уулзалтад хэлсэн үгэндээ “дэлхийг сайн сайхан болгох зорилгод хүрэхэд хүнсний тогтолцоо ихээхэн хувь нэмэр оруулж чадна” гэж цохон тэмдэглэсэн ба 150 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар хүнсний тогтолцоогоо сайжруулах, түүнд фермерүүд, эмэгтэйчүүд, залуус, уугуул иргэдийг татан оролцуулах зэргээр тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн амлалт авсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дээд түвшний уулзалтад оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын хүнсний тогтолцоо, түүний онцлог, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар дурдаж, цар тахлын үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулжээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т туссан “хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтын хүрээнд хүнсний тогтолцоогоо шинэчлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах, одоогийн нөхцөл байдалд тохирсон олон улсын туршлагад суурилсан оновчтой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлсэн байна.


Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк цахим мөнгө гаргах талаар судална

Монголбанкнаас ирэх онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чигэллийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Үүний дагуу Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Үндсэн чиглэлийн төсөлд дараахь зорилтуудыг тусгажээ.

  • Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах хоёр хувийн интервалд зургаан хувийн орчимд тогтворжуулах;
  • КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх;
  • Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах;
  • Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
  • Банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн шаардлагын хүрээнд хяналт шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх;
  • Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа, үр дүнд үндэслэн эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдлыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авах;
  • Төвбанкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх;
  • Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ;
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих;
  • Макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглах техникийн болон мэргэшлийн ур чадварыг үе шаттайгаар бүрдүүлж эхэлнэ.
Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Засгийн газар эрчим хүчний хямралтай тэмцэх арга хэмжээ авч эхэллээ

Дэлхий даяар эрчим хүчний салбарт хямрал нүүрлэх эрсдэлтэй болоод байна. Тухайлбал: БНХАУ-д үүсээд буй эрчим хүчний хомсдол иргэдийн амьдрал, цаашлаад эдийн засгийн өсөлтөд хүртэл нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна.

Дотооддоо үүссэн энэ хямралыг тогтворжуулахын тулд ОХУ, Монгол, Индонез улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Жилин мужийн захирагч уриалсан байна. Тэрбээр нүүрсний нийлүүлэлтийг хангахад хэд хэдэн нийлүүлэлтийн суваг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн ӨМӨЗО-ы нүүрсний компаниудтай хийсэн гэрээгээ баталгаажуулахаар тусгай төлөөлөгчид явуулна гэж мэдэгдээд байгаа юм.

Одоо үүсээд буй эрчим хүчний хямрал аж үйлдвэрийн салбарт мөн хүндхэн тусаж байна. БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт буурч үнэ нь эрс өссөн нь үүнд голлон нөлөөлж байгаа юм. БНХАУ-ын Zhengzhou биржид эрчим хүчний нүүрсний үнэ 5.3 хувиар өсөж, тонн нь 1297 юань хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян хэрэгжүүлнэ

“Таван толгой” түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн.

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийнээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байсан гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ-ээс мэдээллээ.

Галлагааны стандарт алдагдсанаас үүдэж иргэд гэртээ угаартах, улмаар амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар хэлтсүүд, дүүрэг, хороод зэрэг нутгийн захиргааны бүх байгууллага, “Таван толгой” түлш ХХК, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран дээрх аяныг эрчимтэй өрнүүлэх аж.

Энэ хүрээнд айл өрхүүдэд яндан, пийшингээ хэрхэн хөөлөх, галлагааны стандартыг яаж баримтлах талаарх заавар зөвлөгөөг хүргэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах юм.