Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хутгалуулж хүнд гэмтсэн 7 настай хүүгийн бие тогтворжсон тул энгийн тасагт шилжүүлсэн” гэв

11 настай хүүхэд 13 настай охины аминд хүрч, долоон настай дүүг нь хүндээр гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт /2021.08.07/ гарсныг хэвлэлүүд мэдээлсэн.

Долоон настай эрэгтэй хүүхдийн бие ямар байгааг ГССҮТ-өөс тодруулахад, Хүүхэд бямба гаригт ГССҮТ-д хүргэгдэн ирж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн. Хүүхдийн биеийн байдал тогтворжсон тул өчигдөр энгийн тасагт шилжсэн гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Баасандорж: Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг байдал 100 хувь арилаагүй

Өнөөдрийн хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр “Манай улс 1992 онд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж тунхагласан. УИХ 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, хувь хүний нууцыг хамгаалах, тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. УИХ-аас хууль батлан гаргах нь хэдийгээр чухал ч түүнийг нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас иргэдийн дунд хуулийн нэр хүнд унадаг нь маргаангүй.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд иргэд хаанаас ямар мэдээллийг авах талаар тусгайлан тусгаж өгснөөр иргэдийн мэдээлэл авах эрхэд онцгойлон ач холбогдолтой. Хэн нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзах, булзааруулах боломжийг хааж өгч байна. Цахим хувьсгал өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг хэсэг, улс үндэстний хөгжлийн хурдасгуур, бизнесийн салбарын чухал хэрэглэгдэхүүн болж байна. Цахим хувьсгал бол дэлхий нийтэд шинэ зүйл байхаа больсон. Иймээс бид өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко системийг бий болгох шаардлага үүсэж байна” гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хэрхэн хамгаалах вэ, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, мэдээллийг хэрхэн солилцох вэ, иргэдээс мэдээллийг нь хэрхэн авах вэ гэдэг асуудал маш учир дутагдалтай байгаа.

Дата баазыг хоёрдагч газрын тос гэж нэрлэдэг. Дата баазыг төр болон хувийн хэвшил зөв ашиглавал газрын тосноос авдаг шиг асар их үр өгөөжтэй. Цугларсан датаг зөв ашигласнаар эдийн засаг эерэг үр нөлөөтэй. Мөн авлига буурна. Үүнтэй холбогдуулан

  • Нийтийн мэдээллийн тухай
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
  • Кибер аюулгүй байдлын тухай
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн дөрвөн хуулийн төслийг өргөн барьсан.

Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаарддаг байдал 100 хувь арилаагүй. Төрийн нээлттэй байлгах мэдээллийн талаарх зохицуулалт одоог хүртэл сул байна.

Нийтийн мэдээллийн тухай хуульд цахим баримт бичгийн баталгаажилттай холбоотой заалтыг оруулж өгсөн. Энэ нь цаасан баримт бичигтэй адил хүчин төгөлдөр байх, нотлох баримт бичгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 957 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 957 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 309 нь Улаанбаатар хотод, 648 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 1991 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Мөн гурван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 860 боллоо.

Өнөөдрийн байдлаар 8485 хүн хэвтэн эмчлүүлж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдийг цахимаар бүртгүүлэх заавар

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна.

Наймдугаар сарын 16-25-нд эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулах юм.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.



Categories
мэдээ нийгэм цаг-үе

Машин хулгайлж зугтсан хүүхдүүд осолд орж, нэг нь нас баржээ

Өнөө өглөө үүрээр 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхар явах замд гор газын зүүн талд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас 12 настай эрэгтэй хүүхэд нас барсан бөгөөд хамт явсан дөрвөн хүүхдийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхдүүд машин хулгайлаад унаж явсан бөгөөд 12-16 насных байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл ирлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүдээр өчигдөр 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж иржээ

2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар улсын хилээр 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэж Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ.

Харин наймдугаар сарын 8-ний өдрийн байдлаар Тяньжин боомтоос Замын-Үүд боомтоор импортын чингэлгийн 2 галт тэрэг, 133 чингэлэг орж ирсэн, бусад боомтоос галт тэрэг орж ирээгүй аж.

Энэ оны зургадугаар сарын 09-нөөс хойш Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг орж ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойн түймрийн утааны улмаас Улаанбаатарт агаарын чанар “Хортой” гэсэн үзүүлэлтэд хүрчээ

Сибирийн ойн түймрийн утааны улмаас Улаанбаатарт агаарын чанар “Хортой” гэсэн үзүүлэлтэд хүрчээ.

Агаарын чанарын индексийг мэдээлдэг iqair сайтын мэдээллээр яг одоо Улаанбаатар хот дахь рм2.5 буюу жижиг ширхэглэлт тоосонцорын хэмжээ 162 байгаа нь ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 7 дахин өндөр байна.

Categories
гадаад мэдээ

БНХАУ эсэргүүцэл илэрхийлжээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал хариуцсан газар Хятадын дотоод хэрэг болох Хонконгийн хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож буйг эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж буйгаа ням гаригт мэдэгдлээ. Тус газраас АНУ-ын Засгийн газар Хонконгтой холбоотой санамж бичиг гаргасны хариуд энэхүү мэдэгдлийг хийсэн юм байна.

“АНУ-ын Засгийн газар Хонконгийн иргэдийг дэмжих хүсэлтэй байна гэж мэдэгдэж байгаа боловч Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг, Хятадын эсрэг цөөн тооны хүчнийг дэмжихийг хүсч буй нь илэрхий байна” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
“АНУ-ын Засгийн газар Хонконгт үймээн самууныг дахин дэгдээж, Хятадын эсрэг хүчнүүдийг Хонконгоос салан тусгаарлах чиглэлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Хонконгтой холбоотой байгууллагуудыг ивээн тэтгэж, хуулийн төсөл, холбогдох арга хэмжээнүүдийг баталснаар АНУ-ын Засгийн газар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, “нэг улс, хоёр систем” зарчмыг хамгаалахын оронд Хонконгийг салган тусгаарлаж, Хятадыг тогтоон барихыг хүсч байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш Хонконг тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн замдаа эргэн орсныг хэвлэлийн төлөөлөгч онцлоод, АНУ тэргүүтэй цөөн хэдэн орон гүжирдлэгээ үргэлжлүүлсээр байгаа нь уг хууль Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг Хятадын эсрэг хүчнүүдэд үр дүнтэй нөлөө үзүүлсний зэрэгцээ гадны хөндлөнгийн оролцоог таслан зогсоосныг нь л харуулж байна гэв.
Тэрбээр цааш нь “Гадны хөндлөнгийн оролцоо нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Хонконг, Хятадыг хөгжүүлэхийн төлөөх төв Засгийн газар, Хонконгийн засаг захиргааны шийдвэр төгс байдал, хүсэл зоригийг ганхуулахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: China Daily

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний эрхийн асуудлаар Үндэсний чуулганыг үргэлжлүүлэн хийхэд анхаарахыг төрийн тэргүүнээс хүслээ


Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр бараалхаж, Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоонд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэж, амжилт хүсээд, 2020 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргаснаар ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгасан санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар УИХ-ын тогтоол гардаг болсон, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм байгуулагдсан зэргээр хүний эрхийн үндэсний байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг өргөжсөнийг онцоллоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан

, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршиг, үр дагавар нь хүний эрхийн шинэ сорилтуудыг бий болгож, улмаар шинэ орчин нөхцөл, шинэ дэглэмд нийцсэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцоллоо.

Ялангуяа цаг үеийн нөхцөл байдал, цахимжиж буй нийгмийн орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд нэн тэргүүнд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Тогтвортой хөгжлийн зорилтууд, “Алсын хараа 2050”-тай нийцүүлэн шинэчлэн батлах, Монгол Улсын нэгдсэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын тайлагналт, НҮБ-ын механизмаас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, салбар хоорондын зохицуулалтыг хангах, хяналт тавих бүтцийг бий болгох, хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эрх хамгааллын асуудал, хүний эрхийн хэрэгжилтийг хэмжих үндэсний индекс боловсруулах, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус бүтцийг бий болгох, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг тогтоох судалгааны ажил, хүний эрхийн асуудлаар Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлан зохион байгуулж ирсэн Үндэсний чуулганыг үргэлжлүүлэх хийх асуудалд анхаарал хандуулж дэмжин хамтран ажиллахыг Монгол Улсын төрийн тэргүүнээс хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсныг онцлон тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хамгаалахад онцгойлон анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золжаргал, ХЭҮК-ын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай байна

2021 оны наймдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо хур багатай байна

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.