Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк өнгөрсөн сард 11 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх жилүүдэд Хөшигийн хөндийд томоохон бүтээн байгуулалт хийнэ

Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.

Тэрбээр, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцан ажиллах ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргалаа. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийд цогцоор нь бүтээн байгуулалт хийх ажлыг төлөвлөж байна.

Урьдчилсан судалгаагаар энэ хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж гарсан. Тээвэр ложистик, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн ажлын байрууд энэ хөндийд бий болно. Үүнтэй холбоотойгоор гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, түүнийг холбосон шугам сүлжээнүүд, замын шугам сүлжээ, дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Богдхаан төмөр замыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Халтар: Ирэх онд төмөр замын дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болсон. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө:

-Сүүлийн хоёр жил төмөр замын бүтээн байгуулалтын он жилүүд болж байна. 2019 онд эхэлсэн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явж байна. Мөн Гашуун сухайт Тавантолгойн төмөр замын ажил үргэлжилж байна. Ирэх оны долдугаар сард хилийн өртөөг байгуулан, Гашуунсухайт-ТТ төмөр замын хөдөлгөөнийг нээнэ.

Эдгээрийн дараа төмөр замын салбарт дараах дөрвөн том төсөл хэрэгжинэ.

Нэг. Зүүн баян өртөөнөөс Ханги мандал чиглэлийн төмөр зам . Энэ боомт уул уурхайн бүтээгдэхүүний экспортод ихээхэн түлхэц болно.

Хоёр. Дорнод аймгийн Чойбалсан-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил ирэх онд эхэлнэ.

Гурав. Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1208 км төмөр зам тавина. Ингэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулна. Засгийн газар төслөө боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх.

Дөрөв. Богд хаан төмөр замыг олон жил ярьсны эцэст өнгөрсөн долоо хоногт энэ төмөр замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. Трассыг удахгүй эцэслэнэ. Зургаан зөрлөгтэй, гурван өртөөтэй байна. Газар доогуур хэдэн хэдэн хонгил барина. Нийт 19 тонн газар шорооны ажил хийх урьдчилсан тооцоо гарсан. Энэ сард багтаан бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Богд уулын урдуур явж, зүүн талын Мааньт өртөөтэй холбогдоно.

Багахангай өртөө ажилладгаараа ажиллана. Багануураас УБ руу ирдэг нүүрс тээвэрлэх гол зангилаа нь энэ өртөө юм. Урд талаас нийслэл рүү орж ирээд бүх ачаа Багахангайгаар дайрдаг хэвээрээ байна. “Таван толгой төмөр зам” төрийн өмчит компанид таван жилийн хугацаатай, энэ замыг барих зөвшөөрөл өглөө. Эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ ОХУ, Японы Засгийн газрын зээл, дотоодын эх үүсвэрээр хөрөнгийг шийднэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврээр зорчигчдын тоо 55.5 хувиар багасчээ

Авто тээврээр энэ оны эхний хагас жилд 12.4 сая тонн ачаа, давхардсан тоогоор 27 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 4 (47.5 хувь) сая тонноор нэмэгдэж, зорчигчид 33.7 (55.5 хувь) сая хүнээр багасчээ.

Ачаа тээврийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 3.9 сая тонн буюу 54.1 хувиар нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 33.1 (59.9 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлынхаас 7 (72.3 хувь) сая тонн, зорчигчид 12.6 (63.8 хувь) сая хүнээр багассан байна.

Авто тээврийн салбарын орлого 2021 оны эхний хагас жилд 210.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.4 (13.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого өссөн нь нөлөөлжээ. Харин авто тээврийн орлого энэ оны 2 дугаар улиралд 80.5 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 49.3 (38 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд дэх нөхцөл байдал цэгцэрч, Тяньжин боомтоос ачаа, бараагаа татах ажил үлдээд байна

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах зорилгоор Засгийн газраас томилсон ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж, зөв зохион байгуулалтанд оруулжээ.

НЭГ. Замын-Үүд сумыг ногоон бүс болгох ажил нь БНХАУ, Монгол Улсын ачаа, тээврийн эргэлтэнд чухал нөлөө үзүүлнэ

Нэн түрүүнд Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин, “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээг авч, хөл хорио тогтоон эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс буруулжээ. Хилийн мэргэжлийн хяналтаас тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч, гүйцэтгэлийн хяналтыг хийжээ. Үүний үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтэл хаалгатай болж, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтэлийн төхөөрөмжүүдийг шинээр нэвтрүүлэн үйлчилж эхэлжээ. Улмаар улсын хилийн орох гарах чиглэл буюу экспорт, импортын талд халдваргүйжүүлэх хоёр байгууламжийг (хаалга) суурьлуулсан. Ингэснээр өдөрт 300 гаруй, сард 6500 гаруй тээврийн хэрэгслийн гадаргууг автоматаар халдваргүйжүүлэх шуурхай үйлчилгээ нэвтэрсэн.

ХОЁР. Халдвар хамгааллын дэглэм сахиулж, албан уулзалтуудыг тогтмол хийсний үр дүнд ачааны тээврийн хэрэгсэл 190-д хүрч, Эрээн хотод хуримтлагдсан 50 мянган тн ачааны 30 мянган тн ачааг татан авчээ

Томилогдсон ажлын хэсгийн зүгээс Замын-Үүдийн боомтын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчлэлийг шинэчлэн тогтоох, эмх цэгцэнд оруулах ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний, бүртгэлийн, хог хаягдалын, техникийн цэгүүд болон тусгаарлан ажиглах байр зэргийг байршуулан тохижилтын ажлуудыг богино хугацаанд хийсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотын гаалийн газар, тус хотын удирдлагууд, төмөр замын байгууллагууд зэрэг хамтран ажилладаг байгууллагуудтай шуурхай цахим уулзалтуудыг зохион байгуулж, ачаа барааг татах ажлыг шуурхайлах алхамуудыг хийжээ. Үүний үр дүнд импортоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл орж ирдэг байсан бол өдгөө улсын хилээр 190 тээврийн хэрэгсэл, 100-120 тонн ачаа оруулж ирэх болсон. Ингэснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50 мянган тонн ачааны 30 мянган тонныг нь татан аваад байна. Ажлын хэсгийн зүгээс үлдсэн ачааг энэ сардаа багтаан татан авч дуусгана гэж мэдэгдээд байна.

ГУРАВ. Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 дахин буурсан

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ хүрээнд Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллаж хоёр талын хяналтыг давхар хийж хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байна.

Өнөөдрийг хүртэл 700 гаруй жолооч хариуцлагын гэрээ хийгээд байна. Гэрээ зөрчсөн зургаан тээврийн хэрэгслийн Д зөвшөөрлийг цуцалжээ.

ДӨРӨВ. Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид өглөө 06.00-аас орой 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна

Ачаа тээврийн ариутгал, хяналт шалгалт, бүрдүүлэлт хийгдэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид өглөө 06.00-21.00 хүртэл ажиллаж, хяналтын талбайгаас ачаа, барааг чөлөөлж гаргаж хэвшээд байна. Мөн гаалийн байгууллагын алба хаагчдын хүнд суртал, санал гомдлыг хүлээн авах 96361281 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн.

ТАВ. Замын-Үүд дэх 12 хяналтын талбайд ачаа, тээврийн хэрэгсэлийг хонуулалгүй хот руу гаргах ажлыг зохион байгуулж байна

Өмнө нь Замын-Үүд боомтод олон хоногоор саатдаг, бүрдүүлэлт хяналт удааширдаг байсан бол одоо алба хаагчид уртасгасан цагаар шуурхай ажиллаж хяналтын талбайгаас хот руу хонуулалгүй шуурхай гаргадаг болсон. Мөн лабораторийн дээж авах, хариу дүгнэлт гаргах ажлыг өдөрт нь багтаан зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, ажлын хэсгийг томилогдоход Замын-Үүдийн гаалийн хашаанд нийт 7 орчим тонн ачаа, бараа хуримтлагдсан байсныг шуурхай бүрдүүлэлт хийж гарган, эзэн холбогдочийг нь наадмын өдрүүдэд хатуу хөл хорионы үеэр дотоод ажилчдын автобусаар тусгайлан үйлчилж ажиллажээ.

ЗУРГАА. Галт тэргээр ачаа барааг зэрэг татан авах ажлыг эхлүүлсэн

Наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч, долдугаар сарын сүүлээс эхлэн өдөр бүр ачаа тээврийн галт тэргийг явуулж, өдөр 50 хүртэл галт тэрэг явах боломжийг бүрдүүлээд байна.

Замын-Үүд дэх нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд цэгцэрч, нэгдсэн зохион байгуулалтанд ороод байна. Тиймээс Монгол Улсын шадар сайдын зүгээс Замын-Үүдийн боомтоос хамаарсан ажил гэхээсээ илүү гадаад харилцааны болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх томоохон шийдвэрүүд үлдсэн хэмээн үзэж ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайдуудыг энэ долоо хоногоос эхлэн Замын-Үүд суманд биечлэн очиж ажиллахыг үүрэг болгосон билээ. Үүний үр дүнд гадаад харилцааны нөхцөл байдал сайжирч БНХАУ-ын Тяньжин боомтоос Замы-Үүд хүртэл ачаа, барааг татах ажил эрчимжих юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд явж байхад миний хүүхдүүд уйлж байна

Улсын өсөх идэр начин Э.Энхбат багын найз Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, БНСУ-д эмчлүүлж байгаа. Харин түүнийг зодсон олимпын аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад байгаа. Хохирогч, гэрч тайлбар мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар түүнд холбогдох хэрэг “гацаанд” ороод байгаа юм.

Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр цахим хуудастаа Н.Түвшинбаяр аваргад зориулж, дараах зүйлийг бичжээ.

Тэрбээр “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байна. Миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйдаг. Бяцхан биедээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео каллаар хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой. Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна. Цаана нь өчнөөн зүйл золиослогдож байгаа гэдгийг ойлгох ухаан түүнд байхгүй байх. Сайхан ирээдүйн төлөө эрүүл саруул зүтгэж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч байсан сайхан амьдралаа үгүйлж байна. Би ханийнхаа төлөө бүгдийг хийж, үнэн зөвийг олох хүртлээ явна. Хэрэг хийсэн хэрэгтнүүд нь юу ч болоогүй юм шиг зугаацаж явж байгаа ч энэ бүгдийг шийтгэж цаг нь ирнэ” хэмээн бичжээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, цэргийн албан хаагчдыг ургац хураалтад хамруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, ургац хураалт, Богдхан төмөр замын асуудал болон Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийх юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх тогтоол батлагдлаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хурааж авах төлөвтэй байна. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Соёололт болон технологийн хувьд 90 хувийн сайн дүнтэй байгаа.

Орон нутгийн болон олон улсын чанартай замын эвдэрлийн асуудлыг шйидвэрлэх чиглэл гарлаа. Намрын хугацаанд ургацаа бүрэн хурааж авахад ажиллах хүчин хүндрэлтэй байна. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, МСҮТ болон их, дээд сургуулийн оюутан залуус, цэргийн алба хаагчид, ААН-үүдийг ургац хураалтад хамруулна. Ингэхдээ үнэгүй ажиллахгүй. ААН-үүд гэрээгээ байгуулаад ажиллана” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Батжав: УИХ-д орвол авлига, малын хулгайтай тэмцэнэ

Өмгөөлөгч,
хуульч Л.Батжав ирэх аравдугаар сарын 10-нд болох Хэнтий аймгийн нөхөн
сонгуульд МАН-аас өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлд
хүргэж байгаа талаар мэдэгдлээ.

Тэрээр, “2020 оны
УИХ-ын сонгуульд хуульч хүний хувьд Хэнтий нутгийн ард иргэдийн итгэлийг
хүлээгээд тэдний хүсэлтээр нэр дэвшихээр ажилласан. Гэвч тухайн үед МАН-ын
удирдлагууд намайг дуудаж уулзаад Хэнтий болон улс орны хөгжлийн өлөө санал
солилцон намд элсэж, багаараа хамтарч ажиллъя” гэсний дагуу хамтарсан. Тиймээс
УИХ, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгууль намаасаа нэр дэвшсэн хүмүүсээ дэмжиж
ажилласан. Одоо өөрөө нэр дэвшихээр хүсэлтээ уламжилж байна. Намаас социалогийн
судалгааг үндэслэн нэр дэвшигчээ тодруулахаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт МАН
бага хурлаа хийж, удирдах зөвлөл хуралдлаа” гэлээ.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд хээл хахууль, авлигын асуудал болон малын хулгайтай тэмцэнэ. Энэ бол маш амархан хэмээсэн юм.

Categories
мэдээ улс-төр

“Ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөг дотор гээд тогтоочихоор явах машин олдохгүй байна” гэв


Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “Тяньжин боомтод 150 мянган ачаа байгаагаас 4,300 нь Монголын ачаа байгаа. Тэнд байгаа ачаа наашаа огт хөдөлдөггүй. Дээрээс нь үнийн өсөлт гаарлаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын кабинет зах зээлээ харахдаа огт учраа олохгүй байна.

Ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гээд тогтоочихоор тухайн ачааг тээвэрлэх машин олдохгүй байна. Хулгайгаар хоорондоо 30-40 сая төгрөгөөр тохирчихоод 10 сая төгрөгөөр тээвэрлэсэн гэж мэдүүлж байгаа. Замын-Үүдийн тээврийн асуудалд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.

Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг нь худалдааны бодлого чөлөөтэй байх ёстой. Худалдааны бодлого нь Замын-Үүдэд байгаа нөхцөл байдал. Хоёр, гурван сарын өмнө өгсөн даалгавар нь биелэхгүй болохоор нэг сумын Засаг даргыг очиж баривчилдаг. Эрх баригчид эдийн засгийн бодлогоо удирдаж чадахгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас зургаан иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ

Энэ сарын 10-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 298 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Мөн .