Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэх ажлын 10-15 хоногт хэвлэлтээс гарч байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуулт болоод Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.


-Коронавирусийн шинжилгээний цэгүүдийн байршилд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулъя.

  • Баянгол дүүргийн 96-р цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
  • Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүргийн хувьд “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд ажиллаж байна.

Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь “Ковид-19”-ээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд өгдөг. Одоогийн байдлаар төрийн байгууллагын хэчнээн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс 38 байгууллагын 394 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Наймдугаар сарын 6-12-ны хооронд нийт 26.061 төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Үүнээс 3220 үйлчилгээг оператор үзүүлсэн байна. Оператораас үйлчилгээ авахаар холбогдож буй хоёр хүн тутмын нэг нь жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээ авахаар хандсан.

-Энэ төрлийн үйлчилгээний эрэлт яагаад ийм өндөр байна вэ?

-УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай тав дахь удаагийн хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталж, Зөрчлийн тухай хуульд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө” гэж заасан. Үүнтэй холбогдуулан 2021 оны зургадугаар сарын 24-нөөс өмнө жолоодох эрхээ хасуулсан нийт 40.531 иргэний эрх сэргэснээр уг үйлчилгээний хандалт өндөр байгаа юм.

-Жолооны үнэмлэхээ хаанаас захиалах боломжтой вэ?

-Жолоодох эрх нь сэргэсэн иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянгол, Баянхошуу салбараас үйлчилгээ авахаас гадна e-mongolia.mn цахим хуудас, e-mongolia гар утасны аппликэйшн зэргийг ашиглан үнэмлэхээ захиалах боломжтой. Үнэмлэхээ захиалахдаа торгуультай бол торгуулиа төлсөн байх шаардлагатай. Торгуультай эсэхээ torguuli.police.gov.mn цахим хуудаснаас шалгана. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг чөлөөлнө. Torguuli.police.mn цахим хуудсанд 50 хувийн төлбөр нь хасагдаж орсон байгаа тул цахим хуудсанд байгаа мэдээллээр торгуулиа төлөх юм.

-E-mongolia төрийн үйлчилгээний цахим системээр үнэмлэх захиалах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Төрийн үйлчилгээний цахим систем /e-mongolia.mn/-ээр нэвтэрч, эсвэл emongolia аппликэйшнийг гар утсандаа татаж, бүртгүүлснээр “бүх үйлчилгээ” цэсээс өөрийн авахыг хүссэн үйлчилгээгээ сонгоно. Бүртгүүлэх, нэвтрэх зааврууд маш ойлгомжтой тул будилах нь бага байх. Жолооны үнэмлэх захиалах үйлчилгээ авахдаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн аль салбараас авах сонголтоо хийнэ. Жолооны үнэмлэх ажлын 10-15 хоногт хэвлэлтээс гарч байгаа бөгөөд сонгосон салбараасаа ирж жолооны үнэмлэхээ авна. Жолооны үнэмлэх захиалахдаа үнэмлэхийн 12.500 төгрөгийг тушаах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-наас хязгаарлана

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан аж.

Сүүлийн өдрүүдэд тус аймаг дах халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 276 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь орон нутаг дах хамгийн өндөр тохиолдол болж байна. Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймаг руу иргэд ирэхээр зорчих болсон, хурим найр их хийсэнтэй холбоотойгоор халдвар ихээр тарсан гэж ЭМЯ-наас үзэж буй юм. Аймгийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр хорооллын арын зам буюу Замын цагдаагийн хэлтсийн баруун талаар хойш өгсдөг замыг түр хаана

Дулаан шугам сүлжээний засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн зарим хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж байгаа билээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам буюу Замын цагдаагийн хэлтсийн баруун талаар хойш явдаг авто замыг 2021 оны наймдугаар сарын 15-ны 08:00 цагаас наймдугаар сарын 20-ны 23:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпийн тамирчдын тосгоныг орон сууцны хороолол болгоно

Олимпод зориулж босгосон нүсэр бүтээн байгуулалтуудыг хожим үр дүнтэй ашиглах нь зохион байгуулагч орны хувьд шийдэх ёстой чухал асуудал байдаг. Япончуудын тухайд Токиогийн олимпийг 42 цогцолборт зохион байгуулсан бөгөөд үүний 27 нь нийслэл хотын төв хэсгээр байрлаж байв. Эдгээрийн ихэнхийг нь спорт тоглоом болон амьд хөгжмийн тоглолт явагддаг цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар ашиглана.

Харин наадмын үеэр 18 мянга гаруй зочдыг хүлээн авсан нүсэр цогцолбор болох тамирчдын тосгоныг энгийн иргэдийн орон сууцны хороолол болгон тохижуулна гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байв.
“Энд олон янзын хүмүүс хоорондоо харилцаж, ая тухтай амьдрах шинэ орчин бий болгоно” хэмээн Токиогийн олимпийн албан ёсны вэб сайтад бичжээ.

нэг буюу түүнээс олон хүн, тэнгэр болон тэнгэр баганадсан барилга гэх мэтийн зураг байж болно

Япончуудын нэгэн адил олимпийн барилга байгууламжаа үр дүнтэй ашигласан хот цөөнгүй. Тухайлбал, Лондон хот олимпийн наадам явагдах гол газраараа зүүн дүүргийн хөгжил муутай Стретфорд дүүргийг сонгож, тэр хэсэгт 3000 барилга шинээр барих зэргээр танигдахгүй болтол нь өөрчилсөн. Наадмын дараа эдгээр барилгыг орон сууцны хороолол, зоогийн газар, дэлгүүр, сургуулийн зориулалттай болгон нэмж тохижуулсан юм. Хожим эндхийн хоёр унтлагын өрөөтэй байр сая ам.доллараас дээш үнэлгээтэй болсон байв. Түүнчлэн Риогийн олимпод зориулж босгосон тамирчдын тосгоныг өдгөө тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалтаар ашиглаж байна.
Үүнээс гадна Мюнхений олимпийн барилга байгууламжуудыг оюутны том цогцолбор болгосон бол Атланта хот 1996 оны олимпийн тосгоныг мөн оюутнуудад зориулсан юм. Харин Сочи хот 2014 оны өвлийн олимп дууссаны дараа барилга байгууламжуудыг амралт, жуулчны цогцолборын зориулалтаар ашиглаж байна.
Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1960 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цат 1453 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 179.894 болов.

Мөн хугацаанд 1960 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 61-80 гаруй насны хоёр хүн нас барлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 5,111

Хүндэвтэр- 2,773

Хүнд – 815

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ: Үерийн улмаас эвдэрсэн орон нутгийн замын 70 хувийг засаад байна

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 12 аймгийн 16 чиглэлийн 7.2 км авто зам, 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсчээ.

Тодруулбал, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Увс, Төв аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс, улсын чанартай 16 чиглэлийн 7.2 км авто зам, түүний дагуу байрших 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүсчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл, гамшгаас шалтгаалж эвдэрч, сэтэрсэн, усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварласан талаар ЗТЯ-наас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн зургаан оюутан Беларусь улсад тэтгэлгээр суралцахаар болжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Беларусь улсын Жодина хоттой 2016 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Жодина хотын Техникийн коллежид Өмнөговийн оюутнуудыг тэтгэлгээр элсүүлэн сургах ажлыг “Юнайтад Белаз Машинера” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Ташрамд дуулгахад, дээрх Хамтын ажиллагааны хүрээнд тэтгэлгээр сургах ажлыг зохион байгуулснаар 2020 онд таван оюутан, 2021 онд хоёр оюутан төгсч ирээд Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций суманд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 58 жолооч согтуугаар жолоо барьж, 144 хүн эрүүлжүүлэгджээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1191, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 91, гэмт хэргийн шинжтэй 66 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 58, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 98, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 128, эрүүлжүүлэх байранд хоносон 144, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 60 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

Японы тамирчин шинэ алтан медаль авахаар болжээ

“Токио-2020” олимпийн наадмын софтболын төрөлд Японы баг АНУ-ын багийг ялж, алтан медаль хүртсэн билээ.

Олимпийн тамирчид медалиа хазаж зургаа авхуулдаг уламжлалтай. Кавамурагийн медаль хазаж буйг харуулсан дүрс бичлэг телевизээр цацагдсаны дараа Нагояа хотын захиргаанд олон мянган гомдол иржээ. Наймдугаар сарын 4-ний өдөр алтан медальт тамирчдад баяр хүргэхээр очихдоо Нагояа хотын дарга Такаши Кавамура өөрийн хотын харьяат тамирчны медалийг хүзүүндээ зүүж, хазаж үзсэн юм. Тэрбээр Японы шигшээ багийн тамирчин Миу Готогийн алтан медалийг гуйж авч, өөрийнхөө хүзүүнд зүүсний дараа хазжээ. Медаль нь гэмтээгүй ч Миу Гото шинэ медалиар сольж өгөх гаргах санал тавьсан байна.

“Тамирчны үнэ цэнэтэй хөрөнгө болох алтан медалийг нь гэмтээсэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” хэмээн Нагояа хотын дарга мэдэгдэлдээ өгүүлжээ. Зарим тамирчид хүртэл энэ үйлдлийг шүүмилж байв. Тухайлбал жүдогийн алтан медальт Наохиса Такато “Хэрвээ миний медалийг ингэж хазсан бол би уйлах байсан. Би алтан медальдаа зураас гаргахаас хүртэл айдаг” гэж сошиал хуудсандаа бичжээ. Олон Улсын Олимпийн Хороо шинээр сольж өгөх санал тавьсан байна. Миу Гото ч медалиа солиулахыг зөвшөөрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх сард эхлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна.

Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард  эхлүүлнэ

Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусжээ.

Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг Шадар сайд дуулгаад, Коронавирусний халдвараас шалтгаалан гэрээнд заагдсан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэдгээ хэллээ.

Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх шатны арга хэмжээ авахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.