Categories
мэдээ нийгэм

​84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашийг буулгаж, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барина

БЗД-ийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашыг буулгах ажлыг эхлүүлжээ.

Энэ талаар БЗД-ийн газрын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Дуудлага худалдаа зарлаж гарааш бариагүй. Ямар ч нөхөн төлбөр яригдахгүй. Зөвшөөрөлгүй газарт нөхөн олговор олгох хуулийн заалт байхгүй. Гарааш эзэмшигч иргэд газар ашигласны төлбөр 10 гаруй мянган төгрөгийг жил бүр төлдөг байсан. Хоёр жилийн өмнөөс тухайн төлбөрийг авахаа больсон юм.

84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон гараашыг буулгаж, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барина. Гараашуудыг буулгасны дараа дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс дараагийн ажлаа эхэлнэ.

Тухайн объект дээр шаардах хуудас наасан. Гарааш эзэмшигч иргэд ямар нэгэн бүртгэлгүй учраас хүн бүртэй холбогдох боломжгүй. Эд хөрөнгийг бүртгэлжүүлж аваад газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн тайлбарлав.

Categories
мэдээ улс-төр

МАН Хятад улстай бүх чиглэлээр харилцаагаа улам бэхжүүлэхээ илэрхийллээ

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид /2021.08.27/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нартай уулзлаа.

Элчин сайд Чай Вэньруйтай хийсэн уулзалтын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын 100 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн сацуу саяхан болж өнгөрсөн Токиогийн олимпод БНХАУ-ын тамирчид өндөр амжилт гаргасанд баяр хүргэв.

Түүнчлэн Монгол-Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд улам хөгжиж буй бөгөөд, цаашид нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л чиглэлээр харилцаагаа улам бэхжүүлэхээ илэрхийллээ. Цар тахлын энэ хүнд үед улс орнууд бие биенийгээ дэмжих, тэр тусмаа эдийн засгийн харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.

Тус уулзалтын үеэр талууд эрх баригч намуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгааг онцолж, цаашид намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн төр засгийн хэмжээнд яриа хэлэлцээрийн түвшинд дэвшүүлсэн хамтын ажиллагааны асуудлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарахаа илэрхийллээ.

Оросын Холбооны Улсын Элчин сайд И.К.Азизовтай хийсэн уулзалтын үеэр талууд Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаан дахь эрх баригч улс төрийн намуудын хамтын ажиллагааны үүргийн талаар хэлэлцэж Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын Намын 100 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний уулзалт зохион байгуулах талаар санал солилцов. Түүнчлэн ОХУ-ын Төрийн Думын сонгууль 9 сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байгаатай холбогдуулан тус улс дахь нөхцөл байдлын талаар Элчин сайд мэдээлэл хүргэв.

Өнгөрөгч 8 сарын 17-ны өдөр Монгол Ардын Намын төлөөлөл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч Монгол-Кубын харилцаа, эрх баригч улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Монгол Ардын Нам дэлхийн 40 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.

Өнгөрөгч 8 сарын 17-ны өдөр Монгол Ардын Намын төлөөлөл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч Монгол-Кубын харилцаа, эрх баригч улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсон билээ.

Монгол Ардын Нам дэлхийн 40 гаруй улс төрийн нам, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгоно

Олон улсын олимпиадуудад амжилттай оролцож, медальт байранд шалгарсан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг 2021 оноос эхлэн нэг удаа олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа.

Мөн

  • Монгол Улсад зохион байгуулж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж олон улсын олимпиадын ангилалтай уялдуулан зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах,
  • Хүүхэд бүрд улсын олимпиадуудад оролцох тэгш боломжийг хангах үүднээс улсын хэмжээнд бүх сурагчдыг бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, олимпиадад бэлтгэх шинжлэх ухааны чиглэлээр тогтмол сургалт хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулах нэгдсэн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй үйл ажиллагааг хангах
  • Олимпиадад бэлдэх үйл явцад шаардлагатай хэрэгслээр хангах, зохион байгуулалтыг дэмжин ажиллах үүргийг засгийн газар өгсөн байна.

Зөвхөн энэ онд

  • математикийн олон улсын олимпиадад Монгол Улсын баг хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль,хоёр шагналт байр
  • физикийн олимпиадаас нэг мөнгөн медаль,
  • мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгөн медаль,
  • химийн олимпиадаас хоёр мөнгөн медаль, нэг мөнгөн медаль, нэг шагналт байр,
  • биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр нийт 5 олимпиадаас 15 медаль хүртсэн.
Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2021 оны наймдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 205 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 337 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 7 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 1951 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна

Categories
мэдээ улс-төр

Д.Мөнх-Эрдэнэ: Цэцийн үйл ажиллагааг шинэчлэх цаг болсон

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та ҮХЦ-д мэдээлэл гаргажээ. Үндсэн хуульд нийцээгүй Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар хандсан байна. Үндсэн хуульд нийцээгүй ямар хуулийн заалтууд байна вэ?

-Үндсэн хуулийн Цэц бол манай улсын амин чухал хууль, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэдэг Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн байгууллага. Тийм ч учраас хараат бус, бие даасан байдлыг нь хангах зорилгоор УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс төлөөллийг нь ханган тэнцүү тоогоор буюу тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлэн, нийт есөн гишүүн томилдог. Гэтэл УИХ-аас 1997 онд баталсан “Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Цэцийн хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” хэмээн хуульчилж, улс орны язгуур эрх ашигтай холбоотой олон чухал асуудлыг Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ бус, харин нийт есөнгишүүний гуравны нэгийн саналаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Энэ заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй, зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан. Хэдийгээр хуулийн дээрх заалтад “анхлан шийдвэрлэх” гэж заасан боловч хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн буюу нийцээгүй тухай Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авснаар тухайн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж буй нь ийнхүү дүгнэх үндэслэл болж байгаа.

-Тодруулбал?

-Цэц есөн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заасаар байтал Дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний гурван гишүүнийх нь саналаар маргааныг хянан шийдвэрлэх, уг хуралдаанд оролцоогүй Цэцийн бусад дөрвөн гишүүний байр суурь, санал, дүгнэлт тухайн маргааныг шийдвэрлэхэд огт хамаагүй, нөлөөлөхгүй зохицуулалт нь төрийн үйл ажиллагаанд баримтлах ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмуудыг ч зөрчсөн. Нөгөө талаас, хуулийн уг зохицуулалт нь Үндсэн хуулийн шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор төрийн эрх мэдлийн салаа мөчрүүд болох бусад засаглалаас нэр дэвшүүлэн томилуулдаг Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ч ноцтой зөрчсөн байна. Уг заалтын улмаас Дунд суудлын хуралдаанд оролцоогүй Цэцийн бусад гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, бүрэн эрх нь хязгаарлагдаж байна.

-Маш чухал шийдвэрийг гаргахад Цэцийн есөн гишүүнээс дөрвөн гишүүн нь огт оролцох боломжгүй байгаа явдлыг цаашид хэрхэвч давтаж, хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна лээ. Жишээ нь, ямар шийдвэрүүд вэ?

-Ганц жишээ хэлье. УИХ-ын сонгуулийг олонхын (мажоритар), хувь тэнцүүлсэн (пропорционал) холимог тогтолцоогоор явуулах Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуульд нийцээгүй хэмээн дүгнэсэн Цэцийн таван гишүүн оролцсон Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль явагдахаас хоёр сарын өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан.Тухайн үеийн УИХ уг шийдвэрийг хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрч, цаашид Монгол Улсад парламентын сонгуулийг гагцхүү мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаас өөр аргагүйд хүрсэн. Хэдийгээр хуульд Цэцийн гишүүд эрх тэгш байхаар заасан боловч энэ мэт тохиолдолд тухайн хуралдааны бүрэлдэхүүнийг Цэцийн дарга томилох хуулийн зохицуулалт нь ихээхэн хардлага, ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Төрийн эрх мэдлийн үндэс ард түмний сонгох, сонгогдох эрхтэй холбоотой энэ мэт чухал шийдвэрийг гаргахад Цэцийн есөн гишүүнээс дөрвөн гишүүн нь огт оролцох боломжгүй байгаа явдлыг цаашид бид хэрхэвч давтаж, хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаа юм.

-Монгол Улсад парламентын сонгуулийг гагцхүү мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаас өөр аргагүйд хүргэсэн гэж мэдээлэлдээ дурдсан байсан. Энэ тухайд?

-Манай Үндсэн хуульд сонгуулийн систем буюу олонхийн, хувь тэнцүүлсэн, эсхүл тэдгээрийн холимог гэх мэт ямар тогтолцоогоор зохион байгуулах талаар огт заагаагүй. Харин сонгууль зохион байгуулахад баримтлах суурь зарчим, иргэдийн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Гэтэл “шууд сонгох” эрхийн үндсэн дээр гэж бичсэнийг л мушгиад хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хуульд нийцэхгүй гэж шийдсэн нь буруу. Энэ үнэхээр буруу шийдвэр байсан. Шууд сонгоно гэдэг нь үнэндээ АНУ-д Ерөнхийлөгчөө сонгоход хэрэглэдэг, иргэдийн өмнөөс шийдвэр гаргадаг электорат /сонгогчид/ маягийн тогтолцоог ашиглахгүй л гэсэн санаа юм.

-Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргаагүй нөхцөлд ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?

-Цэц бол Үндсэн хуулийн байгууллага. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд дийлэнх тохиолдолд Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үндсэн чиг үүргээ Дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний олонхи буюу гурван гишүүний саналаар хэрэгжүүлэхээр байна. Хууль тогтоомж, зарлиг, Засгийн газрын тогтоол зэрэг улс, орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөтэй шууд холбоотой эрх зүйн актуудыг Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай шийдвэрийг Цэцийн бүрэлдэхүүний цөөнхийн саналаар гаргах боломж хууль зүйн хувьд нээлттэй байгаа нь “захиалгаар” ажилладаг хэмээх улс төрийн хардлага, сэрдлэгийг дэвэргэж, нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх аюултайг ч анхаарах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэж, шийдвэр гаргаагүй нөхцөлд тухайн шийдвэрийн “хууль ёсны шинж чанар” алдагдаж болзошгүй.

-Үндсэн хуулийн бусад байгууллага болох УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхийн хувьд байдал ямар байдаг вэ?

-Үндсэн хууль, бусад хууль, журмаар УИХ, Засгийн газрын хуралдааны ирц, шийдвэр гаргах саналын хамгийн бага хувийг тогтоож өгсөн бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, шийдвэр гаргахыг хязгаарлаагүй байдаг. Улсын дээд шүүхийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимуудын хувьд шүүн таслах ажлын төрлөөр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа тул адилтгаж үзэх учиргүй юм. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн бусад байгууллага болох УИХ, Засгийн газрын шийдвэрийг нийт бүрэлдэхүүнийх нь гуравны нэгийн саналаар гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй нь тодорхой. Энэ тохиолдолд УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоолыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Гэтэл Цэцийн хувьд үүнтэй ижил нөхцөл байдал үүсчихээд байгааг л засах учиртай болчихоод байна.

-Бусад улсын жишээнээс дурдвал?

-Үндсэн хуулийн шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй улс орнуудын жишгээс АНУ болон ХБНГУ-ын хоёр жишээг товчхон хэлье. АНУ-ын Дээд шүүх Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж, шийдвэрлэдэг. Хэрэв тус улсын иргэдийн эрх, эрх чөлөө, амьдрал, хувь заяатай холбоотой хамгийн чухал асуудлуудыг Дээд шүүхийн есөн шүүгч нь бус, харин таван шүүгч оролцсон хуралдаанаар буюу уг хуралдаанд оролцсон шүүгчдийн олонхийн санал (гурван шүүгчийн санал)-аар шийдвэрлэдэг бол тухайн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдахгүй, ихээхэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх нь тодорхой шүү дээ. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх тус бүр найм, нийт 16 шүүгч бүхий хоёр танхим /Erster Senat, Zweiter Senat/-тай бөгөөд 1 дүгээр танхим нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй болон шүүхээс Үндсэн хуульд нийцээгүй, харшилсан гэж үзэж ирүүлсэн хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэдэг бол 2 дугаар танхим нь төрийн эрх мэдэл хоорондын чиг үүргийн хуваарилалт, Холбоо, муж улсын хооронд үүссэн маргаан, улс төрийн намыг хориглох, сонгуулийн болон төрийн үйл ажиллагаатай холбоотой бусад маргааныг хянан шийдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, тус улсын Үндсэн хуулийн шүүхийн хоёр танхим нь манай Улсын дээд шүүхийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимтай адил дагнасан шүүхийн шинжтэй бөгөөд өөр, өөрийн харьяалах Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн галт тэргээр зорчихдоо бүрдүүлэх бичиг баримт

Коронавируст цар тахлын халдварын улмаас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр 2021 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн нээжээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг дараах чиглэлүүдэд аялж байна.

Үүнд: Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялахаар болжээ. Харин одоогоор Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд аялж эхлээгүй байна. Зорчигчийн галт тэргээр аялахдаа УОК-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна. Үүнд:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/.

Харин 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн зорчигч дараах цагийн хуваарийн дагуу орон нутгийн зорчигчийн галт тэргээр зорчиж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ковидын оношлуурын дээд үнийг тогтоожээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас дараах найман үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг лабораторийн шинжилгээний үр дүн, чанарын шаардлага хангасан байдал, мэдрэг чанар болон олон улсад зөвшөөрсөн эсэх зэргийг үндэслэн Хүний эмийн зөвлөлийн хурлаар баталлаа.

Түүнчлэн тус газраас импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай харилцан санамж бичиг байгуулж,

Categories
мэдээ спорт цаг-үе

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог боллоо. Монгол Улсын дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулах тэтгэлэг олгох юм байна. Тухайн жилийн ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан нэг хүүхдийг 330 сум, 171 хорооноос шалгаруулж, тэтгэлийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, мөн олон улсын олимпиадад медальт байранд шалгарч дэлхийн их дээд сургуульд суралцах эрхээ авсан хүүхдэд тэтгэлэг олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2209 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт хүнээс 2209 халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 438 нь Улаанбаатарт,
  • 1771 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Нийт нас баралт 931 боллоо.

Сүүлийн цагт 1795 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 13570 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • хөнгөн: 8400
  • хүндэвтэр:3930
  • хүнд:1030
  • нэн хүнд:210 хүн байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Тус хурлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын 3 дугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудал болон зохион байгуулалттай холбоотой асуулт, санал хүсэлтэд хариулт өгсөн юм.
Тухайлбал коронавируст (Ковид-19) халдварын дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй анхаарах асуудал юм.

Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардлыг танилцуулж хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

сонин mn

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, мөн НЭМГ-аас багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийсэн юм.
Хурлын хүрээнд бусад томоохон асуудлаар холбогдох албаныхантай мэдээлэл солилцсон бөгөөд НОК-ын шуурхай штабаас эрүүл мэндийн чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өглөө.

сонин mn

Үүнд:

-08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд Пфайзер, Синофрам вакцинаар зорилтот бүлгийн болон 55-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулахтай холбогдуулан дүүргүүдэд нэмэлтээр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн бэлэн байдлыг хангах, хамрагдвал зохих иргэдийн төлөвлөлтийг гаргах, улмаар хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй, бухимдал чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулах, вакцины нөөцийн бэлэн байдлыг хангах, татан авалтыг хийх,

-Дүүргийн Боловсролын хэлтсээс харьяа сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, орлон ажиллах хүмүүсийн судалгааг гаргаж ирүүлэх,

-Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг судалгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэдээлэл технологи хариуцсан ажилтанд хүргүүлэх, /ингэснээр тухайн эмчид ГЭРЭГЭ системд орох эрх олгогдож, сургууль, цэцэрлэг дээр батлагдсан тохиолдол /багш, хүүхэд/-ын ойрын хавьтлын мэдээллийг оруулах боломж бүрдэнэ/

-ДОКШШ-с харьяа дүүргийнхээ сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт хийж, үр дүнг албан бичиг, илтгэх хуудсаар НОКШШ-д ирүүлэх,

-Дүүргийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц /хүн, автомашин, тоног төхөөрөмж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуут дохиолол/-ийг бүрдүүлэхэд анхаарч, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэх мэт.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж энэ хүрээнд:

– Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач, тархвар судлаач эмч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар сургалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн эмч нартай тогтмол мэдээлэл солилцож, мэргэжил арга зүйгээр хангах,

ДЭМТ-өөс сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багтай ажлын уялдаа холбоог сайжруулах, ачаалал нэмэгдсэн үед ажлаа зөв хуваарилах, батлагдсан тохиолдлын тоо ихэссэн /ялангуяа хүүхдийн/ үед өрх, дүүрэгт ирэх ачааллыг багасгах,

-Сургалтад оролцсон эмч нарын бүртгэл, судалгааг бүрэн авч, шаардлагатай үед дайчлан ажиллуулах талаар анхааруулж үүрэгжүүлэх,

-ӨЭМТ-үүд харьяа сургууль, цэцэрлэгийн эмч нар видео хичээлийг авсан эсэхэд хяналт тавьж, харилцаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өгсөн байна.