Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өргөө” кино театрын арын замыг түр хаана

БГД-н нутаг Хасбаатарын гудамж Өргөө кино театрын арын уулзварын баруун талд 70 метр газар зорчих хэсэг түр хаана гэж ТЦА-наас мэдээллээ.

Замыг наймдугаар сарын 13-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд хааж цэвэр усны шугамын ажлыг үргэлжлүүлэн хийх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл түгшилт хэтэрвэл эмгэг болно

СЭТГЭЛ ТҮГШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ. ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

Сэтгэл түгшилт нь хүн болгонд байдаг хэвийн мэдрэмж бөгөөд ирээдүйд болох үйл явдлаас айх мэдрэмж юм. Амьтдын сэтгэл ч бас түгшдэг. Жишээ нь: чоно харсан буга аюул ойртож байгааг мэдэрснээр “тулалдах эсвэл зугтах” команд тархинд нь очдог. Зугтах командын дагуу бугын зүрхний цохилт хурдсаж, хүүхэн хараа нь томорч, амьсгал нь түргэсэж түгшиж эхэлдэг.

Харин хүмүүс бид өөр зүйлээс болж сэтгэл түгшдэг. Жишээ нь: чи ангийнхныхаа өмнө илтгэл танилцуулахаар гарсан гэж төсөөлье. Энэ үед чиний бие чоно харсан бугатай адилхан “тулалдах эсвэл зугтаах”-д бэлддэг. Сонирхолтой нь энэ мэдрэмж ихэнх хүмүүст илтгэлээ сайн танилцуулахад тусалдаг. Харин сэтгэл түгшүүрт автсан хүмүүс хэт их сандарснаас болоод анхаарал нь төвлөрөхгүй, амьсгаа нь түргэсэж, ярьж байхдаа түгдэрч, хэлэх гэж байсан зүйлээ мартдаг. Зарим тохиолдолд илтгэлээ тавилгүй зугтаах тохиолдол ч бий.

Сэтгэл түгшилт үүсэх шалтгаан

Сэтгэл түгшилт үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Өсвөр насны дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл зүй хямрах тохиолдол цөөнгүй байдаг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их сэтгэл түгшүүрт автах магадлалтай байдаг. Эцэг эхээсээ сэтгэл түгшилтийн ген өвлөх тохиолдол ч бий. Мөн амьдралын хурдацтай хэмнэл, дарамт шахалт, ар гэр болон нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалж сэтгэл түгшүүр үүсэж болно. Харин сүүлийн үед Коронавирусийн халдвараас үүдсэн сэтгэл түгшүүр ихээр нэмэгдэж байна.

СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?

Өөрийн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх. Юун түрүүнд, сэтгэл түгшээж буй асуудлаа итгэл даах хүнд ярьж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтан эсвэл сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж болно. Ингэж өөрт тулгамдаж буй асуудлыг бусадтай хуваалцсанаар чиний сэтгэлд хуримтлагдсан бул хар чулуу хөнгөрөх болно. Дотнын найзтайгаа ярилцах хэрэгтэй ч тэд мэдлэг, туршлагаар чамтай адил тул насанд хүрэгчид илүү тус хүргэх болно.

Өөртөө шүүмжлэлтэй хандахаа болих. Хүн өөрийн бүх алдаа дутагдлаа хэнээс ч илүү сайн мэддэг тул өөртөө хамгийн хатуу шүүмжлэлийг өгдөг. Өөрийнхөө талаар мөн ирээдүйд болох үйл явдлын талаар сөрөг зүйлс ургуулан бодож түүндээ итгэснээр сэтгэл түгшүүр улам нэмэгддэг. Энэ нөхцөлд сөрөг бодлуудаа эерэг болгоход анхаараарай. Мөн ихэнх сөрөг бодлууд биелдэггүй гэдгийг өөртөө сануулаарай.

Цагийн хуваарь, төлөвлөгөөтэй болох. Сэтгэлийн түгшүүрээ багасгах бас нэгэн үр дүнтэй арга бол “сайн төлөвлөлт”. Хийх шаардлагатай зүйлсээ өдөр цагаар нь хуваарилж, түүнийгээ ягштал даган мөрдвөл өөр зүйлд санаа зовж сатаарах нь багасах болно. Ажлаа хойш тавьснаар дараа нь түүнийгээ богино хугацаанд амжуулах гэсээр улам их түгших болно. Иймд аль болох ажлаа хойш тавилгүй хийж эхлээрэй. Хийх явцдаа бодож байснаас чинь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох болно.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан 1678 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1402 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1678 хүн эдгэрчээ. Мөн нэг иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын 451 нь Улаанбаатарт, 950 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 9080 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5099 нь хөнгөн, 2953 нь хүндэвтэр, 837 нь хүнд, 191 хүн нэн хүнд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэлээ

“Эрхэт монгол групп”-ээс Токиогийн олимпод оролцсон М.Анхцэцэгт “Grand Marchal” хотхонд байшилтай гурван өрөө орон сууц бэлэглэлээ.

Мөн эхний ээлжид сарын 1 сая төгрөгийн цалинг дөрвөн жилийн турш олгож, М.Анхцэцэгийн цаашдын тэмцээн уралдааны зардлыг нь дааж ажиллана гэж группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэллээ.

М.Анхцэцэг нь Токиогийн олимпод хүндийг өргөлтийн -87 кг жинд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Тэрээр “Миний 13 жилийн хөдөлмөрийг үнэлсэнд баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд бүрдүүлэх бичиг баримт

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт 40420 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 50 байранд шалгалтыг зохион байгуулна. Төгсөгчид жил бүр монгол хэл, бичгийн шалгалт өгдөг байсан бол энэ жилийн хувьд өгөхгүй. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ дараах баримт бичигтэй ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх (иргэний үнэмлэхээ гээсэн бол ТҮЦ машины лавлагаа, гадаад пасспорт байж болно)

2. Бүртгэлийн хуудас (https://eyesh.eec.mn/ хаягаар ороод, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шаглуулагчийн булан”-гаар нэвтэрч, “Бүртгэлийн хуудас” гэсэн хэсгээс “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж хэвлэж авна. Өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодтой гарч ирнэ. Энэ нь баталгаажсан гэсэн үг учраас ямар нэг гарын үсэг зуруулахгүй. Харин энэ оны төгсөгч буюу 2021 онд ЕБС төгссөн шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ төгссөн сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан баталгаажуулна)

3. Суудлын хуваарь (Шалгуулагчид шалгалтаас өмнө https://eyesh.eec.mn) хаягаар дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-гаар нэвтэрч, ШИНЭЧЛЭГДСЭН СУУДЛЫН ХУВААРИА хэвлэж авна.

4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх (“Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ээ хаяж, үрэгдүүлсэн бол өөрийн төгссөн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас “Б” маягт авч шалгалтад орно. Эсвэл “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийн хуулбарыг авч ирнэ)

Дашрамд дурдахад, Covid-19-өөр өвдөж, тусгаарлалтад байгаа шалгуулагчаас есдүгээр сарын 2-ноос 5-ны өдөр шинэчлэн боловсруулсан материалаар дахин шалгалт авч магадгүй. Гэхдээ энэ төлөвлөгөө одоогоор батлагдаагүй байна. Хэрэв батлагдвал халдвар авсны улмаас шалгалтад ороогүй сурагчийн эмчийн бичгийг үндэслэн дахин шалгалтад оруулна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдвар хамгийн их бүртгэгдэв

Коронавирусийн халдварын 1402 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 950 нь орон нутгийн халдвар байна.

Аймгуудаас халдвар хамгийн өндөр байгаа нь Баян-Өлгий, Дархан-Уул аймаг хэвээр байна. Баян-Өлгийд 222 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 4,999 болсон. Иймд тус аймаг маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэр гаргаад буй.

Дархан-Уул аймгийн тухайд 159 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 6222 боллоо. Харин Өвөрхангай аймагт нэмж хүн өвчлөөгүй байна.

Орон нутагт халдварын тоо нэмэгдсэн нь аймгуудын удирдлагуудтай холбоотой болохыг ЭМЯ өчигдөр мэдээлсэн. Ялангуяа, бүсийн наадам зохион байгуулж байгаа аймгуудад халдвар эрчимжиж, хүүхдүүд эрсдэлд орж байгааг хэлсэн.

Бүсийн наадам зохион байгуулсан Ховд аймагт л гэхэд өнгөрсөн 24 цагт 111 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдол нь 3071 болоод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Долдугаар сар дэлхийн хамгийн халуун сар болов

Дэлхийн түүх дэх хамгийн халуун долдугаар сар энэ жил тохиосон талаар АНУ-ын холбооны шинжлэх ухаан, зохицуулалтын газраас мэдээллээ.

Энэхүү судалгааг гаргахдаа далайн гадарга болон хуурай газар дээрх температурыг харьцуулан судалсан бөгөөд 20-р зууны дунджаас цельсийн 0.93 градусаар их байжээ.

Энэ нь дэлхийн дулааныг хэмжиж эхэлснээс хойших 142 жилийн хугацаанд хамгийн халуун сар болж тэмдэглэгдсэн бөгөөд өмнөх их халуун 2016, 2019, 2020 оны долдугаар саруудад ажиглагдаж байв.

Уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны нөлөөлөл ийнхүү илэрч байгаа ба олон газарт хэт халалт болж түймэр гарсаар байгаа юм.

Энэ жил Ази, Европ тив, Канад улсад түүх дэх хамгийн халуун зунаа өнгөрөөж Турк, Грек, Саха, Америкт олон удаагийн ойн түймэртэй тэмцэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх долоо хоногт 512 бөхийн барилдаан болно

Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-нд болно. Энэхүү барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм байна. Бөхчүүдийг өнөөдөр (2021.08.14)-өөс эхлэн Монгол бөхийн өргөөнд бүртгэж буй бөгөөд PCR шинжилгээ авах талаар МҮБХ мэдээлжээ.

Дашрамд дурдахад, МҮБХ-ноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны дараах хуваарийг гаргасан. Үүнд:

  • Наймдугаар сарын 16, 17-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 21, 22-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 28-д Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн, “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх юм.

Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлага бий. Энэ дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэж УОК-оос мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Шивээ-Овоо” компани техник, тоног төхөөрөмжөө шинэчиллээ

Засгийн газраас “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж байна.

Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк/JBIC хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдсэн.

Энэ хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлж буй “KOMATSU” худалдааны төлөөлөгч “Трансвест Монголиа”-ийн зүгээс “Шивээ-Овоо” компанид хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа 6,7 м3-ын хүчин чадалтай экскаватор 3, автосамосвал 100 тн даацтай 6, 60 тн даацтай 8, гинжит бульдозер 2, нийтдээ 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машиныг техникийн шинэчлэлийн хүрээнд авсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1402 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1402 хүнээс халдвар илэрлээ.

Мөн нэг хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 872 боллоо.

Сүүлийн 24 цагт 1678 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 9080 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5099 нь хөнгөн, 2953 нь хүндэвтэр, 837 нь хүнд, 191 хүн нэн хүнд байна.

May be an image of text