Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1300 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1300 хүнээс халдвар илэрлээ.

Мөн дөрюөн хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 876 боллоо.

Сүүлийн 24 цагт 1657 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 8979 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5022 нь хөнгөн, 2956 нь хүндэвтэр, 816 нь хүнд, 185 хүн нэн хүнд байна.

May be an image of text

Categories
гадаад мэдээ

​Японд үер бууж, таван сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ

Японд үер, хөрсний нуралтын аюул тулгарсанд өрнө өмнөд нутгийн таван сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсчээ.

Тухайлбал, олон хоног үргэлжилсэн аадар борооноос үүдэлтэй тус үерээс болж Японы засгийн газар өчигдөр/2021.8.14/ Сага, Нагасаки, Фүкүока, Хирошима хотуудын нэг сая иргэнд тавдугаар буюу хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг, түүнчлэн өөр 17 хотын дөрвөн сая гаруй иргэнд дөрөвдүгээр буюу дараагийн түвшний сэрэмжлүүлэг зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр ширүүн бороо дор хаяж долоо хоног үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ.

Гамшигт өртсөн хотуудаас илгээсэн зургуудыг харвал, иргэд эд зүйлс, хүүхдүүдээ тэврэн гуяар татсан өндөр усан дундуур нүүж байх аж. Түүнчлэн гал сөнөөгч болон бусад онцгой байдлын яаралтай тусламжийн ажилтнууд гацсан иргэдэд завиар хүрч, аюулгүй газарт хүргэж байгаа гэнэ.

Үерээс болж олон зам сүйдэж, ашиглах аргагүй болжээ. Тухайлбал, өмнөд нутгийн Күюшү аралд өчигдөр/2021.8.14/ үерийн түвшин цаг тутамд 40 мм нэмэгдсэн бол, өнөөдөр/2021.8.15/ өглөө гэхэд дахин 250 мм нэмэгдэж болзошгүй байгаа аж.

Харин Нагасаки хотод хөрсний нурангид айлууд дарагдсанаас болж, нэг эмэгтэй нас барж, нөхөр, охин нь олдоогүй байна. Тус хотод нийт 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгч нар хүч нэмэгдүүлэн аврах ажиллагаанд оролцож байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл маргааш эхэлнэ

Хичээлийн шинэ жил тун удахгүй эхэлнэ. Энэ хичээлийн жилд сурагчид тав хоног цахимаар тав хоног танхимаар хичээллэх юм. Хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээллийг багцлан хүргэе.

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий.

ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь нэг хүүхдэд 900 төгрөгийн үдийн цай олгогддог байсан бол энэ жилээс 1500 болгон нэмсэн. 2021 оны хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах бол 2022 оноос 5-9-р ангийн сурагчид, 2023 оноос 9-12-р ангийнхныг хамруулахаар ажиллаж байгаа аж.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТ НАЙМДУГААР САРЫН 16-НЫ 09:00 ЦАГААС ЭХЛЭНЭ

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.

ТУРШИЛТААР НИЙСЛЭЛИЙН 30 ЦЭЦЭРЛЭГТ ЭЭЛЖИЙН БАГШ АЖИЛЛУУЛЖ, ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАНА

Цэцэрлэгт ээлжийн багш нар ажиллахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлсэн. Энэ хичээлийн жилд эхний ээлжид зургаан дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулах юм байна.

Ингэснээр цэцэрлэг 07:30-20:00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана.

Дашрамд дурдахад, цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн хамруулах бол дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах юм. Харин 2-3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд байгаа 77185 таван настныг цэцэрлэгт бүрэн хамруулна гэсэн үг. Тухайн цэцэрлэгт халдвар гарвал 14 хоног зайн сургалт руу шилжих юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр вакцинжуулалтын цэгүүд амарч, шинжилгээний цэгүүд ажиллана

Нийслэл хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд ажиллах шинжилгээний цэгийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Мөн өнөөдөр дархлаажуулалтын цэг ажиллахгүй болохыг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонжаргал: Дотоод ахуйгаараа эрх чөлөөтэй хүмүүс агуу түүхийг бүтээдэг юм байна


Монгол Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор С.Отгонжаргалтай “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуйсонсдог номынх нь талаар ярилцлаа.


Таны “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуйсонсдог ном саяхан гарчээ. Яагаад сонсдог хэлбэрээр номоо гаргах болов?

-Оюуны бүтээлийг хил хязгааргүй хүргэдэг дижитал контентын нэг MPlus аппликэйшнийг монгол залуучууд эхлүүлээд гурван жил болж байгаа юм билээ. Дэлхийгээр тархсан монголчууд маань шуудангаар ном захиалж авахад хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг. Сонсдог номыг бол цахимаар шууд худалдаад авчихдаг. Сонсдог номын эрин иржээ гэж бодож, номоо сонсдог хэлбэрээр гаргасан.

Монголчууд бас замд явж байхдаа, түгжрэлд сууж байхдаа аудио ном их сонсдог юм билээ.

-Харин тийм. Сонсдог номоо татаад авчихаар интернэтгүй газар ч сонсоод явах боломжтой юм билээ. “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуй” ном бол миний олон жилийн судалгааны ажил л даа. Клабхауст олон лекц уншсан. Монголчууд маань түүхээ их сонирхдог болжээ. Ялангуяа дэлхийгээр тархан суугаа монголчууд маань түүхээ мэдэх сонирхол их байна. “Та лекцээ ном болгооч, худалдаж авмаар байна” гэсэн саналууд гарсан. Тэгээд Mplus-ыг сонгож, аудио номоо гаргасан юм. Залуус маань таны аудио номыг сонсоод, ойлгохгүй байсан зөндөө зүйлээ мэдэж авлаа гэсэн. “Монголын нууц товчоог уншаад ойлгодоггүй юм. Та Нууц товчоогоор аудио ном бас гаргаач” гэсэн. Энэ тал дээр одоо ажиллаж байна.

-“Монголын нууц товчоо“-г шинээр эргэн харна гэдэг сонирхолтой юм байна. “Тэмүүжин эцгийн буянаар өссөн бол дэлхийг донсолгосон хүн болохгүй байсангэж та нэг удаа ярьсан байна лээ. Шинээр харах гэдгийг яаж ойлгох вэ?

-Дэлхийн улс орнууд Марксист онол, Иргэншлийн онол гэсэн хоёр онолоор хөгжиж ирсэн байдаг. Монгол Улс Марксист онолыг баримжаалж 70 жил хөгжиж ирсэн. Өнөөдөр ч энэ онолоос бүрэн салаагүй байна. Марксист онол бол нийгэм төвтэй. Ялангуяа ард түмнийг өмчтэй, өмчгүй гэж хоёр ангид хувааж, хоорондоо эвлэршгүй зөрчилтэй гэж үздэг. Үзэл суртлаар хөшүүрэгдэж, өмчтөнгүүдийг устгаж өмчгүй нийгмийг байгуулах онол юм. Нэг үгээр хэлбэл өмчтөн, язгууртнууд, элитүүдээ үгүйсгэж, үгээгүй ардуудыг дээдэлсэн онол гэж ойлгож болно.

Иргэншлийн онол бол хүн төвтэй. Хүн төвтэй онол хүнийг өмчтэй, өмчгүй гэж ялгадаггүй. Ахуйн болон эдийн засгийн, улс төрийн эрх чөлөөг олгож, оюун ухаанаар нь өрсөлдүүлэх боломж олгодог юм. Энэ онолоор түүхийн хүрдийг оюун ухааны хүчтэнгүүд эргүүлдэг гэж үздэг. Жишээ татахад, марксист онолоор язгууртан удамтай Тэмүүжин ангийн дайсан, дарангуйлагч болно. Харин хүн төвтэй онолоор бол Тэмүүжин оюун ухааны томоохон хүчтэн хүн юм. Дэлхийн түүхийн хүрдийг XIII зуунд эргүүлж, дэлхийн түүхийг бичилцэж байсан хүн шүү дээ. Хүн төвтэй онолын үүднээс Тэмүжин болон түүний шадар туслахууд гэж хэн бэ гээд тэдний дотоод ахуйг харах шаардлага гардаг. Нууц товчоонд гарч буй нэгээхэн үйл явдлыг задалъя.

Тэмүүжин найман шаргаа алдчихаад, хайж явдаг. Ард нь өнчин өрөөсөн дүү нар, бэлэвсэн ээж нь ядруу амьдарч байгааг Нууц товчоонд тодорхой өгүүлдэг. Тэмүүжин найман шаргаа хайж явахдаа Боорчитой таарахад, тэр хоёргүй сэтгэлээр тусалдаг шүү дээ. Эрлээ олж авсаныхаа дараа Тэмүүжин Боорчид найман шаргаасаа тасалж өгдөг. Харин Боорчи аваагүй. Одоо энэ хоёр түүхт хүний ахуй руу нь өнгийе. Өнөөдөртэйгөө холбож тайлбарлая л даа. Бидний хэн нэг нь 1000 доллараа алдчихаад хайж явтал, нэг найз нь туслаад олоод өгөхөд “Баярлалаа” гээд талыг нь өгч чадах уу?

Тэгвэл Тэмүүжин найман шаргаа авсныхаа дараа Боорчид “Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ. Чи хэдийг авах вэ?” гэдэг. Тэмүүжин гадаад ахуйдаа дарлагдаагүй, үнэт эдлэл, эд баялагт шунадаггүй, дотоод ахуйгаараа агуу эрх чөлөөтэй хүн байсныг хүн төвтэй онолоор мэдэж болох юм. Боорчи баяны хүү хэдий ч шагнал авч, аавдаа үнэлэгдэж болох байсан. Гэтэл тэр “Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ” гэдэг. Дотоод ахуйгаараа эрх чөлөөтэй ийм хүмүүс агуу түүхийг бүтээдэг юм байна гэдгийг Нууц товчооноос мэдэж болох юм. Шинээр эргэн харахын утга учир нь энэ юм.

Тэмүүжингийн дотоод ахуйд хийгдсэн тэсрэлтийн тухай ярья л даа.

Би Нууц товчоо судлаач биш. Гэхдээ маш олон ном харж хичээл заадаг. Ийм учраас ингэж ярьж байгаа юм шүү. Тэмүүжин есөн нас хүртлээ бараг хүссэн болгон нь биелж явсан. Гэтэл эцэг нь үгүй болоход Тэмүүжин бүү хэл ээжийг нь үл тоож байгаа юм. Тайлгын идээ өргөхөд, Өэлүн эхэд хуваарилаагүй. “Урьж чамд өгөх ёсгүй, учирвал чи идэх ёстой!” гэдэг шүү дээ. Ес, арван настай хүү ээжийгээ доромжлуулахад амьдралыг таньж мэдсэн байж магадгүй. Аав амьд байхад энэ хүмүүс сөхөрч байсан юм байна. Аав үгүй болохоор хүмүүс нүүр буруулдаг юм байна гэж ойлгосон болов уу. Би философийн аргаар тайлбарлаж байгаа юм шүү. Энэ үедээ Тэмүүжин оршихуйгаа нээж байгаа юм. Амьдрал ямар учиртай юм бэ. Миний ээж ийм агуу эмэгтэйг яагаад хүн доромжлох болов?

Тэр том хаадын удам. Ийм удам угсаатай байсан учраас “Би аав шигээ, ааваасаа ч хүчтэй болъё” гэдэг анхны тэсрэлтээ Тэмүүжин хийсэн байж магадгүй. “Ээжийнхээ өмнө бүгдийг сөхрүүлнэ” гэсэн түүний үг байдаг шүү дээ.

Одоо XX зууны түүхийн тухай ярья. Магадгүй олон хүн энэ үеийг туулаад гарсан учраас өөр, өөрийн дүгнэлттэй явдаг болов уу. Энэ түүхийг хэрхэн шинээр харсан нь бас сонин л доо?

-1990,1921, 1911 оны хувьсгалуудыг тус тусад нь авч үздэг. Гэтэл Монголын түүх бол төрийн оюун ухаан, ой санамж байдгийнхаа хувьд залгамж холбоотой байдаг. Энэ үеийн түүхийн үнэт зүйлсийг олж харахын тулд залгамж холбоонд нь харах шаардлагатай. ХХ зууны Монголын түүхийг залгамж холбоотой хэмээн судалгаа хийж, 1995 онд докторын зэрэг хамгаалж байсан. Хамгаалуулах зөвлөлийн коммист тэр үеийн нэртэй академич нар ордог байлаа. Академич нар 1921 оны социалист хувьсгал, 1911 оны үйл явдалтай, хаа хамаагүй 1990 оны ардчилсан хувьсгал яахаараа холбоотой байдаг юм бэ гэсэн асуулт тавьж байсан. Гэхдээ тэд академик хүмүүс, томоохон судлаачид байсан учраас энэ залуу судлаачтай санал нийлэхгүй байгаа ч цаашид судалгаа хийх боломж олгоё гээд намайг 100 хувийн саналаар хамгаалуулсан юм. Одоо бол түүхчид залгамж холбоотой гэж үздэг болсон. Саяхан 100 жилийн ойгоор Монголын Үндэсний музейд гурван хувьсгалын залгамж холбоо гэсэн үзэсгэлэн гарч, би зөвлөхөөр ажилласан. 1995 оноос хойш энэ сэдвээ үргэлжлүүлэн судалж байна.

Хүн төвтэй, нийгэм төвтэй онолоор амьдарна гэдэг хоёр өөр юм байна.

Аяга хагарахаар бид сандардаг. Хайран аяга гэдэг. Хүн төвтэй онолоор амьдарсан улсууд бол “Хүү минь чи айчихсан уу, зүгээр үү, гар хуруугаа зүсчихээгүй биз” гэж асуудаг. Манайхан болохоор “Хайран аяга хагалчихлаа” гээд нэмж загнадаг шүү дээ.

ХХ зууны Монголын түүхийг Хүн төвтэй онолоор залгамж холбоонд нь суурилуулан ганцхан жишээн дээр тайлбарлая. 1911 онд тусгаар тогтнохоос өмнөхөн монголчууд олон улсын хуулиудыг орчуулж байжээ. Америкийн хуульч, дипломатич Хенри Вытоны туурвисан “Олон улсын эрх зүйн элементүүд” зохиолыг “Түмэн улсын ердийн цааз” гээд орчуулсан байгаа юм. Дэлхийн хэмжээнд сэтгэж байж. 1912, 1913 оны Орос, Монголын гэрээ хэлэлцээрт, 1915 оны Хиагтын гэрээнд энэхүү олон улсын хуулийг хэрэглэж байсан байдаг. Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” гэдэг номонд “Монголчуудтай гэрээ хэлэлцээр хийхэд маш хэцүү. Яагаад гэвэл тэд олон улсын хууль, эрх зүйн зарчмыг чанд баримталдаг” гэж бичсэн байдаг. 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласны дараа Богд хаант Засгийн газраас Олон улсын Үндсэн хуулиудыг орчуулахаар шийдвэрлэсэн. Үндэсний номын сангийн гар бичмэлийн танхимд АНУ, Англи, Норвеги, Япон, Оросын Үндсэн хууль хадгалагдаж байна. Эдгээрийг орчуулсны дараа задлан ялгал хийсэн байдаг. Ингээд “Олон улсын Үндсэн хуулийн оршил” гэсэн баримт бичиг гаргасан. Энэ баримт бичгийг уншихад Монгол төрийн оюун ухааныг бахархахаас өөр аргагүй. Америк, Англи, Норвеги, Япон, Орос, Франц, Герман, Швейцарь, Нидерланд зэрэг олон улсын Үндсэн хуульд задлан ялгал хийгээд, эцэст нь Үндсэн хуулийн эцэг орон Англи улс юм байна. Японы Үндсэн хууль Азийн хөрсөнд идээшээд удаагүй байна. Тэгээд ч эх үндэс нь Англиас авсан юм байна гэж дүгнэсэн байдаг. 1911 онд энэ ажил Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн удирдлаган дор хийгдсэн. Ингээд эдгээр эх сурвалжид тулгуурлаад Анхдугаар Үндсэн хуулийн баримт бичгийг боловсруулжээ. Энэ Үндсэн хуулийн эх сурвалжийг “Улсын эрх” гэж нэрлэсэн.

Монголын анхны Үндсэн хуулийн баримт бичгийг онолоор харахад Хүн төвтэй онолд суурилан боловсруулсан байдаг. “Улсын эрх” доторх хүний тухай заалтуудыг авч үзье. 1911 оны Үндсэн хуулийн баримт бичигт: “Хүний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил, эд таваар зэргийг учиргүйгээр булаан авч үл болно. Хааяа улсын тусыг бодож хүний газар, орон байшин, гэр зэрэг хөрөнгийг хураахад хүрвээс энэхүү хөрөнгийн үнийг уул эзэнд нь олгуулваас зохино” гэж байгаа юм.

Тэгвэл 1992 оны Үндсэн хуульд ингэж байна. “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байна. Тэгвэл 1921 оны Бодоогийн Үндсэн хуулийн төсөлд: “Монгол ард өөр өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү тогтоосон ёсоор албан татварыг хураалгаваас зохино” гэжээ.

Үүнээс харахад 1911, 1921, 1990 оны хувьсгалын дараа Монголын төр засгаас Англи улс лугаа адил Үндсэн хуулийг боловсруулж, хувийн өмчийг дээдлэн үзэж байсан залгамж холбоо харагдаж байна.

Бас нэг зүйлээр жишээ татъя. 1911 оны Намнансүрэнгийн боловсруулсан Үндсэн хуулийн баримт бичигт “Хүн бүрд алив аж явдал гүйцэтгэх, бүтээхийн саналаар олон хүн нэр нийлж, хоршоо, нам, хороо, хэлтэс зэргийг байгуулах эрхтэй” гэсэн байна. 1992 оны Үндсэн хуульд “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн байдаг бол Д.Бодоогийн Үндсэн хуулийн төсөл: “Монгол ард хэн боловч улс төрийн хэргийг сайжруулах зэргийн санал гаргаж цугларан хэлэлцэх ба нам хоршоо байгуулах эрхтэй” гэжээ. Энэ гурван өөр цаг үед боловсруулсан Үндсэн хуулийн баримт бичиг нь хүнд улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөө олгож байгаагаараа залгамж холбоотой байхын дээр Монгол Улсаа чөлөөт зах зээлийн замаар хөгжүүлэх бодлого барьж байсныг илтгэж байна.

Эргээд 1921 он руугаа оръё. 1921 оны хувьсгал яллаа. Хувьсгал ялсны дараа Үндсэн хууль боловсруулах ажил хамгийн чухал болсон. Ерөнхий сайд Д.Бодоо байсан. “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль”-ийг тэр боловсруулсан юм. Энэ хууль архивт хадгалагдаж үлдсэн. Гэхдээ бүрэн хэмжээгээрээ биш. Зургаан бүлэг 27 зүйл нь үлдсэн. Ж.Цэвээн бас боловсруулалцсан л даа. Хоёулаа хүн төвтэй онолоор боловсрогдсон. Энд “Ардын эрх ба үүргийн тухай” гэж байгаа юм. “Монгол ард хэн боловч хуучин эрх чөлөө, заншлаа эдлэхээс гадна, сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал буй бөгөөд бичиг цэргийн их тушаал ба бусад ямар ч албанд орж болно” гэж Монголын ард түмнийг хоёр анги болгон хуваагаагүй байна. 1911 оны Богд хааны Засгийн газраас эхлэн Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуульд олон намын тогтолцоотой, хувийн өмчийг хуулиар зөвшөөрсөн хөрөнгөлөг улс орныг байгуулах ардчилсан Үндсэн хуулийн бүх заалтууд байжээ.

Ийм учраас Д.Бодоо ардын дайсан болсон байна. Тэр ганцаараа ийм Үндсэн хууль боловсруулах шийд гаргаагүй л дээ. 1921 оны наймдугаар сард хуралдсан МАН, Засгийн газрын хамтарсан хуралдаанаар “Англи улс лугаа Үндсэн хуулиа боловсруулах” гэж яг нөгөө Т.Намнансүрэнгийх шиг чиглэл өгчээ. Д.Бодоог үгүй болсны дараа Үндсэн хууль боловсруулах шинэ бүрэлдэхүүн байгуулагдахад “Урьд автономитын үед боловсруулж байсан хуулиудыг авах гээхийн ухаанаар хандаж, Англи улс лугаа Үндсэн хуулиа боловсруулна” гэсэн өнөөх л чиглэлээ өгсөн байдаг. Гэвч дараагийн комиссын дарга Магсар хурцыг шоронд хийсэн. Үндсэн хууль боловсруулах шинэ комисс нь аргагүйн эрхэнд Б.Цэрэндорж, Э.Ринчино нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаад сар хүрэхгүй хугацаанд Үндсэн хуулийг баталсан юм. Би архивт сууж байхад ГХЯ, Тагнуулын архивт “Маш нууц” гээд Оросын Үндсэн хууль дугтуйлагдаад ирсэн байдгийг өөрийн нүдээр харсан л даа. Ингээд Оросын Үндсэн хуулийг шууд хуулбарласан хууль бэлэн болсон.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах засаглал тунхагласан гээд энэ өдрийг Улс тунхагласны баярын өдөр гэж тэмдэглэдэг байсан. Энэ өдөр Марксист Үндсэн хууль батлагдсан юм. Энэ хуулиар өмчтэй байхыг хориглож, Монголын ард түмэн өмчтэй, өмчгүй гэсэн хоёр ангид хуваагдсан юм. “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэж Үндсэн хууль эхэлж байна. Нийгмийг хоёр хувааж, жинхэнэ ба жинхэнэ бус ард гэж тодорхойлжээ. Онолоо мэдэхгүй бол үүнийг ялгаж харахгүй, жинхэнэ ба жинхэнэ бус гэдгийг анзааралгүй зүгээр уншаад л өнгөрнө. Мөн “Хувийн өмч байгуулж үл болно” гэж заасан байгаа юм. Уг хуулиар “Сонгох, сонгогдох эрхгүй хүмүүс” гэдэгт ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж амьдрагчид, урьдын ван гүн хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар гэж заажээ. Хэлмэгдүүлэлт 1924 оны Үндсэн хуулийн дагуу явагдсан гэж үзэж болно л доо. Алтан ургийн язгууртнууд, төрийн ой санамж болсон оюунлаг хүмүүсээ устгасан. Ингээд манай залгамж холбоо тасарсан. Монголыг үндэстнийх нь хувьд устгах бодлого явагдсан. Өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүй, тэднийг муу муухай гэж ойлгодог, боржигон гэдгээс өөр овог мэдэхгүй, босоо монгол бичгээ уншъя гэхээр гадаад хүн шиг уншиж чадахгүй. Уламжлал ёс заншлаа мэдэхээ байсан. Цагаан сараар үүх түүхээ яриад, удамд орж ирсэн шинэ хүнээ танилцуулаад, удмаас төрсөн хамгийн сайн хүнээ ярьдаг, Монгол төрийн оюун ухаан ярьдаг уламжлал алдагдсан. Монгол хүн ингэж түүх, уламжлал ёс заншлаа мэдэхээ больсноор ой санамжаа алдсан үед Монгол түмнийг сэрээсэн “Хонхны дуу” цуурайтсан юм.

Социалист систем задарч, өөрчлөлт шинэчлэлийн салхи үлээж, нийгмийн тэргүүний хэсэг болох сэхээрэлт залуучуудад нөлөөлсөн нь энэ байв.

-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Д.Бодоогийн, Т.Намнансүрэнгийн Үндсэн хуулиудын үзэл санааг тусгасан болов уу?

-1990 оны Ардчилсан хувьсгалын дараа марксист онол бүхий Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Энэ Үндсэн хуулийг батлахдаа Т.Намнансүрэнгийн Үндсэн хууль, Д.Бодоогийн Үндсэн хууль гэж юу ч мэдэхээ больсон байсан. Гэхдээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэлхийн улс орнуудын хуулиудыг суурь болгон боловсруулсан байна. Ийм учраас Т.Намнансүрэнгийн, Д.Бодоогийн Үндсэн хуультай залгамж холбоотой болсон. Марксист онолоос татгалзаад, хөгжингүй улс орнуудын Үндсэн хуулийг ярилцаад эхлэнгүүт хүн төвтэй онол нь орж ирж байгаа юм.

Бидний монголчууд гурван цаг үедээ дэлхийн хэмжээнд сэтгэж байсан нь 1911, 1921 оноос баримталж байсан бодлого нь1992 оны Үндсэн хуульд уламжлагдан, залгамж холбоондоо сэргэснээр тодорхой харагддаг юм. Энэ бол бидний ой санамжаа сэргээсэн дэвшилттэй алхам байсан. Гэсэн ч мөн чанараа ойлгоогүй, үүнийгээ нийтэд сурталчлаагүйтэй холбоотой хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа юм шиг санагддаг.

ХХ зууны Монголын түүхийг иргэншлийн буюу Хүн төвтэй онолоор эргэн харахад ийм л түүхэн үйл явцын зураглал гарч байна. Аудио номныхоо өчүүхэн хэсгээс танилцуулахад ийм байна. MPlus аппликэйшнээс татан бүрнээр нь сонсох боломжтой байгаа.

Болсон үйл явдал, он цагийг тоочоод өнгөрөх нэг хэрэг. Бид өчигдрийн үнэт зүйлсийг өнөөдөрт авчирч, өнөөдрийн үнэт зүйлсийг маргаашид үргэлжлүүлэх гэж түүхээ судалдаг юм шүү дээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбаатар: Хайраар дутсан хүүхэд л сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулгарах эрсдэлтэй байдаг

Сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


Хүүхэд бол эцэг эхийнхээ толь байдаг гэдэг шүү дээ. Тэгвэл хүүхдээ сайн хүн болгож өсгөхийн тулд томчууд бидний зүгээс нэн тэргүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хамгийнголньэцэгэхийнхайрхаламж, хараахяналтчухал. Эцэгэхчүүдньөөрсдөөсэтгэлзүйнасуудалтайбайсанцагтхүүхдэдэээерэгнөлөөүзүүлжчадахгүйшүүдээ. Баганасныхүүхдүүдбусдыгдагандуурайхинстинкттэйбайдагтултэдэндзөвүлгэрдуурайлүзүүлэххэрэгтэйгэсэнүг. Тиймээсэцэгэхчүүдсэтгэлзүйнхувьдөөрсдөөэрүүлбайхньчухал. Аавээжньстресстэй бол хүүхэд ч мөн зан чанарыг нь даган дуурайна. Өөрөөр хэлбэл, таныг хэлээгүй байсан ч, уур бухимдалтай сөрөг мэдрэмж тань хүүхдэд шууд нөлөөлж байдаг. Энэ бол нэг төрлийн халдварт өвчин шүү дээ. Тиймээс эхний ээлжинд эцэг эхчүүд өөрсдийн стресс бухимдлыг тайлах ёстой. Стрессийг хэзээ ч хадгалж болохгүй. Нөгөө талаас хүүхдээ үгүйсгэлгүй хүслийг нь сонирхож, яг л найз шиг харилцах хэрэгтэй. Цаашилбал, дараа дараагийн стрессээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, стрессийг тайлах аргуудыг хүүхдэдээ багаас нь эзэмшүүлэх нь чухал. Хамгийн гол нь хайраар дутсан хүүхэд л сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулдаг юм шүү дээ.

Томчуудын мэдрэмж, сэтгэл хөдлөл хүүхдүүдэд шууд нөлөөлж байдаг гэсэн үү?

-Тийм ээ. Том хүмүүсийг бодвол хүүхдүүд стрессээс бие даан гарах чадвар сул байдаг. Нэг бол уйлна, эсвэл дотогшоо хурааж хуримтлуулна. Магадгүй хуримтлуулсан стресс нь нэг өдөр тэсрээд гэнэтийн үйлдэлд хүргэх эрсдэлтэй. Энэ бол яалт ч үгүй эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутагдсанаас болж байгаа үзэгдэл. Ажиглаад байхад нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд гэмт хэргийг илүү үйлдээд байна л даа. Харин дунд болон түүнээс дээш түвшнийхэн харьцангуй гайгүй. Тэгэхээр нийгмийн эмзэг бүлгийн сэтгэл зүйтэй тулж ажиллах шаардлага үүсч байгаа юм. Тиймээс цагдаа, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар асуудалтай байгаа тухайн гэр бүлүүдтэйгээ тулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Нөгөө талаас хэвлэл мэдээлэл хүүхэд рүү хандсан нэвтрүүлэг бэлтгэх, төр засгийн зүгээс хүүхдэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх нь эерэг нөлөө үзүүлнэ. Сэтгэл зүйчдийг бодлого төлөвлөгөөтэйгөөр бэлдэх хэрэгтэй байгаа юм. Ингэж хүүхдүүдтэй мэргэшсэн түвшинд ажиллах нь чухал.

Хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдээд байна вэ. Үүний шалтгаан нөхцөлийг магадгүй хувь хүн гэхээс илүү нийгмийн орчинтой холбон тайлбарлаж болох уу?

-Тухайн нийгмийн орчин нь хувь хүний сэтгэл зүйд шууд нөлөөлж байдаг. Тодруулбал, стресс, ажилгүйдэл дээрээс нь коронавирус хүртэл бүгд нөлөөлж байгаа. Хүүхдүүд нийгмийн идэвхтэй харилцаанд орох ёстой байтал эсрэгээрээ энэ хугацаанд хөдөлгөөн нь хязгаарлагдсан. Эргээд энэ нь тодорхой хэмжээгээр тэднийг стресст оруулж болно. Түүнчлэн хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүрээнд эцэгэхньхүүхдүүдээстресстүүлжболохюм. Хүүхдүүдүрдагавартооцохчадвармашсулбайдаг. Өөрөөрхэлбэл, тухайнүеийнсэтгэлхөдлөлийнхөөдагуулүйлдэлхийдэг .

Коронавирустэй холбоотойгоор хоёр жил гаруй хугацаанд хичээл сургууль завсардаж, хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх ажил зогсонги байдалд шилжээд байгаа. Энэ нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэсэн үг үү?

Энэболгарцаагүйнөлөөлнө. Жишээлбэл, нийгмийн харилцааны стресс байна уу, ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа стресстэж байна уу гэх мэтчилэн шалтгаанаас болж бухимдаж болно. Тухайн тохиолдолд “Заавал төгс байх албагүй ээ, чи алдах эрхтэй” гэж ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөлөх арга зам, боломж гарцуудыг үлдээж сурах ёстой.

Магадгүй цахим орчин хүүхдүүдийг болчимгүй үйлдэл хийхэд нөлөөлж байна уу?

-Бага насны хүүхдүүд виртуал ертөнц болон бодит байдал хоёрыг ялгах чадвар сул байдаг. Тиймээс зарим талаас бодит ертөнцдөө виртуал ертөнцийн үйлдлүүдийг даган дуурайх эрсдэлтэй.

П.Сайнжаргал

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин хонь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 15, Адъяа гариг. Билгийн тооллын 7, Хонгорцог одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 05:47 цагт мандан, 20:07 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огтогуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санаваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсодзүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засууахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Онон голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун аймгуудын нутaг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар сэрүүснэ

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, иргэн А.Базар “Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэлийн дагуу дээрх шүүх асуудлыг хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн тухай иргэн А.Базар “Оргил худалдааны төвийн зогсоолын газартай холбоотой шүүхийн шийдвэрээ бичгээр гардаж авлаа. Явган хүний болон дугуйн зам байх ёстой нийтийн эзэмшил бүхий газрыг “Камдер” ХХК зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн. Ингэснээр тухайн хэсгээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байлаа.

Би өнгөрсөн жил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож өгөхийг шаардсан юм. Гэвч Нийслэлийн Засаг дарга Д.Сумьябазар арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй. Мөн шүүхэд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Миний нэхэмжлэлийн дагуу шүүхээс “Камдер” ХХК-ийн ашиглаж буй нийтийн эзэмшлийн 584 метр квадрат газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ” гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвсэлд батламж гардуулжээ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороо материалаа ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг энэ сарын 9, 10-нд хүлээн авч, нягтлан шалгаад өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар дээрх есөн нам, нэг эвслийг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулжээ.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-наас эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 1-ний дотор явуулах юм.