Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин тахиа өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 10, Эрхтний тэнгэрт одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:50 цагт мандан, 20:03 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч нэмнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монголчууд хөлөөрөө толгой хийж, нэг л сүржин, буруу амьдраад байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн ухааны
доктор, дэд профессор П.Амаржаргал “Ерөнхийлөгчийн
төрийн эрх мэдлийн
хуваарилалт салбар
салбар руу ороод
байна. Үүнийг
хуулиараа маш
тодорхой болгох ёстой” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эдийн засагч, Эрсдэлийн
удирдлагын мастер Г.Хонгор “Махны үнийг малчид,
иргэдэд хохиролгүйгээр
бууруулах боломжтой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд хөлөөрөө толгой хийж, нэг л сүржин,
буруу амьдраад байна” хэмээн өгүүллээ.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн
тандалт судалгааны
албаны тархвар судлаач
анагаах ухааны доктор Э.Тэмүүлэн “R утга нэгээс их
байвал халдварын тархалт
өргөжиж, бага байвал хумигдсан
гэж ойлгож болно” гэв.

УЕПГ-ын
Зөрчлийн хэрэг бүртгэх
ажиллагаанд хяналт
тавих хэлтсийн хяналтын
прокурор Н.Эрдэмбилэг “Зөрчлийн хэргийн 97.5 хувийг
өршөөлд хамруулсан” гэснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

Хамаг Монголын хүчтэнүүд Хүй мандлын дэнжид
чуулж байна.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс “Цар тахлын жилд С.Амарсайхан сайд,
Л.Энх-Амгалан сайд, Д.Өнөрболор гишүүн
хамгийн өндөр орлого олсон байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Могойд хатгуулсан тохиолдолд авах арга хэмжээ

Хэрэв та могойд хатгуулсан бол тэр даруй хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих бөгөөд заавал эмнэлэгт очих шаардлагатай.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймаг орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламжтай боллоо

Хэнтий аймгийн Чингис хаан хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барих ажил хийгдэж байгаа юм.

Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.
Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж, амжилттай ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэхүү шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын 20-25 инженер, техникийн ажилчдыг мэргэшүүлэх онолын болон практик сургалтад хамруулаад байна.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, ийнхүү хүлээлгэн өгч байна.
Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байранд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн ЗДТГ-т байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус төв нээгдсэнээр иргэд цагаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг шуурхай, нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг арав гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цахим дүүрэг болохоор зорьж байгаагаа хэлж байлаа. Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстойг онцлов.

Мөн үүний дараа Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Хотын даргад танилцууллаа. Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлүүлж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байна” гэв.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Коронавирус гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Тэднийг сайн ойлгож, дэмжих, зөвлөх, туслах талаас нь ажиллах ёстой” хэмээлээ.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 376 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмийн татан авалт, хангалт шаардлага хангах хэмжээнд байх ёстойг хэлснээс гадна ковидын дараах эмчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний үйлдвэрлэгч “TG sport” Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг урлана

Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн наймдугаар сарын 4-ний хурлаар Үндэсний шигшээ багийн хувцсыг “TG Sport” спорт хувцасны үйлдвэрээр хийлгэх шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу МХБХ, “Тод гялалз” компанитай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах ёслолд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, “Тод Гялалз” компанийн захирал Б.Энхтөгөлдөр нар оролцож, гарын үсэг зурлаа.

Үндэсний үйлдвэрлэгч Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын хувцсыг бүтээж байгаа нь түүхэн мөч гэдгийг хоёр тал онцолж байлаа. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын дээд лигийн багууд, олимпийн шигшээ багууд хүртэл “TG Sport”-ыг сонгон үйлчлүүлснээр нь манай спорт сонирхогчид андахгүй биз. Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ирэх есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд уг тэмцээнээс “TG Sport” компанийн урласан өмсгөлөөр шигшээ багийн тамирчид ижилсэх болно.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа.

1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй, авлигагүй байж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль, шийтгэл тавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ.

Categories
гадаад мэдээ

Кабулчууд эх орноосоо дүрвэж байна

“Талибан” бүлэглэл өнгөрсөн ням гаригийн орой Кабул хотод нэвтэрч, засгийн газрын ордныг эзэлсэн. Мөн ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу дүрвэсэн нь иргэдийг цочирдуулсан мэдээ байв. Ийнхүү үүсч болзошгүй хөл үймээнээс сэргийлэн оройн 21.00 цагаас тус хотод хөл хорио тогтоогоод байсан ч даваа гаригийн өглөө буун дуу гарснаар иргэдийг улам их түгшээв. Гэвч АНУ-ын цэргүүд хүмүүсийг тараахын тулд гал нээсэн нь сүүлд тодорхой болсон юм.

Мянга мянган Афган иргэн Кабул хотоос таван километрийн зайд орших “Хамид Карзай” нисэх онгоцны буудал руу бөөн бөөнөөрөө иржээ. Тэд онгоцны буудлын цардмал зам дээр ирмэгцээ гадаадын Элчин сайдын яамны ажилтнуудад зориулан үйлдэх гэж байсан нислэгүүдэд багтах гэж зүтгэцгээв. Гадаадын Элчин сайдын яамны ажилтнууд нисэх онгоцны буудал дээр АНУ-ын цэргүүдээр хамгаалуулан нисдэг тэргээр ирсэн байв.

Мөн АНУ, Их Британи, Герман, Канад болон бусад эвслийн орнууд өөрсдийн иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэх гэж эрмэлзэж байсан юм. Гэвч олон мянган Афган иргэн, тэр дундаа хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд нислэгийн зурваст байх нисэх онгоц руу зүтгэж “Афган хүмүүсийг ч гэсэн бодооч дээ” хэмээн хашгиралдаж байжээ. Энэ нөхцөл байдлыг буулгасан олон бичлэг интернет орчинд цацагдсан юм. Афган хүмүүс гадаад элчингийн онгоцноос зүүгдэж бөөнөөрөө шоргоолж мэт авирч байсан нь түүхэнд ховорхон үзэгдэх мөч байв.

Categories
мэдээ нийгэм

Хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай иргэдийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хасчээ

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1.435 өрхийн 8.475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1.435 өрхийн 8.475 иргэнийг хаслаа.

Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу “Conditional social transfer”/Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.

Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.

Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зөвхөн гэрээт дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээжээ.