Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга Э.Оюунболд гурвын даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй нэлээд удааширсны эцэст ам авч эхэллээ.

Ингээд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа. Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

​ТЦА: Аравдугаар сарын 1-ний дотор торгуулиа төлөхгүй бол “Өршөөлийн хууль”-д хамрагдахгүй


Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.

Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Л.Лхагвазаяа: Иргэд машины эд анги, гэр ахуйн хэрэгслээ эвдэрсэн тохиолдолд шинийг авахгүйгээр 3D принтерээр хэвлүүлэх боломжтой

“Крафт Зоне” компанийг үүсгэн байгуулагч Л.Лхагвазаяатай ярилцлаа.


-Аливаа зүйлийг засна, сэлбэнэ, үйлдвэрлэнэ гэхээр нийтэд нүсэр зүйл төсөөлөгддөг. Харин танайх эвдэрсэн эд анги, хэрэгслийг технологийн хөгжлийн тусламжтайгаар буюу 3D принтерээр хэвлээд гаргаад ирж байна. Энэхүү үйлчилгээний онцлогийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх 2019 оноос эхлэн гурван хэмжээст буюу 3D принтерийн үйл ажиллагаа явуулж байна. 3D принтер нь ямар ч хэлбэр дүрсийг дижитал загвараас бодитоор хэвлэх төхөөрөмж юм. Ингэхдээ эх бэлдэцийг ухаж, хөрөөдөх, сийлэх зэргээр хасаж бэлддэг уламжлалт биет дүрс бүтээх аргаас ялгаатай нь 3D принтер нь үе үеэр давхарлан нэмэх зарчмаар ажилладгаараа онцлогтой. Багахан түүх хуваалцахад анх 1980 онд 3D хэвлэгчийн санаа гарсан бол анхны 3D хэвлэгч машин 1984 онд Чак Халл гэдэг хүн бүтээсэн байгаа юм. Хэдийгээр тийм боловч 2010 оны эхэн үе хүртэл төдийлөн судлагдаагүй байж. Харин XXI зуун гарснаар энэхүү төхөөрөмж хэрэглээнд нэвтэрч нэлээд эрэлт ихтэй болсон. Манай компани ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаж иргэдэд өдөр тутамд тулгардаг сэлбэг, эд анги засч хэвлүүлэх үйлчилгээг үзүүлэх болсон. Манай компани одоогийн байдлаар хуванцраар хийж болох бүхий л зүйлийг хийж байгаа.

-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байна вэ?

-Эвдэрч гэмтсэн, олдоц ховордсон техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн макетыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн байгууллага хамт олны тэмцээн уралдаан, тэмдэглэлт баярын цом, дурсгалт хөшөө дүрс зэрэг бэлэг дурсгал, сувинерын төрлийн үйлчилгээ зэрэг хуванцраар хийж болох бүх л зүйлийн 3D зургийг компьютер дээр гаргаж хэвлэдэг.

-Ихэвчлэн ямар материал ашигладаг бол?

-Манайх одоогийн байдлаар хуванцрын төрлүүдээр үйлчилгээ явуулж байна. Материалын ахуйн хэрэглээний хуванцар, нүүрстөрөгчийн агууламжтай карбон материал, резинэн материал гээд ойролцоогоор таван төрлийн хуванцрын төрлөөс сонгоод үйлчилгээ үзүүлж байгаа. Удахгүй металлаар үйлчилгээ үзүүлэхээр судалгаа хийгдэж байна.

-Үйлдвэрлэх процессоос танилцуулж болох уу?

-Манайхаас 3D зургийг зураад биетэй болгох 3D принтерээр хэвлэнэ. 3D принтер маань яаж ажилладаг вэ гэхээр принтерээ 200-250 хэмд халаагаад үелэх зарчмаар өрж хэвлэдэг гэсэн үг.

No description available.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн захиалга өгдөг вэ?

-Олдоц ховор машин техникийн сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн эвдэрчихсэн хуванцар зүйлс зэрэг ихэнхдээ эвдэрчихсэн зүйлийг засуулах захиалга өгдөг.

-Машины сэлбэг хэрэгслээс тухайлбал юу юуг 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэх боломжтой вэ?

-Жишээлбэл, өмнө нэг эд анги нь гэмтчихсэнээс болоод ашиглах боломжгүй, дахиад шинийг авах шаардлага гардаг байсан. Одоо бол нэг анги эвдэрч, гэмтлээ гэхэд манай компани дээр ирээд зургийг нь гаргуулаад 3D принтерээр хэвлүүлээд авчихдаг болсон. Заавал шинэ эд анги авах шаардлагагүй болсон. Ингэснээрээ иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Машины нэмэлт гэрлийн хүрээ, эвдэрч хугарсан сетик, хаалганы бариул зэрэг хуванцраар хийж болох бүх л эд ангийг хийдэг.

-Үнэ ханшийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Тухайн биетээсээ хамаараад үнэ ханш өөр. Биет болгон өөр өөр эзэлхүүнтэй. Эхлээд тухайн эд ангийн 3D зургийг гаргах үнэ тусдаа бодогдоно. Дараа нь принтерээр хэвлэж гаргахдаа эд ангийн үнийг граммаар боддог. Нэг грамм нь тухайн материалаасаа хамаараад 750-1000 төгрөгийн үнэтэй.

-Хэмжээний хувьд хязгаарлагддаг уу. Овор ихтэй эд анги эвдэрлээ гэхэд танайд хандаж болох уу?

-Болно. Том эд ангийг ч 3D принтерээр хэвлэх боломжтой. Манай принтерийн хамгийн том ажиллах талбай нь 33 см куб доторх биетийг хэвлэж болно. Үүнээс том биетийг хуваагаад хэсэгчлэн хэвлээд эвлүүлдэг.

-Сүүлийн үед эрэлттэй үйлчилгээ юу байна. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлэхээр зорьж буй шинэ үйлчилгээ бий юү?

-Манайх ойрын хугацаанд металлаар хэвлэх үйлчилгээг үзүүлэх гээд судалгаа хийж байна. Мөн өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

-Нэрийн бүтээгдэхүүн юу байх вэ?

-Ихэвчлэн сувинер болон рам дээр ажиллаж байна.

-Машины эд анги эвдрэх тохиолдол их ч тэр болгонд шинийг худалда авахгүйгээр дотоодоосоо сэлбэх боломжтой болно гэдэг хэрэглэгчдийн хувьд маш том давуу тал. Тэгэхээр энэхүү үйлчилгээ илүү хүртээмжтэй байх үүднээс олон хэрэгсэл хэвлэхэд тулгарч буй асуудал бий юү?

-Одоогийн байдлаар учиргүй хүнд хэцүү зүйл байхгүй л байна. Гэхдээ төр засгаас хөнгөлөлттэй зээл зэрэгт жаахан дэмжээд өгвөл манай компани үйлдвэрлэлээ томсгож, илүү өргөн цар хүрээтэй ажиллах бүрэн боломжтой.

Ер нь манай хамт олон хүний гар хараад суухгүйгээр шинийг санаачилж иргэдэд хэрэгтэй зүйл хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг залуусаар бүрдсэн учраас урамтай, асуудал тулгарах нь бага байдаг шүү.

-Захиалга хэр удаж гардаг вэ?

-Захиалга бол тасардаггүй. Тухайн биетийн хэмжээнээс хамаарна. Хэлбэр хийцийн хувьд амархан эд анги байвал өдөртөө л хэвлээд гаргачихна. Ажиллагаатай эд анги 3-4 хоногийн дотор бэлэн болдог.

Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг бөхчүүд эсэргүүцэж байна

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.

Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

​Узбекийн агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Афганистаны цэргийн онгоцыг сөнөөжээ


Узбекистаны Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр Афганистаны цэргийн нисэх онгоц “Узбекистаны хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан” гэж мэдэгдэв . Афганистаны цэргийн тийрэлтэт онгоцыг Узбекистаны агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн буудаж, Узбекистаны хилийг давсны дараа осолдсон гэж Узбекистаны Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Онгоц өнгөрсөн ням гаригийн орой Афганистантай залгаа орших Узбекистаны хамгийн өмнөд хэсэгт орших Сурхондарё мужид осолджээ.

Энэ явдал зэвсэгт бүлэглэл нийслэл Кабул хотыг эзлэн авсан “Талибан”-ы түргэн довтолгооны улмаас Афганистаны засгийн газар нуран унасантай холбоотой юм.

“Узбекистаны агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Афганистаны цэргийн нисэх онгоцыг Узбекистаны хилээр хууль бусаар нэвтрэх оролдлогоос урьдчилан сэргийллээ” гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бахром Зулфикоров хэлэв.

Онгоцонд хэдэн хүн байсан, ослын улмаас амьд үлдсэн эсэх талаар тэрээр хэлээгүй.

Сурхондарё мужийн эмч Бекпулат Окбоев AFP мэдээллийн агентлагт хэлэхдээ, түүний эмнэлэг ням гарагийн орой Афганистаны цэргийн дүрэмт хувцас өмссөн хоёр өвчтөнийг хүлээн авчээ.

Эмч өвчтөнүүдийн нэгийг “шүхэртэй” ирсэн гэж тодорхойлж, тэр хүн хугарсан болохыг тэмдэглэжээ.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн настай хүүхдийг цэцэрлэгт нэмэлтээр бүртгэнэ

Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох сурагчдын цахим бүртгэл өчигдөр (2021.08.16) эхэлсэн. Эцэг эхчүүд parent.edu.mn сайтад хандаж, цахим бүртгэл хэсгийг сонгож, үндсэн дөрвөн алхам бүхий зааварчилгааны дагуу хүүхдээ бүртгүүлнэ. Наймдугаар сарын 16-наас 30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд энэ сарын 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарахыг салбар яамнаас мэдээлсэн. Харин өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй, бүртгэлгүй дөрвөн настай хүүхэдтэй бол та харъяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдож, тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд дөрвөн настай хэчнээн хүүхэд нэмэлтээр авах боломжтойг асуугаарай. Ингэснээр тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах орон тоо байгаа бол цэцэрлэг дээр нь очоод, хүүхдээ нэмэлтээр бүртгүүлэх боломжтой.

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах статистик бий. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэлсэн бол цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар хийхгүй нь. Халдварын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр есдүгээр сарын сүүл хэсэгт 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийх эсэхийг шийдэхийг БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн үйлчилгээнд 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобус явуулна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. Ийм 10 шинэ автобусыг гаргаж иргэдэд үйлчлэх юм байна. Ингэснээр хотын түгжрэл 5 хувиар буурна гэж тооцоолжээ.

Нийтийн тээвэрт нэг автобусны ашиглалтын хугацааг 9-12 жилээр тооцдог байна. Үйлчилгээнд 12 болон түүнээс дээш жил явсан автобусуудыг энэ жилээс шинэчилж эхэлж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан, утаа хаяж буй 30 автобусыг паркаас хасан үйлчилгээнээс татан авч акталжээ. Энэ жил 200 автобусыг шинэ, том оврын, бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилнэ. Ингэснээр хөдөлгөөний эргэлт сайжирч авто замын хөдөлгөөний түгжрэл 50 хувиар багасна гэж байна.

Иргэд автобус хүлээж суухдаа нэг цагаас илүү хугацааг зарцуулж байгаа бол энэ нь үр ашиггүйд тооцдог байна. Мөн нэг цэгээс нөгөөд 15-20 минутын дотор зорчих учиртай. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нийтийн тээвэр багтаамж ихтэй, түргэн шуурхай үйлчилдэг байх ёстой. Нийслэлийн Автотээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн цаашид нийслэлд RTV тээвэр буюу хөнгөн метро зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тооцоо судалгааг хийж буйг дуулгаж байна.

Нийслэлд хоёр давхар шинэ автобусууд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд гаргах аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: М.Анхцэцэгээ медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү


Хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай “Токио 2020” олимпийн наадмын эргэн тойронд хөөрөлдсөнөө хүргэе.

МОНГОЛЫН ТАМИРЧИД БАЙГАЛИАСАА ГОЛ ЯСНЫ БЯРТАЙ ТӨРДӨГ УЧРААС ҮҮНИЙГ НЬ СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНТАЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ-


-Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин М.Анхцэцэг олимпийн наадмын медалийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Шагналт байр эзэлж түүхийн шинэ хуудас нээлээ. Токиогийн олимпийн наадмыг шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Олимпийн наадамд арай өөр зорилготой явсан даа. Медаль зүүчихье гэж санасан юм.Санаснаар болсонгүй. Эмэгтэй баг маань анх удаагаа хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй олимпийн наадамд оролцлоо. Хоёулаа шилдэг 14 -т шалгарна гэдэг чамлахаар амжилт биш. М.Анхцэцэг маань бага зэргийн бэртэлтэй байлаа. Боломжийнхоо хэрээр л өрсөлдлөө.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг жаахан охин байхдаа л 2016 оны олимпийн наадмаар шилдэг наймд шалгарч байлаа. тухайн үед алдаа оноогоо хэрхэн дүгнэж байв. Энэ олимпийн цикльд ямар ахиц гарав?

-Олимпийн дараа төлөвлөгөө гаргаад 2016 оны олимпийн дараахан есдүгээр сард бэлтгэлдээ орж байлаа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж олимп нэг жилээр хойшилсон. Бидний төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт орж ирсэн. Ахмад багш нартайгаа зөвлөж байгаад л бэлтгэлийн төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилсөн. Өнгөрсөн олимпийн циклд ДАШТ-ээс медаль хүртлээ. Олимпийн наадамд ч медалийн төлөө ширүүн өрсөлдлөө. Хувь тамирчны тухайд ахиц дэвшил гарсан гэж харж байна.

-Сая олимпийн үеэр хүндийг өргөлтийн тэмцээн үзээд сууж байхад БНХАУ гэх мэт том гүрний тамирчдыг арын албаныхан нь сүргээрээ дагаад явж байх юм. Манайхан тэнд гурвуулаа л гүйгээд байсан…

-Олон улсын олимпийн хорооноос ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр тамирчин нэг дасгалжуулагчтай байх цензур тавьж өгсөн. БНХАУ-ын багийн тухайд найман тамирчин оролцсон. Анзаарахад, өөр өөрсдийнх нь багш нар нь тамирчдаа дагаад явж байна лээ. Ер нь хүндийг өргөлтөд гурван дасгалжуулагч ажилладаг. Нэг нь тамирчныхаа бие халаалт хийлгэнэ. Нөгөөх нь захиалгын самбар хяналт дүн шинжилгээ хийнэ. Нэг нь бусад багийн өрсөлдөгч тамирчдыг ажигладаг. Дасгалжуулагч ганцаараа явахад гурван хүний л ажил хийнэ гэсэн үг. Сая Э.Билэгсайхан маань өглөө нь орчихоод үдээс хойш Анхаадаа (М.Анхцэцэг) тусалсан. Зааланд олимпийн хорооны Б.Баяртуяа маань тус дэм болоод сууж байлаа.

No description available.

-Хүндийг өргөлтийн шигшээ багт хоол зүйч, сэтгэл зүйч байдаг, терапист гэх зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүд ажилласан уу?

-Сая олимп дээр Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн Б.Золзаяа багш ажилласан. Сүүлд жүдогийн шигшээ баг дээр ажиллаж байсан Нишида гэж терапист долоо хоног орчим хамт ажиллаж булчин суллах гэх мэт ажлууд хийж байлаа. Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч боломжийн үр дүн гарсан гэж үзэж байна. Өмнө нь энэ бүхнийг дасгалжуулагч л амжуулдаг байсан. Цаашид ийм төрлийн мэргэжилтнүүд шигшээ багт зайлшгүй шаардлагатай байна.

-Хүндийг өргөлтийн тэмцээнийг анзаарахад, арын өрөөнд захиалга дээр айхавтар өрсөлдөөн явагддаг юм билээ. Нарийн ур ухаан шаарддаг юм шиг.

-Олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрлийн тэмцээнийг анх удаагаа орон даяар шууд дамжуулсан юм билээ. Их том бөхийн зүтгэлтэн надад хандаж “Монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж чадсангүй. Танай охин, та хоёр монголчуудыг дэлгэцийн өмнө хоёр цаг уялаа. Наадмаа үзэж байгаа юм шиг их догдоллоо. Нулимс гарлаа” гэж хэлнэ лээ. Сонсоод монголчууд маань зүрх сэтгэлээрээ дэмжиж дээ гэж бодсон. Хүндийг өргөлтийн спортыг их ойлгодог болж. Таны асууж байгаа захиалга дээр том тулаан болдог. Есөн хүний захиалгыг тооцоолно. Зургаан оролт хийхэд 54 оролтыг тооцоолох шаардлага гарч байгаа биз. Гүйлгээ ухаан шаардлагатай. Хажуугаар нь тамирчнаа мэдэрнэ. Сэтгэл зүйг нь тогтвортой байлгахаас өгсүүлээд ажил их шүү.

-М.Анхцэцэг сая 112 кг-ыг өргөхдөө барьсан шүү дээ. Шүүгч нар тооцоогүй. Яагаад тооцсонгүй вэ. Тэр өргөлтийг тооцсон бол медаль ч авчих боломж харагдаж байсан шүү дээ?

-112 кг дээр өргөөд барьсан л даа. Энгийн хүний нүдээр бол өргөчихлөө л гэж харах байх. Анхаа маань барихдаа тохойгоороо бага зэрэг шахчихсан юм. Жижиг техникийн алдаа гаргасан л даа.

-Ер нь манайд хүндийг өргөлтийн спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-2016 онд шигшээ баг маань нэг тамирчинтай, нэг дасгалжуулагчтай байлаа. Өнөөдөр үндэсний шигшээ багт 10 тамирчин байна. Биеийн тамир спортын улсын хороо гэх том статустай болсноор 10 тамирчин хоёр дасгалжуулагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

Өсвөр үе залуучуудын 50 орчим тамирчин бэлтгэл хийж байна. Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын сургуульд хүндийг өргөлтийн анги нээлээ. Энэ өөрөө том дэвшил. Олимпийн наадмын маргаашнаас л хүндийг өргөлтийн спортоор хичээллэх хүсэлтэй олон хүүхэд холбогдлоо. Ирээдүй гэрэлтэй байна.

Би 2012 онд хүндийг өргөлтийн спортод орж ирснээс хойш ДАШТ-ээс өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 14 медаль авсан байдаг. Монголын хүндийг өргөлтийн спорт 65 жилийн ой энэ онд тохиож байна. 2012 оноос өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганц л медальтай байлаа. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Энхбаатар гэж ах маань хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 73 медаль хүртжээ. Энэ үзүүлэлт хүндийг өргөлтийн спорт, хаана ямар түвшинд байгааг илэрхийлнэ. Манай холбоо “Бид нэг баг” гэсэн уриатай ажилладаг юм. Хамтдаа л урагшилж байна.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг маань өнгөрсөн олимпийн цикльд амаржсан. Багаас бэлдсэн багшийн тухайд ямар байр суурьтай байна. Амжилтад яаж нөлөөлдөг юм бол?

-Эмэгтэй хүн болж төрснийх ээж болно гэдэг хамгийн том шагнал. Бурхны бэлэг хүртэж сайхан үртэй болсон. Охиныгоо ээж болоход нь их баярласан. Бэлтгэл сургуулилт завсардлаа, цаг хугацаа алдлаа гэж огт харамсаагүй. Анхаа маань төрөөд дөрвөн сар болоод л бэлтгэл сургуулилтаа базааж, олимпийн эрх олгох тэмцээнүүддээ өрсөлдөөд эхэлсэн.

-2024 оны олимпийн наадам Парис хотод болно. Ямар зорилго тавьж байна вэ?

-Зорилгоо тодорхойлоод олимпийн циклийн бэлтгэлээ төлөвлөөд сууж байна. Эхний ээлжинд эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрх авах, эрэгтэй 1-2 тамирчин эрх авах зорилго тавьж байна.

Эрэгтэй тамирчдыг дээш нь гаргаж ирэх төлөвлөгөөтэй ажиллах болно. Олимпийн эрх авах эмэгтэй дөрвөн тамирчны хоёр нь медаль хүртэх, тэр дундаа алтан медаль хүртэх зорилго тавиад байна. Ахмад үеийнхэн, туршлагатай дасгалжуулагч нартайгаа зөвлөж илүү боловсруулна.

-Ахмад дасгалжуулагч нарын зөвлөгөө үнэ цэнэтэй байх…

-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Метр хэрийн цасанд зам гаргаад өгсөх хэцүү. Гаргасан замаар алхах амархан. Бидний буурлууд тэр замыг засч өгсөн юм шүү дээ. Алдаа оноо нь дүгнэгдсэн замаар алхаж яваа учраас ахмад үеэсээ зөвлөгөө авдаг юм. Ахмад тамирчин, багш дасгалжуулагч нартаа их талархдаг.

-Шууд хэлэхэд хувийн спортын тамирчид, дасгалжуулагч нараас “Би” гэх үзэл нэвт ханхалдаг. Би л бүгдээс илүү гэх үзэл гаргаж ахмад үеэ үгүйсгэх хандлага анзаарагддаг.

-Шавь нартаа энэ талаар цаг тутам хэлдэг юм. Би л гээд ирэхээрээ болохоо больдог байхгүй юу. Манай уриа бол бид. Бид хамтдаа л урагшилна.

-Хүндийг өргөлтийн спорт монгол хүний бие организмд хэр зохимжтой спорт вэ?

-Монголчууд Хүннүгийн үеэс л эр бяраа үзэж наадаж, цэнгэж ирсэн улс. Ийм хүч тэнхээтэй хүмүүстэй генийн холбогдолтой байдаг нь бидний хувьд том давуу тал. Монгол хүний яс хүнд байдаг. Гол ясны бяр сайн гэсэн үг л дээ. Бусад улсын тамирчдаас ялгарах онцлог нь энэ. Монгол тамирчдын гол ясны бярыг спортын шинжлэх ухаантай холбоод хөгжүүлэхэд амжилт бэлэн байна. Мэдээж тамирчдын нийгмийн асуудал шийдэгдсэн байх шаардлагатай шүү дээ.

-Гавьяат тамирчин М.Анхцэцэг хөдөө өссөн үү?

-Нисэхэд өссөн. Аав, ээж нь цэргийн хүмүүс. Одоо тэтгэвэртэй гарсан. Аав, ээжийгээ томилолтоор явахад нь дагаад л хөдөө гадаа явж өссөн хүүхэд.

-Спорт, шинжлэх ухаан салшгүй холбоотой болсон нь олон удаагийн тэмцээн уралдаанаас анзаарагдаж байна. Спортын шинжлэх ухаан манайд ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хорь орчим жил спорт, спортын анагаах ухаан салшгүй холбоотой явж ирлээ. Барилдаан, тулаан тэр чигтээ л шинжлэх ухаан болчихоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд байхдаа Спортын анагаах ухааны үндэсний төвийг байгуулсан. Бид энэ байгууллагаас их зүйл хүлээж байгаа. Илүү амжилт үзүүлэхэд тус дөхөм болно.

-Та үндэсний бөхийн тамирчдыг дасгалжуулдаг юм билээ. Шавь нараас тань аварга, арслангууд ч төрсөн байдаг шүү дээ. Энэ талаар яривал сонирхолтой болов уу?

-Би мэддэг чаддаг зүйлээ хүнд хүргэе л гэж санадаг юм. Мэддэг, чаддаг зүйлээ нуугаад байдаг хүмүүс бий. Бусдад хуваалцалгүй байсаар тэнгэрт явчихдаг тохиолдол байдаг. Миний тухайд мэдлэг туршлагаа аль болох олон хүнд хуваалцахыг хичээдэг. Үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн хүүхдүүдийн хүчний бэлтгэлийг нь тохируулдаг юм.

Мөн мөсөнд авиралтын Ази тивийн хошой аварга Н.Хэрлэн над дээр бэлтгэл хийсэн. Миний гараар дамжиж улсын цол хүртсэн 30 орчим залуу бий. Манлай нь Г.Эрхэмбаяр, Э.Оюунболд гээд аваргууд байна. Хамгийн сүүлд Д.Алтанцоож гэж залуу Хэнтий аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Цаашид цол ахина гэж итгэл хүлээлгэж байна.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна.

-Олимпийн үеэр сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ их баярлалаа. Анхаагаа медалиас мултарсны дараа цахим орчинд эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгааг хараад бахархсан шүү. Э.Билэгсайхан маань ч анхны олимпдоо оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж харж байгаа. Цаашид ч амжилт нь ахих байх. Монгол түмнийхээ эерэг сайхан сэтгэлийг бид амжилтаар хариулна.

О.Дашням

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 52 цэг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 52 цэгт 61 багийн 442 эмч, ажилтан ажиллаж, 4392 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон "нийслэлийн онцгой комисс #UB Ð/д хамтдаа цэгийн байршил чингэлтэй дуурэг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 8 дугаар сарын 17-ны едрийн телевлелт багийн ажиллах TOO хуний TOO синофарм, файзер вакцины 1, 2-P тун хиих цэг хамрагдах хороод спорт хороо 39-р сургуулийн ард 12 файзерийн 1-p тун- 12-00c дээш насны иргэд, файзериин 2-p тун 14-36 долоо хоногтой жирэмсэн эхчууд. 12-17 насны хуухдууд. бусад, синофарм 18-aac дээш насны иргэд 08 сарын 7-ны едер улаанбаатар хотод явуулын, 52 суурин цэгээр 61 багиин 442 эмч, ажилчид 4392иргэнииг дархлаажуулна" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Эрдэнэбүрэн: С.Баярцогт нарын АН-ын лидерүүд цагаатгагдах нь тодорхой болсон

Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын нөхөн сонгуульд АН яаж оролцох вэ. Үндэсний бодлогын хороогоо хэзээ хуралдуулж, хэнийгээ сойх вэ. Сонгуульд бэлдэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд та мэдээлэл өгөхгүй юү?

-АНхоёр талд сонгуульд оролцоод ямар ч ашиггүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой харуулсан шүү дээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас нэр дэвших эрхтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзсэн. Дараа, дараагийн сонгууль ч гэсэн ийм зарчмаар явна. УИХ-ын болон орон нутгийн сонгууль ч ялгаагүй. Тэгэхээр АНнэгдэхгүй бол сонгуульд амжилттай оролцож чадахгүйг хоёр тал мэдэхийн дээдээр мэднэ. Иймд хамтарсан ажлын хэсэг, штабаа байгуулаад дундаасаа хэнийгээ дэвшүүлэхээ ярилцацгаая гэж өнгөрсөн долоо хоногт уриалсан. Өнөөдөр энэ уриалгаа албан бичгээр хүргүүлнэ.

-Парламентад суудалгүй намуудыг ч сонгуульд нэгдэж оролцохыг уриалсан байх аа. Энэ талаар ярилцаж, тохиролцов уу?

-Тийм ээ. Парламентад суудалгүй намуудад уулзалт хийх хүсэлт тавина. Яагаад гэвэл олонх хяналтгүй, хэтэрхий эрдэж сөрөг хүчнээ ч сонсохгүй байна. Тиймээс сөрөг хүчнүүд нэгдэж, нийлэх ёстой гэсэн үүднээс парламентад суудалгүй намууд ч ялгаагүй хамтарч сонгуульд оролцохгүй бол амжилт олохгүй. Зөвхөн МАНялна. Үүнийг бүгд мэдэж байгаа учраас нийлээд нэр дэвшигчээ ярья гэдэг байр суурьтай байгаа. Тэгэхгүй бол О.Цэгтгэрэлийн тал биднийг МАН-ын тоглоом болоод байна гээд зарлаад байгаа шүү дээ.

-Аудитын байгууллагаас М.Тулгат болон О.Цогтгэрэлийн тал руу хоёуланд нь нэг дүгнэлт явуулсан гэж байсан. О.Цогтгэрэлийн талынхан бас нэр дэвших эрхтэй гэж үзээд байгаа юм биш үү?

-Аудитын дүгнэлтийг нэг намын хоёр талд илгээдэг нь буруу. Хууль ёсны дагуу М.Тулгат даргатай Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй. Ном журмын дагуу албан ёсны бүртгэлтэй намаас нэр дэвшинэ. Одоо хоёр хуваагдаад байлгүй тогтож суугаад нэрсээ гаргаад тэндээсээ дэвшүүлэх хүнээ сонгох ёстой. Үүнийг л намын жирийн гишүүд хүлээж байна. Нийт ард иргэд манай намыг учраа олоосой гэж хүсч байгаа. Энэ нь зөвхөн АН-ын биш, улс орны асуудал болчихоод байна.

АН-ын дотоод хагарал нэлээд гүнзгийрсэн учраас гэнэт нэг өдөр тэврэлдчихгүй байх. Гэхдээ хоорондоо уулзаад асуудлаа ярих хэмжээнд болох хэрэгтэй. Сонгуульд бэлдэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд ийм байр суурьтай байна. Энэ удаагийн нөхөн сонгууль манай АН-ын хувьд эвлэрч нэгдсэн, нийлж нэгдэхийн ач холбогдлыг харуулсан сонгууль болно гэж харж байгаа. Ийм хүчин чармайлт гаргаж байхад үр дүнд хүрэхгүй байвал эндээс хэн нь эрх баригчдын тоглоомонд орж байгаа нь тод харагдана л даа.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой АН-ын лидерүүдийг хэрэгт унагасан. Тэднээс С.Баярцогт ганцаараа хоригдсоор байгааг АН юу гэж үзэж байна вэ. Хэрэг нь ямар шатандаа яваа юм бол. Ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь холбоотой байгаа юу?

-Түүнд АН-ынхан бүгд анхаарал тавьж байгаа. С.Баярцогтын асуудал ном ёсоороо явж байгаа. Анхан шатны шүүх дээр материал нь очсон. Тэндээсээ прокурорт шилжих ёстой. Өмгөөлөгч нартай нь холбоотой байгаа. Удахгүй суллагдах юм байна гэсэн хүлээлттэй байна.

-Энэ хүний Монголын эдийн засагт байгуулсан гавьяаг намын нөхөд нь хэрхэн үнэлдэг вэ?

-АН-ын засаг барьж байх үеийн олж ирсэн, авч үлдсэн, эхлүүлсэн бүхнийг МАН үгүй хийж байна. Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт гээд энэ бүхнээс орж ирж байгаа орлогыг эрх баригчид өнөөдөр дур зоргоороо зарж, үрж, идэж байгаа. Барууны үзэл баримтлалтай нам бол хийж, бүтээж, босгож байдаг. Харин зүүний нам эсрэгээрээ. Хийж, босгож, хураасан зүйлийг халамж нэрээр тараадаг. Эрх баригчид энэ зарчмаар л явж байна. Харамсалтай нь босгосон, бүтээсэн, эхлүүлсэн, авчирсан олж ирсэн зүйлүүдийг төрийн өмчит нэртэй намын өмчит компаниудаараа дамжуулаад ууж идэх, ямар ч хяналтгүй зарцуулах асуудал цадгиа алдаж байна. Гэтэл Монголынхоо эдийн засагт том гавьяа байгуулсан С.Баярцогт, Да.Ганболд, М.Энхсайхан, С.Бямбасайхан нарт өнөөдөр муу нэр зүүж, шорон оронгоор дамжиж явна. Одоо эргээд харахад эрх баригчид сонгуулийн үр дүнг өөрчлөхийн тулд АН-ын лидерүүдийг харлуулах алхмуудыг хийж байсан нь тодорхой болсон. АН удаа дараа энэ байр сууриа илэрхийлсээр ирсэн.

-Энэ улсуудын толгойг ашигласан бол Монголын эдийн засаг өдийд элгээрээ мөлхөхгүй байсан гэж ярих хүн олон байдаг…

-Том зургаар нь харахад, Монгол Улсыг авч яваа хоёр багана бий. Энэ бол Ардчилсан нам, Монгол ардын нам. Эрх баригч МАН өрсөлдөгч намынхаа хүмүүсийг харлуулж, элдэв хэрэг тохож, гэмтэн болгосноос үүдэж улсаа авч явж чадахгүйд хүрлээ. Өөрсдөө ялахын тулд сонгуульд зориулж энэ улсуудыг харлуулж, АН-ыг хүнд байдалд оруулаагүй бол МАН ч гэсэн өөрөө хяналттай, зөөлөн чихтэй явах байсан юм. АН парламентад хүчтэй сайн явж байвал МАН-д хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр МАН-ынхан анхан, дунд шатаа хянаж чадахаа байчихлаа. Хяналтаасаа алдсан гэж хэлэхэд хол зөрөхгүй. Гарын үсэг, тамга тэмдэгнээс өгсүүлээд бүх асуудал авлига боллоо. Энэ зуны хугацаанд эдийн засаг ялангуяа барилгын салбар нам зогссон. Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Зөвхөн Замын-Үүдэд машин ариутгагч хийгээгүйгээсээ болж, тээврээ хахууль болгоод бүхэл бүтэн улсын эдийн засаг гацчихлаа. Үүнийгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрлөө. “Бие биеэ сонгуульд зориулж намнахдаа ялангуяа эдийн засаг, хууль ном мэддэг С.Баярцогт, М.Энхсайхан нарын олон жил бэлтгэгдсэн лидерүүүдээ гадны захиалгаар шоронд хорихынхоо оронд тэдний толгойг энэ хүнд үед ашиглаж байсан бол илүү байж дээ” гэж одоо хүн бүр ойлгож эхэлж байна. МАН сонгуульд ялсан байж болно. Харин улсад ямар хохиролтой вэ гэдгийг ард түмэн харж байгаа байх. Энэ улсуудаас парламентад ороод хэлж, яриад явсан бол өнөөдөр манай улсын эдийн засаг ийм байдалд орохгүй байсан байх. Үүнийг МАН-ынхан ч гэсэн ойлгож байх шиг байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс М.Энхсайханд уучлал үзүүлсэн. Ер нь Оюутойлгойн гэрээтэй холбогдсон АН-ын лидерүүдийн хэргийг цагаатгах ёстой биз дээ?

-АН-ын зүгээс М.Энхсайхан, С.Баярцогт, С.Бямбасайхан, Да.Ганболд гээд Оюутолгойн гэрээтэй холбогдож янз бүрийн хэрэг түвэгт холбогдож шоронд орсон хүмүүсээ хэлмэгдсэн гэж үзэж байгаа. Тэднийг цагаатгагдах ёстой. Бүгд шүүхийн шийдвэрээр цагаатгагдах нь тодорхой болж байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ