Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Иргэдийн цалин, хөлс 100 мянган төгрөгөөр буурчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн долдугаар сарын статистик мэдээг танилцууллаа. Энэ үеэр өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулав.

Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх нэгдүгээр улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурчээ. Нэг өрхөд дунджаар 462 мянган төгрөг ногдож байна. Өмнөх улиралтай харьцуулахад тэтгэмж 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь вакцины урамшуулал, малчин иргэдэд олгосон мөнгөн тэтгэмжтэй холбоотой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсөөд байна

Алтны үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж байна. Улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарч, “COVID-19”-ийн “Дельта” хувилбарын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны эрэлт өсөөд байгаа аж.

БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт, үйлдвэрлэлийн гарц шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан нь алтны үнэд дэмжлэг болжээ.

Мягмар гаригийн байдлаар алтны спот үнэ 0.02 хувиар өсөж, унц нь 1787.1 ам.доллар болоод байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын аварга Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа

Улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа. Хоёр бөхийн барилдаан удааширсан тул золгуулсан. Золгосон барьцаас аварга зүүн хутгаад давлаа.

Categories
гадаад мэдээ

Афганистанд засгийн эрх тайван замаар шилжинэ

Афганистаны Дотоод хэргийн сайд Абдул Саттар Мирзаквал шилжилтийн Засгийн газарт эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн өгнө хэмээн мэдэгдсэнийг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ. “Шилжилтийн засаг захиргаанд эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Кабул хотын аюулгүй байдалд санаа зовних шаардлагагүй” гэж А.Мирзаквал мэдэгджээ. “Талибан” хөдөлгөөний босогчид нийслэлд нэвтэрсэн талаар мэдээлэл гарсны улмаас хотын зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүссэний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Мөн “Талибан” Афганистаны Засгийн газартай эрх мэдлийг тайвнаар шилжүүлэх тухай Кабулд хэлэлцээ өрнүүлж байгаа талаар уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Хэний ч амь нас, эд хөрөнгө, нэр төр хохирохгүй. Кабулын оршин суугчдын амь нас эрсдэлд орохгүй” гэж Талибаны талаас мэдэгдсэн байна.

“Талибан” Кабулын эргэн тойрны бүс нутгуудыг эзэлснийхээ дараа, “Бид Кабулыг хүчээр хяналтдаа оруулахаар төлөвлөөгүй” хэмээн мэдэгджээ. Уг хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын мэдээлснээр, босогчдод нийслэлийн гадна байж, хот руу нэвтрэх ямар нэгэн оролдлого хийхгүй байхыг үүрэг болгосон байна. Мөн “Талибан” Кабул хотоос хойд зүгт 50 км зайд байрлах “Bagram” шоронг хяналтдаа оруулж, бүх хоригдлыг сулласан гэдгийг З.Мужахид хожим нь мэдэгджээ.

“Бүх хоригдлыг суллаж, аюулгүй газар луу шилжүүлсэн” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Уг шоронд 5000-7000 хүн хоригдож байсны дийлэнх нь талибанчууд байжээ.

Xinhua

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ үндэсний-бөx

512 бөхийн барилдааны гурвын давааны оноолт

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан гурвын даваа эхэлж байна.

Гурвын давааны оноолт:

  1. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал
  2. Улсын аварга П.Бүрэнтөгс – Аймгийн начин Б.Алтангэрэл
  3. Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ
  4. Улсын аварга Э.Оюунболд – Улсын арслан Ц.Содномдорж
  5. Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын начин Л.Шинэбаатар
  6. Улсын гарьд Ө.Бат-Орших – Аймгийн харцага Н.Дашдаваа
  7. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан Б.Хадбаатар
  8. Улсын заан Н.Жаргалбаяр – Улсын начин Б.Дэлгэрсайхан
  9. Улсын заан Д.Баасандорж – Аймгийн арслан Ө.Сүхбат
  10. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Ганбаатар
  11. Улсын заан М.Бадарч – Аймгийн начин Б.Баатарболд
  12. Улсын харцага Л.Пүрэвжав – Аймгийн заан Э.Энх-Амгалан
  13. Улсын харцага Ш.Уламбаяр – Аймгийн арслан Ч.Мөнхтогтох
  14. Улсын харцага А.Цацабшир – Аймгийн арслан Б.Гантөмөр
  15. Улсын харцага Н.Батзаяа – Аймгийн начин О.Очбат
  16. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Н.Ганзориг
  17. Улсын харцага О.Хангай – Аймгийн заан Г.Дармаажанцан
  18. Улсын харцага Д.Анар – Аймгийн арслан М.Аманбек
  19. Улсын харцага Ц.Одбаяр – Аймгийн арслан Г.Шинэзориг
  20. Улсын харцага Ө.Даваабаатар – Улсын начин Б.Баатарцол
  21. Улсын харцага Б.Одгэрэл – Аймгийн заан Б.Уртнасан
  22. Улсын харцага Х.Гантулга – Улсын начин Б.Чинзориг
  23. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – Аймгийн заан Г.Төрболд
  24. Улсын харцага Н.Золбоо – Аймгийн арслан Э.Тамираа
  25. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – Аймгийн начин Э.Өлзийсайхан
  26. Улсын харцага Т.Бэгзсүрэн – Аймгийн арслан Б.Уугандаваа
  27. Улсын харцага Б.Зоригтбаатар – Аймгийн арслан Н.Баттүвшин
  28. Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн арслан Э.Ууганбаяр
  29. Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн харцага Б.Бадамдорж
  30. Улсын начин Б.Орхонбаяр – Аймгийн арслан М.Адъяахүү
  31. Улсын начин Л.Гантулга – Аймгийн арслан Н.Батсайхан
  32. Улсын начин Ш.Тогтохбаяр – Аймгийн арслан Ш.Мөнх-Од
  33. Улсын начин Б.Сангисүрэн – Аймгийн арслан П.Эрхэмжаргал
  34. Улсын начин Б.Амарзаяа – Улсын начин Б.Сугаржаргал
  35. Улсын начин Ч.Цогбаяр – Аймгийн харцага Б.Сосорбарам
  36. Улсын начин Б.Суманчулуун – Аймгийн арслан Х.Батбаяр

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэмбилэг: Зөрчлийн хэргийн 97.5 хувийг өршөөлд хамруулсан

Монгол Улсын Их хурлаас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Зөрчлийн хэрэг болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийг өршөөх талаар тусгасан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэгээс тодрууллаа.


No description available.-Өршөөлийн тухай хуулиар Зөрчлийн хэрэг болон зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөх талаар тусгасан. Энэ хуулийн хэрэгжилтэд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үндсэн хоёр хэлбэрээр өршөөхөөр хуульчилсан. Нэгдүгээрт, 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдсон хүн, хуулийн этгээдийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгох.

Хоёрдугаарт, 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хүн хуулийн этгээдийг шийтгэлээс өршөөн чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтан, шүүхээс шийдвэр гарч өршөөхөөр хуульчилсан. Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасан бүх хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулна гэж ойлгож болохгүй. Тухайлбал, 32 төрлийн зөрчил, Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчил гэсэн хоёр бүлэг зөрчлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй. Иргэдийн сайн мэддэг зөрчлөөс дурдъя л даа. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Хог хаягдлын тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих, Бэлгийн дарамт учруулах, Авто замын тухай хууль зөрчих, Сонгуулийн хуулийг зөрчих гэх мэт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй.

Улсын Ерөнхий прокурорын газраас 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар нэгж прокурорын газруудад хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар албан бичиг хүргүүлж, эрх бүхий албан тушаалтнуудын гаргах эрх зүйн хэлбэрийн загвар зэргийг боловсруулан хүргүүлж, холбогдох мэдээ, мэдээллийг нэгж прокурорын газар, холбогдох эрх бүхий байгууллагуудаас авч ажиллалаа.

Нэгж прокурорын газрууд 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдож торгох, эрх хасах шийтгэлээр шийтгүүлж, шийтгэлийг бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй байсан хүн, хуулийн этгээдүүдийн судалгааг гаргах, тухайн судалгааг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад чиглэл өгөх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн судалгааг гаргуулан авах зэрэг арга хэмжээ авч ажилласан.

-Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн хичнээн хэргийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн бэ?

-2021 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар нэгж прокурорын газруудаас хуулийн хэрэгжилт, зөрчлийн хэрэг болон шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, шүүхээс өршөөн чөлөөлсөн талаарх судалгааг авч нэгтгэхэд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой 1034 зөрчлийн хэргээс 1009 буюу нийт хэргийн 97.5 хувийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой боловч шийдвэрлэгдээгүй үлдэж байгаа зөрчлийн хэргүүд ямар шалтгаантай юм бэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаа үндсэн шалтгаан нь зөрчлийн холбогдогч хаа байгаа газар нь тогтоогдоогүйгээс шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

-Зөрчил үйлдсэн хүнийг баривчлах, торгох, эрх хасах ялаар шийтгэдэг. Өршөөл үзүүлэх хуулийн хүрээнд хэчнээн хүнийг дээрх шийтгэлээс чөлөөлсөн бэ?

-Шүүхийн шийдвэрээр 897 хүнд холбогдох шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, баривчлах шийтгэлээс 654 хүнийг бүрэн, 228 хүнийг хэсэгчлэн чөлөөлсөн.

Баривчлах шийтгэлээс бүрэн өршөөн чөлөөлж байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас өмнө зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн хэргүүд хууль хэрэгжиж эхлэх үед шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцэж байгаагаас, нөгөөтээгүүр “Ковид-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед баривчлах төв байрууд халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотойгоор зарим хүний баривчлах шийтгэлийг эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Эдгээр баривчлах шийтгэлийг эдлээгүй байсан хүмүүсийн шийтгэлийг бүрэн өршөөн чөлөөлсөн байгаа.

Баривчлах шийтгэлээс хэсэгчлэн өршөөн чөлөөлнө гэдэг нь нэгэнт баривчлах шийтгэлээ эдлээд тодорхой хугацаа өнгөрсөн хүний үлдэх хугацааг өршөөн чөлөөлж байгааг ойлгох нь зүйтэй.

Харин шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдсон 14 хүн, нэг хуулийн этгээдэд холбогдох 2.650.000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн, 180.200 төгрөгийн торгох шийтгэлийг хэсэгчлэн өршөөн чөлөөлсөн.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан байсан нэг хүнд холбогдох эрх хасах шийтгэлийг оролцогчийн гомдлоор шүүх хянан хэлэлцээд тус тус өршөөн чөлөөлсөн байна.

Нэгж прокурорын газрууд 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуульд заасан торгох, эрх хасах шийтгэлээр шийтгэл оногдуулж, уг шийтгэлийг бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүй байсан хүн, хуулийн этгээдийн судалгааг эрх бүхий байгууллагаар гаргуулан, чиглэл өгч ажилласны дүнд 836 хүн, 88 хуулийн этгээдэд холбогдох 287.800.000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн, 21.140.000 төгрөгийн торгох шийтгэлийг хэсэгчлэн, эрх хасах 12 шийтгэлийг бүрэн, нэг

шийтгэлийн үлдсэн хугацааг өршөөн чөлөөлжээ.

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээхээр болсон. Одоогоор хэчнээн хүний жолоодох эрхийг сэргээсэн байгаа вэ?

-Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг жолоочийн бүртгэлийн TPS, зөрчлийн оноо, торгох шийтгэлийг цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас сэргээх ажлыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Уг ажлын хэсгээс 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалт, 13, 30, 32 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрхийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй” төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгаж, 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11988 жолоочийн найм, 18233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45449 жолоочийн тав, 36113 жолоочийн дөрөв, 55240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээсэн.

Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн “e-Mongolia” системээр дамжуулан цахимаар болон Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байна.

-Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хүний торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан. Хэчнээн төгрөгийн торгох шийтгэлийг чөлөөлөхөөр болсон бэ?

-Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө торгуулж, торгох шийтгэлийг биелүүлээгүй 2.804.815 удаагийн 66.516.700.000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн байгаа.

Жишээлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа.

Тухайн жолооч дээрх зөрчлийг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үйлдэж шийтгүүлсэн байсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчинтэй төлөвт шилжүүлсэн байгаа. Мөн 400 мяган төгрөгийн торгох шийтгэлийн 200 мянган төгрөгийн шийтгэлийг торгуулийн мэдээллийн санд өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн чөлөөлсөн бөгөөд одоо тухайн жолооч үлдсэн 200 мянган төгрөгийн торгуулиа 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлснөөр тухайн жолоочийн шийтгэл өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамрагдана гэсэн үг юм.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бусад төрлийн зөрчлийн хэрэгт оногдуулсан байсан 2.167.345.000 төгрөгийн торгох шийтгэлийг бүрэн чөлөөлсөн байна.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх үү?

-Чөлөөлөгдөхгүй. Хэдийгээр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа, шийтгэлээс чөлөөлж байгаа ч гэсэн хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг нөхөн төлөх, зөрчлийн үр дагаврыг арилгах үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирсон хүн, хуулийн этгээд холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар нээлттэй байхаар хуульчилсан байгаа.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш E-Mongolia 60 мянга гаруй иргэний гомдлыг шийдвэрлэжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60 мянга орчим иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

E-Mongolia системтэй холбоотой ирж буй нийт дуудлагад лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21.367 дуудлага, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11.508, аж ахуй нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой 6 мянга орчим дуудлага тус, тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн олон шатлалт үйлчилгээ дунд гадаад паспорттой холбоотой 3363, иргэний үнэмлэхтэй холбоотой 2588, жолооны үнэмлэхтэй холбоотой 1815 дуудлага тус, тус хүлээн авч, шийдвэрлэв.

Үүний зэрэгцээ, E-Mongolia системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдлийг бий болгоод байгаа бөгөөд иргэд E-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм.

Мөн E-Mongolia системд танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд нийт 4 сая орчим үйлчилгээний хүсэлт хүлээн авснаас 3.5 сая гаруй үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүлсэн байна.

Мөн төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ тус системээс авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Улаагчны хар нуурт хар галуу ихээр цуглажээ

Улаагчны хар нууранд тураг гогой буюу хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Энэ гамшиг ганц улаагчны хар нууранд тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч эрсдэлтэй байдалд байна. Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Цаашид хар галууг өсч торнисны дараа бус өндөг байхад хагалах маягаар ангаахай болохоос нь өмнө түүж устгах нь илүү гэж үзсэн байна.

Оросууд, буриадуудын туршлагаас харахад 2-3 жил дараалан устгал хийхэд хар галуу өөрсдөө дайждаг. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч “хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ аваачээ” хэмээн орон нутгийн удирдлага, байгаль хамгаалагч нарт хандаж байгаа юм.Царцаа, оготнын нүүдэл хэт ихсэхээр байгаль орчныг хувхайруулан цөлмөн сүйтгэдэг шиг экосистемийн гамшиг болох эрсдэлтэй.


Г.Байгальцэцэг

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, хоёр иргэн нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр нийт 319 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 218 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэлд гурав, орон нутагт хоёр хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон байна.

Зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд жолооч та хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 74 зөрчил илрүүлсний

  • 43 нь нийслэлд
  • 31 нь орон нутагт бүртгэгдэж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1298 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1298 хүнээс халдвар илэрлээ.

Мөн дөрвөн хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 884 боллоо.

Сүүлийн 24 цагт 1628 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 9051 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5050 нь хөнгөн, 2985 нь хүндэвтэр, 833 нь хүнд, 183 хүн нэн хүнд байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно