Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын гадаад харилцааны яамнаас ковид-19 халдварын түргэвчилсэн оношлуур хүлээлгэн өглөө

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын “SD Biosensor” үйлдвэрлэгчийн 300 мянган ам.долларын үнэ бүхий 2,850 ширхэг багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Оношлуурыг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “КОВИД-19” халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад “КОВИД-19” халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “КОВИД-19” халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцоллоо.

Тэрбээр хүн амын дунд коронавирусийн тархалт тууштай буурахгүй байгаа нөхцөлд БНСУ-ын “SD Biosensor” үйлдвэрлэгчийн “КОВИД-19” халдварын эсрэгтөрөгчийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой болохыг онцлоод эдгээр оношлуур халдварыг богино хугацаанд илрүүлэхэд нь туслах болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ “КОВИД-19” халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин- ийн санаачилсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг”-ийн хүрээнд олгосон тусламж нь дээрх санаачилгын хүрээний цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг тэмдэглэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Шөвгийн дөрвийн бөхчүүд тунаж үлдлээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан үргэлжилж байна.

Дараах бөхчүүд шөвгийн дөрөвт тунаж үлдлээ:

Улсын начин Ч.Батчулуун аймгийн арслан Н.Батсайханаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аймгийн арслан Т.Довчинсэмбээ аймгийн арслан Ц.Адъяагаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Б.Уртнасангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Шөвгийн дөрвийн оноолт:

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
  • Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн арслан Э.Ууганбаяр
Categories
мэдээ үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэлжээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзсэнээс шөвгийн 8 бөх шалгарч үлдээд байна.

ДОЛООГИЙН ДАВААНД АМ АВСАН БАЙДАЛ

  1. Б.Бат-Өлзий У.х – Б.Уртнасан А.з
  2. Ч.Батчулуун У.х – Н.Батсайхан А.а
  3. Э.Ууганбаяр А.а – Э.Энх-Амгалан А.з
  4. Т.Довчинсэмбээ А.а – Ц.Адьяа А.а
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лэди Гагагийн дээд зэргийн стиллэг хувцаслалт


Лэди Гагагийн өвөрмөц хэв маяг хэзээ ч хоцрогддоггүй, цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан түүний “N.Y.C”-ийн гудамжинд хийсэн сүүлийн үеийн өвөрмөц загварлаг зургаас нь харж болох юм.

Тэрээр наймдугаар сарын 3-ны мягмар гаригаас эхэлж, наймдугаар сарын 5-ныг хүртэл “Radio City Music Hall”-д тоглодог Tony Bennett-тэй хийсэн “MTV Unplugged” тоглолтынхоо бэлтгэл сургуулилтад хамрагдсан бөгөөд баасан гаригт цацагдахаар төлөвлөгджээ.

Долдугаар сарын 27-нд Гага уран зөгнөгч үү гэмээр хар урт ханцуйтай өдтэй мини даашинз өмсөн Марк Жейкобсын есөн инчийн гутал өмссөн байв.

No description available.

Мөн тэрээр дараа нь энэхүү даашинзан дээрээ хар есөн инчийн өндөр өсгийт өмсөн хайрцган загвартай хар цүнхээр гоёжээ.

Долдугаар сарын 28-нд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр ягаан, шар өнгийн цэцгээр хүрээлсэн 70-аад оны үеийн гоёл чимэглэлээр хийсэн пастел шар цүнх, мууран шилээр гоёсон харагдана.

No description available.

Найм хоногийн дараа буюу наймдугаар сарын 5-нд од Кристофер Жон Рожерсийн мөрөвчгүй бөмбөгөр хормойтой даашинзаар гоёжээ.

No description available.

Мөн л өөрийн өвөрмөц стилээрээ 8 инчийн өндөр өсгийтөө өмсөн алхана.

Наймдугаар сарын 5-нд тоглолтоос гарахдаа тэрээр гоёмсог чимэглэл бүхий V хэлбэрийн даашинз өмсөж, мууран будалт хийн гоёмсог гоёл чимэглэлээр чимэглэсэн байв.

No description available.

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн оюутнууд цэцэрлэгийн ээлжийн багшаар ажиллана


Энэ хичээлийн жил нийслэлийн 25 цэцэрлэгийн 60 бүлэгт туршилтаар ээлжийн багш ажиллуулахаар болсон билээ. Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм. Сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав ээж нь өглөө 07:00-09:30 цагийн хооронд хүргэж өгөөд орой хүргэж өгсөн цагаас хамааран 17:30-20:00 цагийн хооронд авна. Ингэснээр:

  • Замын түгжрэл буурна
  • Цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ
  • Аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.

Ээлжийн багш нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнууд байна.

Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16:30-20:00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

Туршилтаар ээлжийн багш ажиллуулах шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулахыг зорьж байгаа. Түгжрэл бол маш олон хүчин зүйлээс шалтгаалах цогц асуудал юм. Тиймээс түгжрэлийг бууруулахад салбар бүрийн сайд нар хувь нэмрээ оруулах цогц бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд хамгийн түрүүнд зөв манлайллыг эхлүүлсэн. Энэ нь туршилтаар 25 цэцэрлэгийн цагийг уртасган 07:00-20:00 цагийн хооронд ажиллуулах шийдвэр юм.

Ингэснээр хүүхдээ 07:30 цагт хүргэх, 17:30 цагт авах гэж түгжрэх шаардлагагүй болж байна. Нөгөө талд хүүхдийг хэтэрхий урт хугацаагаар цэцэрлэгт нь байлгах юм бишүү гэдэг шүүмжлэл гарч байгаа. Үүнийг тухайн цэцэрлэг нь зохицуулна.

Цэцэрлэгийн тухайд хамгийн их түгжрэлтэй газарт байрладаг 25 цэцэрлэгийг сонгож байгаа. Энэ ажил маань тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх юм бол цаашид нийслэлийн хэмжээнд ирэх жилийн улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ” гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гэсэн эцэг эхчүүдийн хөдөлгөөний ачаалал өглөө, оройн түгжрэлийн 25-30 хувийг тус бүр эзэлж байна. Тиймээс бид нийслэлийн хамгийн их ачаалалтай байдаг 25 цэг дэх цэцэрлэгийн 60 бүлгийг сонгож, эцэг эхчүүдэд боломж олгож байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн эцэг, эхчүүдээс гадна цэцэрлэгийн багш нарын ачааллыг бууруулахад чиглэгдэж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш нар өдөрт хамгийн багадаа 10-11 цаг ажилладаг. Хүүхэд нэг бүртэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх боломж нь хомс байдаг. Тиймээс энэ ажил үр дүнд хүрэх юм бол нийслэл, улсын хэмжээнд энэ туршлагыг нэвтрүүлж, шаардлагатай зардлыг улсын төсөвт суулгах боломжой” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн алдартай оддыг залуу настай нь уулзуулжээ

Амьдрал бол урсан өнгөрөх лаа биш агшин зуур дүрэлзэх бамбар юм. Цаг хугацааг буцаах боломжгүй ч Нидерландын дижитал артист Ard Gelinck гэрэл зургаар дамжуулан хоббигоо ажил хэрэг болгон дэлхийн алдартай оддыг залуу үетэй нь уулзуулжээ.


ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ОДОД ЗАЛУУДАА ЯМАР БАЙСНЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


Sylvester Stallone

No description available.

Naomi Campbell

No description available.

Justin bieber

No description available.

Leonardo DiCaprio

No description available.

Angelina jolie

No description available.

Ariana Grande

No description available. Ed sheeran

No description available.

Jennifer Aniston

No description available.

The weekend буюу Abel Tesfaye

No description available.

Adele

No description available.

Jason Momoa

No description available.

Lionel Messi

No description available.

Б.АНГИРМАА

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 116 удаагийн усны ослын тохиолдол гарч, 109 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 26 нь хүүхэд байгаа юм.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын цолтой дөрвөн аварга аймгийн цолтнуудад унав

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт болж байна.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд тавын даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шороодсон.

Харин тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад уналаа. Мөн залгуулан улсын аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн арслан Төрболдод уналаа. Мөн Г.Эрхэмбаяр аварга унажээ. Ингэснээр өнөөдрийн барилдаанд зодоглосон дөрвөн аварга аймгийн цолтнуудад ээлж дарааллан унаж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Манай улсын баг тамирчид “Гал унтраах техникийн олон төрөлт спорт”-ын тэмцээнд оролцоно

“Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод “Гал унтраах техникийн олон төрөлт спорт”-ын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн “довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт” гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.

Манай улсын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа бөгөөд шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Манай баг тамирчид 2017 онд Турк улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэхүү ДАШТ-ний “Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллах юм.

Монгол Улсын баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын салбарын ажилчдын тоо 25 мянгаар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн долдугаар сарын статистик мэдээг танилцууллаа. Энэ үеэр өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулав.

Нийт ажилчдын тоо хоёрдугаар улирлын байдлаар 1.1 сая буюу өмнөх оны мөн үеэс 80 мянгаар буурчээ. Харин өмнөх улирлаас нийт ажилчдын тоо харьцангуй сэргэж 51 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Барилгын салбарын ажилчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн нь өмнөх улирлаас ажилчдын тоо нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн. Үүний дараа худалдаа үйлчилгээний салбар ажилчдын тоо 13 мянган хүнээр нэмэгдсэн аж.

Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 8.8 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 8.4 хувьтай болж буурсан. Энэ нь өмнөх улирлуудтай харьцуулахад хоёрдугаар улиралд харьцангуй хөл хорионы дэглэм бага байсантай холбоотой аж.