Categories
мэдээ нийгэм

Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB ENGINEERING системийг хөгжүүлж байна

Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB ENGINEERING системийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм. Тэгвэл UB ENGINEERING цогц системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд эхний ээлжид нийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна.

Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB ENGINEERING цогц системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB ENGINEERING цогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал” хэмээн онцолж байлаа.

UB ENGINEERING цогц системийг энэ ондоо нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байна. Тус систем нэвтэрснээр иргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм.

Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналт, дуучин Боб Диланыг 1965 онд хүүхэд хүчирхийлсэн хэмээн буруутгажээ

Америкийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Боб Диланыг 56 жилийн өмнө буюу 1965 онд хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгажээ. Манхэттений Дээд шүүхэд түүний эсрэг нэгэн эмэгтэй нэхэмжлэл гаргасан бөгөөд уг баримтад түүнийг 12 настай охинтой бэлгийн харилцаанд орсон тухай бичсэн байна.

Уг нэхэмжлэлийг гаргасан 68 настай эмэгтэй нь Коннектикут мужид амьдардаг ба нэрээ нууцалж, шүүхийн баримтад зөвхөн J.С. гэсэн хоёр үсгээр өөрийгөө танилцуулжээ. Дилан Нью-Йорк дахь гэртээ түүнд зургаан долоо хоногийн турш мансууруулах бодис, согтууруулах ундаа өгч, бие махбодийн хүчирхийлэлд автуулж байсан тухай дурдсан байна. Мөн сэтгэл санааны хүнд дарамтад оруулж, сэтгэцийн гэмтэл үүсгэсэн хэмээн буруутгажээ.

Өдгөө 80 настай дуучны төлөөлөгч нар үүнийг гүтгэлэг, ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байгаа юм.

Боб Дилан урлагт хөл тавьснаас хойш 60 жилийн хугацаанд 125 сая ширхэг цомог борлуулж, хэд хэдэн удаа “Грэмми” шагнал хүртэн, Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон, Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

Хоёр жил гацаад байсан дулааны шугам угсралтын ажлыг эхлүүллээ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар 2019 онд эхлүүлсэн тус дүүргийн есдүгээр хорооны цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэлх хугацаанд дуусаагүй байгаа тул дулааны шугамын угсралтын ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Захирагчийн албанд ханджээ.

Дүүргийн цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд “Хүрд” ХК-ийн ашиглалт борлуулалтыг хариуцан ажиллаж буй Дэнжийн 1000-ын УДДТ-ын хоёрдугаар хэлхээнд холбогдохоор техникийн нөхцөл олгож ашиглагч байгууллагаас техникийн тодруулга авч, зураг төслийг зөвшилцөлгүйгээр батлуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн хэдий ч хоёр жил гацсан тул холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, мэргэжилтэн О.Батмөнх, Д.Сүхбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, есдүгээр хорооны Засаг дарга С.Уянгазул, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн Шинэ хэрэглэгчийн хэлтсийн ахлах инженер н.Мөнхтөр, “Хүрд” ХК-ийн инженер Н.Бүжинин, Рутан ХХК-ийн захирал н.Бямбабаатар нар оролцож зураг төсөлд өөрчлөлт оруулан УДДТ-ийн хоёрдугаар хэлхээний Ф150 мм-ийн голчтой шугамаас дулааны худаг гарган тусдаа салаа шугам татаж авах техникийн шийдлийг гарган маргааш буюу наймдугаар сарын 18-ны өдрөөс ажлыг эхлүүлж 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан болж өнгөрлөө.

Улс аймгийн цолтой 512 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ.

Categories
гадаад мэдээ

“EXO” хамтлагийн гишүүн асан Крис Вүг баривчилжээ

БНСУ-ын “EXO” хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан, Хятад-Канад гаралтай дуучин, поп од Крис Вүг хүчингийн хэрэгт холбогдуулан Хятадад баривчилжээ.

Бээжин хотын Чаоян дүүргийн прокурорын газар Ви И Фаныг /дуучны хятад нэр/ баривчилсан талаар даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн боловч түүнд холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тодруулбал, өдгөө 30 настай түүнийг насанд хүрээгүй охидыг уруу татаж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасны дараа хүчингийн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг Бээжингийн цагдаагийн газраас долоодугаар сарын 31-нд мэдэгдээд байжээ.

Хятадын хуулийн дагуу, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох баримт байгаа тохиолдолд баривчлахыг зөвшөөрдөг бөгөөд сэжигтэнд хорих ял оноох магадлалтай байдаг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Гадаад улс руу нислэгээр зорчих иргэд “Ковид-19”-ийн мэдээллээ шалгах системтэй боллоо

“Гэрэгэ Системс” ХХК нь 2020 оны арванхоёрдугаар сараас коронавирусийн шинжилгээний сорьц бүртгэх, хариу олгох “ЭрүүлМН” системийг хөгжүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл энэ удаад “Гэрэгэ Системс”-ийн хамт олон Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай хамтран Хөшигийн хөндийд байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд гадаад улс руу зорчих иргэдийн “Ковид-19”- тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой цоо шинэ платформыг хөгжүүлж, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

Олон улсын зорчигч бүртгэлийн үйл ажиллагааны явцад гадаад улс руу зорчиж буй иргэдийн “Ковид-19” шинжилгээний хариу, дархлаажуулалтад хамрагдсан талаарх мэдээлэл болон өвдөөд эдгэсэн лавлагааг нисэх буудлын зорчигч бүртгэлийн ажилтан тус системийг ашиглан нэгдсэн байдлаар шалгах боломж бүрдэж байна.

Уг үйлчилгээг ашиглаж эхэлснээр PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж хил нэвтрэх оролдлого гарах магадлалыг системийн зүгээс хязгаарлаж буйгаараа давуу талтай юм. Энэхүү үйлчилгээ нь “Гэрэгэ Апп” болон иргэдийн регистрийн дугаарыг ашиглан “Ковид-19”- тэй холбоотой бүх мэдээллийг цахим сангаас нэг дороос харах боломжийг бүрдүүлжээ.

Иргэд “Ковид-19”-тэй холбоотой хувийн мэдээллээ “Гэрэгэ Апп” ашиглан Health Passport цэсээр орж шалгах боломжтой.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяр нар түрүү үзүүр булаалдана

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан үргэлжилж байна.

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр найм давсан бол Аймгийн арслан Э.Ууганбаяр Улсын начин Ч.Батчулуунаар найм давж түрүү үзүүр булаалдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Монголын танкчид Вьетнам, Сири, Венесуэл улсын багтай нэг гараанд уралдана

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Танкийн биатлон” тэмцээнд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Оросын холбооны улсыг зорьсон билээ. Сонирхуулахад, энэ жилийн “Танкийн биатлон” тэмцээнд 19 орны баг, тамирчид оролцохоор бэлтгэлээ хангасан ажээ.

ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдоржийн ахалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ын Москва хотноо хүрэлцэн очиж, тусгаарлалтад хоёр хоносон ба энэ сарын 13-ны өдөр дээрх тэмцээнийг зохион байгуулж явуулах “Алабино” полигоны ойролцоох цэргийн ангид шилжин байрлажээ.

Энэ сарын 16-ны өдөр тэмцээнд оролцох багуудын дунд танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаа явагдсан бөгөөд манай улсын баг, тамирчид шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл улсын баг, тамирчидтай нэг гараанд уралдахаар болсон тухай мэдээлэл ирсэн юм.

Тэмцээний урьдчилсан төлөвлөгөөгөөр

Ташрамд, “Олон улсын цэргийн наадам-2021”-ын нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны өдөр болох ба энэ үеэр цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээнүүдийн нээлт хамтдаа явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Бусдаас 37 ширхэг тарвага худалдан авч, хадгалж байсныг илрүүлжээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “М” гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба өнөөдөр буюу 17-ны өдөр илрүүлэн, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлээд байна.

Шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтАгнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан юм.

Үүнээс гадна


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Солонгосын алдарт жүжигчин Ма Тун Сог ирэх сард хуримаа хийнэ


Ма Тун Сог нь 1971 онд төрсөн бөгөөд өдгөө 50 хүрч байна. Жүжигчин болохоосоо өмнө Америкт холимог тулааны тамирчдын хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч хийдэг байжээ.

Сонирхуулахад “Солонгос, Америкийн давхар иргэншилтэй бөгөөд гадаадад нэр нь Don Lee юм. Ма Тун Сог өдгөө фитнесст олон цагийг өнгөрүүлдэг.

Түүний хувийн амьдрал их нууцлаг байдагт нь охид бүсгүйчүүд таатай хандаж, одоо хүртэл найз бүсгүй, эхнэргүй байх хэмээн “найдлага тээдэг” байв. Чухам Ма Тун Сог нэгэн бүсгүйтэй 4 жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ онд түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн аж.

Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Нөхөр болох хүнтэйгээ адил халуухан бие галбиртай түүнийг заримдаа “Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй” ч гэж нэрлэдэг аж. Тэрээр Ма Тун Согоос 17 насаар дүү юм.

Хэдий насны зөрүү их ч хоорондоо ижил төстэй зүйл маш олонтой бөгөөд хамт байхдаа өсвөр насны хосууд шиг л хөгжилтэй, өхөөрдөм байдаг гэжээ. Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн ч Ма Тун Сог 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдож, 2021 оны есдүгээр сард хуримаа хийхээр болсон байна.

Б.АНГИРМАА