Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 1, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5084 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 1, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5084 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Амьдралын хүнд хэцүү нөхцөл бүхий Нагчу суурингаас Төвөдийн ӨЗО-ы төв Лхас хотын Дамсун дүүрэг рүү шилжсэн гэр бүл. 2020 оны 8-р сарын 2-ны зураг. /Синьхуа/
Төвөдийг тайван замаар чөлөөлсний 70 жилийн ой 2021 онд тохиож байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд тус ӨЗО-д нийгмийн хэв журмын түүхэн үсрэлт гарч, бүх ядуу иргэн нь ядуурлаас ангижирч, хот болон хөдөөгийн аль алиныг хамарсан нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлж чаджээ. Ийнхүү тус ӨЗО түүхэн амжилтад хүрч, бүх талаараа хөгжиж дэвшсэн байна.
ЯДУУРЛЫГ ЯЛАВ
Төвөдийн ӨЗО ядуурлын эсрэг тэмцэлд “томоохон ялалт” байгууллаа гэж Хятадын Коммунист Намын Төвөдийн ӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн дарга Ү Инжэ энэ оны тавдугаар сард тус ӨЗО-ы засаг захиргааны төв Лхас хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ зарласан юм.
Албан ёсны тоо баримтаас үзвэл, 2019 оны эцсийн байдлаар Төвөдөд 628 мянган хүн ядуурлаас ангижирч, хошууны түвшний 74 засаг захиргааны нэгж ядуу газруудын жагсаалтаас хасагдсан байна. Түүнчлэн, 2020 онд Төвөдийн хөдөөгийн нэг хүнд ногдох орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар өссөнөөр 14598 юаньд (2258 орчим ам.доллар) хүрчээ.
Ү Инжэгийн мэдэгдсэнээр, Төвөдийг тайван замаар чөлөөлснөөс хойших 70 жилийн хугацаанд БНХАУ-ын төв засгийн газар тус ӨЗО-д 1.63 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд Төвөд нь БНХАУ-ын бусад мужаас 69.3 тэрбум юанийн санхүүгийн тусламж дэмжлэг авчээ.
Ү Инжэ хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Төвөдөд олгосон санхүүгийн дэмжлэгийн 80-90 хувийг нь ядууралтай тэмцэхэд зарцуулсан” гэв.
Хуваарилсан нийт төсөв мөнгөнөөс 590 гаруй тэрбум юанийг Сычуань-Төвөдийн хурдны зам болон Цинхай-Төвөдийн төмөр зам зэрэг тус ӨЗО-ы эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах томоохон төслүүдэд зарцуулжээ.
“Ийнхүү асар их хөрөнгө оруулалт хийсэн нь Төвөдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын чанарыг сайжруулж, улмаар хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд шууд хувь нэмэр болсон” гэж Төвөдийн ӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүн Цичжала хэлсэн юм.
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ГАЙХАЛТАЙ АХИЦ ДЭВШИЛ ГАРГАВ
Төвөд бол Хятадын байгаль орчны чухал цэг бөгөөд энэ газрын байгаль орчныг хамгаалах нь маш чухал ач холбогдолтой юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд Төвөдөд байгаль орчныг хамгаалах чиглэлээр гайхалтай ахиц дэвшил гарч, тус ӨЗО нь дэлхийн хамгийн сайн байгаль экологитой газруудын нэг болсон гэж Ү Инжэ хэлэв.
Тус ӨЗО нь 2016 оноос хойш байгаль орчныг хамгаалах салбарт 700 мянга орчим ажлын байр бий болгож, энэ чиглэлээр 60 гаруй хууль тогтоомж баталсан байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар, мужийн түвшний 11 байгалийн нөөц газар, үндэсний хэмжээний дөрвөн байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хэмжээний гурван геологийн парк, үндэсний хэмжээний есөн ойн парк, үндэсний хэмжээний намгархаг газрын 22 парк тус ӨЗО-д байгуулжээ. Тус ӨЗО-ы нийт нутаг дэвсгэрийн бараг 40 хувийг нь тусгай хамгаалалттай газрууд эзэлдэг.
Түүнчлэн нутгийн иргэдийг цөлжсөн болон уулархаг газруудаас харьцангуй таатай амьдрах орчин, үйлдвэрлэлийн харьцангуй баялаг хэрэгсэл болон дэд бүтэц харьцангуй хөгжсөн газруудруу нүүлгэн шилжүүлж, бэлчээр болон мал аж ахуйн ферм байсан газруудыг зэрлэг амьтдын амьдрах орчин болгон хувиргасан гэж Ү Инжэ цохон тэмдэглэсэн юм.
Үүний зэрэгцээ Төвөдөд зэрлэг амьтад,ялангуяатөвөд зэрлэг илжигний тоо толгой хурдацтай өсөж байгаа бөгөөд төвөд гөрөөсний тоо толгой хэдийн 300 мянга давсан байна.
Төвөдийн ӨЗО-ы төв Лхас хотод цас орсны дараах Потала ордны үзэмж. 2020 оны 3-р сарын 19-ний зураг. /Синьхуа/
ТӨР ЗАСАГ БОЛОН АРД ИРГЭД ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
Цичжалагийн хэлснээр, Төвөд нь ард иргэдийг олон зууны турш зовоож ирсэн Кашин-Бекийн өвчин хэмээх үе мөчний архаг өвчин, эхинококкозбуюу бэтэг зэрэг тухайн орон нутгийн онцлогоос шалтгаалдаг өвчин тахлуудаас өнгөрсөн 70 жилийн хугацаанд ангижирчээ.
Мөн тус ӨЗО-д эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний олон түвшний тогтолцоог бий болгосон гэж Цичжала хэлэв. 1951 оноос өмнө тус ӨЗО-д 100 хүрэхгүй ор бүхий ердөө гурван эмнэлэг байсан бол 2021 оны тавдугаар сарын байдлаар 17 мянган ор бүхий 1642 эмнэлэг, эрүүл мэндийн төвтэй болсон байв.
Төвөдөд сургуулийн өмнөх, суурь, мэргэжил сургалт, дээд боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалт болон тусгай боловсрол зэрэг орчин үеийн боловсролын тогтолцоог бий болгосон байна. “Интернет+боловсрол”-ын тогтолцоонд тус ӨЗО-ы бага болон дунд сургуулиудыг бүрэн хамруулжээ. Түүнчлэн Төвөдөд сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсрол хүртэлх боловсролын бүх үе шатанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгосон байна. Цичжалагийн хэлснээр, Төвөдөд санхүүгийн тусламж дэмжлэг авсан оюутнуудын тоо 11 сая давжээ.
Үүний зэрэгцээ Төвөдийн уламжлалт соёлыг хадгалж, үеэс үед дамжуулан үлдээхэд асар их тусламж дэмжлэг үзүүлдэг ажээ.
БНХАУ-ын Төв засгийн газар болон орон нутгийн эрх баригчид үндэсний хэмжээний 55 соёлын дурсгалт газар, бүснутгийн ач холбогдол бүхий 610 гаруй газрыг хамгаалан хөгжүүлэхэд 5 тэрбум гаруй юань /дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг оруулаагүй болно/ зарцуулжээ.
Хятад улс 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаандаа буюу 2021-2025 онд Төвөдөд илүү их хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.
Бид одоо байгаль орчныг хамгаалан хөгжүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг илүү сайжруулах, нийгмийн менежмент болон хил орчмын бүс нутагт бүтээн байгуулалт өрнүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно гэж Цичжала хэлсэн юм.
Лхас-Линьжи чиглэлийн төмөр замыг нээснээр Төвөдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад томоохон үсрэлт хийлээ
БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-ы засаг захиргааны төв Лхас хотыг тус ӨЗО-ы Линьжи /Ньинчи/ хоттой холбосон төмөр замыг 2021 оны зургадугаар сарын 25-нд албан ёсоор ашиглалтад оруулсан юм. Энэ нь Төвөдийн анхны цахилгаанжуулсан төмөр зам болсон билээ.
Энэхүү шинэ төмөр зам нь 435 км урт бөгөөд галт тэрэг цагт 160 км хурдтай явах боломжтой. Зорчигч болон ачаа тээврийн урсгалыг зохицуулахын тулд эхний ээлжинд Лхас, Шаньнань, Линьжи зэрэг хотуудын нутаг дэвсгэрт төмөр замын есөн өртөө нээсэн байна. Лхас-Линьжи чиглэлд төмөр зам тавьснаар Төвөдийн зүүн өмнөд хэсэг түүхэндээ анх удаа төмөр замтай болсон юм. Мөн 2006 онд Цинхай-Төвөд чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар “төмөр замгүй Төвөдийн эрин үе” түүх болж үлдсэн. Авто замаар Лхас болон Линьжи хотын хооронд таван цаг явдаг байсан бол шинэ төмөр зам ашиглалтад орсноор гурван цаг, Шаньнань болон Линьжи хотын хооронд 6 цаг явдаг байсан нь хоёр цаг болж богиносжээ.
“ФҮСИН” ГАЛТ ТЭРЭГНИЙ АНХНЫ ТЭЭВЭРЛЭЛТ
2021 оны 6-р сарын 16-нд “Фүсин” хурдны галт тэрэг Төвөдийн ӨЗО-ы Шаньнань хотын нутгаар туршилтаар явж буй нь. /Синьхуа/
БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн анхны өндөр хурдны зорчигч тээврийн “Фүсин” буюу “Сэргэн мандалт” галт тэрэг нь Төвөдийн Линьжи хотын “Лхас” төмөр замынбуудлаас2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад хөдлөв. Ингэснээр уг өндөр хурдны галт тэрэг нь эх газрын Хятадын бүх муж, засаг захиргааны нэгжүүд рүү явдаг болсон юм.
Төвөдийн ӨЗО-ы Ерөнхий сайд Цичжала-гийн хэлснээр, Төвөд рүү “Фүсин” өндөр хурдны галт тэрэг явдаг болсон нь дэлхий дахинд Хятад улсын төмөр замын салбарын шинэ “нэрийн хуудас” болж, Төвөдийн хөгжилд цэцэглэлтэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Лхас-Линьжи чиглэлд явдаг өндөр хурдны галт тэрэгнүүдийг өндөрлөг газрын нөхцөл байдлыг харгалзан зохион бүтээжээ. Тэдгээр нь хүчилтөрөгчийг тасралтгүй нийлүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан эрчим хүчээр ажилладаг.
“Энэ өндөр хурдны галт тэргээр явахад маш тайван, тав тухтай байдаг. Би Төвөдөд өндөр хурдны галт тэргээр зорчиж байгаадаа маш их баяртай байна” гэж Төвөдийн Шаньнань хотын Жанан суурингийн /шянь/ 51 настай оршин суугч Калзан ярив.
Лхас хотын зорчигч тээврийн галт тэрэгний үзлэг, засварын газрын дарга Чэнь Бинь хэлэхдээ “Энэ өндөр хурдны галт тэрэг нь байгаль орчинд маш ээлтэй. Учир нь зорчих явцын ихэнх хугацаанд нь ажилладаг цахилгаан зүтгүүрийн систем нь утаа болон тоос ялгаруулдаггүй” гэв.
Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноос хойших нэг сарын ой өнгөрсөн долдугаар сарын 25-нд тохиосон юм. Нэг сарын хугацаанд 106 мянган зорчигч уг төмөр замаар зорчсон бөгөөд энэ нь өдөрт дунджаар 3500 зорчигч уг төмөр замаар зорчсон гэсэн үг.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГАЙХАМШИГ
Лхас-Линьжи чиглэлийн төмөр замыг Цинхай-Төвөдийн өндөрлөгийн Гандисышань ба Гималай нуруудын хооронд орших хөндий дундуур тавьсан бөгөөд энэ төмөр замын 90 гаруй хувь нь далайн түвшнээс дээш 3000 мянга гаруй метрийн өндөрт байна гэж “China Railway Eryuan Engineering Group” компанийн төмөр зам хариуцсан мэргэжилтэн Хэ Нянжэ хэллээ.
Энэ газар нь бүтэц болон геологийн нөхцөл байдлын хувьд төмөр зам тавихад амаргүй байсныг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
Шинэ төмөр зам нь 47 хонгил, 121 гүүрээр дамжин өнгөрч, Ялузамбуу мөрнийг 16 удаа гаталдаг байна. Төмөр замын нийт уртын 75 орчим хувийг хонгил, гүүр эзэлдэг аж.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 130 мянга гаруй ажилчин төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Хад чулуу нурах, төмөр замын байгууламжийг бэхжүүлэх зэрэг олон саад бэрхшээлийг тэд даван туулсан байна.
51 настай, ачааны машины жолооч Шан Сяовэй энэ төмөр замын цементийг зөөсөн учир төмөр замын бүтээн байгуулалтын бүх үйл явцын гэрч болжээ.
Тэрбээр хэлэхдээ “Би энэ түүхэн бүтээн байгуулалтын гэрч болсондоо туйлын их баяртай байна” гэв.
Лхас-Линьжи чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцад байгаль орчныг хамгаалахад 1.2 тэрбум юанийн (ойролцоогоор 185.76 сая ам.доллар) хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь адил хугацаанд тавьсан өөр ямар ч төмөр замын бүтээн байгуулалтын явцад байгаль орчныг хамгаалахад зарцуулсан хөрөнгө оруулалтаас илүү гэсэн үг гэж “Tibet Railway Construction” компанийн инженер Ван Юйминь хэлсэн юм.
Төмөр замыг тавихдаа дрон болон бусад тоног төхөөрөмжөөр байгаль орчныг хянаж, барилгын талбайд бохир ус цэвэрлэх байгууламжууд барьсан байна.
ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ
“Шинэ төмөр замыг ашиглалтад оруулсан нь жуулчдын хувьд сайн мэдээ төдийгүй төмөр зам ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байсан Линьжи хотын оршин суугчдын хувьд гайхалтай үйл явдал болсон. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаад аялал жуулчлалын салбар ч цаашид хурдацтай хөгжинө гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” гэж Линьжи хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх товчооны төлөөлөгч Жан Жуньдун хэллээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Манай хот дэд бүтцээ шинэчлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг илүү сайн хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын үйлчилгээ болон нөхцлийг сайжруулах замаар аялал жуулчлалын салбарыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхийг зорин ажиллаж байна” гэсэн юм.
Харин Шаньнань хотын Гонггар сууринд төвөд маягийн хормогч үйлдвэрлэдэг хоршоог үүсгэн байгуулагч, 58 настай Гару ярихдаа “Би эхлээд галт тэргээр Линьжи рүү очиж, тэндхийн үзэсгэлэнт газруудыг үзэж, тэнд бүтээгдэхүүнээ борлуулж болох эсэхийг судлахыг хүсэж байна” гэлээ.
Нутгийнхаа 25 оршин суугчийг ажлын байраар хангадаг Гаругийн хоршоо нь шинэ төмөр замаас ердөө 100 метрийн зайтай байдаг байна. Тус хоршоо нь төвөд маягийн хормогч төдийгүй буйдангийн бүрээс, хувцас болон гутал үйлдвэрлэдэг аж.
“Хэрвээ Линьжи-д манай бүтээгдэхүүний борлуулалт сайн байвал би бараагаа бусад мужид ч бас борлуулахыг зорьж байна” гэж тэрбээр ярьсан юм.
Энэ шинэ төмөр замын ачаар гэр бүлээрээ ажиллуулдаг зочид буудалд нь илүү олон жуулчин ирдэг болно гэж найдаж буйгаа Линьжи хотын Милинь суурингийн 36 настай оршин суугч Добргял мөн ярилаа.
Тэрбээр эхнэртэйгээ хамт бизнесээ өргөжүүлэхийн тулд 1 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар шинээр 11 зочны өрөө, дотоодын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим барихаар шийдээд байгаа ажээ.
Хятадын төвийн бүс нутагт олон жил тахиа үржүүлгийн аж ахуй эрхэлж буй Жан Хунлинь гэх залуу Шаньнань хотод “ухаалаг” тахианы аж ахуй нээжээ. Шинэ төмөр замын нээлтийг “томоохон аз завшаан” гэж тэрбээр тодорхойлоод, үүний ачаар логистикийн зардал буурна гэж үзэж буйгаа хэлсэн юм.
“Өмнө нь Төвөдөд логистикийн зардал өндөр байгаад санаа зовдог байсан. Харин одоо шинэ төмөр зам тавигдсанаар логистик сайжирсан тул бид бизнесээ хөгжүүлэхэд л анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байна” гэж тэрбээр хэлэв.
Лхас-Линьжи чиглэлийн төмөр замаар жилд тээвэрлэх ачаа барааны хэмжээг 10 сая тоннд хүргэх боломжтой бөгөөд ингэснээр Төвөдийн зүүн өмнөд хэсгийн ачаа тээвэрлэлтийг хангах найдвартай суурийг тавьж, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж,нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм.
НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах болон нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга хасах тухай асуудлыг танилцууллаа.
Хурлаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийслэлийн өмчид бүртгэж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т эзэмшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв нь Сэлбэ Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн бүсийн бизнес эрхлэгч иргэн, өрхийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу аж ахуй нэгжийн зохион байгуулалтад оруулж, бичил, жижиг, дунд өсөх үе шаттайгаар бойжуулж, шаардагдах зөвлөх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Нэг цэгийн үйлчилгээ”-г төлөвлөөд байгаа юм. Мөн БНСУ-ын Сөүл хотын бизнес инкубатор байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр барьсан 12 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж, “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцлээ. “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилга нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд 2015 оны дүгнэлтээр зоорийн хучилтын модон дам нуруу, банзнууд муудсан, хотойлт үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул ашиглалтыг зогсоогоод байсан юм.
Сүүлийн жилүүдэд монгол малын тоо хурдацтайгаар өсч байна. Зах зээлийн эдийн засагт нийлүүлэлт нэмэгдэх тусам тухайн бараа, үйлчилгээний үнэ буурдаг. Гэтэл нэг хүнд ногдох малаар дэлхийд тэргүүлж буй монголчуудын махны зохист хэрэглээ хангагдахгүй байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд шуугьсаар байна. Энэ талаар эдийн засагч, Эрсдэлийн удирдлагын мастер Г.Хонгортой ярилцлаа.
Түүний үзэж буйгаар махны үнийг төр зохицуулах боломжтой гэнэ. Тэрээр МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүн, СЗХ-ны Даатгалын зөвлөлийн гишүүний сонгуультай, МУИС, Лондонгийн их сургуульд боловсрол эзэмшжээ.
-Өнгөрсөн жил махны үнийг бууруулах талаар нэлээд санаа дэвшүүлж байсан. Үр дүн гарсан уу?
-Гараагүй. Өнөөдөр төр засгийн түвшинд махны талаар явуулах нэгдсэн бодлого алга.
-Яагаад махны үнэд ийм их ач холбогдол өгч байна?
-Манай улс 80 гаруй сая толгой малтай. Гуравхан сая хүн амтай. Экспортод багахан хэмжээний мах гаргадаг. Махны нийлүүлэлт хангалттай боловч үнэ буурахгүй байна. Гэтэл айл өрх, иргэд байнга махны зохиомол хомсдолд өртөж, хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа. Зах зээлийн эдийн засагт нийлүүлэлт ихсэх тусам үнэ буурдаг. Гэтэл манайд яг эсрэгээрээ.
-Энэ байдлыг засах боломжтой юу?
-Боломжтой. Төр засаг хүсвэл махны үнийг буулгах, тогтворжуулах, улмаар өсгөхгүй байх бүрэн боломж бололцоо бий. Стратегийн бага хэмжээний бодлогыг иргэнд ээлтэй байдлаар хэрэгжүүлэхэд л хангалттай.
-Үнийг ямар хэмжээнд тогтворжуулах боломжтой гэж үзэж байна?
-Өнөөгийн хүн амын орлогоос харахад хонь, үхрийн мах кг нь 6-8 мянган төгрөг байх судалгаа бий.
-Төр яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?
-Монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ нь мах. Угаас хүний анхдагч хэрэглээ нь хүнс. Монголчууд төрөөсөө францууд шиг 300 гаруй төрлийн бяслаг, германчууд шиг хэдэн арван төрлийн өндөр чанарын шар айраг нэхдэггүй шүү дээ. Дотооддоо байгаа 80 сая малаас боломжийн хэрээр хүнсэндээ хэрэглэхийг хүсдэг. Энэ тийм биелшгүй хүсэл биш. Төр засгаас махны үнийг жирийн иргэний орлогод нийцүүлэх зарчмаар арга хэмжээ авах хэрэгтэй.
-Махны үнийг малчдын орлогыг бууруулахгүйгээр иргэдийн худалдан авах чадварт чиглүүлэн зохицуулж болох уу?
-Цар тахлын өнөөгийн нөхцөлд өрхийн цалин орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн чадавх хязгаарлагдмал байна. Тиймээс айл өрхийн хамгийн чухал хэрэглээний зардлыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ авах ёстой. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэх, ган болж ургац алдахад төр хүчин мөхөсдөнө. Гэтэл дотооддоо хязгааргүй өсч байгаа малын махыг зохицуулж болно л доо.
-Жишээлбэл…
-Төр махны бэлтгэлийн стратеги боловсруулах хэрэгтэй. Өмнөх нийгэмд өрхүүд жилийн идшээ бэлддэг байсан. Өнөөдөр, ялангуяа хот суурийн газрынхан ажилтай нь 14 хоногоор, ажилгүй нь хоногийн хоолны идэх махаа бэлдэж чадахтай үгүйтэй байна. Тиймээс төр засгаас махны стратегийн нөөцийг бүрдүүлэх үүрэг хүлээх ёстой.
-Яаж бүрдүүлэх вэ?
-Эхний ээлжинд хонь, үхрийн мах хадгалахад зориулсан агуулахуудыг бэлдэх шаардлагатай.
-Агуулахаас гадна нөөц бэлтгэх санхүүжилт шаардлагатай байх.
-Санхүүгийн гарц шийдэл бол байгаа л даа. Бонд гаргах, хүү багатай зээл гэх мэт. Гэхдээ иргэдийн хүнсний маш чухал асуудлыг шийдвэрлэхэд зориулагдах энэхүү мөнгө баталгаатай буцааж төлөгдөх ёстой учраас ипотекийн зээл шиг мөнгө хүүлдэг байж болохгүй. Төр стратегийн хүнсний хангамжийг бүрдүүлэх энэхүү хөтөлбөрөөс ямар нэг ашиг хонжоо олох зорилтыг дэвшүүлэх ёсгүй. Иргэддээ өвлийг өнтэй давж туулах боломжийг бүрдүүлж байгаа нь л төрөөс иргэд рүү чиглэсэн үүргээ биелүүлж байгаа гэсэн үг.
-Өмнө нь гурил, бензин, барилгын материалын үнийг тогтворжуулах зорилгоор их хэмжээний мөнгө гаргаад үр дүнд хүрээгүй биз дээ?
-Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манайхан асуудлыг цогцоор нь шийддэггүй. Аливаа асуудлыг шийдэж байгаа нь тэр гээд дутуу алсан могой шиг юм болгоод хаячихдаг.
Таны өмнө дурдсан жишээнүүд компаниудын ашиг болоод л өнгөрсөн. Махны хувьд хэн ч, ямар ч ашиг харах ёсгүй. Махны үнэ гэдэг нь Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын баталгаа байхгүй юу.
-Одоо мах бэлтгэлийн цаг. Та Ерөнхий сайд байсан бол юу хийх вэ?
-Монголбанкны нөөц өнөөдөр гайгүй болсон. Энэхүү нөөц хөрөнгөнөөс жаахныг дайчилж гаргаад хот суурин газрын махны нөөцийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл бэлдчихье. Мах бэлтгэлийн үеийн үнээр нөөц бүрдүүлэхэд малчид хохирохгүй. Тэр үнээрээ долдугаар сарын 1-нийг хүртэл махаа худалдахад иргэд худалдан авах боломжтой. Махны мөнгө эргээд найдвартай төлөгдөнө. Ингэж зохицуулахад тийм ч хүнд асуудал биш байгаа биз дээ.
-Дарга нар энийг мэдэхгүй байгаа юм уу?
-Ямар ч байсан хэрэгжихгүй байна. Гэхдээ үүнийг би бодоод олчихсон юм биш. Хуучнаар ЗХУ-д 1962, 1973 онд айхавтар ган нүүрлэсэн байдаг. Тэр үед Төв банкнаас алт гаргаж зарж, асуудлыг шийдэж байсан. Энэ тухай ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч н.Геращенко өөрийн ярилцлагадаа дурдсан байдаг.
-Монголбанк хэдэн ногооноо барчихаар эрсдэл үүсвэл яах вэ?
-Нэгдүгээрт, Монголбанкийг цөлмөх гээгүй. Хоёрдугаарт Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой байлгах төрөгийн худалдан авах чадварыг хамгаалах үндсэн үүрэг хүлээдэг. Гэтэл хүн амын амьжиргааны хамгийн том хэрэглээ болсон махны үнэ өсчихөөр амьжиргааны түвшин доошилчихдог байхгүй юу. Тэгээд ч Монголбанкнаас гарсан мөнгө ууршихгүй. Эргээд баталгаатай төлөгдөнө. Төр арван их наяд гээд их мөнгө гаргаж чадаад байгаа юм чинь 5-6 сарын хугацаанд жаахан мөнгө гаргаад хүн амынхаа хүнсний үндсэн хэрэглээг яагаад шийдэж болохгүй гэж.
-Таны санааг хэрэгжүүлэхэд Монголбанк хэр их мөнгө гаргах хэрэгтэй вэ?
-120-150 тэрбум төгрөг гаргахад махны үнийг тогтворжуулах боломжтой. Ер нь нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэхэд санхүүгийн дотоод нөөц бололцоог зайлшгүй дайчлан ашигламаар байна.
-Ийм хэмжээний мөнгө гаргаад буцаагаад авахад өвөл, хаваржин хонь үхрийн махыг бид 5-8 мянган төгрөгөөр идэх боломжтой юу?
-Нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийг шударгаар явуулбал боломжтой. Ингэснээр малчид, иргэд, төр ямар ч хохиролгүйгээр махны үнийн зохицуулалтыг хийж болно.
-Шударгаар гэдэг нь…
-Төр нөөцийн махыг тодорхой хэмжээгээр бэлддэг. Нөөцийн махны үндсэн үнэ малчдаас худалдан авсан үнэ, хадгалалт, малчны хотоос цуглуулаад, дэлгүүрүүдэд түгээх тээврийн зардлаас бүрдэнэ. Дээр нь үйл ажиллагааны зардал, компанийн ашиг нэмэгдэнэ. Төрөөс хүүтэй мөнгө гаргахаар тэр хэмжээгээр үнэ өснө.
-Энэ бүхэн чинь шударга зардал биз дээ?
-Энэ бүхэн зайлшгүй зардал. Гэхдээ үүний цаана хүртээмж гэдэг асуудал бий. Хавар махны үнэ 18 мянган төгрөг давсан тухай яригдаж байсан даа. Махны нийлүүлэлт багасаж, зохиомол хомсдол үүссэн учраас үнэ тэнгэрт хадна биз дээ. Тэгвэл нөөцийн мах бэлтгээд байхад яагаад үнэ тэнгэрт хадав гэдэг асуудал гарна. Мах бэлтгэлийн компаниуд санхүүгээсээ шалтгаалаад малчдаас махыг хэт хямд үнээр авдаг. Энэ тохиолдолд малчид махаа нийслэлд авчирч өөрсдөө зарахыг илүүд үзнэ. Мах бэлтгэл, түгээлтийн зардлыг хэн ч хянадаггүй. Мөн агуулахын зардал гээд дуртай үнэ хэлнэ. Нөөц бэлтгэлийн компаниуд төдөн тонн мах бэлтгэнэ гэж төрөөс мөнгө авдаг. Үнэхээр тэр бэлдсэн махаа иргэдэд хүргэдэг, дэлгүүрүүдэд бүрэн нийлүүлсэн гэдгийг хянадаг уу. Дэлгүүрүүдэд очсон мах нь үнэхээр иргэдэд очсон уу, цайны газруудад бөөнөөр очсон уу гэдэг ч бас асуудал дагуулдаг. Тийм учраас энэ бүхэнд хяналт тавьж байж махны үнэ тогтворжуулах цогц асуудал хэрэгжинэ.
-Ардын хянан шалгах хороо байгуулах уу?
-Битгий мушгиад бай. Зах зээл жигдэртэл энэ аргыг хэрэглэхээс өөр замгүй. Төр татвар төлөгчдийн, хүүгүй мөнгөөр асуудлыг шийдэж байгаа учраас хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчийг хохироохгүй, иргэдийн махны зохист хэрэглээг хангах нэг арга одоохондоо энэ л байна. Энэ тохиолдолд монголчуудын “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг монгол зүйр цэцэн үг биеллээ олно. Мэдээж өөр илүү санаа байвал дэвшүүлж болно шүү дээ.
Х.БАТТӨГС
Аргын тооллын наймдугаар
сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 11, Гар одтой, шар нохой өдөр. Өдрийн наран
05:51 цагт мандан, 20:01 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг
сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл
суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар,
луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 14-21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-11 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 13-19 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд А.Ариунзаяа “Цар тахлын
нөхцөл байдал сайжирсны
дараа хүүхдийн мөнгийг
бууруулах нь зүйтэй гэж үзэж
байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд
улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв” хэмээн “Дэвжээ” нүүрт өгүүллээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Халх гол дахь байлдаан” хэмээн өгүүлэв.
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл
мэдээлэл, сурталчилгаа
хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “ЭЕШ-д ковидын
шалтгаанаар хамрагдаж чадаагүй
хүүхдүүдээс ирэх сард шалгалт авна” гэлээ.
“Талибууд буцаж ирэв” гэснийг Өдрийн сонины “Дэлхий мэдээ” булангаас уншаарай.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн
Хамтын ажиллагаа, олон
нийттэй харилцах газрын
дарга Б.Биндэръяа “Хойшилсон шүүх
хуралдааны 92 хувь нь хэргийн
оролцогчоос шалтгаалдаг” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэгвэл сүүлчийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй эрчимтэй нэмэгдэж, төмөр замын эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна. Манай улсын төмөр замын тээврийг нуруун дээрээ авч явдаг Улаанбаатар төмөр зам ХНН 2016 онд 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байсан бол 2020 онд 30 сая тонн болтлоо өсчээ. Ийнхүү төмөр замын тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар төмөр зам ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна.
Тус нийгэмлэг жил бүр хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт, замын их засварын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ. Энэ жил УБТЗ гол замдаа 80 километр замын засварын ажил хийж, долоон өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, автомат удирдлагатай нэг зөрлөгийг шинээр байгуулах юм. Эдгээр ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсөж, төмөр замаар үйлчлүүлэгчдийн ачаа барааг саадгүй шуурхай тээвэрлэх боломж улам нэмэгдэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.08.17) гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзах үеэр нийт ард түмнээс уучлалт гуйлаа.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна. Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг дайчлан, улс орныхоо эдийн засгийг сэргээх тал дээр анхаарч ажиллана. Асуудалд тулга тойрсон байдлаар бус, алсыг харсан төлөвлөгөөтэй хандаж ажиллах болно.
Засгийн газар мөнгө гаргая гэсэн ч мөнгө огт байхгүй байсан. Төсөв 23 хувиар тасалдсан. Тиймээс бид байгаа нөөц боломжоо ашиглаж, хамтын шийдэл гаргаснаар гурван жилийн хугацаанд хэрэгжих байсан зээлийн гүйцэтгэл 200 хоногт 90 гаруй хувьтай болсон. Ингэснээр одоо дахин 1.2 их наядын эх үүсвэр гаргах тал дээр арилжааны банкуудтай ярилцаж байна. Нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөг буюу 34 хувьтай байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх томоохон үзүүлэлт болсон.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, вакцины хамаарлаас болж эерэг үр дагаврууд гарч байна. Хөл хорио тогтоогоогүйн үр дүнд эдийн засаг өсч байна. Хэрэв “10 их наядын төлөвлөгөө”-г бид хэрэгжүүлээгүй бол 1.6 хувьтай байх байсан. Мөн вакцинжуулалт хийгээгүй бол буурах хандлагатай байлаа. Цаашид хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгийг дэмжих стратегийн төлөвлөгөө гаргаад байна.
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт болоход хоёр хоног үлдээд байна.
Боловсролын үнэлгээний төвөөс тус шалгалтын үеэр ажиллах багш, ажилтнуудад зөвлөгөө мэдээллийг өчигдөр өгч, бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 төвд зохион байгуулна. Ингэхдээ нэг ангид 1.5-2 метрийн зайтай 12-15 шалгуулагч суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн тухай албан эх сурвалж мэдээлэв.
Шалгуулагч та бүхэн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу шалгалтдаа хамрагдахыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.