Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1875 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1875 хүнээс халдвар илэрлээ.

Мөн хоёр хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 891 боллоо.

Сүүлийн 24 цагт 1672 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 9910 хүн хэвтэн эмчлүүлж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид шар өнгийг сугалж Вьетнам, Сири, Венесуэл улсын багуудтай нэг гараанд уралдахаар боллоо

Олон улсын Армийн тоглолтын “Танкийн биатлон 2021”-нд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өнгөрсөн даваа гаригт танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаагаа сугаллаа.

Манай багийн хувьд энэ жил шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл Улсын багуудтай нэг гараанд уралдахаар болсон аж. Энэ удаагийн “Танкийн биатлон 2021” тэмцээнд 19 улсын баг тамирчид оролцох бөгөөд нийт багуудыг чансаагаар нэг болон хоёрдугаар дивизионд хуваан уралдуулах юм.

Тодруулбал, эхний 11 орон нэгдүгээр дивизионд, үлдсэн 8 орон хоёрдугаар дивизионд хуваагджээ. Нэгдүгээр дивизионд ОХУ, БНХАУ, Беларусь, Азербайжан, Казахстан, Монгол болон Серби, Сири, Узбекистан Вьетнам, Венесуэл зэрэг улс багтсан байна. Манай баг тамирчид өнгөрсөн 2019 онд 5 дугаар байр эзэлсэн чансаагаараа энэ жил 6 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
“Цэргийн наадам” болон “Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт энэ сарын 23-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан төлөвлөгөөгөөр манай баг тамирчид 23 болон 26, 29-ний өдрүүдэд тус тус уралдах тов гарчээ.
“Танкийн биатлон 2021” тэмцээний олон улсын шүүгчээр ҮБХИС-ийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, бригадын генерал Н.Наран-Очир ажиллах юм.
Ташрамд дурдахад тус тэмцээнд Зэвсэгт хүчний 12 анги, байгууллагын 21 цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд ЗХЖШ-ын Материал техникийн газрын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж яваа. Манай баг тамирчид тэмцээний газар орон буюу Алабино полигоны ойролцоо цэргийн ангийн казармд шилжин байрлуулаад байгаа юм.
Categories
гадаад мэдээ

Афганистаны дэд ерөнхийлөгч өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлажээ

Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгчөөр зарлав. “Хэрэв ерөнхийлөгч эх орноосоо зугтан гарсан, огцорсон эсвэл таалал төгссөн тохиолдолд дэд ерөнхийлөгч нь түр ерөнхийлөгч болно гэж Афганистаны Үндсэн хуульд заасан байдаг. Би одоогоор эх орондоо байгаа бөгөөд хууль ёсны түр ерөнхийлөгч юм. Бүх удирдагчтай зөвшилцөж, дэмжлэгийг нь авахын тулд тэдэнтэй холбоо тогтоож байна” гэж Амрулла Салех твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр мөн иргэддээ хандан, талибуудтай хамтран тэмцэхийг уриалсан байна.

“АНУ, НАТО-гоос ялгаатай нь бид мөн чанараа алдаагүй бөгөөд ирээдүйд асар их боломжуудыг харж байна. Хий хоосон анхааруулга дууслаа. Эсэргүүцэлд нэгдээрэй” гэж Амрулла Салех онцлон тэмдэглэжээ.

Хэдэн долоо хоногийн өмнө Афганистанаас АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн тус улсын байдал эрс дордож, талибууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн юм. Ням гаригт тэд Кабулыг бүрэн хяналтдаа авч, эрх мэдлийг булаан авсан бол тус улсын ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо зугтан гарсан билээ.

Афганистанд АНУ тэргүүтэй эвслийн улсуудтай хийсэн 20 жил үргэлжилсэн дайн дуусч, засаглалын шинэ хэлбэр удахгүй тодорхой болно гэж “Талибан” хөдөлгөөний улс төрийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим мэдэгджээ.

RIA Novosti

Орчуулсан Г.АМАРСАНАА

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авлаа

Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авлаа.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул баг “Цахир” гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээлэл сумын онцгой комисст иржээ. Дуудлагын дагуу өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар түргэн шуурхай ажиллаж 0-11 насны дөхвөн хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авч, ажиллаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

мод болон ус гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон ус гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон ус гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Арматур үйлдвэрлэгчид хөнгөлттэй зээл, цахилгааны хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл хүсэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд байгуулсан. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж, арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдон, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ.

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр гол нэр төрлийн барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш 80 орчим хүртэл хувиар нэмэгдсэн нь барилга, бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл үүсээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Байнгын хорооны зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтан, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр ажиллаж байна” гэж УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг уулзалтын эхэнд хэлжээ. Тэрээр барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд импортын хамаарлаас ангид байх, зайлшгүй татан авах бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал авна гэсэн байна.

Арматур үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцолжээ. Үүнд, хөнгөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгох зэрэг санал хэлсэн байна. Харин хөөсөнцөр үйлдвэрлэгчид хэлэхдээ, “Хөөсөн полистрол хавтангийн түүхий эдийг аюултай бүтээгдэхүүний жагсаалтад хамруулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр авто тээврээр тээвэрлэхгүй байгаагаас Эрээн хотод татан авалт хийгдэхгүй байна. Иймд түүхий эд, материалыг яаралтай нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчино

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн 14.00 цагаас Англи хэлний шалгалт авах юм.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;

  • 15-16 настай 27 шалгуулагч
  • 17 настай 1675 шалгуулагч
  • 18 настай 25082 шалгуулагч
  • 19 настай 13636 шалгуулагч байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

ДАШТ: Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана

2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана.

Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм. 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч маргааш дагаж барилдахаар болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Орон даяар өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Шалгалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм. Бид ЭЕШ-тай холбоотой мэдээллийг өмнөх дугааруудад хүргэсэн билээ. Энэ удаа шалгалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс хүргэсэн зөвлөмжийг хүргэж байна. Түүнчлэн ЭЕШ-ын шалгуулагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гар утасны “EEC” аппликэйшн ашиглалтад оруулжээ. Уг аппликэйшнээр шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч бүртгэлийн хуудас, суудлын хуваариа харах боломжтой. Мөн ЭЕШ-тай холбоотой жишиг даалгавар, зөвлөгөө, теле хичээл зэрэг мэдээллийг хүлээн авах боломжтой юм байна. Дашрамд дурдахад, ялангуяа орон нутгийн эцэг, эхчүүдэд цаг агаарын мэдээллийг тухай бүрт авч үер усны аюулаас болгоомжилж хүүхдээ ЭЕШ-д саадгүй хамрагдах нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Учир нь ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой гэх мэдээллийг Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс өгч байгаа юм.

ЭЕШ өгөх зөвлөмжийг хүргэж байна.


1. Шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан “Ирэх цаг”, “орох хэсэг”-ийн дагуу орно. Суудлын хуваарь шинэчлэгдсэн тул шалгалтаас өмнө заавал шинээр хэвлэж авна. Суудлын хуваарьт заасан шалгалтын байрны байршил, хаана яаж очих гэдгээ эрт мэдэж авсан байвал шалгалтын өдөр төөрч явахгүй, цагаа төлөвлөхөд хэрэгтэй байдаг.

2. Их, дээд сургуульд элсэгчдээс авах Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил зохион байгуулахгүй

3. Шалгалтын өмнөх өдөр бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.

4. Шалгалтын өмнө сэтгэл зүйгээ сайн бэлдэж, хангалттай нойр авах, мөн хоолондоо анхаарах хэрэгтэй. Шалгалтын цаг эхлэхээс өмнө шаардлагатай бол ариун цэврийн өрөө орох, учир нь шалгалтын дундуур гаргахгүй.

5. Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина (ангийн найзуудтайгаа уулзаж бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй, та болон таны найз хэн ч халдвар тээгч байх эрсдэлтэй).

6. Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана (Бусад эд зүйлс оруулахгүй тул гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсээ гэр бүлдээ үлдээх хэрэгтэй).

7. Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллана. (Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай.

8. Анхны оноо шалгалт өгснөөс хойш 10 минутын дотор гарна. Анхны оноогоо live.eec.mn сайтаас үзнэ. Хэмжээст оноо 24 цагийн дотор гарна.

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг БҮТ-ийн 75779498 дугаараас лавлаарай.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 59 цэгт вакцинжуулна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр 5324 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

"нийслэлийн онцгой комисс #UB хамтдаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 8 дугаар сарын 19 19-ний ний едрийн телевлолт № дуургийн нэр 1 багийн TOO багануур ажиллах хуний TOO 2 1 хамрагдах хуний TOO 3 багахангай 8 1 баянго 50 4 5 10 36 баянзурх 5 48 8 910 6 77 сонгинохайрхан 23 680 сухбаатар 7 199 5 налайх 830 8 36 1 856 чингэлтэй 9 12 6 хан-уул 42 23 10 9 890 явуулын баг 56 1 950 нийт 6 68 80 494 явуулын, 59 суурин цэгт 68 багийн 494 эмч, ажилчид ажиллаж 5324 иргэнийг дархлаажуулна 5324" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэннадмид: ЭЕШ-д ковидын шалтгаанаар хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ирэх сард шалгалт авна

Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас ЭЕШын талаар тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхлэх гэж байна. Шалгуулагчдад шалгалттай холбоотой анхааруулга зөвлөмж өгөхгүй юү?

-2021 оны элсэлтийн ерөнхийшалгалт энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Шалгалтад ажиллах 9250 багш, албан хаагчдад “Элсэлтийн ерөнхийшалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Цар тахалтайхолбоотойгоор элсэлтийн ерөнхийшалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Түүнчлэн 1.5-2.0 метрийн зайтай12-15 сурагч суухаар шалгалтын анги, танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана. Ингэхдээ өөрийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалж зайгаа барьж, амны хаалтаа зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ жил улсын хэмжээнд шалгалтын хугацаа хойшлогдсон. Үүнээс улбаалан шалгалтын төвүүд нэмэгдэж суудлын хуваарь шинэчлэгдсэн. Шалгалтад орох хүүхдүүд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод суудлын хуваариа шинээр татан хэвлэж авах хэрэгтэй. Шалгалтад ирэхдээ заавал шинэчилсэн суудлын хуваариа авчирна.

-Шалгалтад оруулахдаа анги, танхимын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Шалгуулагчдын суудлын хуваарь дээр шалгалтын цаг, танхим болоод орох хэсгийг зааж өгсөн. Шалгуулагч тухайн суудлын хуваарьт заасан хугацаанд шалгалтын төвд ирээд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангид суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалтын төв болгон дээр хүүхдүүдийн орох хэсгийг гурван чиглэлээр зааж өгсөн байгаа. Тиймээс суудлын хуваарийн дагуу заасан хэсгээр бөөгнөрөл үүсгэхгүйгээр оруулахаар бэлдсэн. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд хоолой өвдсөн, халуурсан байдаг ч юмуу ямар нэгэн шинж тэмдэгтэй байвал тухайн хүүхдийг тусгай ангид оруулан шалгалтыг зохион байгуулна. Түүнчлэн шалгуулагчаас тусгай хамгаалалтын хувцастай багш нар шалгалт авах юм. Улмаар шалгалт дуусмагц эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгнө. Бид ковид туссан үгүйг нь шууд мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно. Эрүүл мэндийн байгууллага шинжилгээ авах зэрэг дараагийн шатны арга хэмжээг авах болно.

-Шалгалтын үеэр ковидын халдвартай байсан хүүхдүүдээс есдүгээр сард шалгалт авна гэсэн. Бусад шалтгаанаар шалгалтад орох боломжгүй хүүхдүүд есдүгээр сард шалгалт өгөх боломжтой юу?

-Үгүй. Есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зөвхөн ковидын шалтгаанаар энэ удаагийн шалгалтад хамрагдаж чадаагүй хүүхдүүдээс ЭЕШ авна. Тодруулбал, шалгалтын үеэр буюу энэ сарын 19-22-ны өдрүүдэд коронавирусийн халдвар тусаад эмнэлэгт болон гэрийн тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авах ажлыг зохион байгуулна. Цагаасаа хоцорсон байдаг юм ч юмуу бусад шалтгааны улмаас энэ удаагийн шалгалтад хоцорсон хүүхдүүд есдүгээр сарын 2-5-ны хооронд болох шалгалтад хамрагдах боломжгүй.

-Ковидоос шалтгаалсан хүүхдүүдийн мэдээллийг хэрхэн нэгтгэж гаргах вэ?

-ЭМЯ-тай хамтран ковидын батлагдсан тохиолдлын мэдээлэлд тулгуурлан ЭЕШ-д оролцоогүй хичнээн хүүхэд байгааг шалгалтын маргааш буюу энэ сарын 23-нд нэгтгээд есдүгээр сард шалгалтыг зохион байгуулна гэсэн үг.

-Шалгалтад ирэхдээ заавал авчрах дөрвөн бичиг баримтыг дахин нэг сануулахгүй юу. Мартах тохиолдол их гардаг шүү дээ?

-Шалгуулагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг зайлшгүй авчрах ёстой. Тиймээс шалгалтын өдөр бичиг баримтаа дахин нягталж гэрээсээ гарахыг хүсье. Хэдийгээр олон дахин сануулдаг ч жил бүр бичиг баримтаа мартах тохиолдол багагүй гардаг учраас онцгойлон анхааруулаад байгаа юм шүү. Үүнийг эцэг эх, асран хамгаалагчид ч гэсэн анхаарч хүүхдүүддээ анхаарал санаа тавиарай. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. Хүүхдийн тань ирээдүй шийдвэрлэгдэхэд ганцхан хоног үлдлээ шүү дээ.

-Тэгвэл шалгалтын үеэр юуг хориглох вэ?

-Ном дэвтэр, бал, цаас, томьёоны хураангуй, цаг, гар утас зэрэг ямар нэгэн эд зүйлсийг шалгалтад авч орохыг хориглосон байгаа. Шалгалтад ашиглах бал, харандаа, үзүүрлэгчийг шалгалтын танхимд урьдчилан бэлдсэн байх болно.

-Одоогоор хичнээн хүүхэд халдвартай байгаа вэ?

-Энэхүү мэдээллийг ЭМЯ-тай хамтран энэ сарын 23-нд нэгтгэж гаргана.